Ээжийнхээ гэрээс хэдэн ном авах зуур 14 жилийн өмнө ахын минь
архивлаж хадгалсан нэг сонины хайчилбарыг олж ихэд олзуурхав. Энэ нь 2000.06.06-ны өдөр "Өдрийн Cонин"-ы 134-р дугаарт Цахим Өртөө Сүлжээний 1 жилийн ойн тухай бичсэн мэдээний хайчилбар аж. Тус мэдээ сонинд хэвлэгдсэнийг дуулаад Ламжав багш нэг
их сонин болгож Цахим Өртөө Сүлжээний форумд бичиж, би тэр далимд сүлжээний зохицуулагч Д.Цэрэнбат ахад тоогдож билээ. Бараг анх шахуу сонинд мэдээ бичиж хэвлүүлээд би гэж хүн
мөн ч их баярлаж байсан даа (Үүнээс өмнө Датакомын Монголиа Онлайн буюу www.mol.mn -д нэг мэдээ хэвлүүлж байсан санагдана). Сониноос энд дурдагдаж буй зуданд зориулсан хандивын
ажлыг манай Байка манлайлан зохион байгуулж байсан. Ямартаа ч тэр үед Цахим Өртөө Сүлжээ маань 18
орноос 200 гаран гишүүдтэй байжээ. Хожим энэ тоо хэдэн мянга хүрсэн билээ. Тухайн үед 7 хоног бүр хэдэн хүн, аль орноос төлөөлж нэмэгдсэнийг Д.Цэрэнбат ах сүлжээнд бичиж бүгдэд мэдээлдэг байсан. Сонин сонин
дурсамжууд бодогдоод сайхан байна. Энэ мэдээг бичих үед миний бие 18 настай
байсан. Энэ жил буюу 2014.05.31-нд Цахим Өртөө Сүлжээ 15 жилийн ойгоо тэмдэглэнэ. Цаг хугацаа гэж тун ч хурдан өнгөрдөг эд юм даа.
2.11.2014
Цахим Өртөө Сүлжээний 1 жилийн ойн тухай мэдээ (хувийн архиваас)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment