11.10.2009

Берлиний хана ба АМЕРИК үзэл санаа

Өнөөдөр Берлиний хана нурсны 20 жилийн ойн түүхэн өдөр тохиож байна. Цахим өртөөний имэйл сүлжээгээр германд төгссөн Отгочулуу андын маань сэтгэл хөдөлгөсөн сайхан сэтгэгдэл иржээ. Тийм ээ. Энэ үед Улаанбаатарын хана, Москвагийн хана, бүх социалист нийгмийн хана хамт нурсан юм шүү. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг (the largest contiguous land empire) цогцлоосон Монголчууд бид тэр л өдрүүдэд дахин сэрсэн гэлтэй. Талархах хүмүүс олон бий. Гэхдээ ардчиллын эцэг Америкчуудад бид баярлах ёстой. Америк мөрөөдөл, америк үнэлэмж, америкийн Тусгаар тогтнолын тунхагт хүн төрөлхтөн баярлах ёстой. Америк хүн гэхээр пуритан, пилгримчүүд, протестантууд эсвэл индиан, англи, ирланд, герман, франц, итали, мексик, португали... гэхээсээ БҮХ ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ НЭГДЛИЙГ-ийг би төсөөлдөг. Америк гэхээр Эллисийн арлын эрэг дээр ертөнцийн зовж шаналсан иргэдийг бамбар асаан угтсан ЭРХ ЧӨЛӨӨ-г би төсөөлдөг. Америк гэхээр хүн төрөлхтний хүч чадал, авьяас билэг, оюуны сор, тэдний цогцийг би төсөөлдөг. Энэ утгаараа АМЕРИК бол онцгой "үндэстэн". Америк цус нь Ари цус биш. Америк ген нь нэг үндэстнийх биш байдгаараа бусад бүх үндэстнээс онцлог. Америк үзэл санаа нь нэг үндэстний үзэл санаа байдгүйгээрээ онцлог. Бурхны CHOSEN ард түмэн гэж байдаг бол АМЕРИКЧУУД бол chosen people юм. Яагаад гэвэл тэнд бүх үндэстэн багтдаг учир. Ямар сайндаа монголын орчин цагийн библийг монгол хэлнээ хөрвүүлэлцсэн Батжих ах маань БИ ХЭЗЭЭД Л АМЕРИК ХҮН БАЙСАН гэж ярих дуртай байхав. Тэр хүний үзэл санаа хэзээд АМЕРИК байсан юм. 80 аад онд МУИС-ын физикийн ангиас хөөгдөхдөө ч тэр америк үзэл санаанаасаа болж хөөгдсөн байдаг. Берлиний хана нурахад олон хүн оролцсон ч түүхэн энэ цаг үеийн хүнд цагт эгнэшгүй том үүрэг гүйцэтгэсэн нэгэн хүмүн байдаг. Тэр бол Ich bin ein Berliner гэж хэлсэн Жон Кеннеди, Престройка хэмээн улаан талбайд тунхагласан Горби ч бус, харин Роналд Рейган байлаа. (Роналд Рейганыг насан өөд болоход бичсэн tribute өгүүллийг эндээс сонирхоорой.) Түүхэнд нэг хүний оршихуй (роль) маш чухал байдгийг тэр дахин нотолж чадсан билээ. Сайн сайхан дандаа ялдаг. Ардчилал, эрх чөлөө, иргэний нийгэм мандтугай! Америк бол миний хоёр дахь эх орон. Эх орон гэдэг бол үзэл санаа юм! Берлиний хана нурсны 20 жилийн ойн мэнд! Монголд ардчилал хөгжсөний 20 жилийн баярын мэнд! дэлгэрэнгүй унших...

10.29.2009

Louis Vuitton in UB and PM S.Bayar's last speech

Наддаа л Унасан газар, Угаасан ус болох hometown YouBe city-гийн маань 370th birthday өнөөдөр болж байна :) Морин тэргэн дээр нүүж явснаа бодвол бид өнөөдөр суурин иргэншил, хотын соёлын талаар ярьдаг болоод удаж байгаа нь гайхалтай хэрэг шүү! Бас өндөр өндөр цамхагууд ар араасаа баригдаж байгаа нь нэн сайшаалтай. Яг үнэндээ MCS-ийн Оджаргал захирал хэдхэн жилийн өмнө Бээжинд болж байсан нэгэн бизнес хүлээн авалт дээр Shangri-La гийн CEO дээр шууд очоод, "Би Улаанбаатар хотын төвд Шангри-Лаг босгомоор байна" гэж хэлээд гайхалтай ice-breaking хийснээр барахгүй, хэдэн сарын дараа YES гэсэн хариу сонссон гэдэг. I mean the man has some guts! Тухайн үедээ нэлээд их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өнөөдөр энэ бүтээн байгуулалт (миний бодлоор) олон хүнд хийж бүтээх эрмэлзлийг түгээж, бас Монгол хүн өндөр цамхаг барьж болдог гэсэн ӨӨДРӨГ СЭТГЭЛГЭЭГ тарьж өгснөөрөө Олимпын алттай эн тэнцэхүйц МЕДАЛ болсон гэж бодогддог. Энэ цамхагийн нэг давхарт өнөөдөр 300 долларын зангиа, 90 саяын чемодан (замдаан) зардаг Louis Vuitton монголд 60-н хэд дахь салбараа нээж, нээлтээ хийх үед дэлхийн томоохон хэвлэлийн (esquire, elle, vogue, E!, f channel and so on) камер барьсан ихэмсэг гарууд тусдаа онгоц хөлөглөн ирж байгаа нь...., well, юу гэмээр ч юм бэ дээ, монголчууд бид капитализм руу эргэлт буцалтгүй орж, consumer society болж байгаагийн нэгэн том илрэл, бас нэг талаас том амжилт гэж бодож байна. Нөгөө алдарт New York Маgazine - дээр байгаа товч мэдээний доор нэг хүн бичсэн нь:

is this for real?!?!? what will their next location be? Antartica? or better yet, put it in Mars or something closer maybe the moon!
гэж бичжээ. Хэхэ, бараг бүх дэлхийд тэгж санагдаж байгаа тул энэ хүнийг буруутгах аргагүй. Буруутгах хэн нэгэн бий бол тэд нь БИД ӨӨРСДӨӨ шүү дээ. Харин Мандхай гэж охин подхийсэн хариу бичсэн харагдана. За тэр ч яахав. Нэг л өдөр YouBe маань downtown Hong-Kong, Manhattan болох биз дээ. Гэхдээ бид тэр үед айргаа ч ууна, боодог оо ч иднэ, бөхөө ч үзнэ, бас цэлгэр талаараа морио унаад давхина гэж бодохоор үнэн тасархай :)

Эцэг өвгөд маань гэнэт хот барьж суухаар шийдсэний 370 жилийн ойгоос (Хубилай хаан уг нь Даду/Бээжин рүү нийслэлээ нүүлгээгүй байсан бол... хоёр дахин олон жилийн ой байх байж дээ тийм ээ?) гадна энэ билэгт өдөр Сү. Батболд гэж зэгсэн сайн боловсролтой, мундаг бизнесмен, за ер нь бол аль ч талаараа харсан unchallenged record-той мундаг хүн МУ-ын 27 дахь ерөнхий сайд боллоо. Тэрээр орос 14, МГУ болон алдарт London Business School дүүргэсэн байх юм. Сайн анзаарвал Оюутолгойн гэрээн дээр голлож ажилласан Баярцогт сайд Columbia University, Сайханбилэг George Washington University төгссөн бол шинэхэн сонгогдсон УИХ-ын гишүүн, сайд Зоригт бас л Японы топ сургуулиудын нэг болох Kyushu University төгссөн. Эд бол яах аргагүй энх цагийн (монгол түмэн одоо цагийг энх цаг, ирээдүй цагийг мөнх цаг, өнгөрсөн цагийг анх цаг гэж ярьдаг ажгуу) Монголын лидерүүд. Бид энэ жил Harvard төгссөн ерөнхийлөгч (John F.Kennedy School of Government-ийг үнэхээр төгссөн юм шүү. Төгсөгчдийн нэрс дунд яах аргагүй Ц.Элбэгдорж гэж бий) -тэй боллоо. 76 гишүүн дунд өдий төдий мундаг хүмүүс бий. Мэдээж мөнгө тарааж гарч ирсэн хүмүүс ч бий. Ерөөсөө цагаандаа гарсан юм билээ. Саяны сонгуулиар хоёр тал хоюулаа мөнгө тараасан юм билээ. Алтай, Энхбат гишүүд үүнийг УИХ-ын хуралдаанаар шууд public-т хэлэхэд Нямдорж гишүүн няцааж, зөрүүлээд байж боломгүй үгээр Энхбат гишүүнийг "загнаж", үнэн шог байна лээ. Гэхдээ Чжлсрн шиг улаандаа гарсан хүмүүс бага багаар цэвэрлэгдэх нь ертөнцийн жам. Яагаад вэ гэвэл өнгөрсөн хэдэн зууны түүх, Тусгаар тогтнолын тунхаг хоёр John Locke, Jean Paul Rousseau нарын зөв болохыг нотолсон (хэдий хоорондоо зөрүүтэй ч ХҮН бол төрөлхөөс ЧӨЛӨӨТ, бас САЙН мөн чанартай гэдгээрээ санал нэг) хэвээр байгаа тул бидний арчаагүй дорой байдал ч удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой. Сайн сайхан үеийн үед ялж ирсэн.

За тэр Шангри-Ла, Луй-Виттон, Нямдорж нар яахав. Үнэндээ ерөнхий сайд С.Баярын суудлаасаа буух үедээ хэлсэн үгийг ньюс.мн ээс уншаад түүнээр улам их бахархах сэтгэл төрж яагаад ч юм блогтоо юм бичмээр санагдав. Миний бодлоор 7 сарын 1 нийг яаж handle хийснийг эс тооцвол мань хүн ажлаа маш сайн хийсэн гэж ойлгодог. Магадгүй бидэнд 7 сарын 1 хэрэгтэй ч байсан байж магад. (энэ бол тусдаа асуудал) Тэрбээр маш цэгцтэй, ончтой үг сонгож, нээлттэй ярьдаг, сайн orator болохоо дахин нотолж "Ард түмнийхээ төлөө бишгүй зүтгэх учиртай алд биеэ эрүүл аваад явчих арга ухаан дутаасандаа өөрийгөө би хатуу зэмлэж байна" хэмээж итгэл хүлээлгэсэн сонгогч, хамтрагчдаасаа уучлал хүсээд, 5 төгөлдөршил хэмээн нэрлэсэн мөрийн хөтөлбөрийнхөө 3 төгөлдөршлийн суурийг тавьснаа дурдаад "Хийх ёстой ажил уул овоо шиг овоорсон байхад түүнийгээ хийж чадахгүй байдалд хүрч эмнэлгийн орон дээр хий шаналж хэвтэнэ гэдэг бол биеийн гэхээсээ сэтгэлийн аймшигтай там юм байна. Аливаа ажлыг, тэгэх тусмаа Ерөнхий сайдын ажлыг хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол ажлаа өг гэсэн зарчим үйлчлэх ёстой. Энэ зарчим шударга ёсонд бүрэн нийцнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж чадна гэж үзээд энэ ажлаа чадлынхаа хирээр гүйцээхийн төлөө өнөөг хүртэл би зүтгэлээ. Одоо чадал тэнхээ минь зохих хэмжээнд хүрэхгүй болсны учир үнэнээ хэлээд албаа шилжүүлэх нь зүйд нийцнэ гэж бодож байна." гээд цаашид эвтэй байхыг уриалж, зарим нэг ЗГ-ыг унагах гэсэн нөхдүүдэд "Хүний маргаашийг сайн муугаар төлөглөх нь хувь хүний дур зориг биз ээ. Харин улс үндэстэн, засаг төрийнхөө маргаашийг “буруутгах тусам нь хожих, бужигнах зуур нь завших” санаархлаар харах нь увайгүй болоод бүтэлгүй санаа гэдгийг мартаж болохгүй. Эргэж уулзах нүүр, дахиж учрах даваатай хорвоо шүү дээ." гэж айхтар хатуу үг хэлжээ. Яриагаа тэр ийн төгсгөжээ: "Монгол төрийн заяа өндөр, монгол хүний тавилан дэлгэр гэдэгт би огтхон ч эргэлздэггүй Монгол улсын иргэн." Мань хүний зарим үйлдлүүд нь bad boy Николас Саркозиг санагдуулах нь бий :) Гэхдээ яагаад үгүй гэж? Бас Танайд хоноё нэвтрүүлгээр номын сандаа хадгалсан poker-ын ном харуулаад, "Покер улстөр хоёр бол ижилхэн" гэж хэлсэн нь сонирхолтой, бас их үнэний хувьтай санагдсан. Ямартаа ч Сү.Батболд хэр сайн statesman болохыг угтах өдрүүд харуулах биз ээ. Монголд сайн statesman хэрэгтэй. Үеийн үед аль ч улс орныг нуруу нь үл нугарах statesman/төрийн хар хүн - үүд үүрч ирсэн. С.Баяр танаа монгол түмэн бид эрүүл энхийг ерөөж байна. Thank you for your service, sir!

дэлгэрэнгүй унших...

10.17.2009

Азийн зуунд тавтай морил

Залхуурахаараа гэрийн хажуугийн ази зоогойноос carry-out захиалдаг билээ. Тогооч нь миний захиалдаг curry-ны сүмсийг хэнээс ч илүү сайн тааруулж хийдэг хятад тогооч. Хэд хоногийн өмнө ортол ууттай хоолон дээр минь бурам нэмжээ. Юу билээ гээд гайхан хартал 60 жилийн ойд зориулсан хүлээн авалтынхаа ширээг бурмаар чимсэн гээд даруухнаар инээмсэглэлээ. Хариад зурагт асаатал BBC-гээр БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан сүр дуулиантай жагсаалыг харуулж байв. 1949 оны 10 сарын 1-нд албан ёсоор БНХАУ хэмээн тунхаглагдаж, дэлхийн 5 хүн тутмын 1-ийг дээвэртээ багтаасан энэ их гүрний нэн шинэ түүхийг Мао Зэдун, Дэн Сяопиний үе гэж 2 л хуваадаг байсан бол одоо 3 дахь үе нь яах аргагүй иржээ. Таван жилийн өмнө Fortune сэтгүүлд алдарт Jeffrey D. Sachs гуай Welcome to the Asian Century гэж маш сонирхолтой нийтлэл бичсэнийг тухайн үед Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлд орчуулан хэвлүүлж билээ. Хожим монголын хэд хэдэн сонин, сэтгүүлд олон дахин хэвлэгдсэнийг (гүүглдэж үзтэл бас олон вэб блогуудад тавьсан бна) бодоход цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдаагүй онцгой сэдэв гэлтэй.

Ш.Баатар ах энэ сэдэвтэй холбогдуулж Хятад улc байгуулагдсаны 60 жилийн ойн эргэн тойронд төрсөн бодол гэж сонирхолтой нийтлэл бичсэн байна лээ. Орж сонирхоорой. Өнгөрсөн хугацаанд монголчууд бидний "урилгаар" маш олон хятадууд хууль бусаар ажиллаж байгааг бид сайн мэднэ. Хятадуудад хандах монголчуудын "хандлага" өөрчлөгдөхөөс бид байнга сэргийлж төрийн хар хайрцагны бодлого улам чанд, амьдралд илүү сайн хэрэгжиж байх хэрэгтэй. Гол нь "хандлага" өөрчлөгдөөд байна. Их эзэн хаан маань "Өмнө зүгт Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай" гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх аа. Мянга мянган жил хоорондоо дайсагналцаж ирсэн Хятад, Монгол хоёр! Сансраас дэлхий дээр харагддаг цорын ганц бүтээн байгуулалт болох хэдэн мянган бээр үргэлжлэх Цагаан хэрмийг хятадууд биднээс айж босгосон гэж бодохоор л асуудал ямар хурц болох нь ойлгомжтой. Гэхдээ Ричард Никсоны амыг Баабар гүүш мөн сайн барьсан байдаг даа!

