4.01.2010

Нэгэн Ар Монгол залуугийн Өвөр Монголчууддаа илгээсэн захиа

Саяхан Бээжингийн хотын төвийн хөл хөдөлгөөн, хоол унд элбэгтэй нэгэн өргөн чөлөөнд Bar Mongolia гэсэн хаягийг олж үзэв. Англи хаягтай ч Монгол бичгээр Бөртэ Чинуа хэмээн таталбар (calligraphy) бичжээ. Хажуугаар нь өнгөрөхдөө сонирхож цонхоор нь шагайтал менежер залуу нь хоромхон зуур гарч ирээд "Морилоод гар" хэмээн урив. Нэг их том биш талбайд 2 давхар болгож тагталсан баар ажиллуулж байгаа юм байна. Хамт явсан андтайгаа орж нэг нэг Tsingtao захиалав. Хэсэг газар хэдэн өвөр монголчууд, бас өөр нэг ширээнд хэдэн (ар) монголчууд суужээ. Тайзан дээр морин хуур, товшуур, бас даралтат хөгжим тоглоно. Өвөр монголчууд ээлж ээлжээр гарч ирж янз бүрийн аялгуугаар монгол дуу дуулна. Хоёр л удаа караокэ орж үзсэн тул арай өөр караокэ юм аа даа гэж бодов. Урьд сонссон дуу байхад огт сонсоогүй, бас үгийг нь ойлгох аргагүй олон дуу байв. Ихэвчлэн монголоор, заримдаа хятадаар, үе үе ганц нэг англи үг хавчуулж дуулж, ярилцаж байв. Их л эелдэг, илт царайчлангуй үйлчлэх Өвөр монгол залуугийн сэтгэлийг мэдрээд, сэтгэлээ нээн талын монгол дуугаа аялгуулан суугаа холын холын хамаатнуудаа харахад яагаад ч юм сэтгэлийн гүнд гуниг төрсөн билээ. Цахим өртөө сүлжээгээр өвөр монголчуудын тухай олон зүйл уншдаг, Швед Мөрөнгийн нийтлэлүүдийг уншдаг байж билээ. 10 жил болсон энэ сүлжээнд орон шоронд ороод гарсан олон ч баатаруудын тухай уншиж, АНУ-д амжилттай ажиллаж амьдарч буй, бас хувьсгалч хэд хэдэн залуустай танилцах завшаан ч гарч байв. Эдгээр тэмцэгчид дунд тагнуулууд байсны нэг нь одоо Канадын христийн сүмд бүгж буй ар монгол. 2007 онд Цахим өртөөгөөр ирсэн нэг өвөр монголын захианд хариу болгож имэйл бичиж билээ. Энэ захиа латин үсгээр бичигдсэн ч Өвөр монголын нэлээд олон сайтад өвөр монголчууд тавьсан байхыг нэг танил маань хараад дээхнэ надад дуулгасан билээ. Би ч гайхсангүй, яагаад гэвэл өвөр монголчууд ар монголчууд бид тэдний талаар юу бичиж, юу хэлж байгааг бид тэднийг юу хэлж байгаагаас илүү анхааралтай ажиглаж, өөрсдөдөө тусгаж авч байдгийг би олон удаа анзаарсан. Энэ удаа би энэ имэйлийг крилл үсгээр буулгаад блогтоо тавьлаа. Мэдээж би Өвөр Монголд очиж байгаагүй ч миний үзэл бодол 2007 оноос хойш бараг л өөрчлөгдөөгүй болно. Гэхдээ энэ зун Өвөр Монгол руу аялна. Бүр зориуд тийшээ очиж үзмээр байгаа юм. Тэр үед юу олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцамз. Email recovered from: http://club.book.sohu.com/r-history-445450-0-5-0.html

From: D.Sainbayar
To:
Цахим Өртөө Сүлжээ

Date: April 12, 2007
Subject: Нэгэн Ар Монгол залуугийн Өвөр Монголчууддаа илгээсэн захиа

Эвий хөөрхий Өвөр Монголчууд минь!!!

