2.22.2009
a sigh...
Өнөөдөр гэрээс гаралгүй гэртээ өнжлөө. Жаал ном, сонин уншиж, телевиз гээчийг тааваараа хэдэн цаг тасралтгүй үзэж сонирхов. (Би ер нь телевиз бараг үздэггүй л дээ. Цаг хайран санагдаад байдаг юм. Харин кинонд бол нугасгүй.) Юу ч гэмээр юм бэ дээ... Яагаад ч юм сэтгэл гунигтай байна өнөөдөр. Долоон сарын нэгнээс болоод шоронд суугаа залуусын өмнөөс гуниглав уу? Хүүгээ буудуулсан эхийн сэтгэлийг өрөвдөв үү? Өвлийн тэсгим хүйтэнд сарын 120 000 төгрөгийн төлөө өглөө бүр микро автобусанд суугаад ажилдаа сажилж буй танихгүй эгчийг хараад сэтгэл өвдөв үү? Сураг нь тасарч, дуу нь сонсогдохоо больсон Батзандан андын өмнөөс айв уу? Блогтоо юм бичих байтугай гуниглах ч завгүй ажиллалаа ойрд. News.mn дээрээс Баабар, Элбэгдорж нарын өгсөн ярилцлагыг нэгд нэгэнгүй уншлаа. (заавал уншаарай) Энхбаяр ерөнхийлөгчийн талаар маш их юм өгүүлсэн байна. Тэр хүн үнэхээр тийм муу хүн үү үгүй юу гэдэгт би хариулж мэдэхгүй ээ. Тогоонд яг үнэндээ ямаршуухан бантан буцалж байгааг мэдэхгүй, нүдээр харж үзээгүй тул. Учир нь бидний залуу үе энэ л буцалж буй тогоо руу өнгийх байтугай үнэрийг нь ч авахаас аймаар санагдах үе бий... Бичье гэвээс түмэн юм бичихсэн. Орилмоор, хашгирмаар. Гадаадад байдаг найз нар маань Монголд ямар байна гэж асуух нь их. Одоо бодоход тэдэнд дандаа л өөдрөг өнгөтэйгээс нь түүн хэлж ярьж иржээ. Монголд минь өөдрөг юмс их бий. Дэлхий өөрөө хөгжиж байгаа юм болохоор бид ч ялгаагүй хөгжихөөс өөр аргагүй. Урьд нь Монголд хээл хахууль, шударга бус явдал хавтгайрч байна гэж хүмүүс бичихийг, ярихыг сонсдог байлаа. Hасанд хүрсэн амьдралаа дунд нь өнгөрөөж үзээгүй болохоор тийм юм байх даа л гэж бодож төсөөлдөг байв. Төсөөлөлдөө итгээд уур бухимдлаа ч илэрхийлдэг, шар айраг уунгаа амаа халтал шүүмжилж ирсэн. Төсөөлөл vs. бодит ертөнц? Би өнөөдөр энд нэг л юмыг маш тодорхой хэлж чадна. "Монголд шударга бус явдал маш их байна!" Үүнийг нүдээр харж, чихээр сонсч ойлголоо. Бодвол буурь сууж, амьдрал үзэж байгаа нь энэ юм байх даа? (би ч гэнэн амьтан явжээ) Гэхдээ энэ бүхэнд төгсгөл ирэх л ёстой. "Жанжин шугамаасаа л хазайж болохгүй юм шүү" гэж журмын анд бид хоёр бие биендээ хэлдэгсэн. Ямартаа ч залуусаа, бүгдээрээ зүтгээд л байя. Бас нутагтаа ирээрэй, та нар энд хэрэгтэй байгаа шүү л гэж хэлье дээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
"Ер нь муу үйл бол зөвхөн муу хүмүүсээс үүсдэггүй. Сайн хүмүүс ч бусдад хүч хэрэглэж буйг дуугуй харан өнгрөөж, хэнэггүй царайлах, дарангуй бодлыг тэвчиж, хүлцсэнээрээ муу үйлийг бас бий болгодог." ene er n ih unen yum shig bgan ma