Нийтлэлийг зав гаргаж уншаарай, уг нь яг Fortune сэтгүүл дээр байдаг нийтлэлийн хажууд байдаг зураг нь бол аймаар. Ямартаа ч энэ зуун Азийн, тэртусмаа Хятадын зуун болно гэсэн Жэффри Сакс гуайн үг үнэний ортой болох нь өдөр өнгөрөх тусам нотлогдсоор байна. Хятад тогооч нар хоол хийхдээ гаргууд, одоо хоол хийх байтугай дэлхийн хамгийн шилдэг машин, компьютер, сансрын пуужинг хийгээд эхэллээ...

-------------

Азийн зуунд тавтай морил
Хятад улс, магадгүй Энэтхэг улс 2050 он гэхэд АНУ-ын улсын эдийн засгийг гүйцэж түрүүлнэ.

Жэффри Д. Сакс - Колумбын Их Сургууль

АНУ түншдээ ч, дайсандаа ч дэлхийн хамгийн хүчирхэг орон. Францууд АНУ-ыг хэт хүчирхэг орон гэж ярьдаг. Неоконсервативчууд Америкийг шинэ цагийн Ром ч гэдэг. Гэтэл аль аль нь АНУ-ын ноёрхол, удаан хугацаагаар тэргүүлэх чадварыг хэтрүүлж хэлсэн хэрэг юм. Америкийн хүч чадал технoлoгийн өндөр хөгжилд тулгуурладаг боловч энэ нь дэлхийн аль ч улс оронд мөн адил хөгжсөөр л байгаа салбар. Хятад, Энэтхэгийн эдийн засаг АНУ-ынхаас харьцангуй жижиг ч цар хэмжээгээрээ энэ зууны хагас гэхэд Хятад Америкаас түрүүлж, Энэтхэг Америктaй тэнцэж ирж тун магадгүй байна. Дэлхийн эдийн засгийн төвлөрөх хүч Азид шилжих үед АНУ-ын эдийн засгийн давамгайлал буурах нь эргэлзээгүй үнэн юм.

Худалдан авах чадвараар харьцуулж үзвэл одоогоор АНУ-ын эдийн засаг 10.7 триллион ам. доллараар Хятадаас (6.3 триллион ам. доллар) бараг хоёр дахин, Энэтхэгээс (3.6 триллион ам. доллар) гурав дахин хүчтэй байна. Нэг хүнд ногдох орлогоороо (per capita income) АНУ Хятадаас 8 дахин, Энэтхэгээс 11 дахин их байгаа нь Азийн энэ хоёр улсын хэт олон хүн амын тооноос тодорхой хэмжээгээр хамаарч байгаа хэрэг. Хятад, Энэтхэгийн нэг хүнд оногдох орлогын хэмжээ АНУ-ынхаас илүү хурдан өсөх хандлагатай байгаа нь амьжиргааны түвшингийн зөрүүг багасгаж, улмаар энэ хоёр улс АНУ-ын эдийн засгийг гүйцэж түрүүлэх бололцоог нээж байна.

Хятад, Энэтхэг мэтийн ядуу эдийн засагтай орнууд улс төр, эдийн засгаа сайн удирдан жолоодож чадвал бусад баян улс орнуудаас илүү хурдан хөгжих хандлагатай байдаг. Ядуу орнуудын хөгжлийн хоцронгуй байдал нь эргээд тэргүүлэх эдийн засагтай орнуудаас know-how (ямарваа зүйлийг хийж бүтээх мэдлэг туршлага. Орч.) импортлох давуу талыг бий болгодог. Энэ нь капиталын импорт, ар араасаа цувсан гадаадын хөрөнгө оруулалт, эрдэмтэд, инжинeрүүдийн мэргэжил дээшлүүлэлт, сургалтаар бий болдог. Дэлхийн 2-р дайны дараах технологийн хөгжил нь Баруун Европ, АНУ хоёрын орлогын зөрүүг багасгаж, арай ядуу өмнөд Европыг (Грeк, Итали, Португали, Испани улсууд) эдийн засгийн орлогоор нь Хойд Европын баян хөршүүдтэй нь ойртуулж өгч байсан.

Хэрэв хоцрогдож буй орон нь улс төрийн хувьд тогтворгүй, эдийн засгийн буруу удирдлаганд байвал технологийн хөгжилд их саадтай. Энэ бол коммунизмд нэрвэгдсэн Зүүн Европын гол бэрхшээл байлаа. Yүнтэй адил Хятад, Энэтхэг хоёр Дэлхийн 2-р дайны дараах эхний хэдэн арван жилүүдэд Маогийн коммунизм, Нeругийн социализмаас болж эдийн засгаар хурдацтай хөгжих бололцоогоо алдсан. Харин энэ хоёр орны эдийн засгийн хурдацтай хөгжлийн гол түлхүүр нь Хятадад Дэн Сиаопиний 1978 оны эхээр хэрэгжүүлсэн эдийн засгийн либeралчлал, Энэтхэгт Сангийн яамны сайд Мамохан Сингхийн 1991 оноос явуулсан лицeнзний дүрэмд (license raj) хийсэн рeфoрмooс эхтэй билээ.

Одоо энэ хоёр орны эдийн засаг маш сайжирч байна. Хятадын үндэсний нийт бүтээгдэхүүний (YНБ) дүн 1970-аад оны сүүлчээс хойш жил тутам 10%-аар, Энэтхэг улсынх 1991 оноос хойш жил тутам 6%-аар өссөн байхад АНУ-ын жил тутмын эдийн засгийн өсөлт ойролцоогоор 3.5%-тай байна. Гэхдээ Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурдац АНУ-ын орлогын түвшинтэй ойртох тутам буурах юм. Энэ хоёр орон АНУ болон бусад баян орнуудтай технологийн хөгжлийн түвшингээр ойртох тутам технологийн know how-ийг импортлох боломж нь багасна. Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь алгуур боловч энэ хоёр орон болон бусад адил нөхцөлтэй улс орнуудын эдийн засаг дараагийн олон арван он жилүүдэд АНУ-ын эдийн засгийн өсөлтөөс илүү хурдацтайгаар өснө.

Экoнoметриксийн нотолгоогоор бол Хятад, АНУ-ын орлогын зөрүү 50%-aaр багасах үед Хятадын эдийн засгийн өсөлтийн давуу байдал нь жил тутамд 1.4%-аар буурна гэж гарч байна. Хятад улсын нэг хүнд ногдох орлого одоогоор АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 13%-тай тэнцэх бөгөөд, Хятадын нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний (YНБ) өсөлт АНУ-ынхаас ойролцоогоор 4.6%-аар илүү хурдтай өсч байна. Харин Хятадын нэг хүнд ногдох орлого АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 26%-тай тэнцэх үед, жил тутмын эдийн засгийн өсөлтийн давуу тал 3.2% хүртэл буурна. Мөн цаашдаа ч Хятадын нэг хүнд ногдох орлого АНУ-ын 50%-тай тэнцэж ирэх үед Хятадын жил тутмын эдийн засгийн өсөлтийн давуу тал 1.8% байх төлөвтэй.

Дээрх тоо баримтад түшиглэн урьдчилан тооцоолвол 2050 он гэхэд Хятад улс АНУ-ын нэг хүнд ногдох орлогын хэмжээнд хүрч, 1.4 тэрбум хүн ам нь АНУ-ын тухайн цаг үед хүрэх 400 сая хүн амаас 3.4 дахин их болж таарч байна. Тэр цагт Хятадын YНБ АНУ-ынхаас 75%-иар их байх болно. Мөн дурьдсан тооцоогоор Энэтхэгийн нэг хүнд ногдох орлогын өсөлт АНУ-ынхаас 4%-аар илүү гэж үзвэл, 2050 он гэхэд АНУ-ын нэг хүнд ногдох орлогын түвшингийн 25%-аас бага зэрэг давж, бараг дөрөв дахин их хүн амтай энэ орны эдийн засгийн хэмжээ АНУ-ынхтай тэнцэж ирэх юм.

Мэдээж дайн дажин, халдварт өвчин, улс төрийн тогтворгүй байдал болон эдийн засгийн буруу бодлого, эсвэл хүн амын өсөлтийн өөрчлөлт энэхүү таамаглалыг маань зөрчиж болохыг үгүйсгэхгүй. Гэвч АНУ-ын дэлхийд эзлэх эдийн засгийн байр суурь, эрх нөлөө буурч, Хятад улс, мөн магадгүй Энэтхэг улсад байр сууриа алдах чиг хандлага хүчтэй илэрч байна. Хятад, Энэтхэг болон бусад Азийн хурдтай хөгжиж буй эдийн засагтай орнууд технологийн хөгжлөөр гүйцэж түрүүлэхийн тулд R&D-д (Research and Development - Судалгаа шинжилгээ ба Yйлдвэрлэл. Орч.) үндэсний эдийн засгийнхаа нэлээд хувийг зарцуулж байгаа тодорхой баримтан дээр тулгуурлаж энэ таамаглалыг дэвшүүлж байна.

Мөн түүнчлэн АНУ нь зөвхөн Хятад, Энэтхэг улсаас гадна, өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн Хойд Азийг холбосон Азийн нэгдмэл эдийн засагтай нүүр тулж байна. Азийн олон орон худалдаа, санхүү, технологийн төвлөрсөн хангамжийг бий болгохын тулд өнгөрсөн үед хийсэн стратегийн алдаагаа нөхөхийг хичээж байна. Одоогийн чиг хандлага, барагцаалсан тооцоогоор бол дэлхийн хүн амын 60%-ийг эзэлсэн хүн амтай Азийн энэ нэгдмэл эдийн засаг дэлхийн YНБ-ний тал хувийг эзлэх төлөвтэй. (Одоогоор дэлхийн YНБ-ний гуравны нэгийг эзэлдэг) Гэтэл АНУ-ын дэлхийд эзлэх хүн амын тоо 5% хэвээр үлдэж, худалдан авах чадвараар дэлхийн YНБ-ний тавны нэгээс илүү хувийг эзэлдэг эдийн засаг нь 2050 он гэхэд түүнээс хоёр дахин бага хувь эзлэх төлөвтэй байна.

Эдийн засгийн үүднээс авч үзвэл АНУ нь Дэлхийн 2-р дайны дараах Баруун Еврoпын эдийн засгийн нөхөн сэргэлтээс ашиг олсны нэгэн адил энэхүү үйл явцаас ашиг олох магадлалтай. АНУ-ын хэрэглэгчидэд Азид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гайхалтай өргөн сонголт, хямд өртөг үр өгөөжөө өгнө. Азиас түгэх шинжлэх ухаан, технoлoгийн дэвшилийн хурдацаас дэлхий нийтээрээ л ашиг хүртэх юм. Сүүлийн жилүүдэд гарсан нэг сонирхолтой жишээ дурдья. Хятадын эрдэмтэд уламжлалт анагаах ухааны аргаар Африк, Зүүн өмнөд Азийн сая сая хүний амийг аврах хумхаа өвчний эсрэг эмийг ургамалаас гаргаж авч чаджээ. Хэрвээ АНУ-д эс нөхөн төлжүүлэх болон бусад биотехнoлoгийн судалгааны хөгжилд шашин, үзэл сурталын байр суурь саад болвол Азийн чаргуу эрдэмтэд энэ салбарт маш түргэн хугацаанд тэргүүлж дөнгөх юм.

Улс төрийн байр сууринаас авч үзвэл шинэ цагийн Ром гэгдэгч АНУ-ын биеэ тоосон тэр дүр төрх замхарч үгүй болно. Энэ намар Ерөнхийлөгч Буш Ази-Номхон Далайн орнуудын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцохоор Азид айлчлахад, олон улсын тавцанд АНУ-ын байр суурь алдагдаж байгааг бид хальт мэдэрсэн билээ. АНУ Хятадын валютын ханшны бодлогыг шүүмжлэх гээд Азиас хамтрах түнш эрсэн боловч Азийн бусад улс орнууд бүгд Хятадын талд байсан тул амжилт олоогүй. Азийн хөрш орнууд Хятад улсыг тэдгээр улс орнуудын хөгжлийн гол хөдөлгүүр нь гэж сайн ойлгосон тул Хятадын эдийн засгийн дипломат бодлого АНУ-ыг ийнхүү маданд оруулжээ.

Азийн хөгжиж буй орнууд хөгжил цэцэглэлтийнхээ төлөөх замд бүдэрч ч болохыг үгүйсгэхгүй бөгөөд AНУ-ын зарим шинжээчид Азийн энэ давшингуй хөгжил ямар нэгэн байдлаар тогооноосоо халихгүй байх гэж горьддог билээ. Хэдий тийм ч бид бүгдээрээ нэг завин дээр яваа тул ямарваа нэгэн Азийн хямрал болвол тэр нь бүхэл бүтэн дэлхийг хамарч, АНУ-ыг ч гэсэн хүнд байдалд оруулж дөнгөх юм. Энэ зууны дунд үед 400 сая хүрэх Америкийн хүн ам Азийн таван тэрбум хүн амыг залбиралдаа багтааж ч дийлэхгүй. Азийн эдийн засгийн амжилтыг энэ хэвээр үргэлжилнэ гэж бодвол, 21 дүгээр зуун урьд өмнө байгаагүй их хөгжил дэвшил, шинжлэх ухааны хөгжлийн зуун болох бөгөөд харин АНУ энэ удаа дэлхийн дийлдэшгүй, тэргүүлэх гүрэн бус харин дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрнүүдийн нэг болж сурах тийм эрин ирж байна.

Жэффри Д. Сакс бол Колумбын Их Сургуулийн Earth Institute-ийн захирал, Тогтвортой хөгжлийн Куэтэлэт Профeссoр юм.

Source: FORTUNE magazine Vol.149, No. 1 January 12, 2004
Welcome To The Asian Century: By 2050, China and maybe India will overtake the U.S. economy in size
By Jeffrey D. Sachs


Хөрвүүлсэн Д. Сайнбаяр (Чикаго)
Замдаан сэтгүүл 2004 он
дэлгэрэнгүй унших...

10.15.2009

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа!

Монголчууд бид үнэхээр хүн муулах дуртай хүмүүс үү? Аль ч оронд ийм "хоббитой" хүмүүс байдаг л байх. Гэхдээ манай нийгэмд арай л ихдээд байгаа юм биш үү? Саяхан Токиод ажилладаг нэгэн доктор ахаас нэг томоохон вэбсайтны доор бичсэн комментсийг устгуулах шаардлагатай болсон тухайгаа, мөн тэр вэбсайтад байтугай онлайн ертөнцөд материалаа хэвлүүлэх ямар ч хүсэлгүй болсноор тогтохгүй ерөөс хэвлүүлэхээ больсон тухайгаа дурдсан имэйл ирэхэд нь түүний өмнөөс сэтгэл гонсойж билээ. Тэр хүн бол хэд хэдэн ном гаргаж, дэлхийн томоохон институтэд судалгаа хийдэг, монголын орчин цагийн шилдэг эрдэмтдийн нэг. Ийм жишээ олныг дурдаж болно. Ямар сайндаа нэг вэбсайтын редактор хийдэг танил маань оюунлаг, шударга шүүмж бүхий сэтгэгдэл бичих компанит ажил хийх юмсан гэж ярьж яваx билээ. Муулуулдаггүй нийтлэлч гэж манай монголд лав үгүй биз ээ. Уг нь муулуулдаг биш шүүмжлүүлдэг байвал эрүүл үзэгдэл байхсан. Хамгийн гол нь манай монголчууд бид тухайн нийтлэлчийн бичиж буй сэдвээс тэс ондоо зүйлээр "сэтгэгдлээ илэрхийлж", аль болох нөгөө хүнээ өөлөх, өөлөх юм олдохгүй бол санаанаасaa зохиож муулах, аль болохоор түүнийг доош хийж өөрөө сэтгэлийн таашаал авах зорилгоор бичих хоббитой ажээ. Та бүхэн News.mn, Olloo.mn гээд монголын хамгийн их уншигчтай вэбүүдийн сэтгэгдлийг харсан л биз. Гэтэл washingtonpost.com, nytimes.com дээр барууныхан ямар сайхан сэтгэгдэл бичиж, буруушаасан ч тухайн сэдэвтэй холбоотойгоор ул суурьтай, шударгаар мэтгэлцэж, бичигч этгээдийг зориудаар гутаан доромжлохгүйгээр харьцаж, тэр нийтлэлчийг гэхээсээ өөрсдийгөө хүндэтгэж чадаж байна аа. News.mn дээр Баабар гуайн бичсэн олон сонирхолтой нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлийн 30 хувь нь түүнийг магтан дуулсан байхад үлдсэн хэсэг нь энд иш татахын аргагүй муухай үгсээр гүтгэн доромжилогсод байх бөгөөд үүнээс ойролцоогоор 5 орчим хувь нь тухайн сэдэвтэй жаахан холбогдолтой, гэхдээ ихэд гүехэн сэтгэгдэл үлдээсэн байх нь элбэг. Бусдыг дандаа доромжилж, гутаахыг оролддог, гүтгэн гоочилж сэтгэлээ зогоон амьдарч, ингэснээр өөрсдөө feel better болдог, нэрээ нуугч хүмүүст хандаж юм хийж бүтээхийн төлөө тэмцдэг, ядаж л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахыг зорьж бичиж нийтэлж, нийтлэгдэж ирсэн, хэнээс ч дутахгүй боловсорсон найз нарынхаа (эдний дунд атаархагчидтай харьцуулшгүй чадвартай, дэлхийн томоохон компани, эрдэм шинжилгээний институтэд ажилладаг, дэлхийд алдартай их дээд сургууль төгсөгчид, урлаг спортын өндөр амжилт гаргасан олон хүмүүс бий!) өмнөөс 2 л үг хэлмээр санагддаг: 1. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа! 2. Хүн муулахаасаа өмнө өөрийгөө толинд нэг сайн хараарай. (Тэгээд үнэхээр энэ хүнээс илүү юу үгүй юу гэдгээ сайтар тунгаан бодоорой. Хэрэв таны амнаас ийм л бузар үг гарахаас өөр гэгээлэг, шударга шүүмж гарахгүй нь тодорхой бол, нэг зүйлийг сайн ойлгох хэрэг гарна: Түүний чигчий хуруунд ч хүрэхгүй, өрөвдмөөр амьтан болохуйгаа) Чухамдаа ийм өөрсдийгөө хүндэтгэдэггүй тамын тогооны үлгэрийн баатруудыг нийтлэлч Баабар гуай нэг онож хэлж билээ. "Жорлон, корридорын хананд юм сийчдэг байсан хүмүүс одоо web comments бичиж байгаа нь тэр" гэж. Технологи талаасаа дэвшил мэт авч, сэтгэхүй талаасаа бол доройтол хэвээр байгаа нь энэ бөлгөө. Шүүмжилмээр байгаа бол бүү муулагтун, харин зүгээр л шударгаар шүүмжил! Хүний биеийн гоо сайхныг шүүмжлэх хэмжээний бурхнаас заяасан сайхан эрэгтэй, эмэгтэй мөн гэж өөрийгөө бодож байгаа бол хамаатнуудаа нэг бодоод үзээрэй. Тэр дунд чинь намхан, бүдүүн хүн заавал нэг олдох вий! Бид чинь 21 зуунд амьдарч байна шүү дээ монголчууд аа! Ядаж л битгий гүтгэ. Бид өөрсдийгөө ингэж доош чирээд байвал... нэг л өдөр муулах хүнгүй болж ирнэ шүү.

Блогчин Гампын бичсэн нэг ёгтлол их таалагдсан. Үүнийг уншихад инээдтэй ч бас л эмгэнэлтэй санагдaх вий:

Бүх хүн надаас муу

Би хүн муулах дуртай. Хүн муулахаар л хамаг биений хөлс асгараад явчдаг гэж худлаа яриад ч яахав. Халуунд л хөлс гардаг бусад үед гардагүй хөдөөний хөөн би. Тэхдээ л хүн муулкуу бол хамаг хор шар хөдлөөд - энэ надаас илүү гараад байхдаа яадын! - гээд дотор бачимдаад байдын. Тэгээл таньдаг таньдагүй, мэддэг мэддэгүй хэн ч байсан нэг нь хүн магтуул л хажуунаас нь ороод муулаад явчдаг болсон. Сүүлдээ бүүр мэргэших ч шинжтэй болж иржээнэ. Бүүр үүнгүйгээр амьдарч ч чадахаа больж ам нээвэл л муулаад унадаг болж.

Ингэжээнэ - зурагтаар нэг хүн гараад ирэнгүүт хүмүүс "Энэ яасан сайхан ярьдаг хүүв" гэжээнэ. Би наанаас нь "Аа худлаа худлаа, наад чинь сонин явдын байлээ" гэх жишээний. "Тэр их хөөрхөн хүүхэн шүү" гэнгүүт "Аа тэр чинь унгадаг л байж таараа", "Энэ их мундаг толгойтой хүн шүү" гэнгүүт "Тэхдээ наад чинь майгшд", "Энэ залуу шиг бакь болхийсон" гэнгүүт "Наадах чинь тэхдээ толгой муутай" энээ тэрээ гээл баахан шалтаг хайгаал үзээд байна. За миний унгадаг, бакь биш, ухаантай биш нь хэнд ч хамаагүй гол ингээл муулчууд хүмүүс намайг тийм юм шиг хүлээж аваад байгаам шиг надаа нэг л гоё мэдрэмж төрөөд байдын. Төгс төгөлдөр хүн байхгүй болхоор ямар нэг но олдож л таараа гээд үзээд байна шүү дээ. Олдкууу бол гүрдэж л орхино. Заавал ухаантай хүнийг ухаан муутай, сайхан хүнийг муухай гээд байх хэрэггүй зүгээр л магтаж байгаа зүйлээс нь шаал өөр зүйлээр муулаад байхад таараад таараад явчина шүү дээ.

Тэгээд үнэхээр хобби хөдлөөд унуул заавал бусдын магтахыг хүлээгээд байдаг залхуу зангаа больж иржээнэ цаад чинь. Шууд өөр хүмүүс гайгүй харагдаад ирүүл л гудамжанд ойролцоо явжаагаа хаа хамаагүй хүнд ч гэсэн муулаал унажээнэ. Энэ бас амжилт шүү. Танькуу хүмүүс хүртэл намайг мундаг гэж харж эхэлжаагаам шиг санагдаад иржээнэ. Шинэ мэдрэмж.

Хүн муулхад заавал ухаан, мэдлэг хэрэггүй харин ч жоохон маанагдууу байвал сүртэй болж ирдийн байна. Өөртөө баярлах ч шиг. За тэгээд мэргэшээд ирхээр хүн муулахаар жижигдээд ирж байна. Арай том зүйл барьж авмаар санагдаад байгууллагыг, бодлогыг, салбарыг, улс орныг, бүүр дэлхийг ч муулж болно. Энэ кампаан юмаа үнэгүй зарчихгүй хорголоо тоолсон, манай улс орны хар хайрцагны бодлого муу байгаан, зарим улс арай дэндүү ядуу шүү, дэлхий цаг агаар муу байшүү - энээ тэрээ гээл муулаад явхад болдог л юм билээ. Зарим нэг сэргэлэн гарууд өөдөөс тандаж асууна. “Санхүүгийн хямралын талаар дэлхийн банкны байр суурийг юу гэж боджээнэ вэ" - гэж мэгэж асуунаа. Би оогт сандралгүй "Аа би тэднүүсийг зөв хийвэл эрт хямралаас гарах боломжтой гэж боддог" гээл хэлж орхино. Хүмүүс өөрснөө мэдэдгүй хүн болкуун тулд дахиж асуухгүй дээ.

За тэгээд хүн муулдаг хамгийн шилдэг аргаа хэлий. Яах аргагүй надаас ухаантай, хөөрхөн, бакь, сайхан сэтгэлтэй, төгс төгөлдөрдүү хүн байлаа гэж бодийл доо яахав. Ямар ч хүнийг "аа энэ муу хужаагийн эрлийз, хужаа санаатай, хацар нүүр нь хужаа шиг, нэр нь хужаа шиг" гэж мэгээл хэлж л орхино. Энийг хэлхэд үгүй гэж өмөөрөх хүн олдкуу дээ. Үгүй гээл өмөөрвөл монгол хүн бүр өөрөө хужаа, хужаагын талын урвагч болчих гээд байдаг тул бүгд дуугүй л өнгөрдийн.
дэлгэрэнгүй унших...

10.09.2009

A new blog: Hazara in Mongolia

Баасан гаригийн орой мөн боловч өнөөдөр гэртээ өнжихөөр шийдлээ, хэхэ. Ойрд блогоороо ч зочилсонгүй. Цахим өртөө сүлжээний 10 жилийн ойг өнгөрсөн зун сайхан тэмдэглэсэн. Энэ үеэр гурван хазара оюутнууд маань Монголд ирж амжаагүй байсан тул 10 жилийн ойгоо тэмдэглэж асан сүлжээний гишүүд бидэнд видео мэндчилгээ илгээсэн юм. (энэхүү видеог блогтоо тавихыг санал болгосон byambakhuu андад баярлалаа) Ямартаа ч 3 оюутны видеог энд толилуулсу.




Сониноос Аббас маань өөрийн гэсэн wordpress блогоо нээсэн: Hazara in Mongolia Та бүгд зочилж байгаарай. Ер нь тэтгэлгийн материалуудыг хянаж байхад яагаад Монгол улст сурах хүсэлтэйгээ хамгийн сайн илэрхийлж, хамгийн сайн эссэ бичсэн, бичгийн соёлд суралцсан (утга төгөлдөр, логиктой бичих чадвар буюу миний хэлж заншсанаар бичгийн соёл  гэдэг бол залуу хүний эзэмшүүштэй эрдмийн нэг яах аргагүй мөн. Хүн яаж сэтгэнэ, тэр хэрээрээ ярьж, бичиж байдаг. Хүн ярих, бичих буюу өөрийнхөө бодол санааг илэрхийлэх явцад ухаан задарч, сэтгэхүй хөгжиж байдаг юм шиг надад санагддаг. Чухамдаа байнга сонсох, унших нь маш сайн зүйл мөн боловч энэ нь IT хэлээр бол зөвхөн INPUT юм. Гэтэл ямарваа зүйлд OUTPUT байх ёстой буюу мэдээллийг боловсруулж хариу EXCHANGE болж байх учиртай. Тэгж гэмээнэ олсон дуулсан зүйл тархинд НУТАГШДАГ. Энд тэнд дуулсан сайн сайхныг бусадтай хуваалцах, мэдээлэл солилцох нь бидний тархиний процессорт хамгийн сайн :) Мэдээж унших, сонсох нь 80% байх хэмжээний байвал зүгээр ч хэт дуугүй буюу 100% байнга сонсч, уншсаар хөгжөөгүй хүмүүс амьдралд олонтаа таардаг. Хүнд ихийг өгөөд илүүг олохуйг сургадаг бурхан багшийн сургаальтай агаар нэг гэх үү дээ. Яг л хуваалцаагүй мэдлэг бол мэдлэг биш гэдэгтэй адил. Өөрийгөө илэрхийлэх, харилцан ярих чадваргүй, бичгийн ямар ч соёлгүй мөртөө media салбарт ажиллахыг хүссэн залуус олон таарах нь харамсалтай. Бичихдээ, ярихдаа муу удирдагчид байдаг л гэсэн. Гэхдээ л илүүдэх эд лавтайяа биш. Тэртусмаа мэдээллийн энэ эринд. Ер нь АНУ-д ажил олгогчдын зүгээс ажилд орохоор ирсэн хүмүүсийг шалгаруулахдаа хамгийн нэгдүгээрт - харилцааны чадвар (communication skill), хоёрдугаарт - үйлчилгээний соёл (customer service) гуравдугаарт мэргэжлийн чадвар (professional skill) -ыг шалгаж авдаг тухай багш маань ярьдаг байсан. Энэ нь ч үнэнд нэлээд дөхдөг болохыг туршлага нотолсон. Ер нь орчин үед тухайн хүний бичсэн имэйлээс л уг хүний боловсролын түвшинг тун амархан тогтоочихож болдог. Би л лав тэгдэг хэхэ. 80% даа л үнэн байдаг. За тэгээд жаал хадуурчихав аа даа :) Энэ талаар бичвэл ч их юм бий дээ.) нэгэн болох нь илт байж, тэр чинээгээрээ бидний шийдвэрт нөлөөлсөн юм. Аббас буюу Daiyar Chiinggisi маань бичсэн тэмдэглэлүүдээ нийлүүлээд, нэгэн цагт сайхан ном бүтээнэ биз ээ. Гурван оюутан маань сайхан тохижиж аваад хичээлдээ шамдаж байгаа. 10 сарын 1-нд БСШУЯ дээр Цахим Өртөө холбоо, МУИС-ын удирдлага болон БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр сайд Цахим өртөөний нэрэмжит тэтгэлэгт ялсан уг гурван оюутнуудад Батламж гардуулсан. So, it is official now :)

За за явж найз нартайгаа айраг ууж, буу халдаг ч юм бил үү! Есүс, Будда, Мохаммед за бусад нь ч гэсэн биднийг 7 хоног бүр наанадаж 1 өдөр заавал амарч бай гэсэн гээ биз дээ? :) Угаасаа аймаар ачаалалтай 2 долоо хоног өнгөрлөө. Ядаж байхад гоё гоё идеа ярьж байна гээд дуудацгаагаад байна... хэхэ дэлгэрэнгүй унших...

9.12.2009

Хазара ахан дүүс Монголд ирлээ

Өчигдөр хазара нутгаас ирсэн Гулам, Захра, Мэгдад нар маань Кабул-Дели-Бээжин-Улаанбаатар чиглэлд 7 хоног аялсны дүнд 21:25-д Буянт Ухаад буулаа. "Welcome to Mongolia, the land of Chingis Khaan! - Эзэн Чингисийн нутаг Монгол оронд тавтай морил!" гээд л Цахим Өртөөний бид буюу Лутаа ах, Байка, Анулан, Сансараа нараас гадна МУИС-ийн гадаад оюутан хариуцсан Мэндбаяр эгч, NTV телевизийн Дэлхийн Монгол айл баримтат киноны баг, МyClub-ын 4 оюутан хамт угтлаа. (MyClub гэснээс Цахим өртөөний Сэрдарам андын ТИС-ийн ажилсаг хичээнгүй оюутнуудаас бүрдсэн MyClub-ийнхан эдгээр хазара оюутнуудад байнга тусалж дэмжихээр болсон бөгөөд тэд цөлжилтийн эсрэг аянд идэвхитэй ажиллаж, чөлөөт цагаараа хөдөө орон нутагт олон мянган мод тарьж, усалж арчилж байдаг ёстой бахархмаар сайхан залуучууд!)

Сэтгэлдээ нар гийлгэж, гартаа цэцэг барин догдлон хүлээсэн биднийг хараад хазарачууд маань хөл газар хүрэхгүй баярлаж, "Үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байна. Та нарыг ийм сайхан угтана гэж төсөөлсөнгүй. Өвөг дээдсийнхээ нутагт хөл тавьж байгаадаа баяртай байна. Бид Монгол оронд хөл тавьсан бараг хамгийн анхны хазарачууд байх" гэж англиар хэвлүүхэн сайн ярьж байлаа. Яг анхны нь бол биш юм. 9 сарын 11-ны дараа золигийн Осама Бин Ладинг нухчин дарах зорилго өвөрлөсөн Жорж Буш Афганистаны төрийн эрхэнд байсан Талибанчуудыг хөөн явуулсны дараа (дандаа муулуулдаг хөөрхий Жорж Бушд харин энэ удаа талархууштай!), Америкчууд Афганистан дахь стратегийн түншээрээ хазарачуудыг сонгосны дүнд энэ бүс нутагт үеийн үед дарлагдаж байсан хазарачууд сургуульд сурч боловсрол эзэмших, аятайхан ажил хийх гэх мэт иргэний үндсэн эрхээ бүрэн эдлэх болсон төдийгүй, анх удаа төр барилцах дээд түвшинд очих боломжтой болсон билээ. Афганистаны шилжилтийн засгийн газрын үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж асан, хазара эмэгтэй улстөрч Др. Сима Самартай Кабулд уулзаж ярилцлага авах завшаан гарахад тэрээр 90-ээд онд Монголд нэг хуралд оролцож байсан тухайгаа хуучилж байсан.

Ер нь хазара оюутнууд маань Монголд ирэх болсон шалтгаан нь 2008 оны 10 сараас хойш хэрэгжиж буй NTV телевизийн "Дэлхийн Монгол айл" баримтат киноны төсөлтэй маш их холбоотой. Нилээд их хөрөнгө хүч зарж анх удаа 13 дугаар зууны Монголын байлдан дагууллаас улбаалж дэлхий даяар тархсан Монголчуудыг эрэн сурвалжилж, БНХАУ-ын Хөх нуур муж, Хөлөнбуйр, Уйгур Шинжаан, Юннань муж, ОХУ-ын Буриад, Халимаг, Тайвань, Афганистаны Бамиан, Энэтхэгийн Баруун Бенгал, АНУ-ын Нью Жерсид зураг авалт хийгдэж, дэлхийн 10 өөр газарт өдгөө аж төрж буй 10 Монгол айлын тухай өгүүлэх энэ цуврал баримтат киноны аян замын тэмдэглэл "Moнголоо хайсан Монгол" нэвтрүүлгийн эхний дугааруудыг NTV телевизээр үзэгчид маань үзсэн биз ээ. Баримтат киноны зураг авалт 2010 онд дуусах бөгөөд тэр үед та бүхэн бүрэн хувилбараар үзэж сонирхоорой. Хамгийн сүүлийн анги нь Хэнтий аймагт өрнөх юм.

Өнгөрсөн 2009 оны 1 сард миний бие орчуулагч, гүйцэтгэх продюсерийн хувиар Афганистан, Энэтхэг улсуудад тус баримтат киноны багтай хамт аялахдаа Афганистаны Бамианд амьдарч буй хазара зон ардын хүнд хэцүү аж амьдралыг хараад, "Монголын байлдан дагуулагчдын үлдэгдэл", "Биднийг хүйс тэмтэгчдийн үр удам", "Чингисийн шээс" буюу түүнээс долоон дороор доромжлуулан дуудуулж бусад пуштунүүд болон бүс нутгийн бусад олонхи үндэстнүүдэд олон зууны турш хядуулж, хүчирхийлүүлж, зовж зүдэрсэн хазарачуудыг хараад монгол хүний хувьд өөрийн эрхгүй нулимс унагаж, сэтгэл өвдсөн билээ. Хазарачууд бол өвөр монголчууд, буриадуудаас ч илүү хүнд хувь заяа туулсан ард түмэн. Ингээд хэл, соёл, нүүр царай гээд олон зүйлс нь яах аргагүй монголчууд бидэнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой нь зайлшгүй болох хазарачуудын нэгэн дунд сургуульд зочлох үед ганц ч болов хазарыг Монголдоо авчирч сургах юмсан, тэгээд ч Цахим Өртөөнийхний удаан ярилцсан тэтгэлгийн хөтөлбөрт хамгийн анх хамрагдах хүмүүс нь хазарачууд байж болох юм гэх мэт бодлууд санаанд бууж байв. Тэгэхээр бид бүхэн NTV телевизийн хамт олонд талархах нь зүй. NTV-ээс ийм төсөл хэрэгжүүлээгүй бол энэ хүүхдүүд маань энд ирээ ч үү, үгүй ч үү. Mөн гурван хазара оюутны маань онгоцны тийзийг зохицуулж өгч, хөнгөлөлттэй үнээр үйлчилж, цаашид дэмжиж ажиллахаар болсон Air Ticket компаний хамт олонд гүн талархал илэрхийлье. (Баримтат киноны төслийн санаачлагч, сэтгүүлч М.Буянбадрахын нийтлэлүүдийг эндээс уншаарай. "Монголоо хайсан Монгол" аян замын цуврал нэвтрүүлгийн promo trailer -үүдийг эндээс үзэж болно.)

Нэгэнт орой болсон бас онгоцонд хоол идсэн гэж тэд хэлсэн тул төлөвлөсөн ёсоор тэднийг хоолонд оруулалгуй шууд МУИС-ын гадаад оюутны байранд нь хүргэж, байртай нь танилцуулж өрөөнүүдэд нь орууллаа. Тэдний бууж буй байр миний харсан Багшийн дээдийн дотоодын оюутны байр (Яагаад клубын зарим гишүүд нэг өрөөг нь засвар хийж, тохижуулж өгч байгаа юм)-ны дэргэд хамаагүй дээр юм байна. Дотроо 0-той, төмөр ортой. 1 өрөөнд нь 2 хөвгүүн нь, нөгөө өрөөнд нь Захра байхаар болов. Дээшээ 3 давхарт гарвал гал зуух, нийтийн шүршүүр байдаг юм байна. За нэг их мундаг биш ч боломжийн сайхан байр байна. Дайныг нүдээр үзэж, олон зуунаар дарлагдсан гэсэн шиг харц нь дөлгөөн, цаанаа л насандаа ахадсан гэмээр хэрсүү авч бүгдээрээ их элгэмсүү, дөлгөөн зантай юм аа. Ер нь сэтгэгдэл маш өндөр байгаа нь илт. (Энэ дашрамд эдгээр оюутнуудыг уриалгахан хүлээн авч, маш их тусалж дэмжсэн МУИС-ын удирдлагад халуун талархал илэрхийлье. Тэд гадаад оюутнаа машинтай ирж тосч авдаг юм билээ.)

Өглөө 8.30-д Цахим өртөөний гүйцэтгэх албанаас Анулан, Сансар хоёр хазара оюутнууд дээр очиж өглөөний унд уулгаад 9 цагт Мэндбаяр эгч дээр аваачиж хичээлд нь бүртгүүлж, анхны хичээлд нь суулгажээ. Ойролцоогоор 15 орчим гадаад оюутан монгол хэлний бэлтгэл ангид сууж байгаа гэнэ. Нэг мексик, буриад, өвөр монголчууд байдаг гэнэ. Бас өөр орны хүмүүс ч мэр сэр бий гэнэ.

Үдийн цайны цагаар Цахим өртөөнийхөн цуглаж 11:50 -д анхны монгол хэлний хичээлээсээ тарсан Гулам, Захра, Мэгдад нартай Хасбанкны дэргэдэх Modern Nomads зоогойд хооллов. "Яасан тансаг зоогой вэ" гэж тэднийг хэлэхэд нээрээ л Улаанбаатарт дундаж зоогойд тооцогддог Modern Nomads маань сайхан тохижилттой болсныг анзаарав. Хазарачууд мах сайн иддэг, бас манайтай адил өрөмтэй талх, сүү, тараг зооглодог. Ингээд зочиддоо монгол хоол сонирхуулах үүднээс банштай цай, бууз, хуушуур, яаж дан мах идүүлэхэв гээд цэвэр ногооны салат захиалав. Их амттай байна гээд л идээд байв. "За тэгээд өвөл их хүйтэн тул Монголчууд бид махыг бол ёстой цохиж өгдөг хүмүүс шүү дээ, битгий гайхаарай" гэж сануулав. Зоог барьсны дараа бүгдээрээ Сүхбаатарын талбай руу алхацгаав. Өдөр маш сайхан цаг агаартай байсан тул тэдний ч сэтгэл их хөөрч, өдрийн гэрэлд Улаанбаатар хот ч сайхан харагдаж байлаа. Ардчилсан намынхан тухайн үед их л муулаад байсан болов ч манай их жанжны талбай сайхан болсон санагддаг юм. Төрийн ордон маань ч гэсэн. Монгол архитектурын хэв шинж агуулсан, хөлөг баатруудаараа мануулсан Төрийн ордон сүрлэг гэж жигтэйхэн. "Энэ юун барилгууд вэ?" хэмээн Гулам асуув. Их жанжны талбайн зүүн талд Соёлын төв өргөө, Дуурийн театр, Монголын хамгийн том групп MCS -ийн Central Plaza-г заан тайлбарлаж, Хотын захиргаа, ҮЭ-ийн ордон, Хөрөнгийн бирж, Голомт банк болон Чоно групп, Моннис Интернэйшнлийн бариулж буй өндөр барилгуудыг зааж тайлбарлав. Мөн ойрдоо зам засвартай тул замын бөглөөс ихтэй, гэхдээ сайхан замтай болж байгаадаа баяртай байгаагаа ч хэлэв. Тийм ээ, сул дорой, болж бүтэхгүй байгаа зүйлс их ч монгол маань алхам алхамаар хөгжөөд л байгаа хэмээн удаан уулзаагүй хамаатандаа сонин хуучилж буй аятай ярив. Хамгийн гол нь 370 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаанбаатар хот маань дөрвөн уулынхаа дунд оршдог, хуучин Хан уул нэртэй байсан боловч харин хожим Монголын хамгийн сүүлчийн эзэн хааны нэрээр нэрлэгдсэн Богд хан уулыг заан үзүүлж, энэ уул Улаанбаатарчууд биднийг байнга түшиж, бид ч шүтэж амьдардаг тухай өгүүлэв. Мөн эрт үед Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй хуультай байсан тухай дурдаад Улаанбаатарт төөрөх л юм бол урд зүгт байрлах Богд уулаараа баримжаа авч болохыг сануулав. Энэ үест Кабул хотын урд хэсгээр сунаж байрласан xазараги (хазара хэл)-гаар Кориах гэж нэрлэдэг өндөр уул харсан маань санаанд орж тэднээс лавлаж асуухад ямар ч байсан хазара үг, харин ямар утгатайг мэдэхгүй гэж хариулав. Бараг л монголоор "xорих", "хориг" уул гэж байгаа ч юм шиг. (Кабул хотын ойролцоо Бабур хааны шарил байдаг боловч зургийн баг давчуу хуваариас болж очиж чадаагүй юм. Харин Кабулаас хазарачуудын хуучин нийслэл, одоо ч олон мянгаараа амьдардаг Бамиан муж хүрэх замд Хиндикушийн уулсаар явдаг бөгөөд Урбан дарьяа гол даган урсах энэ л алдарт нурууны нэгэн хавцал руу зааж Багдадыг эзэлж Илхааны улсыг үндэслэн байгуулсан, Чингисийн ач, домогт Хүлэгү хаан дайтаж яваад өнгөрсөн хэмээн газарчилж явсан хазара найз маань тайлбарлаж байсан нь санаанд орно.)

Уг нь Цахим өртөөний нэрэмжит тэтгэлгээр хоёр л хазара оюутан шалгаруулах байсан авч бид Гуламыг нэмж гурав болгосон билээ. Сонгон шалгаруулалтын үеэр Гулам бол их дээд сургууль төгсөөгүй ч бичгийн өндөр чадвартай, хазараги, англи, перс зэрэг хэд хэдэн хэл мэддэг, хорьхон настай, түүх сонирхдог, маш ухаалаг залуу болох нь тодорхой байв. Дундад зууны үеийн монголын түүхийн ихэнхи сурвалж бичиг нь перс хэл дээр байдаг боловч манай түүхчид перс хэлгүй тул энэ хэл дээрх сурвалж бичгийг судалж чадалгүй өдий хүрсэн нь харамсалтай. Тэртусмаа хазарачууд хэн болох, Монголчууд бидэнтэй ямар холбоотой болохыг түүхч, хэл шинжлэлийнхэн маань сайн судлах шаардлагатай бөгөөд наанадаж Афганистанд Монголоос хэл шинжлэл, түүх судлалын дадлагын оюутан, шинжилгээний баг илгээх шаардлагатай байгаа юм. Одоогоор перс хэл судалдаг хоёрхон хүн олж тогтоосон нь Цахим өртөө холбооны гишүүн, Оксфордын их сургуульд түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан Д.Баярсайхан эгч, ЭМОС клубын гишүүн, түүхийн ухаанаар Киотогийн их сургуульд суралцаж буй Л.Мандухай анд нар юм. Ингээд урд орой нь нисэх буудлаас хот руу явахдаа Гуламд өөрийн зүгээс нэгэн даалгавар өгсөн нь хазара ард түмэн болоод монголчуудын түүхэн харилцаа холбоо, эх сурвалжын тухай судалгаа хийж 5 жилийн дараа монгол хэлээ сайн сурч, түүхийн судалгаанд гаршсан үедээ түүхийн ном бичих явдал. Тэрээр ч энэ номыг дуртайяа бичих болно гэж амалсан билээ. Ямартаа ч Монголын үр сад хэмээн цоллуулж - цовдлуулж ирсэн тэд маань энэ л зовлонт тавилангийн учир монголчууд бидний ахан дүү болох нь үнэн. Гэхдээ хазарачууд үнэхээр монгол угсаатай юу үгүй юу, монголчууд бидэнтэй чухам ямар хамааралтай вэ гэдгийг бид шинжлэх ухааны үндэстэйгээр олж мэдэж, монголын түүхийн судлагдаагүй нэгэн цоорхойг нөхөх ёстой нь зүйн хэрэг.

Сүхбаатарын талбайн хойморт суух Их хааныхаа хөшөөний өмнө хазара дүү нар маань нүүрэндээ үл мэдэг гэнэн инээд тодруулаад зураг татуулж байлаа. Төрийн ордныхоо өмнө биднийг ивгээн харж, хаан хүний ёсоор ихэмсэг заларсан Эзэн богд Чингис хааны хөшөөг харах бүрийд өөрийн эрхгүй бахархан хайрлаж, олон зууныг дамжсан цуу алдарыг нь шүтэн бишэрч, тэр дороо эрч хүч авах мэт болдог боловч, харин өнөөдөр их Чингис хаан Таны олон зуун дамжсан их үйл хэргээс болж ямар олон монгол үндэстэн ястан, ямар олон хазарачууд, ямар олон буриадууд, ямар олон халимагууд зовж шаналсан бол хэмээн бодогдоход цээж давчдаж, өөрийн эрхгүй гүн гуниг төрүүлмүй.

(PS: Оюутны тэтгэлгийн санд одоо хэр нь та бүхний туслалцаа хэрэгтэй байгаа тул та бүхэн бололцоогоороо бидний энэ үйлсийг дэмжиж хандив өргөөрэй)

Related links in English

- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
- The Tsahim Urtuu Scholarship Winners
- Donation Drive
Холбоотой мэдээллүүд

- Хандивын аян
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн болзол
- Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF)
- Хандивлагчдын нэрс
- Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо
- Ё.Отгонбаяр сайдад баярлалаа
- Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын ГХЯ-ны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!
дэлгэрэнгүй унших...

9.08.2009

Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын ГХЯ-ны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!

