Showing posts with label Injinash Publishing. Show all posts
Showing posts with label Injinash Publishing. Show all posts

7.06.2012

Hом мутарлах ёслол

Юу: Hом мутарлах ёслол: Эдийн засагч, блогч, жиргээч Д.Жаргалсайханы "Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?" шинэ номын нээлт. (book signing ceremony)

Хэзээ: Өнөөдөр 12 цагт (2012.07.06 Баасан)

Хаана: Интерном

Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/390896420971364

Эрхэм найз нараа: Өнөөдөр ном мутарлах ёслол (book signing ceremony) Интерномд болно.

Та заавал ирээрэй! - Сайнаа

6.20.2012

De Facto: Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?

NTV телевизийн De Facto нэвтрүүлгийн хөтлөгч (bilingual Тalk show host), жиргээч, нийтлэлч, блогч, эдийн засагч Д.Жаргалсайханы хамгийн анхны ном "Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?" ирэх Даваа гаригаас бүх номын дэлгүүрүүдэд худалдаанд гарахад бэлэн боллоо.

Инжинаш хэвлэлийн газар уг номыг зохиогчийн эрхийн дагуу хэвлэж, олон нийтэд түгээх ажлыг хариуцаж буй бөгөөд зохиогчийн гарын үсэг бүхий ХАМГИЙН АНХНЫ ХУВИЙН эзнийг тодруулахаар Монголын нийт жиргээчдийн дунд анх удаа номын дуудлага худалдаа зарлалаа.

Дуудлага худалдаанаас олсон ашгийг Жиргээчдийн цэцэрлэгт (дэлгэрэнгүй мэдээлэл: #НогоонУБ) хандивлахаар тогтов.

2012 оны 6 сарын 20 ны 13 цагт эхэлсэн дуудлага худалдаанд одоогоор 18 орчим жиргээч оролцсон бөгөөд 9999 төгрөгөөс эхэлсэн үнэ хаялцаа нэлээд эрчтэй явагдаж архаг жиргээчдийн нэг @mendorshikh 150 000 төгрөг, жиргээч @ts_chepak 200 000 төгрөгний дэнчин тавьлаа. (2012.06.20 Лхагва - 13.50 -ын байдлаар)

Ингээд 2012.06.21 Пүрэв гаригийн 15.00 цагт хаагдсан дуудлага худалдаанд 220'000 төгрөгийн дэнчин тавьсан Chinggis Technologies компаний захирал, жиргээч Батжаргалын Сүхбат (@SukhbatMN) яллаа.

ЖИРГЭЭГ бид нийгмийн сайн сайхны төлөө олон зүйлд зориулж болдогийн хамгийн энгийн жишээ бол энэ номын дуудлага худалдаа юм.

Инжинаш паблишинг компаний Жиргээчдийн дунд хийсэн анхны Дуудлага худалдаанд оролцсон бүх хүмүүст баярлалаа! Дуудлага худалдаанд ялагч, энэхүү номын ТҮҮХЭН АНХНЫ хувийг авах эзэн номын нээлтийн үеэр Эдийн засагч Д.Жаргалсайханаас номоо хүлээн авах болно.

Д.Жаргалсайханы "Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?" номын дуудлага худалдаа
Хугацаа: 2012.06.20-ны 13 цагаас 2012.06.21-ны 15 цаг хүртэл

Огноо Үнийн санал (₮) Жиргээчийн нэр @ (Twitter ID)
18 2012.06.20 220000 SUKHBAT Batjargal SukhbatMN
17 2012.06.20 210000 aviraa aviraa
16 2012.06.20 200000 munkhbat ts_chepak
15 2012.06.20 150000 Mend-Orshikh.A MendOrshikh
14 2012.06.20 120000 munkhbat ts_chepak
13 2012.06.20 110000 Jag Erkhembayar jagdagdorj
12 2012.06.20 105000 SUKHBAT Batjargal SukhbatMN
11 2012.06.20 100000 munkhbat ts_chepak
10 2012.06.20 70000 SUKHBAT Batjargal SukhbatMN
9 2012.06.20 65000 Mend-Orshikh.A MendOrshikh
8 2012.06.20 45000 SUKHBAT Batjargal SukhbatMN
7 2012.06.20 42000 Zulaa intel_mgl
6 2012.06.20 40000 Bata G batocun
5 2012.06.20 30000 munkhbat ts_chepak
4 2012.06.20 28000 Sodnompil_Kh Egel_Negen
3 2012.06.20 25000 Mend-Orshikh.A MendOrshikh
2 2012.06.20 20000 Bata G batocun
1 2012.06.20 10500 SUKHBAT Batjargal SukhbatMN
Анхны үнэ 9999 D.Sainbayar dsainbayar


Мэдээг бэлтгэсэн @dsainbayar Injinash Publishing



2.15.2012

Шинэ ном: Могол угсаатныг сурвалжилсан нь - Үмэсао Тадао

МОГОЛ УГСААТНЫГ СУРВАЛЖИЛСАН НЬ (Монгол орчуулга)
Зохиогч: Үмэсао Тадао
Орчуулагч:
Бэсүд П. Наранбаяр
Төслийн удирдагч: Туульч-Өөлд Д. Сайнбаяр
Ариутган шүүсэн: Др. Проф. Урианхан Ш. Чоймаа, Олхонууд П. Баярмагнай
Ивээн тэтгэсэн: Цахим Өртөө Холбоо
Орчуулгын эрх © 2011 он Инжинаш хэвлэлийн газар
ISBN 978-99962-885-0-1

Өмнөх үг


Нэгэн цагт дэлхийн хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулж явсан Монголчууд бид манжийн дарлал, коммунизмын дарангуйллын он жилүүдийг ардаа орхиж, хавтгай дэлхийн хөлгүй даяаршлын эринтэй золгож, дэлхийн мэдлэгийн сантай саадгүй харилцах болсноор их түүхээ шинэ өндөрлөгөөс эргэн харж, өөрсдийн үүсэл гарал, туулж ирсэн түүхэн замнал, үндэстний айдентити, онцлог шинж тэмдэгээ хайж эрэлхийлэх жам ёсны шалгууртай нүүр тулжээ.

Чухамдаа 1999 онд АНУ, Их Британи, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад сурч, эрдмийн ажил эрхэлж байсан монгол залуусын үүсгэн байгуулсан Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (www.tsahimurtuu.mn) нь тун удалгүй дэлхийн олон оронд тархан суусан монголчуудын мэдээлэл солилцооны гүүр болсон төдийгүй монгол угсаатан, монголч түмнийг холбосон цахим орон зай болсон юм.

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч асан Цахим Өртөө сүлжээний мянга мянган гишүүд цахим шуудангийн сүлжээгээр өртөөлж өөрсдийн түүх, соёл, зан заншлын талаар мэдлэгээ солилцож, цэц булаалдаж, чамгүй хэлэлцүүлэг өрнүүлсээр өнөөг хүрсэн нь өнөөх л цаг үеийн шаардлагаар үүссэн их эрэл хайгуулын нэгээхэн илрэл болсон хэмээн бодогдмуй.

2006 онд хуралдсан Их Британий Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” II чуулганаар хэлэлцэгдэн "Цахим Өртөөний нэрэмжит шагнал" хүртсэн Кембрижийн их сургуулийн Др. Дуламын Бум-Очирын “Хайлж буй Дээд Монгол” судалгааны бүтээлийн илтгэлд: "Коммунизм гэдэг томоохон арал живж үгүй болох цагт сүүлийн хэдэн жил бид дэлхийд гарах гүүрээ бэлдэж монгол гэдэг түүнээс ч жижигхэн арал дээрээ жаахан сууцгаалаа. Ингээд бодохлоор бидний орчин үеийн шинжлэх ухаан эзгүй арал дээр байгаад байх шиг санагдана. Барууны олон оронд монгол оюутнууд суралцаж, олон эрдэмтэд айлчилж мэдээлэл солилцож эхэлж буй энэ үед хүмүүс бидний судлаад яриад байдаг олон зүйлийг аль хэдийнээ барууныхан судалчихсан ярьчихсан, харин бид мэдээгүй өнгөрчихсөн байгаатай нүүр тулсан биз ээ. Ийнхүү шинэ соргог мэдээлэлтэй нүүр учрах бүрийдээ олсон, дуулсан, сонссон мэдсэнээ мэргэжил нэгт номын нөхөд, оюутан залуучууд, цаашилбал монгол түмэндээ дуулгаж хуваалцмаар, түгээмээр, дэлгэрүүлмээр санагдах нь хэн бүхэнд тохиолдсон байх. Энэ бол арал дээр байснаа мэдсэний нэгэн илрэл гэлтэй. Энэ бол монгол хүний оюуны чадал сулаас болсон хэрэг биш харин ч нийгэм түүхийн эгзэгтэй нугалаанд хавчигдан хашигдсан бидний аугаа их түүхийн нэгээхэн жижиг хугацаа юм." хэмээсэн нь юутай үнэн.

