Ашигт малтмалын эдийн засгийг өөр өнцгөөс харахуй
(Another view on mining economy)
(Another view on mining economy)
Газар доорх баялгийн олборлолт, орон нутгийн хөгжил хоорондын уялдаанд баримталж ирсэн бидний уламжлалт арга барил үндсээрээ алдаа доголдолтой байна. Үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн хөгжилд үйлдвэрлэгч корпорациуд хувь нэмрээ оруулах ёстой гэдгийг бүгд л нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг ч, ийм хүчин чармайлтын цаана байгаа нарийн шалтгааныг тооцох нь ховор. Энд ихэвчлэн орон нутагт хөрөнгө оруулалт хийснээр тухайн нутгийн ард иргэдээс үзүүлэх ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахгүй байх нуугдмал зорилго агуулагдаж байдаг. Илүүтэй онолд суурилсан, хүлээн зөвшөөрөхүйц тайлбар хийхдээ "тогтвортой байдал"-ын үзэл баримтлалаар хангалттай халхавч хийдэг боловч энэ үзэл баримтлалыг зөвхөн нөхөн үл сэргээгдэх баялгийн эдийн засгийн менежмент болон хүрээлэн буй орчны урт хугацааны үр дагаварыг тайлбарлах үед ашиглаж, ихэвчлэн үйлвэрлэлийн үйл ажиллагааны үед хэрэглэдэг учраас бодит үр өгөөж өгдөггүй. Нэлээд өргөн хэрэглэгддэг бас нэгэн үзэл баримтлал бол орон нутгийн хүн ам өөрөө уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд оролцогч тал болсон тохиолдолд хэрэглэдэг "stakeholder/оролцогч тал" гэсэн үзэл баримтлал. Гэвч “бооцоо”-г (ноогдол хувийг) хэрхэн тооцох тал дээр илүү тодорхой тогтоогүй нөхцөлд энэ оролцогч талын тухай үзэл баримтлал ч үр ашиг багатай. Ихэнхи тохиолдолд оролцогч талын ноогдол хувийг, хувьцаа нийлүүлэгчийн хувьцаатай сөргүүлэн авч үздэг бөгөөд тэр ч утгаараа оролцогч талыг сөрөг өнцгөөс харж, яаж ийгээд харж үзэж явахаас өөр аргагүй хувьцаа эзэмшигч бус тал хэмээн үздэг. Ерөнхийдөө тогтвортой хөгжил эсхүл оролцогч талуудын ашиг сонирхолтой холбоотой бүхий л арга хэмжээ нь цэвэр санхүү, үйлдвэрлэлийн бодит хэлцлүүдээс ангид, засаж залруулах арга хэмжээ төдий ойлгогддог.
Эсрэгээрээ орон нутгийн хөгжлийн эдийн засгийг уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засагт цоо шинээр нэвтрүүлснээр нэгдмэл суурь тогтолцоог бүрдүүлж, гэрээний хэлцэх бүх асуудалд ашиглах хэрэгтэй юм. АНУ-ын онцлог жишээг үл тооцвол ихэнхи улс оронд газар доорх эрдэс баялгийг төрийн өмчид тооцдог ба өмнө тулгарч буй асуудлуудыг авч үзэхийн тулд хоёр зуун жилийн настай Францын хуулийн үзэл баримтлалаас эхлэх шаардлагатай болно. Энэхүү хуулийн үндсэн зарчмаас хоёр гол асуудал урган гардаг нь төр, орон нутгийн ард иргэдийн хооронд хийсэн улс төрийн хэлэлцээр болон энэхүү баялгаас эдийн засгийн ашиг олох төрөөс хувийн хэвшилд олгосон зөвшөөрөл юм.
Орон нутгийн ард иргэд, газар доорх баялаг хоорондын харилцаа ямагт ээдрээтэй байдаг. Хайгуул амжилттай болохоос өмнө ард иргэд энэхүү баялагийн талаар мэдээлэлгүй байх нь элбэг. Энэ утгаараа энэ хоёр субъектийн дунд эдийн засгийн эсхүл хууль эрх зүйн харилцаа байх шаардлагагүй хэмээн үзэх бололцоотой. Энэ бол сонгодог буюу колончлолын үед баримталж ирсэн үзэл юм. Бид энэ ухагдахууныг сөрөг утгаар нь бус харин засгийн газарт нь бага зэргийн роялти төлбөр хийж ашгийг нь бүхэлд нь баялгийг олж нээсэн этгээд авч буйг харуулах үүднээс ашигласан юм.
Гэтэл ашигт малтмалын олборлолт нь орон нутагт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг нийгмийн болон хүрээлэн буй орчны шинжлэх ухаан тодорхой нотолж харуулсан билээ. Гэхдээ бид энэ сэдэв рүү хазайхгүй. Энэ бүхний уршигаар ус, хөрсний бохирдол гарч, ХДХВ (HIV)-ын халдвараас авахуулаад уламжлалт гэр бүл, ахуйн орчинг хүртэл устгадаг болохыг бид бүгд сайн мэднэ. Эдгээр үр дагаварыг ихэвчлэн гадаад хүчин зүйлс хэмээн үздэг байсан бол эргээд ашигт малтмалын эдийн засагийн дотоод хүчин зүйл болгон авч үзэх шаардлага гарч ирж байна.
Газар доорхи баялгийг олборлох нь хүрээлэн буй орчин, эрүүл мэндээс авахуулаад нийгмийн халамж зэрэг амьжиргааны баялгийг хүртэл “олборлон золиослодог”. Нэг тонн зэс нь газар доор байхдаа нэг тонн зэс л байна. Харин газраас ухаж гаргасны дараа нэг тонн зэс нь хэд хэдэн химийн урвалд орж, орон нутгийн ард түмний амьдралын нэгээхэн хэсэг болж хувирдаг. Эндээс эхний дүгнэлт бас нэг асуулт урган гарч ирж байна. Төр ба ашигт малтмалын компаний хооронд байгуулсан гэрээний хүрээнд орон нутгийн иргэд өөрийн амьдралын нэгээхэн хэсгийг ашигт малтмалын компанид зээлдүүлж байгаа хэрэг. Харин асуудлын гол нь энэхүү махбодийн жин, ард иргэдийн хувийг яаж үнэлэх вэ гэдэгт оршино.
Нээж олсон эхний энэ баримт дээрээ түр тогтож ярилцъя. Ашигт малтмалын гэрээнд үл оролцох “гарын үсэг зурагч” талыг бид олж тогтоосон. Түүнчлэн бид компаний тайлан тэнцэлд шинэ зээлдүүлэгч буюу орон нутгийн ард иргэдийг тусгалаа. Компаний шинэ үндсэн хөрөнгө буюу орон нутгийн ард иргэдийн амьдралтай холбоотой хүний эрхийн асуудлыг тооцож үзлээ. Эдгээрээс хэд хэдэн дүгнэлт гарч ирэх бөгөөд хэлэлцээрийн ширээн дээр төдий тооны хэлэлцэх хүчин зүйлүүд бий болж байна.
Юуны өмнө бидэнд гэрээн дээр огт гарын үсэг зурдаггүй зээлдүүлэгч тал бий боллоо. Ингэснээр зээл олгож буй хүн ардын ашиг сонирхлыг төр өөрөө хуулийн хүрээнд бүрэн илэрхийлж чадах эсэх асуудал төрж гарна. Төр нь илүү хууль ёсны, илүү хариуцлага хүлээх чадамжтай байх тусам орон нутгийн ард иргэдийн оролцоо төдий чинээ их байна. Ийм тохиолдолд бид дээрх өгүүлбэрийн өгөгдөхүүнүүдийн байрыг хялбархан сольж болно гэсэн үг. Хууль дээдлэх ёс тогтоогүй, хариуцлагаар ядмаг төртэй улс оронд ашигт малтмалын бизнес хийгдэх тохиолдолд бидний нөгөө үл үзэгдэх зээлдүүлэгчийг гэрээнд оруулах боломж шууд хаагдаж байгаа юм.
Харин гэрээ нь өөрөө ямар нэгэн хэлбэрээр зээлийн гэрээ байх шаардлагатай учраас хариуцлагатай төртэй хэлэлцээр хийнэ гэдэг нь өөрөө хангалттай хэрэг биш юм. Зээлийн үнэлгээ, нөхцөл, хүүг харилцан хэлэлцэж, гэрээнд тусгах ёстой. Урт хугацааны, олон тооны үр дагаврыг тооцох учиртай тул үнэлгээ хийнэ гэдэг нь өөрөө их төвөгтэй үйл ажиллагаа. Тун харамсалтай нь зөвхөн цөөн тооны хөгжилтэй оронд л гэрээ хийхээс өмнө олборлолтын дүнд хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх үр дагаварын нарийвчлан тооцох, дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэсэн байх шаардлага тавигддаг. Харин ийм шаардлага тавих нь орон нутгийн урт хугацааны тогтвортой амжиргаанд маш чухал бөгөөд ашигт малтмалын салбарыг хөгжүүлж буй улс орон бүр хэвшил болгон, шаардлагатай үед олон талын хамтын туслалцаатайгаар хийгдэж байх судалгаа юм. Орон нутгийн иргэд ч судалгааны үйл явцад улс төрийн эсхүл иргэний нийгмийн зохих байгууллагуудаар өөрсдийгөө төлөөлүүлэн оролцож, судалгааны үр дүнг бүрэн бүтнээр нь хэвлэн нийтэлж байх шаардлагатай.
Аливаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь орон нутгийн ард иргэдийн эрх мэдлийг дэмжиж, энэ ард иргэдийн өмнө хүлээх хариуцлага, иргэдийн төлөөллийг сайжруулах улс төрийн завшаан, боломж болж байх учиртай.
Ашигт малтмалын олборлолтоос үүсэх үр дагаварыг үнэлж дүгнэсний дараа хор хөнөөлийг бууруулах талаар авах арга хэмжээг зохицуулах зэрэг зээлийн нөхцлүүдийг тодорхойлох ёстой. Ашигт малтмал олборлох эрх нь газрын доорх баялгаас аль болох их олборлохын тулд юу хүссэнээ хийхийг зөвшөөрөх лиценз биш гэдгийг ашигт малтмалын гэрээнд тодорхой заасан байх хэрэгтэй юм. Хүрээлэн буй орчны хамгаалал, гэрээг дуусгавар болгох тохиромжтой нөхцөл, аюулгүй байдал, хамгаалалт, бичил уурхайтай харьцах харилцаа зэргээс гадна жилийн үйлдвэрлэлтийн хэмжээний дээд хязгаар зэргийг тогтоож, орон нутгийн болон гадны ажиллах хүчний зөв тэнцвэрийг тодорхойлж өгөх шаардлагатай.
Эцэст нь харилцан хэлэлцсэний үндсэн дээр зээлийн хүүг гэрээнд тусгах хэрэгтэй. Төрд төлөх төлбөр ихэвчлэн хоёр янз байдаг. Нэгдүгээрт, гэрээ зурсны урьдчилгаа шагнал/урамшуулал (signing bonus) нэртэй нэг удаагийн төлбөр байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн улсын төсөвт маш их хэмжээний бэлэн мөнгө цутгадаг. Ердийн туршлагаас үзвэл нийт хүн ам, орон нутгийн ард иргэдэд очих ашиг нь тэгтэй тэнцэхтэй адил. Гэрээ зурсны урьдчилгаа урамшууллыг нүсэр их хэмжээний хоол хүнсийг гэнэт хэрэглэхтэй зүйрлэж болно. Ихэнхи тохиолдолд энэ төлбөр нь төрийн албаны хууч өвчнийг сэдрээж, санхүүгийн татварын хөнгөлөлттэй, хувийн нууцыг задлахыг хуулиар хязгаарласан улсын аль нэг санхүүгийн төвийн дансад орж алга болно. Харин үүнээс нэлээд өөр урт хугацааны роялти төлбөр, татвар, үйлдвэрлэлийн хувьцаа зэргийн хэмжээг хангалттай тогтоосон байх тохиолдолд орон нутгийн ард иргэдийн эрх ашигт нийцдэг байна.