Хувь заяаны төөрөг түүхийн туршид Монголчууд бидэнд тийм ч зөөлөн хандаагүй буюу. Тэртусмаа өнөө цагт их Хятад гүрний колончилолд буй Өвөр Монголын нутагт төрсөн Монгол цусны тасархай чиний хувь заяа юутай өрөвдөм, юутай эмгэнэлтэй. Энэ хорвоод ямар ч амьд амьтан өөрийнхөө EXISTENCE, ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙН төлөө амьдардаг билээ л... Олныг эс нуршин, өөрт бодогдож явдаг ганц хоёр бодлоо сийрүүлсү.

Та бүгдэд нэг бол Монгол руу цагаачлахыг бодох, эс бөгөөс Баруунд гарч амьдрах, бүр эс бөгөөс хүчирхэг Хятадад сайн уусч, тэндээ шингэх (олон хүн дургүйцэж магад... гэхдээ л хойч үе нь бага зовох болов уу) гурван арга зам байна гэж мунхаг би бодном.

Хамгийн сүүлийн хувилбар бол хамгийн эцсийн арга байж болох... Энэ бол таны ертөнцийг үзэх философиос хамаарна. Та амьдралыг сайхан хоол идэж, гэр бүлтэй болж, сайн машин унаж, сайхан байшинд амьдрахаар л төсөөлдөг бол, миний зөвлөгөө гэвэл: Улам бүр хүчирхэгжиж буй Хятадад сайн уус. Ар Монгол энээ тэрээ гэж бүү санаа зов. Амиа л сайн авч явахыг бод. Хэрэв та Хятадад төрсөндөө, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд төрсөндөө гунидаг, чин зүрх тань эх Монголынхоо төлөө цохилдог бол дээрх арга зам бол мэдээж таньд таарахгүй байж таараа. Гэхдээ л хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай байдаг тул Хадаа, Тэгшээ гэх мэт баатарлаг нөхдийн адил дэмий шахуу тэмцэл хийж тэдний араас шоронд бүү орогтун. Шоронд өнгөрөөсөн 10, 20 жилд хэн ч юу ч үл олж долооно.

Түүний оронд баруунд гарч ажил хий, мөнгөтэй бол, юм үзэж нүд тайл, дараа нь Ар Монголдоо очиж сайхан амьдар.

Монголд очиж хууль бусаар амьдарч ч болно. Танд тэгэх бүрэн эрх бий. Яагаад гэвэл та монгол цустай Монгол хүн учраас тэр. Америкад байгаа 20,000 Монголчуудын бараг 60 хувь нь хууль бусаар амьдардаг. Японд ч ялгаагүй, Англид ч мөн тийм байгаа. Тэгэхээр өвөг дээдсийнхээ нутагт ирж буй та бүгд эл улсуудад тархсан Монголчуудаас илүү дархан эрхтэйгээр Монголд хууль бусаар оршин суух эрхтэй агаад таныг Ар Монголчууд харин хөөхгүй байх болов уу гэж битүүхэндээ горьдож байна. (Хятад ажилчид ихэссэн өнөө үед та бүгдийг хөөнө гэдэг бүр ч утгагүй хэрэг)

Эрх чөлөөнд умбасан Ар Монголчууд хаа сайгүй харийнхантай суух нь элбэгшиж байгаа тул та бүгд ч гэсэн гадныхантай суух асуудал дээр тун нээлттэй хандагтун. Угаасаа ч цаг үе өөр болсон, Хятад хүнтэй л биш бол хэнтэй ч суух нь хамаагүй болж байгаа юм биш үү?

Америкийн Нэгдсэн Улсад хэлний курс, аялал, эсвэл ямар нэгэн төрлийн визээр ирэхийг бод! Ирсэн даруйдаа анхныхаа жилд та political asylum статус буюу УЛС ТӨРИЙН ОРОГНОЛ авах эрхтэй бөгөөд улс орныхоо нэрийг баастаж, хар амиа бодож, АНУ-ын засгийн газарт илт худлаа ярьж улс төрийн орогнол хүсч буй олон Ар Монголчуудын хажууд та бүгд үнэн ёсоор улс төрийн орогнол хүсэх эрхтэй ард түмэн гэдгээ сайн санаарай. Нэгэнт та бүгдийн эмгэнэлт түүхийг дэлхий мэдэх тул АНУ энэрэл хайрандаа авах л болно.

Ер нь шударга хэлэхэд Ар Mонголчууд та нарыг нэг их тоохгүй ээ, тооё гээд ч бидэнд тийм чадал байхгүй одоогоор. Тэд бие биеэ хүндэтгэн хайрлахдаа тун тааруу тал руугаа, чадал мөхөс улс. Хүн амын насанд хүрсэн иргэдийн 10% буюу 200 орчим мянга нь гадагшаа гараад явчихсан, тэртусмаа нийгмийн хамгийн бүтээмж сайтай иргэд нь шүү. Үлдсэн хүн амын 40% нь албан ёсны ядуучууд. 30% орчим хувь нь бол албан ёсны тоонд ордоггүй ядуучууд хөөрхий. Тэгээд үлдсэн дундаж ба түүнээс дээш давхаргын багахан хувь дунд төрийн албанд алба хашиж буй "түшмэд" гэж бий.

Тэд гадны улс орнуудаас нүүр улайн байж гуйж олсон мөнгөө зориулах юманд нь зарахгүйгээр ичих ч үгүй дундаас нь мөлжиж амь зуудаг бас их сонин нөхдүүд. За тэгээд гадаадад гарсан 10%, Монголдоо ажил албатай, бас түүнээ үнэнч шударгаар хийдэг 20% хүмүүс байна даа. Үлдсэн хэсэг нь архи уудаг, ажилгүй. Аа тийм, хорвоо ертөнцөөс тасраад хэдэн зуун жил болж буй нөгөө малчин ардын заримыг нь би энд шингээсэн байгаа. Нөгөө эхний 2 бүлэгт. Сумын төвийн эрчүүд ажил хийдэггүй гэх юм билээ.

Ер нь Америк руу цагаачлахыг л бодвол сайн даа. Хятадуудын гар дор зовж, сэтгэлийн гүнд шархтай, хувь тавиландаа гомдож явахаар дэлхийн зовсон, дарлагдсан ардыг эргээсээ хөөгөөгүй Эллис аралд саатан морилж, Эрх чөлөөний аралд ихийг хийж бүтээж, дэлхийн стандартаар амьдарч, Дэлхийн иргэн болсугай!

Бидний элэг нэгт Өвөр Монголчууд та бүгд өөрсдийгөө л сайн хөгжүүлэгтүн! Нэгэн цагт та бүгд Ар Монголдоон дураар нисэн бууж, эрх чөлөөтэйгээр амьдрах үе ирэх буюу. Тэр болтол бидний дээр суусан төр орвонгоороо эргэхийг хүлээ. Бидэнд 10 жилийн хугацаа л хэрэгтэй! Тэр болтол бэлтгэлтэй бай. "Fortune favors the prepared mind" буюу "Бэлтгэгдсэн оюyныг aзын тэнгэр ч илүүтэй харж үздэг" гэж нэг үнэн үг бий шүү.

Чин сэтгэлээс өчсөн Ар Монгол хүмүн би,

Д.Сайнбаяр 2007.04.12 (Цахим Өртөө Сүлжээнд илгээв)

Жич: яарч бичсэнийг минь өршөөнө үү.

4 comments:

ganby said...

乖乖,蒙古人也有不要脸的民族分裂分子


你这话用错了对象~~~~~~~~~~

现在的蒙古还是成吉思汗时的蒙古吗?这封信的作者不正视当今社会,以一穷国之思路,嘲笑他人。内蒙古人民已经融入到中国民族大家庭中,与其他民族情同手足。外蒙虽名成一国,实则一隅,经济更不能与埋头发展的内蒙相比,谁可悲?谁要被同情?!


楼主上错了网。他到这来更象是找骂的。
虽然楼主的民族自豪感很强,但可能他自己都不清楚为什么自豪。建议楼主多多发一些贴子,介绍蒙古人为人类文明进步所贡献,让大家为楼主自豪。
建议楼主研究一下为什么元能征服世界,又为什么一转眼又消亡了。对今天有什么借鉴。
建议楼主告诉大家为什么全世界70%以上的蒙古族人都是中华民族中的一员,他们对中华民族的繁荣和强盛有多大贡献。
和楼主一样,我也是少数民族,和楼主一样,我们也善于反抗外来侵略并有过轰轰烈烈的历史。想信楼主和我一样,敢于和任何搞民族分裂的人玩命。


征服世界的民族,答案在你的文字中已经显示,蒙古人当然有理由自豪。成吉思汗和今日世界之形成,这类的书你可以看看,全球其实早就在蒙古帝国就一体化了,如果这帮家伙不造反,恐怕地球人飞奔太空能提前500年。

胡都木蒙古文是象形文字,我可是第一次听说这样的奇谈,朋友,哪怕你一直上述到阿拉米文字,也得不出这样的结论。
我的民族身份,你可以写一篇“揭黄金史册老底”式的文章,在各网上发表,只不过我太无名了,不知能给你带来多少利益没有,总之,祝你成功!
你认识几个蒙古人,你自认为了解所有蒙古人吗?你总拿着一些主观认为的东西来认识事物。你认为在内地生活了几百年的河南和云南的蒙古人是怎样的性格?你认为杨讷、蒲松龄、李四光、李准这样的蒙古人是怎样的性格?

Oggie said...

i kinda translated here you go!
Obediently, Mongolians have no sense of shame of ethnic separatist elements


You have just said the wrong object ~~~~~~~~~~

Now when Genghis Khan's Mongolia Mongolia is it? The author of this letter does not address today's society, one of the poorest countries ideas, laugh at others. People have been incorporated into China's Inner Mongolia in the family of nations, with other nationalities like brothers. Although the name of Outer Mongolia into a country, but in reality corner, the economy can not be buried more than the development of Inner Mongolia, who is sad? Who is sympathy? !


Landlord on the wrong network. He came here more like Zhao Ma's.
Although the landlord of a strong national pride, but may not clear why he was proud of himself. Lots of fat, a number of posts proposed landlord to introduce the Mongols contributed to human civilization and progress, so that everyone is proud landlord.
Why landlord to examine the proposed element can conquer the world, why a flash, they disappeared. Learn what today.
Proposed landlord to tell you why the world more than 70% of the Mongolian people are a member of the Chinese nation, their prosperity and the prosperity of the Chinese nation how much contribution.
And the landlord, I too ethnic minorities, and the landlord, we have good resistance to foreign aggression and had a grand history. Landlord and I would like to believe, like, dare, and any person engaging in death-defying national division.


Conquer the world's peoples, the answer in your text has shown, the Mongols have reason to be proud. Genghis Khan and the formation of today's world, this kind of book you can look at the world in fact has long been on the integration of the Mongol Empire, and if guys do not rebel, I am afraid of people flying in space to Earth 500 years earlier.

Hu had wooden Mongolian is the hieroglyphics, but the first time I heard this strange tale, friends, even if you have been to the Aramaic text above, it was not the case.
My national identity, you can write a "lifting the history books tell your gold" type of article published online at all, but I am a Tai anonymous, I do not know how much to give your interests are not, short, I wish you Chenggong!
Do you know a few Mongols, you think you know all the Mongols it? You are always holding some of the things that to understand the subjective things. Do you think that life in China for several centuries the Mongols in Henan and Yunnan What is the character? Do you think Dr Ne, Pu, Li Siguang, Lee Jun Mongols how this character?

D.Sainbayar said...

Thanks Oggie. Bi babelfish-eer bas orchuulj unshsan. Deerh hun mongol hun mun yum bol mongoloor bichsen ni deer baih. Hoyort enenii heldegeer boldog gej yu baihav. Hyatadiig magtan duulj, dagaar ordog ni bid bish bilee.

Anonymous said...

haha naad chine zow orchuulj ogson eshed bi ergelzej bna hahahahahahaha