8.26.2011

Цахим Өртөө Дээд Сургууль

Алсын хараа: Монгол орны хөгжлийн хөтөч сургууль болох

Зорилт:
Өндөр технологийн Инновацийг хөгжүүлэгч Судалгааны Их сургууль болох

Салбар:
Одоо байгаа: Мэдээллийн Технологи: Програм хангамж, Компьютерийн шинжлэх ухаан, Компьютерийн сүлжээний удирдлага, Олон улсын эдийн засаг, Бизнесийн удирдлага, Аялал Жуулчлалын удирдлага

Ойрын ирээдүйд: Биотехнологи, Нанотехнологи, Философи

Үүсгэн байгуулагчид:

Цахим Өртөө Холбоо ТББ ба гишүүд, ЮүЭсАй ХХК, Саян Корпораци, Бэкфорс Монгол, Гэрэгэ Партнерс

Үүсгэн байгуулагчдын тухай:

Гадаадад суугаа монголчуудын Цахим өртөө холбоо нь 1999 онд үндэс сууриа тавьсан Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачлагаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 4000 гаруй Монгол болон Монголч түмэн Цахим Өртөө Сүлжээнд хамрагддаг. Сүлжээний дэргэдэх Цахим Өртөө холбоо ТББ нь өдгөө дэлхийн 11 оронд 100 гишүүнтэй. Гишүүдийн 95% нь өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд 36% нь докторын зэрэг, 53% нь магистрын зэрэгтэй.

Амжилтын үүд:

Манай сургуулийг төгссөнөөр та манай сургуультай гэрээтэй ажилладаг дотоод, гадаадын томоохон компаниудаас ажлын санал авах, барууны их дээд сургуульд магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, Цахим өртөө холбооны гишүүд болон хилийн чанадад суугаа эрдэмтдээр хичээл заалгах, хичээлийн хөтөлбөрийн 20% -аас багагүй хувийг интернэтээр үзэх, карьер сервисийн үйлчилгээ авах зэрэг дотоодын бусад их дээд сургуулиудад ховор боломжуудаар хангагдах болно.

Сургалтын хөтөлбөрийн онцлог, зарим зайлшгүй судлах хичээлүүд:

1. Шүүн бодох чадвар эзэмшүүлэх
Оюутнуудын Critical Thinking - буюу Шүүн бодох чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарна. Хүний оюуны хөгжлийн үндсэн суурь - бодох чадварыг хөгжүүлэх нь асуудал шийдэх, бүтээлчээр сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, орчин тойронтойгоо зөвөөр зохицон орших, амьдралын зорилгоо тодорхойлох, бие оюуны тэнцвэрт хөгжлийг бүрдүүлэхийн зөв эхлэл болдог. Зөв бодохын онолын үндсүүд хийгээд философийн суурь ухагдахуунуудыг бүтээлч хэлбэрээр зааж эзэмшүүлнэ.

2. Хэл, харилцааны боловсрол
Монгол, Англи хэлний боловсролыг өндөр түвшинд анхаарна.

  • Эх хэлээрээ зөв, цэгцтэй сэтгэх, бичгийн өндөр соёл эзэмшихэд монгол хэлний мэдлэг зайлшгүй. Эх хэлнийхээ дүрэм, логикийг ойлгосон хүн гадаад хэлийг төвөггүй сурдаг.
  • Өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмшүүлэх, харилцааны болон реторикийн чадварын сургалт явуулна.
  • Дэлхийн шинжлэх ухааны хэл - англи хэлийг заавал эзэмших гадаад хэл гэж үзнэ. Дээд сургуулийн 2-р дамжаандаа мэргэжлийн ном сурах бичиг чөлөөтэй ашиглаж, англи хэл дээр лекц сонсож бие даан хичээллэх чадвартай болж ТОЕФЛ-ийн 550 онооны түвшинд хүрсэн байх хатуу босго тавьна.

3. Мэдээллийн Технологийн чадвар эзэмшүүлэх
Мэдээллийн технологийн чадвар буюу ICT literacy, Digital Literacy нь орчин үед зайлшгүй эзэмших суурь чадварын нэг болж шинэ цагийн дээд боловсролын хөтөлбөрийн салшгүй хэсэг болж байна. Үүнийг Мэдээллийн технологийн цагаан толгой эсвэл Тоон цагаан толгой гэх мэтээр олон улсад нэрлэдэг. Мөн мэдээллийн технологийн чадварыг аливаа зүйлийг шүүн бодох чадвартай хослуулан заах хандлага түгээмэл болж буйг анхаарч сургалтын хөтөлбөртөө энэ төрлийн хичээлийг тусгаж, мэдээллийг зөвөөр үнэлж цэгнэх чадвар, мэдээллийн этикт суралцуулна. Мэдээллийн Технологийн чадвартай болсноор оюутнууд онлайн орчинд суралцах арга барилыг эзэмшинэ.

4. Өдөр тутмын тасралтгүй сургалтын процесс
Суралцах үйл явц нь улирлын эцэст шалгалт өгч дүн авах төдийгөөр дуусах ёстой үйл ажиллагаа бус, байнга тасралтгүй явагдаж байх ёстой процесс гэдэг зарчмыг бид баримталдаг. Энэ зарчмын үүднээс 7 хоног бүрийн тест, даалгаварын биелэлт, хичээлийн ирц, идэвхи санаачлагын нийлбэрээр оюутны мэдлэгийг үнэлнэ. Энэ нь суралцах явцын үнэлгээгээр оюутныг идэвхжүүлж, онолын мэдлэгээ дадлагын хичээлээр бататган, идэвхи санаачлагатай суралцахад чухал үүрэгтэй. Ийм хэлбэрээр оюутнуудыг “суралцаж сурахад” анхаарч аливаад судлаачийн байр суурьнаас мэдлэгтэйгээр ханддаг бие даасан хүн болгон төлөвшүүлнэ.

5. Боловсрол - бизнесийн нэгдсэн орчин
Мэргэжлийн чиглэлийн олон улсын компаниуд дээр дадлага хийх бололцоог бүрдүүлнэ. Ингэснээр оюутнуудыг суралцах явцад нь бизнесийн судалгаа хийлгэж, бизнес сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилготой бөгөөд энтрепренёруудыг бэлдэх, шинээр бизнес, компани төрүүлэн гаргах сургууль болж хөгжих томоохон зорилтыг тавьж байна.

6. Тэнцвэртэй суурь мэдлэг—Ерөнхий Шинжлэх Ухааны хичээл
Суурь мэдлэг олгох хичээлүүдийг бүх ангид үзнэ. Ерөнхий шинжлэх ухааны хичээлүүд--физик, хими, биологийн хичээлүүдийг оруулж, ирээдүйн мэдлэгт суурилсан бизнесийн салбарт ажиллаж чадах өргөн хүрээтэй мэдлэгтэй хүний нөөц бэлдэхэд анхаарна.

7. Интернет үеийнхний онцлогийг тусгах
Net-generation буюу интернэт үеийнхний зан төлөвийн онцлогийг харгалзан зохиомжилсон сургалтын технологийг түлхүү ашиглана. Шинэ үеийнхний зан төлөв өмнөх үеүдийнхнээс эрс өөр болж буй учир тэдэнд таарсан заах арга зүйг боловсруулж хэрэгжүүлэх хандлага боловсролын салбарт шинэ сэдэв болж байна. Тал бүрийн мэдлэгийг онлайнаар эзэмшиж болох нөхцлийг хангаж нээлттэй контент- агуулгыг хөгжүүлэхэд онцгой анхаарна.

8. Холимог сургалтын хандлага
Танхимын болон онлайн сургалтыг хослуулсан Холимог Сургалт буюу Blended/Hybrid Learning хандлагыг хэрэглэснээр олон улсын хэмжээний чадварлаг багш нараар алсаас хичээл заалгах боломжтой болно.

Сургалтын хэлбэр:

1. Хоёр жилийн мэргэжлийн сургалт
Мэргэшүүлэх чиглэл:

  • Програм зохиогч
  • Систем админ
  • Вэб дизайн

Олон улсын програм хангамжийн аутсорсингийн зах зээл дээр ажиллаж туршлага хуримтлуулсан инженер-багш нар тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд оролцож онол практикийн амьд холбоог үүсгэж чаддаг нь сургалтын чанарыг өндөржүүлэх хүчин зүйл болдог.

