4.08.2013

FM Жиргээ - FM Radio Talk Show

FM Жиргээ - FM радионы шинэ ток шоу (төсөл, сонордуулга)

НЭВТРҮҮЛГИЙН НЭР:  FM Жиргээ

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: 
  • Монголын Нийгмийн Сүлжээ Клуб - Mongolian Social Network Club 
  • Улаанбаатар FM102.5
  • Xуур.мн
Ерөнхий Продюсер: Жиргээч Д.Сайнбаяр (http://twitter.com/dsainbayar)

Aлбан ёсны TWITTER хаяг: http://twitter.com/FMjirgee

Радиогоор сонсох хаяг: Улаанбаатар FM 102.5

Интернэтээр сонсох хаяг:
www.xyyp.mn/radio

ЗОРИЛТОТ БҮЛЭГ, ЗОРИЛГО: Монголын 50 000 жиргээчдийн үг Монголын нийгмийн үлдсэн масст хүрэхгүй байна. Гэр хороолол, хөдөө орон нутгийн иргэд болон бусад жиргээ хэрэглэдэггүй хүмүүст цаг үеийн онцгой сэдвүүдээр жиргээчдийн дуу хоолойг хүргэж, анализ хийх, цоо шинэ төрлийн ток шоу хийж ФМ сонсогчдын сонорыг мялаах.

ХЭЛБЭР: Сонгогдсон Жиргээчид тойргоор энэ цуврал нэврүүлэгт зочноор орно. , бас нэвтрүүлгийг хамтарч хөтөлнө. FM сонсогч иргэд утсаар холбогдож асуулт асуух, санал бодлоо илэрхийлэх бололцоотой.

СЭДЭВ: Улс орны цаг үеийн гол гол асуудлыг хөндөнө. Жишээ нь өнгөрсөн 7 хоногийн жиргээгээр яригдсан халуун сэдвүүд: УИХ-ын чуулганы нээлт + МАН-ы
н УИХ-ын Чуулганы дундуур гарч явсан үзэгдэл, C.Баярцогтын Швейцарь дахь данс, Ерөнхий сайд Н. Алтанхуягийн Бурхан Халдунд алга болдог тохиолдол зэрэгт нийгэм, тэртусмаа ЖИРГЭЭЧИД ямар реакц үзүүлж байна вэ? гэдгийг хөндөж анализ хийнэ.

Анхны дугаар: Маргааш эхний дугаарыг
миний бие хөтөлж, C.Баярцогтын кэйсийг хөндөх үүднээс хуульч A.Зоригтбаатар, мөн хамтарч хэлэлцүүлэг хийхээр жиргээч Ц.Буянцогтоог уригдсан болно.

Та бүхэн богино долгионы сувгаа маргааш 11 цагаас FM 102.5 эсвэл Хуур.mn-д зочилж тааруулаарай.

No comments: