7.19.2012

Эх орны тухай хэдэн үг

Нэгэн ахлах сургуулийн сурагчдад 3 жилийн өмнө, бас сүүлд ШУТИС-ын оюутнуудад, Монголын Залуучуудын Холбоон дээр лекц уншихдаа хэлсэн үгээ энэ доор давтмаар санагдлаа.

Яагаад та бид, манай үе, түүний дараа үе ЭХ ОРОН-оо ер нь ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ гэж? Чингисээс өгсүүлээд Лигдэн хаан, Амарсанаа, Чингүнжав, Богд хаан, Бодоо, Данзан, Чойбалсан, Б.Ринчен, Ардчилсан хувьсгалын хараацайнууд, өнөө ч амьд буй ахмад үе гээд ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ТӨРСӨН, хийсэн юмтай хүмүүсийг бид мэднэ. Тэд тусгаар тогтносон МОНГОЛ УЛС-ыг өөр өөрийн амьдарч асан он цаг үест ёстой л ҮҮЛЭН ЧӨЛӨӨНӨӨР авч үлдэж өнөөгийн залуус бидэнд бэлэглэсэн. Эдгээр хүмүүсийн тэмцэл нь даан ч их зовлон, нулимс, дарангуйлал дамжсан, он удаан жилүүд байдаг.

Бидний ЭХ ОРОН гэдэг бол та би, та бидний эцэг эх, таны хөрш, гудамжинд яваа хүн, дээр дурдсан хүмүүс, тэдний үнэлэмж, итгэл, мөрөөдөл буюу энэ бүгд нийлээд юм.

Ta өөрийгөө хөгжүүлнэ ээ гэдэг бол ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ буй хэрэг. Мэдээж та КОСМОПОЛИТАН хүн байж болно. Хэдий тийм ч Та яаж ч мэтгээд МОНГОЛ ХҮН хэвээрээ. Монгол гэдэг нэр бол та бидний үүрдийн FAMILY NAME. Таны (чиний) угшилын нэр. Таны сонгодог, туйлын оршихуйн нэр.

Монгол бол Та бидний ОРШИХУЙ юм. Та бидний ОРШИХУЙН үндэс, уг шалтгаан нь юм. MOНГОЛ-ыг үгүйсгэнэ гэдэг бол Та өөрийгөө болоод өөрийн тань гэр бүлийн модыг бүрдүүлж цогцлоосон үндэс, угсаа, мөчир болгоныг үгүйсгэж буй хэрэг. Нэг ёсондоо ТА өөрөө өөрийгөө үгүйсгэж буйн хэлбэр.

Хэрэв Тэнгис нэрт хөвгүүн таныг биш ч МОНГОЛ ОРОН, Ард нийтийг тань хэн нэг нь дорд үзвэл, тэр бол өөрөө маш том гутамшиг, доромжлол болох юм. Харин Тэнгис нэрт таныг басамжилсан бол Та тайван байж болно оо. Харин тэгж доромжлуулахгүйн тулд та бид өөрсдөө мундаг байх ёстой.

Эцсийн дүндээ хүн болоод амьд байгаль, амьтан нь ОРШИХУЙН төлөө байдаг. Тэр ОРШИХУЙ тань МОНГОЛ бөгөөд түүний СЭРГЭН МАНДАЛТ билээ. Түүнийг өөртөө болон бусдад байнга сануулах үүднээс энэ блогийг 1s & 0s буюу ОРШИХУЙ БА ЭС ОРШИХУЙ, Оршиxуйчууд ба Эс оршихуйчууд хэмээн нэрлэсэн билээ.

Үргэлжлэл бий.

Д.Сайнбаяр - 2011.09.30

1 comment:

Unknown said...

Saihan bichjee. Mongold yadaj bid baigaa ni yaimai da te. 2010 ond chuluut buhuur Battsetseg geed emegtei delhiin avarga bolj baisan. Saya Londongoos hurel medali avlaa shuu dee. Getel ter ued ni Enhtuul geed emegtei Delhiin shatriin avraga bolj bialaa. Ter 2iig zergtseed zogsooj baigaad negend ni 30 saya togrog nuguud ni 500 myangan togrog ogch baigaag haraad tor zasgiinhoo omnoos unendee ichsen dee. Bid buh, teh , box o.h bieiin har huchiig denduu shuteed oyun uhaantnuudaa heterhii baga uneleh yum da.