Би амьдралдаа хэзээ ч ийм уур уцаартай, хүмүүсийг гоочилсон үгтэй имэйл, захиа бичиж байсангүй. Гэхдээ өчигдөр шөнө Энэтхэг дахь Монголын Элчин сайдын яам, манай эх орны Гадаад хэргийн яаманд хандаж бичсэн имэйлээ "Ё.Отгонбаяр сайдад Баярлалаа" гэж хэлсэн шигээ блогтоо тавихаар шийдлээ. "За яахав дээ", "юун сүртэй юм", "ийм зүйлд уужуу тайван хандаж сур", "гүндүүгүй байх хэрэгтэй", "ийм юм болж л байдаг", "одоо өнгөрсөн юм, яахав яахав" гэдэг үгэнд би маш дургүй. Гүндүүгүй бөгөөд маш уужуу тайван сэтгэx гээч монголчууд бидний хүндэтгэн биширдэг чанарт би л лав үнэн голоос дургүй (зарим тохиолдлоос бусад үед). Бүр инээд хүрээд байдаг юм, ийм юм сонсохоор. "Уужуу тайван сэтгээд", сүүтэй цайгаа (за даа, голцуу хар цай биз дээ хөөрхий, бидний 40 хувь ядуу, дотоодын сүүний хэрэглээний 20% аа л өөрснөө хангадаг, бусдыг нь хятадаас импортлодог) оочлоод суугаад байвал юу болдогийг бид өдөр бүр, алхам тутамдаа мэдэрдэг биш гэж үү?

Нөгөөтэйгүүр хазара монголчуудын оюутны тэтгэлэгт мөнгө хандивласан иргэдийн мөнгөний зарим нь юунд зарцуулагдаж байгааг тэд мэдэх эрхтэй. (жилийн санхүүгийн тайланг жилийн эцэст Цахим өртөөнд тавина)

Гол буруутан нь МУ-ын Гадаад хэргийн яам, гэхдээ Энэтхэг дахь ЭСЯ энэ асуудлыг маш хурдан зөв шийдэж чадах байсан боловч тэдний сэтгэл дутлаа. Блогтоо энэ захиаг тавих гэж байна гэсэн чинь зарим найз маань "Дараа нь иймээ тиймээ юм болох вий, жишээ нь чамд эсвэл Цахим өртөөнд дараа нь ямар нэгэн саадирэх байх" ч гэх шиг. Үгүй дээ, би энэ нөхдөөс юу гуйх вэ дээ. Хоёрт миний захиа бол дугаар хорооны иргэний л захиа. Надад гадаад паспорт бий, бас азаар хэзээ ч Монголын элчингүүдээс виз авахгүй шүү дээ. Нэгэнт энэ талаар сонин хэвлэлд нийтлэл бичээд суух завгүй тул ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ буюу блогоо ашиглахаар шийдэв. Хоёрт тэд буруугаа ойлгоно гэдэгт бүрэн итгэж байна. За би гэж хүн өчигдөр яагаад уурласныг доорх имэйлээс уншаарай. (За дээрх 2 байгууллагад ажилладаг нийт хүмүүст хандаагүй шүү. Зөвхөн энэ асуудлыг хариуцсан хүмүүст хандсан тул, дээрх 2 байгууллагад ажилладаг миний танил, найз нөхөд гомдох хэрэггүй шүү, хэхэ.)


From: D.S
Date: 2009/9/7
Subject: Erhem Gadaad heriin yaam, Enetheg dahi Elchin Saidyn yaamnii diplomat ner zuugchded
To: Embassy of Mongolia in New-Delhi, баснэгсонин@yahoo.com


Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын Гадаад хэргийн яамны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!


Та бүхний бичиг үсэг тайлагдаагүй, төрийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийг үл тоомсорлож, наад захын сэтгэл гаргаж ажиллаагүйн ачаар хэдэн зууны турш Чингисийн удам гэдгээрээ дээрэлхүүлж, олон мянгаараа хядуулж ирсэн хазара зон олны төлөөлөгч, хөөрхий 3 хазара оюутан өнөөдөр онгоцондоо сууж чадахгүйд хүрлээ. Тэд Энэтхэгийн Цагдаагийн газрын зөвшөөрөлтэйгээр маш цөөн цагийн чөлөө авч тодорхой хугацаанд визээ аваад буцаж очих байсан газраа та нарын хүнд сурталын улмаар очиж амжсангүй. Үүний үр дүнд Цахим өртөө холбооны гишүүд бидний энд тэндээс гуйж цуглуулсан хандивын 2000$ салхинд хийсчихлээ.


ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичиг хатагтай тантай би хэдэн долоо хоногийн өмнө утсаар ярихад "Гадаад яамнаас бичиг авчихвал бид 5 минутын дотор виз дараад явуулж чадна" гэж байсаныг би тод санаж байна. Таны гар дээр очих зөвшөөрлийн бичигийг авахын тулд бид өнгөрсөн 7, 8 сарын турш Гадаад хэргийн яам, БСШУЯ, Гадаадын харьяатыг хариуцах алба, МУИС, Тагнуулын төв газар гэсэн 5 байгууллагын дунд бичиг цаас хөөцөлдөж өнгөрөөсөн. Бид бүх зүйлийг ном дүрмээр нь бөглөж, бүх саад бэрхшээлүүдэд тэвчээртэй хандсан (bureacracy-ийн энэ дамжлагуудыг ярьвал хэт уртдана). За энэ бүхний үр дүнд оюутнууд маань ч хичээлдээ сайхан хоцорсон.


Миний бие өнгөрсөн өвөл Афганистан улсад аялах, буцаж ирэх үедээ танай элчин сайд болон бусад ажилтнуудтай биеэр уулзаж, тэндэх нөхцөл байдлыг хэлж ярьж, Афганистанд буй олон сэхээтэн хазарачуудын нэрийн хуудсыг өгч холбоо тогтоож өгсөн. Тэднийг дэмжинэ, монгол угсаа энэ тэр гээд л байсан, одоо хаана байна вэ? Угтаа Афганистан улсыг хамаардаг гэх энэ элчин сайдын яам өнөөдөр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, МУИС, Цахим Өртөө Холбооноос урилга аваад Монголд анх удаа хөл тавих гэж буй Хазара иргэдэд наад захын тус хүргэж чадахгүй, "паспортын дугааруудыг өөр хооронд нь зөрүүлж тавьсан байна" гээд сууж байдаг! Ингэхэд өглөө над руу биш та консул руу ярих ёстой байсан юм биш үү? Би тийм факс явуулаагүй шүү дээ? Энэ факсын төлөө 2 сар дээрх байгууллагууд ажиллачихаад эцсийн бүтээгдэхүүн нь ийм л байна шүү дээ.


Гурван оюутнуудын Баасан гаригт өгсөн визийн өргөдлийг нь тэр үед нь нягталж үзээд алдааг олж энэ Гадаад яамныхаа мулгуу амьтад руу хандаж болоогүй юу? Хөөрхий Гулам бидний мөнгийг хэмнэх үүднээс "Яаралтай гаргуулах" мөнгийг нь өгөлгүй Даваа гаригийг хүлээлгэсэн юм уу? Уг нь би юмыг яаж мэдэхэв илүү мөнгийг нь өгөөд яаралтайгаар гаргуулаарай гэж хэрэг болгож хэлсэн. Гэвч тэрбээр нэг бол тэр мөнгийг та нарт өгсөн, үгүй бол ядуу зүдүү байж үзсэн хүн болохоор мөнгө хэмнэх үүднээс Даваа гаригийг хүлээхээр шийджээ. Гайхамшигт Монголчууд бид яав гэтэл?


Гадаад яам гэж газар биднээс бүгдийн нь бичиг баримтын хуулбарыг аваад л байсан, гэтэл 3 хүний паспортын нэрийг 3 ууланд нь тойруулаад зөрүүлээд биччихсэн, түүнийгээ факсдсан аятай л сууж байна. Үүнийг нь танай консулынхан ч гэсэн хамгийн энгийн мэдрэмжээрээ "за хоорондоо л зөрсөн юм байна, Гадаад яам засаад нааш нь факсдах үед нь архивтаа авчихья" гэх сэтгэл төрсөнгүй юу? (Ядаж өөр 4 дэх хүний паспортын дугаартай холилдоогүй, зөвхөн хоорондоо л зөрсөн байсан шүү дээ. Ядаж байхад бид тэгээд зөрүүлчихсэн бол яая гэхэв)


Би энэ мөчид үнэхээр их харамсаж байна. Энэ 2000$ -ын хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ? (хандиваар цугласан мөнгөнөөс дахиад тасалбар авахад хүрэхгүй байгааг зориуд тэмдэглэе) Хүний нэр, пасспортын хэдэн цифрийг зөв хуулаад бичих сэтгэлгүй, тийм чадваргүй хүмүүс Монголын хилийг манаж, гадаад хэргийн яамны албан хэрэг хөтөлж байгаад үнэхээр их харамсаж байна.


Та бүгд иргэн миний энэ гомдлыг яаж барагдуулах вэ? Ямартаа ч энэ хазара 3 оюутан нэг их өндөр хөгжилтэй оронд ирж гийгүүлээд байгаа юм харагдахгүй л байна даа. Тосч байгаа элчин, тосч байгаа гадаад яам. Мөн таарав аа!


Дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр


PS: Гадаад яамны ...д гэж хэлэхэд: Гадаадын Жуулчин урих хуудас чинь ажиллахгүй хэдэн сар жил болж байна. 2 янзын хуудас байдаг. Нэгийг нь бөглөөд очихоор энэ нь биш нөгөөх нь гэж тэнэгтээд байдаг юм билээ. Хамгийн инээдтэй нь тэр буруу буюу хэрэглэхээр больсон маягтын нь линк нь вэб дээрээ байдаг нөгөөх нь зөвхөн хайлтын системээр олддогт. Зөв хуудсыг олдог арга нь бол бүр их сонгодог: "Гүүглээр зөвхөн ЦАХИМ УРИЛГА" гэж бичээд хайсан тохиолдолд л олддог. Энэ вэбийг анх МCS хийсэн гэсэн. Тэд нараар тэгээд maintain хийлгээд засуулвал яасийн?


2. Энэтхэг дахь элчин сайдын яам одоо вэбтэй болох болоогүй юу? наад box@airtelmail.in гэдэг чинь баргийн хүнд олдохгүй хаяг байна лээ шд. Худлаа гэвэл embassy of mongolia new delhi гээд гүүглдээд үз дээ!


Ямар имэйл хаяг, утасны дугаар гарах нь вэ? Дандаа худал мэдээллүүд. Яагаад update хийдэггүй юм бэ? Би бол та нар руу утасны карт аваад утсаар ярьж байж олсон имэйл хаяг шүү дээ. Тэгээд нэг асуулт асуугаад 1 сар хариу ирээгүй л хаяг даа! Тийм олон хүнд виз өгөөд завгүй байдаг юм байх даа! Уучлаарай. Би үнэхээр та нарыг завгүй гэхэд огтхон ч итгэхгүй байна!

Дүгнэлтийн оронд:

Бидний 40 хувь ядуу, дотоодын сүүний хэрэглээний 10% аа л өөрснөө хангадаг, бусдыг нь хятадаас импортлодог тухай би бичлэгийн эхэнд дурдсан. Тийм ээ, дээр нь манай консулынхан бичиг үсэгт тайлагдаагүй. 2 сар шалгаж, бөөн юм болчихоод эцсийн бүтээгдэхүүн буюу нөгөө виз олгох цаасан дээрээ ... ооps хэхэ. Хөгжилтэй ч юм шиг. Хүүе, хандив өгсөн найзууд аа: 2000 доллар будаа, Сорри!!! дэлгэрэнгүй унших...

9.04.2009

Ё.Отгонбаяр сайдад баярлалаа

ТАЛАРХАЛ

Mонголын хамгийн анхны вэб порталын нэг Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын иргэн, хазара угсааны Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар энэхүү тэтгэлэгт ялсан билээ. Нийт 60 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь гадаадад суугаа Цахим Өртөө Сүлжээний гишүүд, хувь хүн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хандиваас бүрдэх болно.

Тэтгэлэгийн хүрээнд Монголын хамгийн шилдэг их сургууль болох МУИС-д түүх, монгол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах гурван хазара оюутны сургалтын төлбөрийг Монгол улсын иргэний адил тооцож, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр олгуулах бидний хүсэлтийг хүлээн авч тэтгэлэг олгож, олон зуун жилийн түүхийн нугачаанд хэлмэгдэж зовсон монгол гаралтай иргэдээ дэмжиж тусалсан МУИС, БСШУЯ-ны хамт олон болоод сайд Ё.Отгонбаяр танд нийт Хазарчууд , Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье!

Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг авсан Хазара оюутнууд маань Монголын түүх, өв соёл, орчин цагийн Монголын нийгэм эдийн засаг, шинжлэх ухааны тухай гүн гүнзгий мэдлэг, боловсролыг эзэмшиж, хоёр ард түмний түүх соёл, институт хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 9 сарын 1 дэлгэрэнгүй унших...

8.25.2009

Exclusive Interview with U.S. Ambassador Mark C. Minton

АНУ-аас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Марк Минтон гуай нутаг буцаж буйг тохиолдуулж түүнтэй хийсэн NTV телевизийн ярилцлагын монгол транскриптыг бүрэн эхээр нь толилуулж байна. Өнгөрсөн хавар хийсэн энэхүү ярилцлагад хоёр орны харилцаа, эдийн засаг, боловсролын салбар, цаг үеийн тулгамдсан асуудлаас гадна түүний хувийн амьдралын талаар хөндөж аль болох албан бус, илэн далангүй ярилцлага хийхийг зорьсон юм. Монголд сүүлийн 3 жил маш үр бүтээлтэй ажилласан тэрээр жинхэнэ дипломат хүн ийм л байдаг болов уу гэмээр биеэ эрхэмсэг сайхан авч явдаг, монголын түүх, соёлын талаар өргөн мэдлэгтэй, эелдэг өнгөөр их сайхан ярьдаг хүн ажээ. Манай улст энэ мундаг дипломат шиг элчин сайдууд олноор ирж суугаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн билээ.


NTV's Exclusive Interview with Mark C. Minton
Ambassador Extraordinary & Plenipotentiary of the United States of America to Mongolia
April 7, 2009 – 2:30 pm
U.S. Ambassador’s Residence, Ulaanbaatar

(Mongolian transcript)

Д.Сайнбаяр: Ярилцлагаа магадгүй энэ жилийн хамгийн алдартай асуулт буюу бидэнд нүүрлээд буй дэлхийн эдийн засгийн хямралын талаар эхлэе. Танай оронд энэ хямрал хэрхэн нөлөөлж байна вэ?

Марк Минтон: АНУ нь Монгол улс болоод дэлхийн бараг бүх улс орны нэг адил өнөө цагийн эдийн засгийн хямралд автаад байна. Өөрийн тань онцлон хэлсэнтэй адил энэ хямрал маань дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал юм. Барак Обамагийн шинэ засгийн газар анхнаасаа л маш хүнд бэрхшээлтэй асуудлуудын өмнө ажлын гараагаа эхэлсэн боловч хэрэгжүүлж эхэлсэн бодлого нь АНУ-ын хувьд маш амжилттай үр дүн үзүүлж эхлээд байна. Эдийн засгийг сэргээж, маш их хэмжээний өр зээлтэй хүмүүст туслах, банк санхүүгийн зах зээлийг эргэлтэнд оруулах, энэ хооронд эрчим хүч, боловсрол гэх мэт шинэ эдийн засгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой бусад салбаруудад шинэ бодлого баримтлан ажиллаж байна. Миний бодлоор бид эхний ээлжинд Америкийн эдийн засгийг тогтворжуулж чадвал дэлхийн бусад улс орнуудыг хямралаас гарахад хөшүүрэг болж чадна гэж үзэж байна.

Танай улсын хэвлэл мэдээллийн салбар хямралын үед ямар реакц үзүүлж байна вэ?

