11.10.2009
Берлиний хана ба АМЕРИК үзэл санаа
Өнөөдөр Берлиний хана нурсны 20 жилийн ойн түүхэн өдөр тохиож байна. Цахим өртөөний имэйл сүлжээгээр германд төгссөн Отгочулуу андын маань сэтгэл хөдөлгөсөн сайхан сэтгэгдэл иржээ. Тийм ээ. Энэ үед Улаанбаатарын хана, Москвагийн хана, бүх социалист нийгмийн хана хамт нурсан юм шүү. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг (the largest contiguous land empire) цогцлоосон Монголчууд бид тэр л өдрүүдэд дахин сэрсэн гэлтэй. Талархах хүмүүс олон бий. Гэхдээ ардчиллын эцэг Америкчуудад бид баярлах ёстой. Америк мөрөөдөл, америк үнэлэмж, америкийн Тусгаар тогтнолын тунхагт хүн төрөлхтөн баярлах ёстой. Америк хүн гэхээр пуритан, пилгримчүүд, протестантууд эсвэл индиан, англи, ирланд, герман, франц, итали, мексик, португали... гэхээсээ БҮХ ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ НЭГДЛИЙГ-ийг би төсөөлдөг. Америк гэхээр Эллисийн арлын эрэг дээр ертөнцийн зовж шаналсан иргэдийг бамбар асаан угтсан ЭРХ ЧӨЛӨӨ-г би төсөөлдөг. Америк гэхээр хүн төрөлхтний хүч чадал, авьяас билэг, оюуны сор, тэдний цогцийг би төсөөлдөг. Энэ утгаараа АМЕРИК бол онцгой "үндэстэн". Америк цус нь Ари цус биш. Америк ген нь нэг үндэстнийх биш байдгаараа бусад бүх үндэстнээс онцлог. Америк үзэл санаа нь нэг үндэстний үзэл санаа байдгүйгээрээ онцлог. Бурхны CHOSEN ард түмэн гэж байдаг бол АМЕРИКЧУУД бол chosen people юм. Яагаад гэвэл тэнд бүх үндэстэн багтдаг учир. Ямар сайндаа монголын орчин цагийн библийг монгол хэлнээ хөрвүүлэлцсэн Батжих ах маань БИ ХЭЗЭЭД Л АМЕРИК ХҮН БАЙСАН гэж ярих дуртай байхав. Тэр хүний үзэл санаа хэзээд АМЕРИК байсан юм. 80 аад онд МУИС-ын физикийн ангиас хөөгдөхдөө ч тэр америк үзэл санаанаасаа болж хөөгдсөн байдаг. Берлиний хана нурахад олон хүн оролцсон ч түүхэн энэ цаг үеийн хүнд цагт эгнэшгүй том үүрэг гүйцэтгэсэн нэгэн хүмүн байдаг. Тэр бол Ich bin ein Berliner гэж хэлсэн Жон Кеннеди, Престройка хэмээн улаан талбайд тунхагласан Горби ч бус, харин Роналд Рейган байлаа. (Роналд Рейганыг насан өөд болоход бичсэн tribute өгүүллийг эндээс сонирхоорой.) Түүхэнд нэг хүний оршихуй (роль) маш чухал байдгийг тэр дахин нотолж чадсан билээ. Сайн сайхан дандаа ялдаг. Ардчилал, эрх чөлөө, иргэний нийгэм мандтугай! Америк бол миний хоёр дахь эх орон. Эх орон гэдэг бол үзэл санаа юм! Берлиний хана нурсны 20 жилийн ойн мэнд! Монголд ардчилал хөгжсөний 20 жилийн баярын мэнд!
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
UNEN SAIHAN HELJEE.
UZEL SANAAGAA HAIRLAYA !
HUN HUNEE HAIRLAYA !
UNEN DANDAA YALAH BOLTUGAI !