Энэхүү асар том мэдлэгийн сан, шинжлэх ухааны орон зайг нөхөх Social Anthropology буюу Нийгэм-соёлын хүн судлал нь манай оронд сая дэлгэрч эхэлж буй нь олзуурхууштай.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон нийтийн танин мэдэхүй, боловсролд чиглэгдсэн олон ангит баримтат кино, эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгүүд гарч эхэлсэн нь тун ч сайшаалтай. Тухайлбал oлны анхаарлыг нэлээд татаж чадсан NTV телевизийн "Монголоо хайсан Монгол" цуврал баримтат кино, ТАСАМ ТББ-ын "Тархан суурьшсан Монголчууд" цуврал нэвтрүүлгийг энд дурдаж болно.

Үүнийг тэрлэгч миний бие "Монголоо хайсан Монгол" төслийн хүрээнд Энэтхэг, Афганистан улсуудад баримтат кино хийх ажлаар аялах зуур Афганистаны Кабул хотын Марафат дунд сургууль, Бамиян мужийн уулсын агуйд аж төрөх монгол төрхтэй, монгол хэлний зарим үгс, монгол зан заншлын зарим төсөөтэй чанарыг өдгөө хүртэл тээж яваа хазара үндэстнүүдтэй танилцах завшаан олдож, улмаар Цахим Өртөө Холбоо ТББ-аас шилэгдмэл гурван хазара оюутанд “Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгосон билээ. Өдгөө эдгээр оюутнууд МУИС-д суралцаж буй бөгөөд хоёр нь гадаад харилцаа, нэг нь антропологийн чиглэлээр амжилттай суралцаж байна.

Тийм ээ, өнөөдөр бид хазарачууд монгол угсаатай эсэх, монголчууд хазарачууд нэг өвөг дээдэстэй эсэх, эсвэл зүгээр л түүхийн нугачаанд хоорондоо холбогдсон ард түмэн эсэх талаар баттай хэлж чадахгүй байна. Эдгээр оюутнууд Монголд суралцаж байгаа нь чухамдаа хоёр ард түмний хоорондын харилцааг, бидний эрэл хайгуулыг шинэ шатанд авчрах нэгээхэн алхам болж, хазара судлалын шинэ салбарын эхийг тавихыг үгүйсгэх аргагүй юм.

Чухам энэ л үест Цахим Өртөөний анд П.Наранбаяр Япон улсын Киотогийн их сургуульд суралцах ахуйдаа сургуулийнхаа номын санд Японы алдарт эрдэмтэн Үмэсоа Тадао гуайн "Могол үндэстнийг сурвалжилсан нь" хэмээх хагас зуун жилийн өмнө бичсэн онц сонирхолтой аян замын тэмдэглэлийг олж уншсанаа хуучилж, улмаар уг бүтээлийг япон хэлнээс хөрвүүлж уншигч танаа хүргэхийг зорьсон билээ.

Инжинаш хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж буй "Могол үндэстнийг сурвалжилсан нь" номын монгол орчуулга таны оюуныг мялааж, монголчуудын нийгэм-соёлын хүн судлалд бас нэгэн шинэ хуудас нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Номыг орчуулах явцад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Үмэсоа Тадао (1920-2010) гуайд монгол нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягийг судалж, улмаар моголчуудын ертөнцийг нээн, монголчууд бидэнд моголчуудын тухай тэмдэглэлээ үлдээсэнд чин сэтгэлээс талархаж байна.

Мөн энэхүү номыг ивээн тэтгэсэн Монгол улсын үнэн хүчит заан Мойл хэмээх Эрдэнийн Зундуй агсаны гэр бүл, төрөл төрөгсдөд гүн талархал илэрхийлье.

Туульч-Өөлд Д.Сайнбаяр
Цахим Өртөө Холбооны УЗ-ийн дарга
2011.03.22