Яг л Монголын хэвлэл мэдээлэл яаж байгаа вэ, түүнтэй яг л адил байгаа. Энэхүү хямралд хөтөлж аваачсан урьдын бодлого, үзэл баримтлалуудын талаар хүчтэй шүүмжлэл гарч байгаагаас гадна энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстой талаарх хэлэлцүүлэг хүчтэй өрнөж байна. Барак Обамагийн засгийн газар харьцангуй маш шийдэмгий алхамуудыг хийсэн. Маш олон янзын үзэл санаа байгаа ч Ерөнхийлөгч Барак Обама хийх гэж буй үйлсийнхээ төлөө америкийн ард түмнээс маш сайн дэмжлэг хүлээж байгаа.

Эдийн засгийн хямралтай үед Монголчууд АНУ-аас ирэх зээл тусламжын асуудал болоод Мянганы сорилын сангийн цаашдын хөгжилд санаа зовж байгаа. Тэгэхээр Монгол болон Монголтой ижил төстэй орнуудад энэ зээл тусламжын асуудлын хүрээнд АНУ ямар шинэ байр суурь баримталж байгаа вэ? АНУ-ын зээл тусламжын хөтөлбөр цаашид үргэлжилж, магадгүй ихсэнэ гэж та бодож байна уу?

Яг үнэндээ асуултын хариултыг та өөрөө оноод хэлчих шиг боллоо. (инээв) Эдийн засгийн хямрал бол үнэхээр гэнэтийн, магадгүй санаанд оромгүй зүйл болсон. Гэхдээ Монгол улсад олгож буй эдийн засгийн зээл тусламж, болоод хамтын ажиллагааны хөтөлбөрүүд нь үргэлжлээд зогсохгүй цаашид магадгүй улам нэмэгдэнэ гэж бодож байна. Үүний цаад шалтгаан юу вэ гэвэл жишээ нь Мянганы сорилын сангийн хувьд төслүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлэхэд зориулагдсан хөрөнгө нь аль хэдийнэ тусдаа шийдэгдчихсэн байгаа. Тийм ч учраас энэ мөнгийг буцаана гэсэн ойлголт байхгүй. Мөнгө нь зохих газраа байгаа. Харин бусад байнгын тусламжын хөтөлбөрүүд болоод аюулгүй байдал, мөн хоол хүнсний тусламжууд нь хамгийн наад зах нь гэхэд хуучин түвшнийхээ хэмжээнд үргэлжлэх болно. Чухамдаа ерөнхийлөгч Барак Обама, төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар саяхан гадаад харилцааны агентлагуудад болон гадаадын улс орнуудад олгох тусламжын хөтөлбөрт зориулагдах төсвийг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр ирэх хэдэн жилийн хэтийн төлөв байдлыг харвал Монгол улсад олгох зээл тусламж нэмэгдэх хандлагатай байгаа.

Сайхан мэдээ байна. Сүүлийн хэдэн жил, тэртусмаа 2008, 2009 онуудад хоёр орны дипломат харилцааны хөгжилд гарсан тэмдэглүүштэй ололт, амжилтуудыг та хэрхэн дүгнэх вэ?

Мэдээж миний бодлоор саяхан 2008 онд хэрэгжиж эхэлсэн Мянганы сорилын сангийн төсөл нь маш том, шинэ төсөл байлаа. Гэхдээ бид одоо шинэ засгийн газартай болсон шүү дээ. Обамагийн засгийн газар нь өөрийн гэсэн шинэ бодлого, санаачлага гаргаж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон саяхан Азийн улс орнуудад айлчлахдаа Обамагийн засгийн газрын зүгээс дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үүднээс байгаль орчны асуудалд гол анхаарлаа хандуулах болно гэдгээ мэдэгдсэн. Энэ бол их шинэлэг зүйл юм л даа. Мөн хамгийн сүүлийн үеийн технологийг хөгжүүлэх гэх мэт. Цаг уурын өөрчлөлт болон байгал орчины асуудал нь хоёр орны хоорондын хамтын ажиллагааны нэг ирээдүйтэй салбар гэж үзэж байна. Ирэх 8 дугаар сард Бүс нутгийн цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Бидний зүгээс тэр үйл ажиллагааг сайн дэмжиж ажиллахаар зэхэж байна. Гадаадын бусад улс орнуудтай хамтарч цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол улсын оролцоо маш чухал. Та ч сайн мэдэх байх, Монголд цаг уурын өөрчлөлт маш ихээр нөлөөлж байгаа. Хамгийн их анзаарагдаж буй асуудал бол цөлжилтийн үйл явц юм. Монгол дахь цөлжилтийн эсрэг авах арга хэмжээг бид судлах шаардлагатай.

Миний бодлоор 2 орны харилцааг эдийн засаг, худалдаа гэхээсээ илүүтэй боловсрол, соёлын солилцоон дээр суурилж хөгжүүлвэл илүү бодит үр дүнтэй юм болов уу гэж хардаг. Та үүнтэй санал нэгдэх үү?

Миний бодлоор худалдаа, эдийн засгийн салбар дахь бидний харилцаа маш сайн ирээдүйтэй гэж боддог. Америкийн томоохон пүүс компаниуд Монголын дэд бүтэц, уул уурхайн салбарын хөгжил болоод хэрэглээний зах зээлд Америкийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, Монголд хамтран ажиллах түнш байгууллага олж, хамтран ажиллахад хэзээд бэлэн байсаар ирсэн. Гэхдээ би таны хэлж буйтай санал нэг байна. Ирээдүйд хоёр орны харилцааны олон хүчин зүйлс хүнээс хүнд буюу хувь хүмүүсийн харилцаан дээр тогтож хөгжих нь дамжиггүй. Тэртусмаа боловсролын салбарт. Та өөрөө Америкийн их сургуульд суралцсаны хувьд сайн мэдэж байгаа байх, Америкийн боловсролын систем нь хувийн их сургуулиудын системд суурилж явагддаг шүү дээ. Тиймээс ч хоёр орны боловсрол, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд хувийн секторын оролцоог нэмэгдүүлэх явдал маш чухал. Нэлээд олон жишээ бий. Бид ч дэмжих талаас ажиллаж байгаа. Саяхан Вашингтон мужын Вестерн Вашингтоны их сургуулийн удирдлага Монголд 7 хоногийн хугацаатай айлчилж, Монголын их сургуулиудтай хамтран ажиллах, багш, профессор болон оюутнуудыг харилцан солилцох боломжыг судалсан. Мөн түүнчлэн засгийн газрын түвшинд хэрэгжүүлж буй чухал хөтөлбөрүүд ч бий. Фулбрайтын тэтгэлэг, Хамфри фелловшип гэх мэт. Бид энэ хөтөлбөрүүдийг нэмэгдүүлсээр байгаа. Тэтгэлгийн тоо цөөхөн л дөө. Жишээлбэл урьд жилийн тэтгэлгийн тоог нэмэгдүүлж өнгөрсөн жил 9 монгол оюутныг засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд Америкт бакалаврын зэрэг эзэмшүүлэхээр явуулсан. Харин энэ жил нэгэн шинэ хөтөлбөрийн хүрээнд 12 монгол оюутныг богино хугацааны англи хэлний сургалтанд хамруулахаар АНУ руу явуулсан. Бид 2 орны боловсролын солилцоог засгийн газрын илүү олон хөтөлбөр, гэхдээ гол төлөв хувийн секторыг Монголын их сургуультай хамтруулах үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа.

Та сая АНУ-ын их сургуулиудад суралцах монгол оюутны тоог дурдлаа. Би буруу санаагүй бол Америкт суралцаж буй олон улсын оюутны талаарх АНУ-ын Цагаачлалын албаны (USCIS) 2007 оны судалгаан дээр их сонин тоо байдаг юм билээ. Энэ судалгаагаар бол Америкт xэлний курсээс авахуулаад их дээд сургуулийн бакалавр, магистрын түвшинд нийт 6000 гаруй монгол оюутан албан ёсоор суралцдаг юм байна. Үнэндээ энэ тоо бол Монголын хүн амтай харьцуулахад гайхамшигтай өндөр тоо. Энэ үзүүлэлтээрээ Америкт суралцаж буй дэлхийн бусад улсаас ирсэн оюутны тоогоор эхний 40 орны тоонд орсон байхыг хараад баярлаж байлаа. Энэ тоо өсөх үү гэсэн миний асуултад та сая хариулчихлаа.

Тийм ээ, бид энэ тоог л өсгөхийг хүсдэг. (инээв)

Тийм ээ, гэхдээ ихэнхи Монгол оюутнууд санхүүгийн бэрхшээлээ даван туулах үүднээс илүү олон тэтгэлэг, болоод санхүүгийн туслалцаа хайдаг болов уу. Яагаад вэ гэвэл Америкийн их дээд сургуулийн төлбөр маш өндөр шүү дээ. Түрүүн та яриандаа уул уурхайн салбарыг дурдсан болохоор би энэ талаар таниас нэг зүйл асуумаар байна. Монголын уул уурхайн салбарын хөгжил, энэ салбарын ирээдүйн нөөц бололцооны талаар та ямар бодолтой байдаг вэ? Одоо яригдаж буй Рио Тинтотой хийгдэх Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах асуудлыг бид яаравчлах ёстой юу эсвэл хүлээзнэх ёстой юу?

Уул уурхайн баялгийг ашиглах тал дээр Монгол улс асар их нөөц бололцоотой орон гэж хувьдаа үздэг. Олон улстай харилцаагаа өргөжүүлэх Монгол улсын хүчин чармайлт нь дэлхийн зиндааны хэд хэдэн томоохон корпорациудыг Монголд томоохон төслүүдэд оролцох бололцоог олгосон. Мэдээж хэрэг аль төсөл дээр ямар саналыг хүлээн авахаар шийдэх нь Монголын ард түмний хэрэг бөгөөд тэд ирж буй саналуудыг маш хянамгай судалж үзэх нь ч зүйн хэрэг. Монголын ард түмэн ямар ч шийдвэр гаргасан бай монголын түнш орнууд монголчуудыг зарчмаа зөв тодорхойлж, уул уурхайн олборлолтоо хэзээ эхлүүлэхээ шийдэх нь чухал гэж үздэг. Яагаад вэ гэвэл монголын ард түмэнд хэрэгтэй маш их зүйлсийг уул уурхайгаас олох хөрөнгөөр бүтээн байгуулж болно. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд гээд бүх салбарт. Ийм ч учраас монгол улсын гадаад дахь түнш, найз нөхөд нь монголын ард түмэн энэхүү уул уурхайн хөрөнгө оруулалтаас олох ашиг шимээс аль болох хурдан хүртэж эхлээсэй гэж хүсдэг. Мөн энэ ярилцлагын эхэнд таны хэлсэнтэй адил бид дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үед байна. Ийм хэцүү үед дэлхийд нэр хүнд сайтай монгол улс нь олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж авах бололцоотой байгаа нь олзуурхууштай хэрэг. Тэртусмаа эдийн засгийн хямрал шувтрах үед улс цаашдын хөгжилдөө ашиглах өөрийн гэсэн баялаг нөөц бололцоо, чадвартай байгаа нь бүр их олзуурхууштай юм. Тийм ч учраас
Монголын гадаад дахь анд нөхдүүд нь Монгол улсыг аль болох хурдан уул уурхайн баялгаа ашиглаж эхэлвэл Монголын ард түмэнд илүү үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Мэдээж үүнийгээ хэрхэн яаж, ямар түншүүдтэйгээ хийх нь та бүгдийн бие даасан шийдвэрээс хамаарна.

Ихэнхи үзэгчид таныг АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд гэхээсээ магадгүй Марк Минтон гэж хувь хүн хэн бэ гэж сонирхож байж болох юм. Хэрэв та татгалзахгүй бол би энэ томоохон сэдвүүдээс хазайж танаас хэдэн хувийн шинж чанартай асуултууд асууя.

Бололгүй яахав.

Та бол Колумбын их сургуульд утга зохиолын ангид суралцаж, алдарт Йелийн их сургуулиас түүхийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан хүн. Сургуульд байхдаа та Монголын түүх сонирхож байсан уу?

Тэгэлгүй яахав. Колумбийн их сургуульд байхдаа би англи хэл судлалын ангид сурч байсан. Тэр үед зүүн азийн соёл иргэншил гэж миний амьдралд маш их нөлөө үзүүлсэн нэг хичээлд суув. Энэ хичээл бол бүтэн жил үргэлжилсэн судалгааны хичээл байлаа. Голцуу зүүн хойд азийг судалсан юм. Энэ үед би анх Япон, Солонгос, Хятадыг илүү нухацтай судалж эхэлснээс гадна зүүн ази судлалын хүрээнд Монголын түүхийг судлах нь зүйн ёсны хэрэг байв. Чингис хаан болоод Хятадад хаан суусан Хубилай хаан, түүний Японыг эзлэн түрэмгийлэх оролдлого болоод Японы армийг судалсан. Зүүн ази судлалд Монголын эзлэх байр суурь бол өндөр, энэ бүс нутагт буй бүх улс орны түүх Монголтой хамааралтай байдаг. Тийм ээ, энэ л үед би Монголын тухай анх мэддэг болсон. Дараа нь Йелийн их сургуульд түүхийн ухаанаар магистр хамгаалахдаа би зүүн хойд ази судлалыг судалгааны гол сэдвээ болгосон. Энэ ч утгаараа илүү гүн судлах болсон. Харин энэ удаад орчин үеийн монгол, 1920-иод оны хувьсгалаас өгсүүлээд 20 дугаар зууны төгсгөл үеийн монголын түүхийг судалсан.

АНУ-ын дипломат албанд олон жил ажиллахдаа та Япон, Солонгос зэрэг улсуудад томилогдон ажиллаж байснаас гадна япон, солонгос хэлийг маш сайн судалсныг тань мэдэх билээ. Ингэхэд таны монгол хэл ямар вэ? Монгол хэл үзэж байв уу?

(инээв) Монгол хэл бага зэрэг үзсээн. Ер нь бол Америкийн залуу дипломат гадаадад томилогдоосоо өмнө 2 жил гадаадын хэцүү хэлүүдийг судлах бэлтгэлд хамрагддаг жамтай. Харин ахмад дипломат болоод аль нэг оронд элчин сайдаар томилогдох болвол томилогдохоосоо зургаан сарын өмнө л тэр тухайгаа мэддэг юм. Энэ утгаараа хэл сурах хугацаа их хомс болдог. Тэгээд ч хөгширч байгаа дипломатууд хэл сурахдаа тааруу болчихдог гэж тэд үздэгтэй холбоотой байх (инээв). Тийм ч учраас би монгол хэлийг залуу үедээ япон, солонгос хэл үзсэн шигээ хоёр жил үзэж чадаагүй. Уг нь тийм бололцоо олдсон бол зүгээр байсан, гэвч тэд намайг тэр дор нь л Монгол руу томилохыг хүссэн. (инээв)

Хэлэх шаардлаг
агүй ч Монгол хэлийг сурахад маш хэцүү гэж дуулсан.

Тийм ээ, хэцүү хэл шүү. (инээв)

АНУ-ын ЭСЯ-ны байр хойд талаараа гэр хорооллоор хүрээлүүлсэн. Танд хотын энэ утаа яаж нөлөөлж байна?

Ер нь бол өвлийн улиралд ч гэсэн өдрийн цагаар бол гайгүй байдаг. Тийм ч муу биш. Харин өглөөгүүр бол хэцүү. Манай барилга дотор агаар шүүлтүүрийн систем байдаг. Мэдээж өглөөгүүр бол цонхоо хаалттай байлгадаг (инээв). Ер нь бол зун, намар, хавар бол нэг их асуудалгүй. Өвөл бол утаа маш их. Улаанбаатарт байгаа бусад бүх оршин суугчидтай адил бид хугацаа өнгөрөх тусам тодорхой дэвшил гарч, энэ асуудал шийдэгдэж, Улаанбаатар маань утаагүй болох байх гэж найдаж байна. Цаг хугацааны л асуудал юм.

Энэ утааны асуудлыг шийдэхэд танд ямар нэгэн санал байна уу?

Мэдээж би бол инженер хүн биш. Гэхдээ намайг анх Японд очиход тэнд маш их утаатай байсан. 1970-аад он юмаа даа. Японы эдийн засаг сайжраад энэ асуудал шийдэгдсэн. Бас намайг анх Солонгост очиход тэнд мөн л утаа угаар ихтэй байв. Солонгосын эдийн засаг сайжрахад тэд бас л утаанаасаа салж чадсан. Энэ утгаараа Монголчууд яг ижил юм хийж болох байх. Эдийн засаг сайжрах үед цахилгаан дулаан гаргахад бохир түлш хэрэглэхгүй харин илүү цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх бололцоо гарах байх. Ер нь бол гэр хорооллоос айлуудыг орон сууцжуулж байгаа төслийн талаар би мэдээлэлтэй байдаг. Тэгээд хуучин цахилгаан станцууд нь шинэ цахилгаан станцаар шинэчлэгдэх байх л даа.

Монголын хэвлэл мэдээлэлтэй та яаж танилцдаг вэ? Монголын англи хэл дээрх сонин сэтгүүл уншиж, телевизийн мэдээ үздэг үү?

Би UB Post, Mongol messenger уншдаг. Хааяа олдвол англи хэл дээрх хөтөлбөр үздэг. Харин олзуурхууштай нь манай элчингийн хэвлэл мэдээллийн алба өдөр бүр шаардлагатай гэж үзсэн гол гол мэдээ, нийтлэлийг хураангуйлан орчуулдаг тул бид улс оронд юу болж буй талаарх мэдээллийн тоймыг өдөр бүр уншдаг. Энэ утгаараа дипломатууд бид монголчууд хаана юу бичиж байгаа талаар мэдээлэл авч байдаг.

Ер нь англи хэл дээрх телевизийн мэдээ, сонин сэтгүүлийг нэмэх хэрэгтэй байгаа юм аа даа?

Ер нь бол хоёрын зэрэг сонин англи дээр гарч байгаа нь сайн хэрэг. Бусад улсуудад ч тиймэрхүү л байдаг. Яваандаа долоо хоног тутам хэвлэгдэж буй сонингууд өдөр бүр хэвлэгддэг болох цаг ирэх байх гэж бодож байна.

Та монголын зохиолчдын бүтээлийг англи хэл дээр уншиж байсан уу? Уншсан бол хэдийг нэрлэнэ үү.

Одоо та харин ёстой хувийн асуулт асуулаа (инээв). Яагаад гэвэл мэдээж би роман түүхийн ном зохиол их уншдаг боловч яруу найрагт их дуртай. Энэ ч утгаараа би монголын яруу найрагчдын бүтээлийн англи орчуулгаар нь нэлээд уншсан. Жишээлбэл би Мэнд-Ооёо гуайн шүлгүүдэд их дуртай. Бас хэд хэдэн бусад яруу найрагчдын шүлгийг унших дуртай. Саймон Виккингсмит гэж маш сайн орчуулагч бий. Тэр сүүлийн хэдэн жил нэлээд их монголын яруу найргыг англи руу орчуулсан. Энэ орчуулгуудыг л уншиж би монголын яруу найрагтай танилцдаг. Монголын яруу найрагт гардаг эх орон, байгалиа хайрлах утга уянгад би их дуртай.

Түүхч хүний хувьд та ноён Баабарын бичсэн “XX зууны монгол”-ыг уншсан уу?

Тийм ээ, түүхийн ном гэж асуусан бол би түүнийг дурдах байлаа. Баабарын номыг би уншилгүй яахав. Их сайн ном шүү. Баабар дөрөв хоногийн өмнө энд ирж бид хамт оройн зоог барьсан. Түүний надад зориулж гарын үсгээ зурж бэлэглэсэн хувь нь ч надад байдаг. Монголын нууц товчооны гайхамшигтай орчуулгыг би уншиж байсан. Мөн илүү гүн гүнзгий улстөрийн утга агуулгатай номууд ч их уншдаг. 1930-1940 оны хооронд Монголд болсон үйл явдлуудын тухай болоод Чойбалсангийн үе, мөн илүү орчин үеийн түүхийн зохиолуудыг ч их уншдаг.

Ном гэснээс таны хобби юу вэ?

Ном унших, яруу найргаас гадна би явган аялах дуртай. Цаг агаар сайхан болвол би монголын үзэсгэлэнтэй хөдөө нутгаар явган аялах бодолтой байна. Ноднин жил би тэгж аялсан. Би бүр өвлийн цагаар хүртэл явган аялж үзсэн. Гэхдээ мэдээж өвлийн цагаар ууланд явган аялах их хэцүү юм билээ. Ганц хоёр удаа өвөл явган аялж үзсэн шүү.

Хөдөө нутагт хэр их аялдаг вэ?

Өвлийн үеэр бол мэдээж арай цөөн, 6-8 удаа. Зун цагт бол аль болох олон удаа явахыг хичээдэг. Вашингтоноос ирэх зочид төлөөлөгч, элчин сайдын яамны ажлын ачааллаас их шалтгаалдаг л даа. Боломж гарвал л аялдаг. Энэ зуны хувьд бол надад маш том аяллын төлөвлөгөө бий, харин амжуулж чадах байх гэж найдаж байна (инээв).

Маш хувийн асуулт байж магад. Та шүтлэгтэй юу? Христэд итгэдэг үү? Улаанбаатарт сүмд очдог уу?

Ямар нэгэн албан ёсны сүмд бол явдаггүй. Ер нь орчин үед шашингүй (секулар) хүн ч гэсэн нэг төрлийн хувийн шүтлэгтэй байдаг байх. Ямар нэгэн шашинд албан ёсоор ороогүй ч би бүгдийг нь маш сэтгэл хөдөлж хүлээн авдаг. Гандан хийд рүү би ойр ойр очдог. Амарбаясгалант хийдэд бараг зургаан удаа очиж үзсэн. Монголын буддизмыг гүн сэтгэлээсээ хүлээн авдаг. Ямар нэгэн албан ёсны сүмийн гишүүн байхаасаа илүү би сэтгэлээрээ шүтлэгтэй явахыг илүүд үздэг. Надад шүтлэг байгаа гэж би боддог.

Та Улаанбаатарт дэлгүүр хэсдэг үү? Хаагуур шоппинг хийдэг вэ?

(инээв) Би бусад хүмүүс шиг тийм бодит утгаар нь шоппинг хийдэггүй л дээ. Би хуучин эдлэлийн дэлгүүрээр орж гар урлал сонирхдог. Ганц нэг гар урлал ч авч байсан. Би уран зургийн галлерей орж, Монголын контемпорари стилийн уран зураг авсан. Хүмүүсийн хувьд арай өөр байх, миний хувьд иймэрхүү маягаар л урлагийн зүйлээр л шоппинг хийдэг дээ (инээв).

Таны дуртай монгол хоол юу вэ? Чөлөөт цагаараа найзуудтайгаа хаагуур явах дуртай вэ, эсвэл Улаанбаатарын ямар зоогийн газруудыг илүүд үздэг вэ?

Аа ха, би тэрийг хамаагүй хэлж болохгүй байх (инээв). Улаанбаатарт ордог олон зоогийн газар байдаг боловч хэрэв заримыг нь хэлэхгүй мартчихвал таньдаг зоогийн газрын эзэн найз нар маань гомдох нь дамжиггүй. Би хааяа л гадуур хооллодог. Гэхдээ манай энэ байшинд нэлээд их энтертэйнмент болдог шүү. Бусад хүмүүстэй адил би махтай хоолонд дуртай. Дандаа идээд байж болохгүй ч xуушуур бол их сонирхолтой. Олдвол хорхог идэх дуртай. Хөдөө явж байхдаа хорхог идэж үзсэн. Буузанд би их дуртай, тэртусмаа цагаан сарын үеэр. Би бас тэмээний маx, тарвага хүртэл идэж үзсэн шүү. Гэхдээ хүмүүсийг тарвагыг битгий хэтэрхий их идээрэй гэж уриалмаар байна. Яагаад вэ гэвэл бид идээд байх юм бол Монголд тарвага байхгүй болчихно шүү дээ (инээв). Тарваганы мах бол амттай эд, гэхдээ энэ тохиолдолд би жаахан консерватив байр суурьтай байна (инээв).

Бидэнд цаг бага үлдсэн бололтой. Та бидэнд гэрээ танилцуулахгүй юу. Манай үзэгчид магадгүй таныг хэрхэн амьдардгийг сонирхож байгаа байх?

Тэгэлгүй яахав. (бид буйдангаас босч түүний гэртэй танилцав) Та бид манай гэрийн зочны өрөөнд байна. Энд харж буй зургууд бол бараг зуун жилийн өмнө авсан Америкийн уугуул иргэд буюу Америкийн индианчуудын фото зургуудын хуулбар юм. Америкийн түүхийн нэгэн зурвас үеийг төлөөлүүлж, Америкийн уугуул иргэдийн сүр жавхланг үзүүлсэн энэ зургуудыг АНУ-ын элчин сайдын өргөөний хананд байх ёстой гэж би хувьдаа үзсэн юм. Өөр нэг шалтгаан бол антопологичид Америкийн индианчууд нь одоогийн Монгол орон байгаа Төв Азиас Хойд Америкт нүүдэллэн ирсэн гэж үздэгт байгаа юм. Тиймээс ч Америкийн индианчууд нь Монголчуудын өвөг дээдэстэй ямар нэгэн сэжмээр холбоотой гэж би үздэг. Энд фото зургуудаас гадна баяр ёслолын үеээр хэрэглэдэг Америкийн уугуул иргэдийн баг байна. Мөн гар урлалаар хийсэн Аляскын Клингет омгийнхны жижигхэн хайрцаг байна. Энэ хайрцагийг загас барихад хэрэглэдэг жижиг хэрэглэлүүд, дэгээ, дамар хадгалахад хэрэглэдэг. Клингет загасчин нь каноэ завиндаа суугаад загасчлахаар явахдаа энэ хайрцгийг авч явдаг байж.

Энд байгаа ном маш их сонирхол татаж байна. Чингис хаан гээд германаар бичсэн байна.

Тийм ээ, энэ бол герман хэлээр гарсан ном. Миний герман хэл тийм сайн биш. Гэхдээ энэ ном нь Чингис хааны үеийн гайхамшигтай түүх болоод Монголын эзэнт гүрний тухай өгүүлдэг.

Хэн бичсэн юм бол?

Уг нь каталог юм. Миний санаж байгаагаар хэдэн жилийн өмнө Берлинд болсон үзэсгэлэнгийн үеэр гарсан каталог. Дотор нь байгаа зургууд нь маш сонирхол татсан тул би энэ каталогийг авсан.

Энд маш сонирхолтой нэг юм үзүүлье. (хананд буй жааз руу заав) Энэ бол Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг 2007 оны 10 сард Цагаан ордонд айлчилж, ерөнхийлөгч Буштай дээд хэмжээний уулзалт хийх үед барьсан өдрийн зоогийн ширээн дээр миний нэрний хажууд тавьсан байсан өдрийн хоолны цэс юм. Би үүнийг жаазанд хийлгээд энд аваад ирсэн юм (инээв).

Гол зоогийг нь Цагаан гаагаар амталсан далайн хавчны мах гэж бичсэн байна...

Тиймээ, тэнд хавчнаас гадна ногооны салат, мөхөөлдөс, алимны бялуу, бас Америк улаан дарс байсан. Маш амттай зоог, маш сайхан яриа өрнөсөн шүү. ... Энэ өрөөнд зарим зураг байна. Энэ бол Аляскын индианчуудын баг байна. Илүү орчин үеийн маягийн баг. Та харж байгаа бол тэр хананд ч гэсэн нэмээд хэдэн зураг бий. Энэ зоог барих өрөөнд тавьчихсан байгаа энэ жижиг зүйлд би их дуртай. Танд харуулья. Энэ бол дорнын талд миний нэг найзын авсан Дорнод аймгийн нэгэн гэр бүлийн гэрэл зураг байгаа. Энэ гэр бүл үхэр тэргэн дээр гэрээ ачаад нэг газраас нөгөөд нүүж яваа зураг. Маш монгол маягийн, монголын гайхамшигтай уламжлалыг харуулсан зураг болохоор надад маш их таалагдсан. Тэгээд би дандаа л энэ зургийг энэ өрөөндөө хадгалдаг юм.

Танай туслах Мариссагийн надад олгосон цагаас бидний яриа нэлээд хэтэрчихсэн байгаа тул
би танаас сүүлчийн асуултаа асууя. 2006 онд Монгол улсад хүрэлцэн ирэхдээ таны хэлсэн нэг үг энд байна. Та хэлэхдээ Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойн баярын үеэр АНУ-аас Монгол улсад суух элчин сайдын үүргээ биелүүлэхээр ирж байгаагаа маш их онцгойлж, бэлэгшээсэн байна. Монгол улсад байх хугацаанд тань Монголын ард түмэн, Монголын соёл, заншилаас юу таны сэтгэлд гүн мөр үлдээсэн бэ?

Юу үнэн гэвэл Монголын соёл заншилаас маш их юм суралцсан маань үнэн. Монголд байх хугацаандаа миний үзсэн харсан бүх зүйл дотроос миний сэтгэлд хамгийн гүн үлдсэн зүйл бол улс орон нийгэмдээ ямар агуу их өөрчлөлтүүдийг хийж болоx вэ гэдгийг Монголчууд дэлхийд амжилттай харуулж чадсан явдал. Ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт энх тайвны замаар, үр дүнтэйгээр шилжиж чадсан явдал. Энэ бол амар хийж болдог үйлс биш. Олон олон улс орнууд иймэрхүү шилжилт, өөрчлөлтийг хийх гэж зориод бүтэлгүйтдэг. Улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд ийм мундаг өөрчлөлт хийж чадсан улс орон сүүлийн 20 жилд лав Монголоос өөр байхгүй байх гэж би боддог. Тиймээс ч би хувьдаа Монгол улсыг бусад олон хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болж чадсан улс гэж үздэг. Монгол оронд 2 жил хагас болох хугацаанд надад хамгийн их гайхал, бахархлыг төрүүлсэн явдал гэвэл чухам энэ юм.

Ноён Элчин Сайд аа! Бидэнд цаг зав гарган халуун дотно хүлээн авсанд тань гүн талархал илэрхийлье!

Баярлалаа. Та бүгдийг өөрийн өргөөндөө хүлээн авсандаа маш их баяртай байна. Залуу чиний ажил үйлст өндөр амжилт хүсье!

Ярилцсан Д.Сайнбаяр
April 7, 2009
Ulaanbaatar, Mongolia
дэлгэрэнгүй унших...

8.22.2009

G-Mobile-ийн зориглол ба Бизнесийн ёс зүй

Блогтоо юм бичих зав байхгүй байгаа ч энэ удаад бүр бичихгүй өнгөрөхийн арга алга. Оройн зоогны дараа 2 шил шар айраг ууснаа ч нуугаад яахав. Би гэж хүн яг л Цэнддоо зохиолчийн егөөдсөнчлэн сонингийн гарчиг л уншдаг билээ. Энэ 7 хоногт өөрийн favorite Ал Пачиногийн 30 жилд 4 дэх удаагаа өгсөн ярилцлага (Ларри Кинг), олон жил маршал Чойбалсангийн туслах хийсэн Шагдарсүрэн гуайн өгсөн сонирхолтой ярилцлага (гэхдээ сэтгүүлч нь маш муу асуулт тавьсан байлаа, чухамдаа маршал Чойбалсангийн тухай асууж болох олон асуултыг орхигдуулсан - ерөнхийдөө Монголын "сэтгүүлчийн ажил хийж буй хүмүүсийн" үнэн нүүр царай! Монголд маш цөөн сайн сэтгүүлч бий. Ядаж байхад тэд юм бичихгүй байна л даа. Тэд яг энэ мөчид аль нэг оронд хөх эсвэл цагаан захтны ажил хийж байх магадлал өндөр, яг л бусад мэргэжилтнүүдийн адил), Д.Нямаа гуайн бичсэн аугаа Д.Нацагдорж, гэргий Пагмадулам нарын эмгэнэлт, нулимс унагам дурлалын түүх гэсэн цөөн хэдэн нийтлэл, ярилцлагыг олзуурхан уншсан юм байна.

Харин өдөр тутамдаа эх орны эдийн засгийг тодорхойлох Оюу толгойгоос бусад асуудлаар сонин уншилгүй маш уджээ. Удах ч гэж дээ, Монголд хамгийн сайн гэж боддог ч харамсалтай нь хэвлэгдэхээ больж буй "Цаг төр" (Newsweek-г жишиг болгодог юм шиг санагддаг) , цөөн хувь зарагддаг "Үндэстний тойм" (TIme-сэтгүүлийг жишиг болгодог?) -г л голчлон уншдаг. Өөр олигтой сэтгүүл ховор шүү, энэ жанрт бол. Өдрийн сонин, Өнөөдөр сонинг байнга цүнхэлж явдаг ч хүн хүлээх бас өөр нэг үеэс бусад үед бараг уншиж амждаггүй. Бусдыг нь нэтээс эсвэл ажлын шугамаар захиалдаг Time, Forbes, Business week (гайгүй үнээр дистрибюшн хийдэг Монголын нэг компани бий, хаяг нь хэрэгтэй бол хэлээрэй), болон имэйлээр уншдаг Google alerts, news.mn, dayarmongol.com-г хааяа хэсч Цахим өртөө сүлжээний анд нараасаа үлдсэн мэдээллээ авдаг. Гэхдээ нэг мэдээний гарчиг залхуу-сонин-уншигч намайг мэдээг бүтнээр нь уншихад хүргээд болсонгүй. Энэ бол Монголын томоохон утасны оператор 3 компаниуд нийлж, бараг дэлхийн утсан харилцааны бизнест огт гарч байгаагүй business ethics - бизнесийн ёс зүйгүй үйлдлийг их л бахархангуй хийсэн тухай мэдээ!

Toвчдоо news.mn дээр сурвалжлагч Ж.Нямсүрэн ингэж бичжээ:

"Үүрэн телефоны үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн хэрэглэгчид наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компанийн хэрэглэгчид рүү яриа хийх боломжгүй болжээ. Ямар ч тайлбар мэдээлэл өгөлгүйгээр ийнхүү шийдвэр гаргасан нь олон мянган хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. “Мобиком”, “Скайтел”, “Юнител” зэрэг үүрэн телефоны оператор компаниуд “Жи-Мобайл” компанийг Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоог нэгтгэн хоорондоо 0 төгрөгөөр ярих боломж олгосныг эсэргүүцэж, ийнхүү тус компанийн хэрэглэгчдийг өөрсдийн сүлжээнд хамрагдах утсанд холбогдож, ярих эрхийг хаасан бололтой."
Тийм ээ. Жи-Мобайл аливаа гэрээ контрактыг үл хайхран буруу алхам хийсэн байх эсэхийг би мэдэхгүй, бас үгүйсгэхгүй. Ямартаа ч хөндлөнгөөс дүгнэхэд тэд зах зээлийн хуулиар "энэ нь бололцоотой зүйл" хэмээн үзэж утасны төлбөрт барууны иргэдээс илүү өндөр төлбөр төлдөг Монгол хэрэглэгчидэд competitive-өрсөлдөхүйц сайн, хямд үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь өрсөлдөгч 3 операторын гэдэнг хөдөлгөжээ. Гэдэн хөдөлсөн 3 маань олон нийтэд ямар ч анхааруулга хийлгүйгээр (нууцаар гэсэн үг) 2 сая хэрэглэгчийн эрхэнд ичгүүр сонжуургүй шууд л халдлаа. Тэд өчигдөр Өнөөдөр сонинд хэвлүүлсэн мэдэгдлээ 7 хоногийн өмнө сонинд тавихгүй яав аа? Тасалсан хойноо мэдэгдэл хийж хэрэглэгчдийг доромжилж байгаа нь одоо "сонгодог aлхам" юм уу? Жи-Мобайлын хэд хоногийн бизнес, нэр хүндэд халдахын тулд Жи-Мобайлын 200,000 хэрэглэгчийг тоодоггүй юм аа гэхэд Мобиком хэрэглэдэг, гэхдээ Жи-Мобайлын утас хэрэглэдэг найз, ах дүү, бизнес харилцагчтайгаа харьцах гэсэн миний, таны эрхийг хаадаг нь ямар учиртай вэ? Өөр арга замаар шийдэх бололцоогүй байсан гэж үү? Энэ хооронд гадаадаас Монгол руу business call хийж байсан мянга мянган харилцагч нар ямар байдалд орох вэ? Монголын ард иргэдийн ахуй амьдрал, эдийн засагт tangible болон intangible loss, хэр их хөнөөл учруулж буйгаа ухамсарлахгүй байна гэж үү? Эх орны зах зээлийн эргэлт, үйлчилгээний соёл, техникийн дэвшлийг тэргүүлж яваа үүрэн телефоны операторууд наад захын бизнес ёс зүйгүй, ийм бүдүүлэг алхам хийснээрээ өөрсдийнхөө бизнесийн нэр хүндийг уландаа гишгэж чадлаа.

Утасны төлбөрийг багасгах түмэн бололцоо байдаг ч Харилцаа холбооны зохицуулах хорооноос болоод бид үнээ буулгаж чаддаггүй маягийн юм ярьдаг утасны операторын компаний нөхдүүд нэгнийгээ үнээ буулгахад нийлж байгаад boycott хийж байгаа нь үнэхээр инээдэмтэй санагдаж байна. Миний үе үе сэжиглэн боддогоор Жи-Мобайл нь Америкийн Sprint-ийг дууриадаг л даа (маркетинг, брэндинг тал дээр). Sprint-ийг олон жил хэрэглэсэн миний бие тэдний үйлчилгээг сайн мэднэ. Sprint -ийн хэрэглэгчид хоорондоо үнэгүй ярьдаг. Ажлын өдрүүдэд орой 7-оос өглөөний 7 хүртэл мөн хагас бүтэн сайнд хаашаа ч хамаагүй үнэгүй ярьдаг. За Александр Грэхэм Беллийг төрүүлсэн (well, Scotland -аас ирсэн цагаач мөн ч тэр бол Америкийн бүтээгдэхүүн, яг л олон зуун ухаантнуудын адил тэрбээр чухам тэнд л нээлтээ хийх бололцоог олсон юм) Америкийн үүрэн утасны компаниуд хоорондоо өрсөлдсөөр байгаад ийм ийм үйлчилгээтэй болсон нь ойлгомжтой. Гэтэл энэ чигийн алхамыг түрүүлж, зориглож хийсэн нь Жи-Мобайл. Тэд гол нь "утасны үнэ маш хямд байж болно" гэдгийг тунхагласан нь том ололт. Гэтэл хэрэглэгчид биднийг Мобиком, Скайтел, Юнител нар арай л их дээрэлхэж байна.

Бодвол энэ компаниудад зориулсан тоглоомын дүрэм буюу тэр баталсан журам гээч нь байдаг л биз. Гэхдээ л тоглоомын дүрэм их ойлгомжгүй (G-Mobile ойлгохгүй байх хэмжээний), эсвэл үнэхээр "хөгийн" учраас G-Mobile ийм алхам хийжээ. G-Mobile-ийг буруутгахдаа тэд сүлжээний ачааллыг хэт нэмэгдүүлж, доголдол учруулна гэсэн бүр маш тэнэг гэмээр тайлбар хийсэн нь асуудлыг бүр хөгжилтэй болгож байгаа юм. Тэд бусдын (Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоо) даацад санаа зовох хэн бэ? Үйлчилгээний даацыг шаардлага гарвал нэмэгдүүлдэг, эрэлт-нийлүүлэлтийн зарчмаар.

Гэтэл энэ 3 операторыг буруутгаад гайхаш бараад сууж байтал G-Mobile зөрүүлээд бас л их харалган гэмээр мэдэгдэл хийжээ. Тэд "гадны хөрөнгө оруулалттай" гэх мэтээр нөгөө 3-аа "муулж" байх юм. Аливаа улсын хууль тогтоомжын дагуу ү/а эрхэлж буй бол гадны дотны гэж алагчилахгүй байх нь наад захын бизнесийн ёс зүй. Тэр дотоодын үйлдвэрлэл г.м асуудал нь төрийн хар хайрцагны бодлогод байдаг л юм байгаа биз, гэхдээ үүнийг аливаа институт олон нийтэд ингэж ярьж хэлэх нь олон улсын хэмжээнд Монгол улсын нэр төрийг гутаасан, ирээдүйн гадны хөрөнгө оруулагчдын бөөлжисийг төрүүлмээр үг болжээ. Энэ үгийг хэрэглэгчид, масс хэлсэн бол өөр хэрэг, харин бизнесийн байгууллага шууд "aрьс өнгөөр ялгаварлан гадуурхах" үзлээр хандаж эхэлж байгаа нь үнэхээр ичмээр хэрэг боллоо. Ер нь монголчууд бид хамгийн их racist хүмүүс байх шүү.

За үнэндээ, Монголын бизнесийн салбарт олон сайхан мэргэжилтнүүдийг бэлтгэж, бизнесийн салбарт ч татвар төлөлтийг ч тэргүүлж буй, зарчимчаараа дэлхийд гайхагдсан Япон школаар хөгжсөн Мобикомын (татвар төлөлтөөр ГОК-ийн дараа Монголд 2-т ордог, гэхдээ хувьцааны 40% нь Монголын, үлдсэн нь Японы 3 компанид.) удирдлага ийм алсын хараагүй алхам хийж байгаад маш их гайхахын зэрэгцээ урам хугарлаа. Уучлаарай, анд найзууд минь, бид болоогүй юм байна! Бид бизнесийн зах зухаас л суралцаж буй хүмүүс юм гэдгийг Мобиком, Скайтел, Юнителийн үйлдэл шууд нотолж өглөө. Нотолж, энэ фактыг дахин ойлгуулж өгсөнд баярлалаа! Ер нь тэр Баабар гуайн "үе өөрчлөгдөж байж...." гэдэг онол үнэн болох нь алхам тутамд батлагдаад байна. Бизнесийн ёс зүй гэснээс MCS Coca Cola-ийн ундаан дотор хүн үхсэн тухай мэдээ цацсан явдал, энэ мэтийн мессежийг уухайн тас цааш нь тараагаад байгаа энгийн хүмүүс, TV chat гэж гэмт хэргийн уул уурхай (ТВ-ийг танилцья булан, хүн захиалгаар хороолгох зарын талбар болгож байгаадаа зарим ТВ-үүд та нар ичээч! Ердөө мессеж тутмын 120 төгрөгийн ашгийн төлөө та нар Монгол хүний амийг солихдоо санаа зовохгүй байна гэж үү? Аль хэдийнэ сольчихлоо шүү дээ.), мессенжерээр бие биеэ хорлох гэсэн компаний ажилтнууд аа! Бизнес этик гэж юм мэддэггүй юм бол ядаж хүн чанар гэж зүйлийг мэдмээрсэн? Сүүлд дэлгэрээд буй spam message, ер нь cyber-etiquette-ийн талаар дараа тусад нь бичимз. Бизнес этикт суралцацгаая, элэг нэгтнүүд ээ...

....Монголын хөгжил жамаараа л явж байгаа. Монгол хүний хөгжил, бизнесийн хөгжил ч гэсэн. Гэхдээ бид өөрсдөөс шалтгаалах зүйлс дээр алдаа хийж баймааргүй байна. Өөрчлөлтөд хугацаа ордог юм байна гэдгийг ойлгосон, гэхдээ хичээвэл түргэтгэж бас болдог... дэлгэрэнгүй унших...

7.29.2009

Цагийг бэлгэдэгч наран чөлөө

Ажил, амьдрал гээд ойрдоо блогтоо юм бичиж амжаагүй байна. Улс нийгэм, эргэн тойронд болж буй зүйлст ам нээж, хуруугаа товшуулмаар санагдах авч илүү чухал зүйлст хадагдаж, цагийн боол болоод, бас дээр нь залхуу гэж өвчний гайгаар юу ч бичээгүй байна. Гэхдээ буяныг бодож дуулгах ёстой нэг зар байна.

10 аад хоногийн өмнө ажил дээр 2 хуврага ирж Ажиа гэгээн Монголд морилон ирснийг дуулгаж, нэгэн сайхан номын нээлтийн ёслолын урилга гардуулсан юм. Хоёр жил хагасын өмнө Др. Ш.Баатар (Сан-Франциско), Др. М.Саруул-Эрдэнэ (Вашингтон), Др. Ч.Чимэгбаатар (Токио), Д.Цэрэнбат (Лондон) ах нарын хамт Монгол гэгээнтэн Ажиа Ринбүүчийн намтарыг монгол хэлнээ буулгах эрхэм үүрэг хүлээсэн билээ. Хэдийгээр орчуулагдаад удаж байгаа ч энэ жил хэвлэгдэж түмний хүртээл болж буй нь энэ ажээ. Азаар бусад хэсгийг бодвол үг хэллэг гайгүй сүүлийн бөлөг буюу 1998 оноос хойш Барууны ертөнцөд өнгөрөөсөн он жилүүдийн хэсгийг молхи би монгол хэлэнд буулгахаа аядсан. (Г.Аким гуайн The dictionary of Buddhist terminologies бэсрэг толь маш их хэрэг болсныг дурдах нь зүй.) Номын орчуулгыг Монголын нэн шинэ үеийн шилдэг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ах ариутган шүүсэн тул алдаа мадаг гайгүй байх гэж найдна. Ингээд энэ урилгыг 1 хоногийн өмнө та бүхэнд хүргэж буйдаа хүлцэл өчье. Та бүхэн Ажиа гэгээн Монгол нутагтаа биеэр морилон ирсэн энэ сайхан завшаанаар гэгээнтэнтэй биечлэн уулзаж адис авч, эрдэм номын эрч, ивээлээс нь хүртэнэ буй заа.

ЗАЛЛАГА

Монгол гэгээнтэн Ажиа Ринбүүчийн намтар
"Цагийг бэлгэдэгч наран чөлөө" Хөх нуураас тодорсон Монгол гэгээний туулсан амьдрал номын нээлтэнд хүрэлцэн ирэх заллага айлтгая.

Номын нээлт: ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн зааланд 2009 оны 07 сарын 30-ны өдрийн 10 цагт

Хөтөлбөр:

10.00-10.05 Нээлт
10.05-10.20 Ажиа Ринбүүчийн тухай товч баримтат кино
10.20-10.30 "Цагийг бэлгэдэгч наран чөлөө" номыг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагчдын сэтгэгдэл
10.30-10.40 Номыг ивээн тэтгэгч өглөгийн эздийн сэтгэгдэл
10.40-11.00 Ажиа Ринбүүчийн айлдвар сургаал
11.00-11.10 Номын дээж түгээх
11.10-11.15 Хаалт

Энэхүү номыг орчуулах буянтай үйлсийг анх санаачилж, олон мундаг доктор ах нарын хажуугаар өчүүхэн намайг тоож томилсон Ш.Баатар ахдаа талархал илэрхийлж, дорд мэхүйн ёслоё!

Багш дор мөргөмү!
Ном дор мөргөмү!
Хуврага дор мөргөмү! дэлгэрэнгүй унших...