Берлины ханыг нураагаад 20 жил өнгөрчээ. Энэ өдөр би ямар нэг нийтлэл бичье гэж бодож байсан юм. Өнгөрсөн хэд хоногт болж байгаа улс төр-нийгмийн болон амьдрал, ажлын уур амьсгал, бусад олон үзэгдлүүдэд бага зэрэг сэтгэлээр унаж байсан ч өглөө найз нарынхаа Е-майлыг уншиж сэтгэл сэргэлээ. Бидний амьдардаг улс авилгад идэгдсэн улс төртэй, замбараагүй хотжилттой, бөөн сонирхолын зөрчил, үл итгэлцэл, архидалт, агсан согтуурхал, ханиад томуу, утаа униар, дээрэнгүй, доромж харьцаа гээд муу муухай юм их байгаа ч бид хөгжиж байна. Олон сайхан залуус боловсролыг сонгож суралцахын төлөө явж байна. Бидэнд хамгийн гол нь хэн ч булаагаад авчихгүй АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ байгаа нь чухал юм гэдгийг ойлголоо. Энэ 20 жилд бид их зүйл хийжээ. Их зүйлийг хүсдэг болсон мөртлөө нэг чухал зүйлийг мартах шахжээ....
200 жилийн баталгаатай төмөр бетонон ханатай хамт хэзээд нуршгүй гэгдэж байсан Социалист систем задран унасан юм. Цаг хугацаа хамгийн сайн эмч учраас 20 жилийн хугацаанд нийгмийн шок арчигдан эмчлэгдэж байгаа ч бид бүхэн эрсдлүүдийг нуруундаа тээсээр гэхдээ урагшаа явсаар л байна. 1989 оноос хойш маш их өөрчлөлт гарчээ. Энэ өөрчлөлтүүд бидэнд олон боломжийг олгосонтой адил хариуцлага, ухамсар тулган хүлээлгэсэн. Даанч бид үүнийг ойлгох хэмжээний хэрсүү ухаангүй байсныг алдаа бүр дээрээ ойлгосоор урагшаа явсаар л байна. Бидэн шиг жижиг улс үндэстэнд "ТҮҮХИЙН АЛХАМ БҮР НЬ ЗӨВ" байсан гэж өөрсдийгөө зөвтгөх авч боломжийг цааш үргэлжлүүлэн хадгалж, хамгаалж ашиглаж байгаасай гэж хүсдэг юм. Америкчууд бүгдээрээ Бурхандаа дараа нь Ерөнхийлөгчдөө итгэдэг шиг бид ч өөрсдийнхөө зөв сонголтыг Монголын 100, 100-н шилдэг залууст зөв атгуулж Монгол улс хөгжих нь дамжиггүй гэж итгэдэг. БУРХАН БИДНИЙГ ИВЭЭГ ...
http://serdaram.origo.mn/content/view/114/31/
Sounds really optimistic, but at a same time naive!
Did you know that British and American governments were really worried with the unification of Germany? Margaret Thatcher annonimously told Gorbachov to use force if Germany tries to reunite? USA was also worried with the Germany becoming neutral of its policies and agenda! Obviously, fear was of Germany becoming a power force again, which can lead to war in Europe.
Reunification of Germany was done by many coicedental events! But now everybody wants to get credit for it!
I meant Margaret Thatcher SECRETLY ( not annonimously ), told Gorbachov to use force if Germany tries to reunite!
Эллисийн арлын эрэг дээр ертөнцийн зовж шаналсан иргэдийг бамбар асаан угтсан ЭРХ ЧӨЛӨӨ-г би төсөөлдөг.
"Eh oron bol uzel sanaa yum" ene ih unen ug yumaa
Гоё шүү-d
Dude, just shut you face, man!
Гоё шүү-d
just shut your face, man!
http://altangerege.wordpress.com/
Welcome to my blog...by the way don't forget to leave your comment
Post a Comment