2. Бакалаврын сургалт
Мэргэжлийн чиглэл:

  • Програм хангамжийн инженер
  • Компьютерийн техникийн инженер
  • Компьютерийн сүлжээний удирдлага
  • Олон улсын эдийн засаг
  • Бизнесийн удирдлага
  • Аялал жуулчлалын менежмент

Дээд сургуулийн эхний 2 жилийн сургалт нь хүмүүнлэгийн боловсролыг илүүтэй анхаарах бөгөөд оюутнууд бие даан шүүн бодох чадварт суралцаж, аливаа асуудалд өөрийн гэсэн бодолтойгоор хандаж сурна. Ингэснээр оюутнууд өөрсдийн ирээдүйг илүү бодитойгоор төлөвлөж, түүнийхээ өөдөөс илүү итгэлтэй шаргуу хөдөлмөрлөдөг болж төлөвшинө.

Мэдээллийн технологийн мэргэжлийн сургалтыг сүүлийн үеийн технологиор бүрэн тоноглосон лабораториар хангаж, компьютер техникийн инженерийн мэргэжлийн хувьд тогтмол, хувьсах, 3 фазын хэлхээний лабораторийн ажлуудыг хийх универсал стендүүдээр тоноглогдсон цахилгаан хэлхээний лаборатори, 16 болон 8 битийн тренажёраар тоноглогдсон микропроцессорын техникийн лаборатори, аналоги болон тоон электроник цахилгаан тэжээлийн лабораторийг өвч бүрэн тоноглосон. 8000 орчим ном бүхий номын сантай.

Оюутнуудын бүтээлийг ажил олгогчдод танилцуулах, улмаар тэднийг ажилд ороход зуучлах, мөн хийсэн бүтээлээрээ орлого олж өөрсдийгөө санхүүжүүлэх боломжийг олгох, амжилттай хийсэн бүтээлүүдийг нь зах зээлд борлуулахад нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.

Ойрын ирээдүйд тус сургууль мэдээллийн технологиос гадна биотехнологи, нанотехнологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болох, мөн тэдгээр салбаруудын бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг олгох сургалт явуулдаг болох төлөвлөгөөтэй байна.

Холбогдох хаяг:
Цахим Өртөө Боловсролын Консорциум
(Хилийн цэргийн удирдах газарын урд)
БЗД, 15 хороолол, 4 хороо
Вэб: www.tsahimurtuu.edu.mn
Утас: 5515-1130, 8811-2478

3 comments:

Anonymous said...

Surguuli baiguulj baigaa n bas neg buteelch oroldlogo bolovuu. Gehdee Mongoliin 180 huurmach surguuliud deer negiig nemj baina geheer ih ineedtei asuudal bolchij baina.

Manaid surguuluidiig hyanaj haadag hatuu gar ih dutagdaj bainaa. 2-5 etgeed niileed "deed surguuli" baiguulaad helnii kursiin heden oroog tureesleed yavdag baidal 180-iin 150-d n baidag baihaa.
P

Anonymous said...

Mongol dahi huviin surguuliudad ulger jishee bolson surguuli bolj chadval sain l bn!

Za yamar ch baisan end tend sursan ulsuud arai uur sanaa onootoi baij boloh l doo.

Adaglaad l UZEL SURTALCHYIN durd huvirsan B. BATBAYARyig shuumjildeg l uls.

Chamlaltgui medeeleltei gej bodoj bn!

Za tegeed uzeed baij dee, zaluus aa!

Anonymous said...

hey tsahim urtuu tegeed deed surguuli uu??? arai gui blgui de hund deed bolovsrol olgoh gej bga bol ter ogtnii nuh shig angi tanhimuudaa shinchilmeer yum da. sain oyitan sain mergejilten beltgehed gol huchin zuil n surgaltiin orchin materiallag baaz. oyutan hicheel hiih bair geh met zuiluud ih heregte de. getel tanai surguuli haana uil ajillagaagaa ywuulj bgagaa medej l bga blgui de. ineedte yum