12.05.2012

Моннис интернэшнл ХХК-ийн дэд захирал Д.Сайнбаяр: ЭДИЙН ЗАСГАА ХАМГААЛАХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Баяр хүргэе. Танайх ямар амжилтаар энэ шагналын эзэн болов?

-Энэ жил шалгаруулалтын 12 дугаарт жагслаа. Өнгөрсөн жилд ажлын байрыг 500-гаар нэмэгдүүллээ. Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт 43 тэрбум төгрөгтэй тэнцэх татвар тушаасан байна.

-Монголд бизнес эрхлэхэд хэр таатай орчин бүрдсэн гэж харж байна вэ?

- Бид төрийн өндөрлөгүүддээ нэг уриалгыг дамжуулмаар байна. Аливаа улс орны бүтээн байгуулалт, эдийн засгийг үндэсний томоохон шилдэг компаниуд авч явдаг. Бид эдийн засгаа хөгжүүлэх, дотоодын хүний нөөцийн чадавхижилт зэрэг чухал зүйлст маш анхааралтай бодлого хэрэгжүүлэх ёстой. Гадаадын томоохон компанийг Монголд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ заавал Монголын аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах ёстой байлгах тийм хууль батлах хэрэгтэй. Энэ тал дээр Хятад, Орос гээд хөрш орнуудаас гадна Арабын болоод өндөр хөгжилтэй орнуудаас суралцах хэрэгтэй.



Өнөөдөр гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай компани орж ирээд 10-хан хувийн татвар төлөөд хамаг мөнгөө аваад явчихаж байна. Бас Хятад, Орос гээд хөрш орнуудаас гадна Арабын болоод өндөр хөгжилтэй орнуудаас суралцах хэрэгтэй. Гадны компани Монголд орж ирээд хөрөнгө оруулалт хийж тодорхой үнэт зүйлийг бий болгохдоо заавал монгол компанитай хамтрах ёстой. Ингэснээр Монголын ард түмэн, Монгол мэргэжилтнүүд тэднээс суралцаж, илүү их “Ноу хау”-г нь манай аж ахуйн нэгжүүд авч үлдэнэ. Нэг ёсондоо илүү их мөнгө Монголдоо үлдэнэ гэсэн үг. Энэ нь манай улсын хөгжих суурь нь болох юм.
 

No comments: