5.15.2011

#YouBe Council буюу Улаанбаатар (UB) хотын "нутгийн зөвлөл"

Монгол ахан дүүс, блогчид, жиргээчид, фэйсбүүкчид, Улаанбаатарчууд аа!

Саяхан байгуулагдсан YouBe Council = Улаанбаатар (UB) хотын "нутгийн зөвлөл" -д (нутгийн зөвлөл гэдэг нь satire буюу егөө нэр нь юм) гадаадад байгаа гишүүд яаж хувь нэмрээ оруулах вэ талаар зарим цахим нийгэмийн (оnline community-г ингэж нэрлэхийг санал болгож байна) гишүүд асуужээ. Бид бусад дэлхийн улс орнуудын том жижиг хотуудын иргэдийн зөвлөл, жишээ нь АНУ-ын жижиг хотуудын зөвлөл яаж ажилладагийг судалж, гадаадад хэрэгжиж буй сайн туршлагыг Улаанбаатарт хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Тэд бол хотжилт, суурин соёл иргэншил, хотын соёлыг Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хэрэгжүүлж, бидний өнөө тулгарч буй асуудлуудтай мөн ялгаагүй нүүр тулж ирсэн хүмүүс. Гэхдээ 200-300 жилийн өмнө!

Харин бид бол өвөө, эмээ, аав ээж гээд хөдөөнөөс хотод ирсэн хүмүүсийн хүүхдүүд, эсвэл өнөөдөр хотод ирж буй хүмүүс шүү дээ. Нэг ёсондоо их сайндаа 1, 2, 3 дахь үеийн хотын иргэд. Дээр нь хөдөө -> хот -> гадаад -> гэсэн миграци маш хүчтэй явлаа. Хотод байсан ихэнхи хүн гадаад руу гарсан байна.

Тэгэхээр бид үнэхээр хотын соёл, хотын иргэншлийг сайн мэдэхгүй ард түмэн гэдгээ шууд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ хүлээн зөвшөөрөөд зогсохгүй түүнээ засахын төлөө тэмцэх ёстой. Яагаад гэвэл хэн нэгэн бусармаг этгээд, албан тушаалтны сувдаг сэтгэлээр таны хүүхдийн цэцэрлэгт машины зогсоолын төмөр контейнер тавьж, явган хүний замаар машинууд сэлгүүцэж, явган зорчигчыг үл хүндэтгэж, сургуулийн талбайд зочид буудал барьж, барилга барьж буй компаниуд таны үүдийг хогоор булж, алхах замд чинь үзэхийн аргагүй бүдүүлэг хашаа барьж байна.

Улаанбаатар хотыг дээрээс харвал энд тэндгүй гэрээ бариад суусан нүүдэлчин омгийн замбараагүй барьсан гэрүүдийн нийлбэр харагдана. Гэр барих бол асуудал биш. Харин барилгаа бид ингэж барих ёстой юу? Бид талд бус хотод амьдарч байгаагаа ухамсарлах цаг болжээ.

Нэг ёсондоо 1990-ээд онд хагас сая хүн амтай байсан хот өнөөдөр бараг 1.5 сая хүнтэй болсонд өнөөдрийн бүх утаа, хог, бөглөрөл, хүний явган замын асуудлын зангилаа бий. Дээр нь ХОТЫН УДИРДЛАГА-ын зарим (дийлэнхи?) нөхдийн эх оронч бус, авилгач, өөдгүй, хувийн ашиг харсан өчүүхэн сэтгэлд асуудлын гогцоо бий.

Бид бүгд "online community for YouBe cause" баймаар байгаа юм. Бүгд YouBe = UB хотдоо хайртай, бүгдийн маань сэтгэл эмзэглэж байгаа. Жишээ нь энэ иргэдийн зөвлөл facebook дээр нээгдэхэд одоогийн байдлаар 2 хоногийн дотор 880 аад хүн нэгдсэн байгаа нь дээрх өгүүлбэрийг нотолж байна.

New York хотод ирсэн хүн нэг хоноод New Yorker болдог. Тэгвэл та УБ-т хаанаас ирсэн ч хамаагүй Улаанбаатарч болно :) Бид Улаанбаатар хотыг Утаанбаатар, Хогбаатар, Түгжрэлбаатар болгохгүйн төлөө өөрсдийн гэсэн "нутгийн зөвлөл" байгуулах шаардлага тулгарлаа. Гээд бид дүүрэг бүрээс бөх барилдуулж, морь уралдуулахгүй.

Бид мод тарьж, бүх нийтийн гүйлт хийж, өөрсдөө боловсорч, хотын соёлд суралцаж, гудмаар зөрж буй нэгтэйгээ мэндэлж, инээмсэглэж, машиныг морь унахаас арай өөрөөр жолоодож, гудамжинд шээхгүй (бүдүүлэг үг бичлээ гэж бүү бодоорой. Энэ бол бичихээс ичих зүйл огт биш), гудамжинд таарсан гадаадуудыг зодохгүй (ийм явдал ихсээд байна сүүлийн үед), өнөөгийн 21 зууны соёлжсон нийгэм ямар байх ёстой, иргэн нь ямар байх ёстой талаар суралцах, түүнээ бусдад зааж, СЭТГЭХҮЙН ХУВЬСГАЛ хийх хэрэгтэй байна.

Иймд бүгдээрээ social media, иргэний сэтгүүлзүй, цахим нийгмийн дэвжээг ашиглаж хотоо аварцгаая, жинхэнэ утгаараа хотожицогооё! Одоогоор энэ санаачилагад гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Холбоо, Монголын Оюутны Холбоо, Мод таригч монгол оюутны MyClub, New Young Global Leaders г.м олон нийтийн байгууллагууд нэгдээд байна.

YouBe proactive! YouBe responsible! YouBe part of UB city culture! ... Let's unite for YouBe cause! YouBe something!

Улаанбаатарт хайртай, эрхэм иргэн ТАНЫГ #YouBe цахим нийгэмийн нэгдэлд элсэхийг уриалж байна. Манай хаяг: http://on.fb.me/jGoRQE

Сүүлийн үеийн twitter мэдээ: #YouBe Council = UB хотын "нутгийн зөвлөл" twitter-ээр идэвхижиж, Facebook-т бууриа заслаа. Бууриа зассан энэ цахим гэрт 2 хоногийн дотор 850 хүн нэгджээ. Та нэгдсэн үү? Plz RT http://on.fb.me/jGoRQE

Та бүхнийг хүндэтгэсэн,

Хуучнаар Сайн ноён хан аймгийн уугуул, Улаанбаатар хотод төрж өссөн, одоо бол УтааXогЧагнаалтБаатар хотын Дугаар хорооны тууварчин-иргэн Туульч-Өөлд Даваабатын Сайнбаяр буюу NETIZEN SAINAA at http:/www.twitter.com/dsainbayar

PS: Please post and distribute through other social media channels!

4 comments:

Anonymous said...

Tiim shu demjij bn hotiin jinhene irged boltsgooyoo doljoo

XChuluun said...

yag zov. minii nz chin harin mundag gunshintain bainashd hehe

Anonymous said...

Saihan sanaa. Yagaad bolohgui gej ...
Ug usgiin durmiin huvid ih aldaatai niitlel bichsen baina. Daraagiin udaa aldaa bagatai bichehiig sanal bolgoj baina.
Amjilt!

D.Sainbayar said...

Anonymoust: Bayarlalaa. Ug usgiin "aldaa" bii bii. Gehdee bi odoogiin mongol helnii duremd durgui tul uuriinhuuruu bichdeg yum. Uuriinhuu bichgiin chadvart bi yag unendee heterhii ITGEL TUGS baidag muu zantai zolig baigaa yum. Dund surguuliin mongol helnii angid baihdaa bagsh naraaraa het ih magtuulsanii gor. (joke)