12.01.2008

"СОНГО"+"УЙЛ" ба солгой хоолойтон

Улаанбаатарын бүх телевизийн сувгаар орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгаа үргэлжилсээр. Сонгуулийн хуулийн ядмагхан агуулгатай заалт, түүний "орчуулга", бас бус удирдлага менежментийн толгой эргэм гажиг тогтолцооноос болж улс орон даяар энэ "сонгo"+" уйл" гээчид ямар ч их шаардлагагүй цаг, хөрөнгө, энерги, нервээ барав даа. Сонгууль тойрсон асуудал, нэр дэвшигчдийн оройгүй их амлалт, телевизийн сурталчилгаанд ямар ч эрүүл ухаантай хүний тархи самуурч, мансуурч унамаар. Энх тайвны гүүрийн ойролцоохь том самбар дээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн хэсэг нөхөд "Өрх бүрт 30 сая төгрөг өгнө" гэсэн үгсийг их л бахархангуй аястай томоор бичээд, өөрсдийнхөө инээд алдсан том зургуудыг хамт өлгөсөн харагдсан. Ямар ч баян төсөвтэй дүүрэг вэ, тийм ээ? Дээр нь 1.5 саяыг ард түмэн мартаж амжаагүй байхад шүү. Тийм ээ, биднийг доромжилж ханахгүй байгаа нь гайхамшигтай.

Хэд хоногийн өмнө гэрийн хаягаар ирсэн Нийслэлийн сонгуулийн хорооны ажилтан ээжид минь сонгуулийн үнэмлэх гардуулахдаа хамт амьдардаг миний сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөхөө "мартжээ". “Миний хүүгийн сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөөрэй” хэмээн учирлан сануулсан ээжид минь "Санаа зовох зүйлгүй" гэж хэлээд л тэмдэглэл хийж аваад явсан байна. Тэр хүн хэзээ ч эргэж холбогдоогүй бөгөөд бид ч "Энэ олон хүнд гэрийн хаягаар нь үнэмлэх тараах гэж хэрэндээ их зүдэрч байгаа байх даа" гээд онцын юм бодсонгүй. Ингээд уржигдар буюу сонгуулийн өдөр иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлэхээр сонгуулийн хэсэг дээр явж очлоо. Гэтэл нэр маань сонгогчдын нэрсийн жагсаалтад байтугай оршин суугчдын жагсаалтад ч алга байна. Уг нь иргэний үнэмлэх дээр тавигдсан нэр, оршин суугаа хаяг нь бүртгэлтэй таарах аваас газар дээрээ сонгогчийн үнэмлэхээ аваад сонгууль өгөх бүрэн боломжтой гэсэн тайлбарыг дарга нар онцолж байхыг олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон билээ.

Одоогоос яг нэг жилийн өмнө оршин суудаг хороо хориндоо албан ёсоор дахин бүртгүүлж, овгоо сонгож, нэлээдгүй чирэгдэл болж олон цагаар дугаарлаж зогссоны эцэст Монгол улсын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХҮЙ-тэй болсон санагдана. "Нөхөр ... нь СХД-ийн 17-р хороо, ... байр ....тоотод амьдардаг нь үнэн болно" гэсэн oршин суугчийн тодорхойлолтыг саяхан нэг нотариатын бичиг бүрдүүлэхдээ төвөггүй авч болсон.

Хамгийн сонирхолтой нь миний бие одоогоос сар гаруйн өмнө орон нутгийн сонгуулийн үнэмлэхийг гэрийнхээ хаягаар хүлээн авч яг л энэ зааланд амьдралдаа анх удаа сонгууль өгч үзсэн билээ. Гэтэл ирц бүрдээгүй гээд сар гаран хугацаанд хаа сайгүй хэрүүл болж болж дахин сонгууль явуулахдаа иргэн миний нэр хаягийг хааш нь хийчихдэг байна аа. "Би саяхан сонгууль өгөхөд зүгээр л байсан юмсан?" хэмээн асуухад "Танай хорооноос явуулсан бүртгэлийг л дагнасан" хэмээн нэг залуу учирлангуй аястай тайлбар хэлэв.

Сүүлийн хэдэн жил Цахим Өртөө Xолбоо гадаадад суугаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн асуудлыг дэвшүүлж 2005 онд батлагдсан "Сонгуулийн тухай хууль"-д "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж чадсан ч "хууль зүйн орчин бүрдээгүй байна" гэсэн СЕХ-ны ажлын хэсгийн 2 хоногт хийж болох дүгнэлт 2 жилийн дараа 2008 оны сонгуулийн өмнө гарч, улмаар Сонгуулийн хуулийн уг заалт хүчингүй болоход хүрсэн нь саяхан. Нийт сонгогчдын 15-20% ийг, түүнээс дутуугүй их ДНБ-ийг бүрдүүлэгч, "ходоодоороо бус оюунаараа" сонголт хийх бололцоотой энэ иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн асуудал зарим намуудын мөрийн хөтөлбөрт туссан хэдий ч сонгох эрх нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна.

Яагаад ч юм арван найм хүрээд арваад жил болж байгаа ч энэ хугацаанд харь оронд сургууль ном хөөж явахдаа дээрхи монголчуудтай адил сонгох эрхээ эдлэх завшаан дутсан надад анх удаа сонгууль өгөх боломж олдсон нь сарын өмнө боловч сонгуулийн ирц бүрдээгүй тул жинхэнэ утгаар сонгох эрхээ эдлэхээр дахин ирсэн нь энэ байв. "Таны нэр сонгогчдын нэрс дунд олдсонгүй" гэдэг үгийг сонсоод үг дуугүйхэн дунд сургуулийнхаа Урлагийн заалнаас гарч явах мөчид яагаад ч юм цээжинд минь удаан нуугдсан хөнгөн гуниг дахин төрөхийг мэдэрсэн билээ. Яг л бага ангийн найз маань тэр жил "Чи солгой хоолойтой тул хооронд зогсох ёсгүй" гэж хэлүүлээд Урлагийн заалны тайзнаас доголон нулимстай буусантай адил...

Цахим өртөө холбооны УЗ-ийн гишүүн,
дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр
- Өдрийн сонин

11 comments:

bayasa said...

sonin l yum bna. manaixanii xariutslagguigees bolson bxaldaa.

Anonymous said...

Uneheer songuuliig Hu nam oorsdiin duraar hiideg bolson shuu dee.Sainaad bolson yavdal mash niitleg bolson.Ur dun ni MAHN bayanzurh duuregt unelehui yalalt baiguulsan. Manai horshiind songogchiin un unemlehiig ni ogchood ehner bid 2-iig martaad yavsan. Tegeheer hoinoos ni heruul uruul bolj baij unemlehee avsan yum. Ene bol MAHN luivarchdiin songuuliin ur dung oorchildog neg l arga. Ongorson UIH-iin songuulid ug ni zaluuchuud mash idevhtei oroltsoj songoltoo hiisen. TERIIG NI hU NAM bAYAR HUCHEER OORCHILSON. Odoo bolohoor zaluuchuudiig oroltsuulahgui bodlogo barimtalj Hu naiinhaa hogshuudeer sanal oguuleed oorsdiigoo gargah taktikiig barimtalsan. Ingeheer chini bid buhimdahgui uurlahgui ineegeed yavah gej uu.

Unknown said...

Sainbayaraa chi gantsaaraa hasagdsan bish ee, ene bol shudarga bus yavdal. TV_r bas oor zaluu humuusiin nersiig hassan tuhai garch bsn shu dee. Braes

Anonymous said...

Yag ene zuil chini saryn umno nadad tohioldoj 1 horoollyn 33-r bairand 15 jil amidarsan namaig songogchiin dansnaas haschihsan bailaa. Bid ch utsan huuheldei bolj duuslaa l daa. Songo gevel ochij songuulia ugdog Boli gevel bolidog. Nugoo dallasan gazar n irj dalaisan ued n daltichidag l niigemd amidarch baina daa. Yana daa yana.

Anonymous said...

ёооё татаж унатлаа инээв ккккк
ямар хөөрхөн хошин бичсийн. Манайхан болимоор юмаа хэзээ нэг аятайхан сонгууль хийх юм болоо. кэкэкээк

Anonymous said...

Aygui bol chamaig AH songono geed neriig chin hergeer hasch bgaa yum. Ene songuuli bulhai ni eroosoo 1,2 MAXH, AH gesen nersiin jagsaaltaar ni yalgachihsan bsan gej songuuliin horoon deer ajillasan hun helj bna lee. Ugaasaa ene songuuliin luivar dendej bna. BIDNII SONGOLT BISH!!!!

Jenni said...

minii ner sariin umnu baigaagui, dahiad saya ene buten saind bas l alga. oilgoh yum alga. yarshig zugeer mongol ulsiin ergen bish yum shig bn l daa. 6 satd songuuli uguhud ner maani bsn l yum daa uul n ,

XChuluun said...

Чиний эрхийг л боогдуулж байна гэсэн үг л дэ. Гэхдээ зүгээрээ өнөөгийн залуус бид л энэ бугшсан тогтолцоог халах ёстой. аар хэн ч биш

Anonymous said...

Uneheer mongolchuud alivaad hariutslagatai handahaa bolisonii jishee n&d

Anonymous said...

Хэд хоногийн өмнө энэ нийтлэлиийг тань уншаад сонгуулийн тухай өөрийн чинь бодолтой санал нийлж байлаа.
Дараа нь харин нетээр хэсэж яваад Британийн монголчуудын холбоо, Цэрэнбат гэдэг залуугийн блог энэ тэрээр дамжсаар яваад нөгөө Голбаал киогийн Сайнбаяр маань байсийн байншдээ гэдэг нээлт хийлээ.
Чамд амжилт хүсье.Сайнаа.

D.Sainbayar said...

Нийтлэлийг тэр орой нь суугаад л бичсэн, харин энд тэнд хэвлэгдсэний дараа олон хүнд ийм зүйл тохиолдсоныг мэдсэн. Ер нь л сонгуулийн үеэр шударга бус юм их болдог юм байна лээ шүү. Хуучин тийм юм болдог гэхээр итгэхэд хэцүү байхад хэцүү байсан. Саяын сонгуульд жишээ нь ардчилсан намд өгөх магадлалтай, эсвэл 30 аас доош насныханы нэрсийг бултаар нь хассан мэдээллүүд бий. Гэлээ гээд нөгөө Ардчилсан нам нь сөнөхийн ирмэг дээр байна даа. Сонин сонин юм их л болж байна даа.

n&d: Moнголд ирж байгаа гэж дээр бичсэн бсн, ирэхээрээ холбоо бариарай. Хамт кофе ууя.