3.19.2009

Ногоовтордуухандуу ба Далтонизм

Энэ ямар өнгө вэ? Надад бол ногоон санагдаад байгаа юм :) Би ч үнэхээр color blind хүн юм аа. Коллежид байхад химийн хичээл дээр манай ангиас 3 хүүхэд өнгө ялгадаггүй болох нь тогтоогдсон, нэг нь хэн байсныг одоо та анзаарч байгаа байх :) Саяхан нэг вэб хуудсын дизайн гаргаад, түүнийгээ ногоон гээд тайлбарлатал үзсэн хүмүүс бүгд цэнхэр өнгөтэй байна гэв. (бодвол ногоон туяатай цэнхэр :) Вэбийн толгойны хувьд үнэхээр цэнхэр юм байна, хэд хэдэн хүн баталлаа. Минийхээр бол ногоовтордуухандуу л санагдсан юм. Азаар би хөх, цэнхэр өнгөнд дуртай гэж цайруулая даа. Хаха. (Гэхдээ бүр вэбд яагаад ногоон өнгө сонгох болсон шалтгаанаа тайлбарласан нь бүр хөгжилтэй) Анх 99 онд вэб хийж эхэлснээс хойш одоо бараг 10 жил болжээ. Харин тэр болгонд миний төсөөлсөн өнгө бусдад арай өөр харагдаж байсан байна гэж бодохоор, хэхэ, өөртөө гомдмоор ч юм шиг.

Ногоон гэснээс аавынхаа ярьдаг нэг классик онигоог ярьж өгье. Нэг нөхөр ногоон нүдтэй байжээ. Гэтэл түүнийг нэг найз нь ногоон нүдтэй гэх мэтээр ярьж байхыг дуулчихаж. Тэгээд нөгөө найзаасаа "Чи яагаад миний нүдийг ногоон гээд байгаа юм?" гэж ирээд л гоморхов. Гэтэл хариуд нь сэтгэлийг нь аргадах гэсэн найз нь: "Би чиний нүдийг ногоон гээгүй. Ногоовтор гээгүй. Ногоовтордуу ч гээгүй. Ногоовтордуухандуу л гэж хэлсэн" гэжээ. Хаха.

Энэ онигооноос би Монгол хэлний гайхамшигийг, залгамал хэлний давуу талыг бахаддаг юм. :)

Гэтэл сургууль дээр болсон явдлын дараахан нь өөрийн сайн найз Лиза-д өөрийгөө өнгө ялгадаггүй, color blind болох тухайгаа ярьтал мань хүн "Чи тэгээд бүх юмыг хар, цагаанаар хардаг юм уу?" гэх нь тэр. "Are you serious? Чи үнэхээр надаас тэгж асууж байгаа юм уу?" гээд би инээд алдаад гайхан асуутал Лиза "Tийм ээ" гээд нэлээд санаа зовж, өрөвдсөн байдалтай хариулав. Хариуд нь би "Би ямар нохой байгаа биш дээ! Үндсэн 6 өнгөө бол ялгалгүй дээ. Харин завсарын зарим өнгийг ялгахдаа тааруу" гэж хэлсэн. Дараа нь түүнд color blind гэдэг хэлц үгийг тайлбарлаж 2 зэрэг жаал хөхөрч билээ.

Саяхан Энэтхэгт явахдаа lasik surgery хийлгээд нүд маань эв эрүүл болж би гэдэг хүн хорвоод энгийн нүдтэй хүн ийм байдаг юм байна гэж гайхан баярлаад л өглөө контакт линз зүүхгүй шууд ажилдаа явж болж байгаад баярлаад барахгүй байлаа. Гэхдээ color blind бол төрөлхийн, засардаггүй согог юм байна. Саяны ногоовтордуухандуугийн явдал үүнийг баталлаа. Аа гэхдээ, color blind хүнд давуу талууд байдаг гэнэ. Жишээ нь дайны үед :)) хаха.

Any recessive genetic characteristic that persists at a level as high as 5% is generally regarded as possibly having some advantage over the long term. In World War II it was discovered that analysis of color aerial photos yielded more information if at least one team member was color blind. Significantly, humans are the only trichromatic primates with such a high percentage of color blindness.

18 comments:

Pearle Deppsu said...

БИ энийг Хүн машины холбоо гэдэг хичээл дээр үзсэн юм.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 30% өнгө ялгах чадвар муутай. Тэд цэнхэр, ногоон өнгийг ялгаж чаддаггүй гэдэг.

Хэхэ, that's ok bro

XChuluun said...

хэхэ хараад байсан чинь наад өнгө чинь ногоон болж харагдаад ч байх шиг

sanakae said...

Би бол саарал дээр хөхдүү судал эсвэл. Хөх дээр сааралдуу судал байна гэж харлаа.

dream said...

hicheel deeree vzej bsiin bnaa :D
ih l ewgvi bdg bhda gj bodogdson ter ved

Anonymous said...

манай нөхөр бас тийм, даанч түүнийгээ хүлээн зөвшөөрөх дургүйгээр барахгүй миний одоо хүртэл өнгө зөв ялгаж сураагүйг гайхдаг гээч, ккк. Тэгсэн саяхан манайд бид 2-н танил залуу ирээд юм ярьж байснаа, би сая дэлгүүрээс өөртөө сайхан хар өмд авлаа гээд цэнхэр өмд гаргаад ирдэг юм даа. Тэгээд нэлээн хар бараан хөх гээд зүтгээд байх юм аа. Би тэгэхэд л эрэгтэй хүмүүс өнгө ялгахдаа муу юм гэж бодож байсан юм.

Өнөржаргал said...

Би бол саарал л гэх юм байна, жоохон хөхдүү туяатай..Тэгэхээр таны блогын тэмплэйтийн өнгө танд ногоовтордуухандуухандуу харагддаг байхнээ хэхэ

Odkhuu.B said...

би бас нэг вэб хуудас танилцуултал тэр нь миний хувьд ногоон өнгө байсан бөгөөд түүнд шар гээд харагдаж билээ.Чухам аль нь color blind гэдгийг нь мэдэхгүй юм тэгсгээд л өнгөрсөн гаргалгаагын гарганаа кк Харин наадах чинь цайвар хөх өнгөтэй харагдав

Anonymous said...

миний нүдээр хөх саарал өнгө байна...эсвэл ногоон юмууу....би бас өнгө үл ялгагч юм ууу...хэхэхэ

Anonymous said...

Би бас нэг найздаа "би аймаар гоё мода-тай саарал куртка авсан" гээд гаргаад үзүүлсэн чинь "наадах чинь саарал биш ногоон байна" гээд.
Би ч бүүр гайхаад, дараа нь өөр нэг найзаасаа асуусан чинь цайвар хөх гээд. За юутай ч би гацаараа color blind биш юм байна гэж бодоод л өмссөн.

За тэр ч яахав. Машин барьж яваад улаан, ногоон 2 гэрлийг л андуураад давхичиxгүй бол ;-)

Cаарал said...

Hi, хэрэв боломжтой бол lasik surgery-ийнхээ тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч, хаана найдвартай, хямдхан хийлгэж болох вэ, мөн мэс засал хийлгэхэд хэр өвддөг, бусад зовиур байдаг болон мэдээ алдуулалт хийдэг эсэх, мэс заслын дараа ямар нэгэн эм тариа хэрэглэх, гам барих шаардлагатай эсэх талаар...

Enkhee said...

ene chin cenher (huhuvtur) ungu bnaa.
manai aav bas cenher yumiig nogoon geed bdag bsiin kk.

Jenni said...

Neree l ungu yalgadaggui humuus zarimdaa taardag shuu. Turulhiin bdag bolhoor hetsuu bdag bh daa, Laser surgery-d orood tegeed saijrahgui bn geju?

tsesci said...

Та үнэхээр color blind юм байна аа
Яаж ч харсан нөгөөн биш Хөх саарал байна шүү дээ энэ чинь

Anonymous said...

) nogoovtorduuhanduu, ungunii haralgan gdg bhaa, mongoloor bol,

me said...

nogoon bish baina aa, chi harin linz yum uu shiltei baigaa yum bish uu? hehehe
lcd bas ungu ih huvirgana shuu dee,
tegeed yaah ch argagui ungu yalgahgui baival harin yaah ch argagui yum baina daa. hehehe

ariuka said...

сонин юм тээ, надад бол чирнэлэн ягаан гэдэг билүү тийм харагдаж байшүү,

Bravery said...

Zvgeer l tsaivar tsenher ongo bnaa

Anonymous said...

Nexabarlema [url=https://launchpad.net/~codeine-poro]Buy Codeine no prescription[/url] [url=http://manatee-boating.org/members/Order-cheap-Codeine-online.aspx]Order cheap Codeine online[/url]