Японы нэг зурагчин Монголд ирсэн гэнэ. Оройдоо хөл тасрахгүй, шөнө 2 цаг болсон ч Улаанбаатар Нью-Йоркоос илүү завгүй байсаар байв. "Өсч өндийх ид хав ханхалж, их бүтээн байгуулалтын эриндээ золгоод буй Монгол орны сүр жавхааг өглөөний нарнаар Монголын сэхээнтэн залуус ажилдаа яаравчлан сүлжилдэж байх тэр сайхан агшиныг хальсанд буулган илэрхийлсү" хэмээн өөртөө хэлээд өглөө 7 цагт гудамжинд гартал түүнийг шөнийн 2 цагтай зүйрлэх аргагүй "завгүй" гудамж угтсан буюу ерөөсөө Энх тайвны өргөн чөлөөнөө хэн ч байхгүй байжээ. "Одоо хүмүүс удахгүй босох байх aa" хэмээн хүлээсээр цагийн зүү 9 дөхөх ахуйд сая хүмүүс бужигнаж, хаа сайгүй машин бөглөрч, чагнаалын дуу оркестр тоглосон ажээ. Талын нүүдэлчин Монголчууд их л орой босдог болсон болохыг гайхсан япон зурагчин энэ түүхээ миний нэг найзад ярьсан ажээ.
Манай гэр циркийн хажууд байдаг бол ажил маань Төв номын сангийн урд байдаг. Өглөө оройдоо алхахад 8 минут алхдаг ч, өдөр машинаар ажил хөөцөлдөх хэрэг гардаг тул машинаараа ажилдаа явдаг. Гэтэл би ажил гэр хоёрын хооронд заримдаа 30 минут болж байж ирэх нь элбэг. Ямар сайндаа өдөр гадуур явж, машинаа угаалгахын тулд хэдэн цаг үрж ажлын цаг хумслахаас сэргийлж орой угаалгахыг хичээдэг боловч угаалгын газрууд битүү дараалалд автсан байдаг тул сүүлийн бүтэн 1.5 сар машинаа угааж чадалгүй өдий хүрсэн байна. Нөгөөтэйгүүр олон жил өглөө эрт босдог байсан миний бие сүүлийн 2-3 жил нийгмийн энэ цагийн хуваарьт тохируулж орой босдог болсноо анзаарахад харамсалтай.
Өчигдөр овоо эрт унтсан тул өглөө 4 гэж босоод 5 гэж гарч дэлгүүрээс хүнсээ цуглуулаад 6 гээд машинаа угаалгалаа. Твиттерээрээ дамжуулж Хасын Ганхуяг андад (Ерөнхий сайдын зөвлөх) нэг мэссэж бичлээ. "Эрч хүчтэй ажиллаж буй энэ Ерөнхий сайд ажлын цагийг 9-өөс биш 8-аас эхлүүлж 18 цагт бус 17 цагт дуусгадаг болгоно уу" гэж. Ингэж чадвал Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд маш олон эерэг өөрчлөлт гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Сайн талуудаас 9-ийг нэрлэе:
1. Биологийн цагийн хувьд хүний тархи өглөө эрт илүү сэргэг, өндөр бүтээмжтэй байдаг. Тэртусмаа Монголчууд бид нүүдэлчин ахуй, МАА-гаа дагаж үүрийн жингээр босч адуу малаа хариулдаг байсан сайхан уламжлалтай ард түмэн.
2. Хотын түгжрэл багасна. Бүх бизнесүүдийн цаг давхцахгүй тул замд ногдох машины тоо саармагжина. Замын түгжрэлээс бүтэн 1 цагийг "хожиж чадвал", УБ-т ажил хийдэг хүн 500 000 гэж үзвэл өдөр тутам 500 000 цаг хэмнэх юм.
3. Архидалт ихтэй манай орны архидалт багасна. Нэг ёсондоо өглөө эрт ажилтай тул орой эрт харьдаг болох нь баар, архи үйлдвэрлэгч нарын ашигт муугаар нөлөөлөх хэдий ч ард нь маш олон сайн үр дагавар авчирна.
4. Гэмт хэргийн 90% нь орой үдэш болдог гэж хаа нэгтээ уншсан. Тэгвэл эрт босч, эрт харьж буй нийгмийн гэмт хэрэг олон хувиар багасна.
5. Эрүүл гэр бүл. Гэр бүл салалт, ёс суртахуун, хүүхдийн хүмүүжил бол манай нийгэмд тулгарсан томоохон асуудал. Эцэг эх нь 1 цагаар эрт ажилдаа гарч 1 цагаар эрт гэртээ харихад ХҮҮХДҮҮД БАЯРЛАНА. Нэг ёсондоо эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт байх цаг 1 цагаар нэмэгдэх бүрэн бололцоотой. 500 000 ажил хийдэг хүний гэрт буй хүүхдүүд 500 000 цагаар баялаг болно. Зөвхөн нэг өдөр тутам хэмнэгдэж буй 500 000 мянган цагт манай эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ямар олон ном унших бол? Аливаа бизнесийн төсөлд хөдөлмөрийн бүтээмж, ажлын хөлсийг хүн цагаар тооцдог. Үүнтэй адил өдөр бүр 500 000 цагийг хүүхэддээ зарцуулна гэж үзвэл 500 000 * 360 = 182 500 000 цаг, нөгөө хүүхдүүдтэй өнгөрөөх эцэг эхийн цаг болох юм. Дээр нь гэр бүл салалт багасах хандлага шууд ажиглагдах магадлалтай.
6. Дэлгүүрүүдийн ашиг нэмэгдэнэ. Эрт ажлаас тарсан иргэд эдийн засагт маш их хэмжээний мөнгөний эргэлт оруулж, төрөл бүрийн хоббитой болж, спортоор хичээллэх боломж нэмэгдэнэ.
7. Өглөө эрт нар манддаг, жилийн 220-260 хоногт нь нарлаг байдаг Монгол оронд цахилгаан, дулаан хэмнэгдэнэ. Орой бүр айлууд нэг цагийн эрт унтсанаар олон киловаттын цахилгаан хэмнэж, тэр хэмжээгээр байгаль орчины бохирдол, гэр хорооллын утаа багасна.
8. Бас нэг эерэг зүйл гэвэл блогтоо юм бичиж амждаггүй би ажилдаа 7 цагт ирсэн тул миний тархи арай сайн ажиллаж далимд нь энийг бичих завтай болов.
9. Өөр олон арван сайн бөгөөд эерэг үр дүн гарах тул та энэ дарааллыг цааш нь үргэлжлүүлээрэй.
Дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр
11.05.2010
Ерөнхий сайдад хэлэх үг: 8-17 хөтөлбөр буюу эрт босдог болцгооё таминь ээ!
Subscribe to:
Post Comments (Atom)
12 comments:
Demjij baina. Deer ni zunyi tsagiin huvaariig butsaaj oruulj ogoh sanal oruulbal yamar uu? MGL shig nartai odor olon bus nutagt hamgiin tohiromjtoi helber baigaam. Putin neg udaa "Bid olon uls mordohoo bolison ene huvaariig yaagaad mordood baidag ve? gevel Orosyin nutag devsgeriin 70 huvid heregtei bolohoor yaduu oron shig l mordood baigaam" gej helj baisan.
Zunyi tsag ni odriin naryig ashiglah, delhiin dulaaral, tsahilgaan erchim huchnii hemnelt geed olon taltai. Hunii 1 tsagiin omno bosoh ni huviin zohion baiguulalt ni yamaraas l shaltgaalna daa.
Demjij baina. Deer ni zunyi tsagiin huvaariig butsaaj oruulj ogoh sanal oruulbal yamar uu? MGL shig nartai odor olon bus nutagt hamgiin tohiromjtoi helber baigaam. Putin neg udaa "Bid olon uls mordohoo bolison ene huvaariig yaagaad mordood baidag ve? gevel Orosyin nutag devsgeriin 70 huvid heregtei bolohoor yaduu oron shig l mordood baigaam" gej helj baisan.
Zunyi tsag ni odriin naryig ashiglah, delhiin dulaaral, tsahilgaan erchim huchnii hemnelt geed olon taltai. Hunii 1 tsagiin omno bosoh ni huviin zohion baiguulalt ni yamaraas l shaltgaalna daa.
Энэ санааг дэмжиж байна. Маш хэрэгтэй зүйл.
Нэмээд хэлэхэд цагийн өвөл зуны тооллыг сэргээчихмээр санагдаад байдаг юм. Зуны сайхан өглөө унтаж унтаж 7:30 гэж босоход нар аль хэдийнээ мандаад, тухайн өдрийн цагаа бүрэн ашиглаж чадахгүй алдаж байгаа юм шиг санагдаад жаахан онцгүй. Зуны сайхан орой бас эрт харанхуй болж байх шиг санагдаад харамсаад байдаг.
Яг 9 цаг дөхөөд ирэхээр замын түгжрэл, яарсан сандарсан хүмүүсын ууртай сигнал зэрэг ч нэлээн ихэсдэг шүү. 8-д гэрээсээ гараад ажилдаа ирэхэд 10 минут л зарцуулдаг бол 8:25-д гараад ажилдаа ирэхэд дөнгөн данган 9-дөө хоцрохгүй ирж байх жишээтэй. Зарим хөдөлгөөн ихтэй өглөө бол ч хоцорноо хоцорно.
Энэ санааг дэмжиж байна. Маш хэрэгтэй зүйл.
Нэмээд хэлэхэд цагийн өвөл зуны тооллыг сэргээчихмээр санагдаад байдаг юм. Зуны сайхан өглөө унтаж унтаж 7:30 гэж босоход нар аль хэдийнээ мандаад, тухайн өдрийн цагаа бүрэн ашиглаж чадахгүй алдаж байгаа юм шиг санагдаад жаахан онцгүй. Зуны сайхан орой бас эрт харанхуй болж байх шиг санагдаад харамсаад байдаг.
Яг 9 цаг дөхөөд ирэхээр замын түгжрэл, яарсан сандарсан хүмүүсын ууртай сигнал зэрэг ч нэлээн ихэсдэг шүү. 8-д гэрээсээ гараад ажилдаа ирэхэд 10 минут л зарцуулдаг бол 8:25-д гараад ажилдаа ирэхэд дөнгөн данган 9-дөө хоцрохгүй ирж байх жишээтэй. Зарим хөдөлгөөн ихтэй өглөө бол ч хоцорноо хоцорно.
Za ene chin harin tun dajgui sanaa bnashuu. Retweet hiilee. Davuu taluudiig sain gargaj bichjee. Bodogdoj bui hamgiin jijighen saad bol ogloo huuhduudee surguuli tsetserlegt ni hurgedeg etseg ehchuudiig yaj zohitsuulah ve l bna. Odoo surguuli ajil 2iin tsag 1 tsagiin yalgaatai bgaagaar zamiin tugjrel arai baga bgaa shig bdgiin. Hervee davhtschihval bur aimshig boldgiin boluu?
Said in sonsdog bol ch saikhan l sanaa, daanch yun iim yum tooh ni buu hel eh ornoo hudaldaad suuj bgaa hun shu de
дэмжиж байна, хүмүүс өөрсдөөсөө эхлээд ч болтугай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй шүү. би ч сүүлийн үед улам л эрт босч улам л орой унтдаг болооод байна хэхэ цагаа сайн төлөвлөж сурах л хэрэгтэй байна даа
дэмжиж байна. чухал, зөв санаачлага гаргасанд баярлалаа. ингэвэл нийгэм бүхэлдээ эрүүлжих нэг том түлхэц болно. ер нь тэгээд өглөө, мандах нар, сэрүүн салхи гоё шүү дээ
бүрнээ дэмжиж байна, та үүнийг цааш нь сайн уламжилбал дэмжих хүн олон байгаа байхаа
Дэмжиж байгаа шүү. Нэг өдөр хэдүүлээ постер энэ тэр хйиж бариад жагсаал хийгээд цайвар ордонгоо нэг тойрчихвол ямар вэ? Цайвар ордонг эхлээд сэрээх хэрэгтэй хэхэ
ih zev sanal. gadniinhan ert ajlaa ehelj ert duusgadag yum bilee. uunii dund humuust zav cheiee gardag. tuuniig eertee ur ashigtai zartsuuldag bna. demjij bna erenhii said anhaaraasai.
Demjij bna, gehdee uvliin tsagt 8s, zunii urin dulaan tsagt 7s baival zugeer sanagdaj bna !
Post a Comment