үнэн шүү гададдад байгаа залуус маань ирэхгүй тэндээ үлдээд байх юм бол агуу түүхтэй Монгол улс маань цөөрөөд л байх болно. Бид сурсан мэдсэнээ эх орондоо л зориулах хэрэгтэй. Эсвэл бид тийм тэнэг хүмүүс юм уу
hi yag l iim baidal mongold noylood bna daa neg delguurt orson ch emnelegt ochison ch manai nohor bid 2 ch yalgaagui hunii gazar ajil hiij heden jil bolood etsest ni mongoldoo ochihoor zorig shuluudan deer ni baisan ajil bichig barimt buh yumaa orhiod l irlee ireed 3 sar bolohod l shantrah yum ehnii odroos garsan gevch shantrahgui ter bitgii hel huuhdee hurtel zaaval mongold toruulen geed irsen mongol ruugaa yavna gehed bid 2 shig teneg hun baihguig oir orchnii buh hun l gaihaj baisan ajiltai bichig barimtaa hayaad deer ni mongol yavj torno gedeg uhehtei l adilaar zuirleed ailgaad l mongoliin gadaadad baigaa buh l hun mongol saihan bolohoor ni ochino geh yum bi bol uuntei sanal niildeggui mongol gej gantshan minii amidralaar duusahgui sh dee ur huuhed geed zalgamj halaa bna bidnii ueiin zaluuchuud l ene buhniig oorchlohgui bol hen ch am ruu belen yum hiihgui sh dee odoo hogjiltei gej tootsogdoj baigaa uls oron ch gesen todorhoi tuuhen tsag uetei l bsan sh nohorteigee zovolsonii etsest hodoo yavj amidrahaar bolson tendees l shine garaagaa ehlene dee hoyul hotod osson bolohoor zarim tal deer oor bh l yum gehdee buh zuild oodrogoor handval bolno doo Sainaa chamaig mongoldoo uldnee geed global udirdagchiin daraagaar hiisen tsahim ortoonii yariltslagiig chin unshaad bid2 oorsdoo uldej baigaa yum shig l mash ih bayarlaj bsan mongoldoo irsen zaluuchuud bid l gadaadad baigaa zaluuchuuudiig mongoliiinhoo toloo zohiloh zurhtei baigaa chee gej urialah yostoi shuu N&D
би дээгүүр завхайрал болоод байгааг миний эгчийг шүүх хуралд татаж бэлэн гэрчүүдийн мэдүүлгээр буруугүй гэж нотолж хэлсээр байтал ямарч баримт үндэслэлгүйгээр мушгин гуйвуулж маш олон гэрчийн нүдэн дээр ямарч нүүрний хувиралгүйгээр жүжигчилсэн тоглолт хийхэд л мэдсэн. Шүүгч тийм байна гэдэг чинь юу гсн үг вэ
http://diwaajin.blog.banjig.net/
zaluu bidnii ireedui , bidnii l gart bna , bid xiij chadnaa , MONGOL ULS VVRD MANDAN BADRAG
одоогийн ерөнхийлөгч л бүх муу муухай юмны эхлэл гэж ойлгогдохоор зүйл баабар элбэгдоржийн ярилцлага дээр байна лээ. тэгвэл эхлээд түүнээс эхлэе. дараа нь энэ тогтоцоо өөрчлөе хэхэ
hmm bvgd l ih l svrhii medlegtei bolno geed l gadaad garna, tegsnee tendee vldchihne, eh ornoo bodood irj bgaan tsoohon. zovhon amia l bodhiin.
gaigvi hvmvvs n bvgd gadagshaa garaad l,tendee vldeed l, end bgaanuud n surj bn ch gj dee, odor honogiig demii shahuu ogoroogood l, ai medehgvi heleh ch vg algoo
Post a Comment