Дүрмийн нэлээд чухал хэсэг болох Гишүүний бүртгэл, цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөний журам, АН-ын гишүүний батлах олгох журам, АН-ын гишүүний татварын журмуудыг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахлаж байгаа бөгөөд ирэх Даваа гаригт бэлэн болгохоор зорьж ажиллаж байна. Үндсэндээ манай нам гишүүдээ цоо шинээр үнэн зөв бүртгэх, татвар төлөлтийг эрчимжүүлэх, оролцоог үнэлэх, хянах, тайлагнах, хариуцлагын тогтолцоо г.м маш олон чухал асуудлуудыг энэ журмаар шийдэх ёстой. Энэ бүхэнд bar code/ гишүүнчлэлийн ID бүхий мэдээллийн технологийн дэвшил, ERP системд суурилсан цахим үнэмлэх голлох үүрэг гүйцэтгэнэ гэж би хувьдаа үзэж байна.
Тус дүрмийг 2016.12.06-нд Ардчилсан намын VI их хурлаар (1210 төлөөлөгчтэй) хэлэлцэн батлах юм. Ардчилсан намыг Бодлого суурьтай, Ёсзүй, хариуцлагын тогтолцоотой, Тэгш оролцоотой, Хүний нөөцийн цогц бодлоготой, Нийтийн, ил тод санхүүжилттэй, Хагас босоо тогтолцоотой, Нээлттэй - Иргэний индэр нам болж төлөвших ёстой хэмээн 7 зүйл зарчмыг дэвшүүлж ирсэн Нээлттэй АН - Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн, хөдөлгөөний гишүүд Дүрэм болон Их хурал зохион байгуулах ажлын хэсгүүдэд маш идэвхитэй оролцож, бодит хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.
Энэ дашрамд 1924 оны 11 сарын 26-ны эл өдөр Анхдугаар үндсэн хуулиа батласны 92 жилийн ойн мэнд хүргэе. Харин 1911
оны 12 сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж туурга
тусгаар Монгол улсаа байгуулснаа даян дэлхийд зарлан тунхагласан нь үнэн тул тусгаар тогтнолын баярын өдрийг 12 сарын 29-нд тэмдэглэж занших нь зүй билээ.
No comments:
Post a Comment