Байнгын орлого нь хэмжээний хувьд дорвитой байдаг гэдэг дээр саналын зөрчилдөөн гарах нь бий. Зарим нь бага татвар, роялти төлөх нөхцөл нь хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болж тухайн орныг олон улсын тавцанд амжилттай өрсөлдөх, дэлхийн зах зээлд эргэлдэх хөрөнгийг нэмэгдүүлэх бололцоо олгодог гэж үздэг. Гэтэл энд гарч буй алдаа юу вэ гэвэл ашигт малтмалын салбар нь өөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар биш бөгөөд хөрөнгө оруулалтын сонголт нь техникийн үзүүлэлт болон ил тод байдал, авлигийн эсрэг тэмцэл гэх мэт засаг захиргааны үйл ажиллагааны үзүүлэлтэд суурилдаг. Татвар, роялти төлбөр нь хөрөнгө оруулалтын сонголтод нөлөөлөх гол хөшүүрэг болохгүй харин орон нутгийн ард иргэд нь эдгээр нь тэдний ноогдол ашиг болно гэж үзсэн тохиолдолд орон нутгийн ард иргэдийн хувьд маш чухал хүчин зүйл болох болно.
Одоо бид төр, орон нутгийн ард иргэд хоорондын зөвшилцөл болон төр, ашигт малтмалын компаний хоорондын гэрээ зэрэг асуудал хөндсөн эхний хэсэг рүүгээ буцаж ирж байна. Орон нутгийн ард иргэдийг тухайн компанид газраа зээлдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой адил засгийн газар нь орон нутгийн ард иргэдийн ашиг сонирхолд үйлчилж харин энэ үүргээ зээлийн хүү тооцож гүйцэлдүүлэх ёстой. Гэрээнд компаний зүгээс орон нутгийн хөгжилд зориулж зардал гаргуулах талаар тусгах ёстой бөгөөд харин энэ нь төрөөс орон нутагт мөнгө зарцуулахгүй байх, төрийн оролцоо байх хэрэггүй болно гэсэн үг биш юм. Харин эсрэгээрээ орлогын тодорхой хувийг орон нутгийн хөгжилд зарцуулах тухай заалт ашигт малтмалын гэрээнд тусгагдсан байх ёстой.
Орон нутгийн иргэдийг бүх ашигт малтмалын гэрээний хэлэлцээрт оролцуулах асуудал биеллээ олж эхэлсэн үү? Үгүй ээ. Энэ нь алс хол орших нийслэл хотод буй хэлэлцээрийн өрөөний хаалттай хаалганы цаана бүх гэрээ хэлцлийг орхих шалтгаан мөн үү? Үгүй. Орон нутгийн иргэд, иргэний нийгэм бүхэлдээ уул уурхайн салбараас төрд ирж буй санхүүгийн бүх мөнгөн дүнг мэдэх эрхтэй. Энэ бол хийх шаардлагатай маш чухал эхний алхам. Энэ бол Транспэрэнси Интернэшнлийн бид бүхний Орлогын Ил Тод Байдлыг Дэмжих Төслөөрөө дамжуулан хүчтэй дэмжиж буй алхам юм. Зөвхөн ил тод, хариуцлагатай корпораци, ил тод, хариуцлагатай төрийн байгууллага л орон нутгийн ард иргэдийг хэлэлцээрийн ширээний ард урих хүсэл эрмэлзэлтэй байх болно.
Орчуулсан Д.Сайнбаяр
Published by: Үндэсний шуудан сонин
3 comments:
Баярлалаа. Хэрэгтэй нийтлэл орчуулжээ.
Unshih durtai bloguudiin neg.yaah argagui manai chadvarlag zaluusiin neg. Ug ni bi shuumjehees iluuteigeer gegeeleg uilsiig demjihiig husdeg. uneniig helehed engiin unshigchid unshihad hetsuuhen orchuulga boljee. Zasvar husvel mail shideerei. amjilt husey. magnai_ibm@yahoo.com
Hi Magi, Zasvar hiivel tun sainsan. Yaaj zassaniig ni harval EDITING, PROOFREADING hiideg humuust surgamj boloh baih. Bi Angli textiig ni neg gazar taviya.
Post a Comment