10.15.2009

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа

Монголчууд бид үнэхээр хүн муулах дуртай хүмүүс үү? Аль ч оронд ийм "хоббитой" хүмүүс байдаг л байх. Гэхдээ манай нийгэмд арай л ихдээд байгаа юм биш үү? Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж нэг үг байдагсан. Саяхан Токиод ажилладаг нэгэн доктор ахаас нэг томоохон вэбсайтны доор бичсэн сэтгэгдлийг устгуулах шаардлагатай болсон тухайгаа, мөн тэр вэбсайтад байтугай цахим ертөнцөд материалаа хэвлүүлэх ямар ч хүсэлгүй болсноор тогтохгүй ерөөс хэвлүүлэхээ больсон тухайгаа дурдсан цахидал (цахим шуудан) ирэхэд нь түүний өмнөөс сэтгэл гонсойж билээ. Тэр хүн бол хэд хэдэн ном гаргаж, дэлхийн томоохон институтэд судалгаа хийдэг, Монголын орчин цагийн шилдэг эрдэмтдийн нэг. Ийм жишээ олныг дурдаж болно. Ямар сайндаа нэг вэбсайтын редактор хийдэг танил маань оюунлаг, шударга шүүмж бүхий сэтгэгдэл бичих компанит ажил хийх юмсан гэж ярьж яваx билээ. Муулуулдаггүй, үгийн муухайгаар доромжлуулдаггүй нийтлэлч гэж манай Монголд лав үгүй биз ээ. Уг нь МУУЛУУЛДАГ биш ШҮҮМЖЛҮҮЛДЭГ байвал зорилгоо онохсон? Хамгийн гол нь манай монголчууд бид тухайн нийтлэлчийн бичиж буй сэдвээс тэс ондоо зүйлээр "сэтгэгдлээ илэрхийлж", аль болох нөгөө хүнээ өөлөх, өөлөх юм олдохгүй бол санаанаасaa зохиож муулах, аль болохоор түүнийг доош хийж "өөртөө сэтгэлийн таашаал авах" зорилгоор бичих хоббитой ажээ. Та бүхэн News.mn, Olloo.mn гээд монголын хамгийн их уншигчтай вэбүүдийн сэтгэгдлийг харсан л биз. Гэтэл washingtonpost.com, nytimes.com дээр барууныхан ямар сайхан сэтгэгдэл бичиж, буруушаасан ч тухайн сэдэвтэй холбоотойгоор ул суурьтай, шударгаар мэтгэлцэж, бичигч этгээдийг зориудаар гутаан доромжлохгүйгээр соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлж, тэр нийтлэлчийг гэхээсээ өөрсдийгөө хүндэтгэж чадаж байна аа. News.mn дээр Баабар гуайн бичсэн олон сонирхолтой нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлийн 30 хувь нь түүнийг магтан дуулсан байхад үлдсэн хэсэг нь энд иш татахын аргагүй муухай үгсээр гүтгэн доромжилогсод байх бөгөөд үүнээс ойролцоогоор 5 орчим хувь нь тухайн сэдэвтэй жаахан холбогдолтой, гэхдээ ихэд гүехэн сэтгэгдэл үлдээсэн байх нь элбэг. Бусдыг дандаа доромжилж, гутаахыг оролддог, гүтгэн гоочилж сэтгэлээ зогоон амьдарч, ингэснээр өөрсдөө feel better болдог, нэрээ нуугч хүмүүст хандаж юм хийж бүтээхийн төлөө тэмцдэг, ядаж л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахыг зорьж бичиж нийтэлж, нийтлэгдэж ирсэн, хэнээс ч дутахгүй боловсорсон найз нарынхаа (эдний дунд атаархагчидтай харьцуулшгүй чадвартай, дэлхийн томоохон компани, эрдэм шинжилгээний институтэд ажилладаг, дэлхийд алдартай их дээд сургууль төгсөгчид, урлаг спортын өндөр амжилт гаргасан олон хүмүүс бий) өмнөөс хоёр л үг хэлмээр санагддаг: 1. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа! 2. Хүн муулахаасаа өмнө өөрийгөө толинд нэг сайн хараарай. (Тэгээд үнэхээр энэ хүнээс илүү юу үгүй юу гэдгээ сайтар тунгаан бодоорой. Хэрэв таны амнаас ийм л бузар үг гарахаас өөр гэгээлэг, шударга шүүмж гарахгүй нь тодорхой бол, нэг зүйлийг сайн ойлгох хэрэг гарна: Түүний чигчий хуруунд ч хүрэхгүй, өрөвдмөөр амьтан болохуйгаа) Чухамдаа ийм өөрсдийгөө хүндэтгэдэггүй тамын тогооны үлгэрийн баатруудыг нийтлэлч Баабар гуай нэг онож хэлж билээ: "Жорлон, корридорын хананд юм сийчдэг байсан хүмүүс одоо web comments бичиж байгаа нь тэр" гэж. Технологи талаасаа дэвшил мэт авч, сэтгэхүй талаасаа бол доройтол хэвээр байгаа нь энэ бөлгөө. Шүүмжилмээр байгаа бол бүү муулагтун, харин зүгээр л шударгаар шүүмжил! Хүний биеийн гоо сайхныг шүүмжлэх хэмжээний бурхнаас заяасан сайхан эрэгтэй, эмэгтэй мөн гэж өөрийгөө бодож байгаа бол хамаатнуудаа нэг бодоод үзээрэй. Тэр дунд чинь намхан, бүдүүн хүн заавал нэг олдох вий! Бид чинь 21 зуунд амьдарч байна шүү дээ монголчууд аа! Ядаж л битгий гүтгэ. Бид өөрсдийгөө ингэж доош чирээд байвал... нэг л өдөр муулах хүнгүй болж ирнэ шүү.

Блогч Гампын бичсэн нэг ёгтлол их таалагдсан. Үүнийг уншихад инээдтэй ч бас л эмгэнэлтэй санагдaх вий:

Бүх хүн надаас муу

Би хүн муулах дуртай. Хүн муулахаар л хамаг биений хөлс асгараад явчдаг гэж худлаа яриад ч яахав. Халуунд л хөлс гардаг бусад үед гардагүй хөдөөний хөөн би. Тэхдээ л хүн муулкуу бол хамаг хор шар хөдлөөд - энэ надаас илүү гараад байхдаа яадын! - гээд дотор бачимдаад байдын. Тэгээл таньдаг таньдагүй, мэддэг мэддэгүй хэн ч байсан нэг нь хүн магтуул л хажуунаас нь ороод муулаад явчдаг болсон. Сүүлдээ бүүр мэргэших ч шинжтэй болж иржээнэ. Бүүр үүнгүйгээр амьдарч ч чадахаа больж ам нээвэл л муулаад унадаг болж.

Ингэжээнэ - зурагтаар нэг хүн гараад ирэнгүүт хүмүүс "Энэ яасан сайхан ярьдаг хүүв" гэжээнэ. Би наанаас нь "Аа худлаа худлаа, наад чинь сонин явдын байлээ" гэх жишээний. "Тэр их хөөрхөн хүүхэн шүү" гэнгүүт "Аа тэр чинь унгадаг л байж таараа", "Энэ их мундаг толгойтой хүн шүү" гэнгүүт "Тэхдээ наад чинь майгшд", "Энэ залуу шиг бакь болхийсон" гэнгүүт "Наадах чинь тэхдээ толгой муутай" энээ тэрээ гээл баахан шалтаг хайгаал үзээд байна. За миний унгадаг, бакь биш, ухаантай биш нь хэнд ч хамаагүй гол ингээл муулчууд хүмүүс намайг тийм юм шиг хүлээж аваад байгаам шиг надаа нэг л гоё мэдрэмж төрөөд байдын. Төгс төгөлдөр хүн байхгүй болхоор ямар нэг но олдож л таараа гээд үзээд байна шүү дээ. Олдкууу бол гүрдэж л орхино. Заавал ухаантай хүнийг ухаан муутай, сайхан хүнийг муухай гээд байх хэрэггүй зүгээр л магтаж байгаа зүйлээс нь шаал өөр зүйлээр муулаад байхад таараад таараад явчина шүү дээ.

Тэгээд үнэхээр хобби хөдлөөд унуул заавал бусдын магтахыг хүлээгээд байдаг залхуу зангаа больж иржээнэ цаад чинь. Шууд өөр хүмүүс гайгүй харагдаад ирүүл л гудамжанд ойролцоо явжаагаа хаа хамаагүй хүнд ч гэсэн муулаал унажээнэ. Энэ бас амжилт шүү. Танькуу хүмүүс хүртэл намайг мундаг гэж харж эхэлжаагаам шиг санагдаад иржээнэ. Шинэ мэдрэмж.

Хүн муулхад заавал ухаан, мэдлэг хэрэггүй харин ч жоохон маанагдууу байвал сүртэй болж ирдийн байна. Өөртөө баярлах ч шиг. За тэгээд мэргэшээд ирхээр хүн муулахаар жижигдээд ирж байна. Арай том зүйл барьж авмаар санагдаад байгууллагыг, бодлогыг, салбарыг, улс орныг, бүүр дэлхийг ч муулж болно. Энэ кампаан юмаа үнэгүй зарчихгүй хорголоо тоолсон, манай улс орны хар хайрцагны бодлого муу байгаан, зарим улс арай дэндүү ядуу шүү, дэлхий цаг агаар муу байшүү - энээ тэрээ гээл муулаад явхад болдог л юм билээ. Зарим нэг сэргэлэн гарууд өөдөөс тандаж асууна. “Санхүүгийн хямралын талаар дэлхийн банкны байр суурийг юу гэж боджээнэ вэ" - гэж мэгэж асуунаа. Би оогт сандралгүй "Аа би тэднүүсийг зөв хийвэл эрт хямралаас гарах боломжтой гэж боддог" гээл хэлж орхино. Хүмүүс өөрснөө мэдэдгүй хүн болкуун тулд дахиж асуухгүй дээ.

За тэгээд хүн муулдаг хамгийн шилдэг аргаа хэлий. Яах аргагүй надаас ухаантай, хөөрхөн, бакь, сайхан сэтгэлтэй, төгс төгөлдөрдүү хүн байлаа гэж бодийл доо яахав. Ямар ч хүнийг "аа энэ муу хужаагийн эрлийз, хужаа санаатай, хацар нүүр нь хужаа шиг, нэр нь хужаа шиг" гэж мэгээл хэлж л орхино. Энийг хэлхэд үгүй гэж өмөөрөх хүн олдкуу дээ. Үгүй гээл өмөөрвөл монгол хүн бүр өөрөө хужаа, хужаагын талын урвагч болчих гээд байдаг тул бүгд дуугүй л өнгөрдийн.

15 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Ш. Баатар said...

Сайнаа маань сайхан өөдрөг сэтгэлээр энэхүү сэтгэгдлээ бичсэн байна. Манайханд хувийн ашиг сонирхол гэж нэг том юм байдаг. Түүнтэй нь ямар нэгэн байдлаар зөчилдвөөс дайсангаж эхэлдэг. Дайсагнахдаа эхлээд нэрээ нуугаад гүтгэж бичнэ. Хэнээр бас бицүүлнэ. Хань хамаагүй яриаг уг хүнийг ярьсан хэлсэн мэт гүтгэнэ. Бүр дийлэхгүй бол хятадын эрлийз болгож байж сая жаахан сэтгэл нь амарна. Энэ бүхэн бол боловсрол муутай бүдүүлэг харанхуй, арчаагүй байгаагийн тод илрэл юм. Тийм хүмүүс энгийн үед өөрсдийгөө оюуны их боловсролтой гэж боломж л гарвал тодорч байдаг юм билээ. Тийм санаатай монголчууд маань сэтгэлээ жаахан ч гэсэн ариусгаж, гэгээлэг талаас нь бодож байвал өөрсдөд нь л тустай юмсан. Монгол ардын зүйр үгэнд идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут утгадаг гэсэн мэргэн үг байдаг. Хүн хэлж доромжуулаx тутам гууль мэт гялалздаг билээ.

Chimgee Mongol said...

Манайхан сэтгэдлээ илэрхийлэхдээ тухайн асуудлыг нь биш хүнийг нь авч хэлэлцээд, тэгээд шүүмжлэл биш муулчлал болж хувиргаад байдаг дээр би бас их эмзэглэж явдаг. Үүнийг хөндөн гаргаж ирж, Монголчууддаа нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсанд баярлалаа.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Нээрээ л "дурын дурак" хийж чадах зүйл бол нэрээ, нүүрээ нууж байгаад шүүмжлэх болж дээ. Цахим орчинд үүнийг багасгахын тулд заавал бүртгэлтэй хэрэглэгч нар сэтгэгдэл бичдэг болгох юм шиг байгаа юм. Өөрийн блог дээрээ үүнийг хэрэгжүүлээд нилээн амжилттай байгаа.

Асуудлын бас нэг чухал зүйл нь хүн бүр бүгдийг гүехэн мэддэгт байх ч тал бас ажиглагддаг: найзын найзын, хажуу айлын хүүхдийн ангийн багшийн хэлсэн үгээр бодол санаагаа чиглүүлсэн, ТВ-р нэг хоёр ярилцлага, нэвтрүүлэг үзсэн, вэб дээрээс товчилсон судалгаа үзсэн ч байх нь бий. Бидний л араншин...

Нэг лааг - бамбар...чийдэн болох хэрэгтэй байгаа юм :)

Pearle Deppsu said...

Яг энэ шалтгаанаас болж блогоо хаах тухай бодож байсан удаа хэд хэд шүү

Д.Цэрэнбат said...

Comment management gej baih yostoi yum bolov uu gej bodogddog yum. BBC-iin gol web ni haaya neg tsag uyeiin holbogdoltoi todorhoi medeelel niitleluud deeree comment oruulah bolomj shuultuurtei neej baigaa ni haragddag.

Manai olloo.mn news.mn zugeer sambar beldeed ezengui hayachihaar durtai ni saraachaad teriig harsan zuggui neg ni dagaj saraachaad hachin l yum bolgood baih shig baigaa yum. Niigmiin setgelgeenii dundaj tuvshin huvi huniihees yamagt dooguur baidag gesen neg aksiom Baabaryn niitlelees harj baisan. Ter aksiom bas ene commentiin sambar deer haragdaad l baih shig baigaa yum daa.

Avir ni noegoo l uhaant huenees garch bui ch technologyn hoegjil dagasan shine tsag uyeiin oevormots asuudal boltoi doo.

Anonymous said...

Бодож эмзэглэж явдаг зүйлийг маань бичсэн байна.
Одоо ч веб нийтлэлүүдийн доорх сэтгэгдлүүд гэж авах юм алгаа. Ер нь дийлэнх нь хөдөөнөөс нүүдэллэж ирсэн хүүхэд залуучуудын л хийж байгаа ажил. Нийгмийн шилжилтийн үе ид явагдаж байгаа болохоор нийгмийн сэтгэхүй дахиад 50,60 жилийн дараа л арай гайгүй түвшинд очих байх гэж бодож байна.
Өөрийн тань өмнөх бичлэг болох Мобиком, Скайтел Юнителийн талаарх нийтлэлд хэлсэнчлэн бизнес хийж байгаа хэд нь тэгээд бүдүүлэг авир гаргаж байхад хөдөөнөөс шилжин ирэгсдээс юу хүлээхэв дээ.

D.Sainbayar said...

Dear last anonymous, judging is fine to a certain extent I think. Everyone has their own judgment or opinion about everything. I would not deny that I judge people sometimes. But at least I am honest about it and I don’t do it “anonymous” like you. The point of my article was not to talk down or label anyone without any grounds or proof. Now please tell me whose work have I stolen? You have noted "Copy and Paste –ing other peoples work, and putting your name may give you some praises in Mongolia" in your last comment. Offer me an example or proof before you "persecute" me. If you cannot give me one, then I don't know what to say. You will just become one of THEM.

Эрэг сахигч said...

Хөөрхийсүүдийг яахнав . Бичиж л байг . Би л лав эрэг сахигч гэж байгаад бичих дуртай . Нээх уур хүрсэн үед аймаар сэтгэгдэл биччихээр уур гарчихдагш дээ . Тэр доктор ахыг өрөвдөж байнаа . Яасан амиа бодсон бэртэгчин хүн бэ . Баабар зөв л хэлсэнш дээ . Жорлонгийн хана байшингийн буланд будаг шохойгоор элдвийг бичдэг улсууд гар хөлөө дааруулж хүн амьтан харчих вий гэж ийш тийш хялалзан тух алдалгүй интернет кофед ч юм уу хаа ч юм дулаан газар тухтайхан сууж байгаад бас болоогүй аяга кофе оочлонгоо санаанд орсон муна шиг үгсээрээ дуртай хүнээ балбаж балбаж сэтгэл нь тайвшраад л гарцгааж байгааш дээ . Тэрний ачаар байшингийн хана цэвэр жорлонгийн туурга цэмцгэр байж байвал өгүүлэл бичээд сэтгэгдлээр балбуулж байгаа улс харин ч үүргээ гүйцэтгэж байгаа юм бишүү . Юмыг эрүүл саруул өөдрөг сэтгэцгээе . Магадгүй айл ухах гэж явсан хулгайч хэн нэгнийг ганц сайхан гутаачихаад гаръя гэж бодоод улайран суусаар компъютерийн ард хонож айл ухах ёстой гар нь үсэг балбасаар чилж нэг удаа ч гэсэн ухуулах айл эсэн мэнд өнгөрч байгаа ч юм билүү . Хүн алах гэж явсан бол хөөрхий муулуулах хүн нь мэнд үлдэж ...эрхэм та бурхны өмнө том гавъяа байгуулсан ч юм билүү . Найздаа атаархаад үхэх гэж явсан эр танд уураа гаргаж найзтайгаа тангараг тасрахаас өршөөгдөж байгаа ч байж бас болно шүү дээ . Гэх мэтээр аливааг дандаа өөдрөг талаас нь сэтгэцгээеэ түмэн олон монголчуудаа .

Anonymous said...

Миний блогт тиймэрхүү нэг сэтгэгдэл саяхан бичигдсэн.. тэр санаанд орчихлоо.. хэх.. http://enkhtor.blogspot.com/

gegeen said...

sn u, mgldoo irtsen bga shw. tsahimurtuuniihontoi holbootoi baij, gar biye oroltsohiig hicheenee. 99760522

Оюунбодол said...

tiim shu.. manaihan arai l buduuleg.
esvel, internet hereglee and/or web2.0 entr het usrengui hugjij bga uyed tohioldoj bga uzegdel yum bolvu..

Anonymous said...

Why did you take out my comment? Are you scared of critisism?
You are acting like a commusnists!
And, No, I don't have a time to reseach whose work you have stolen. I guess, I don't believe that what you have written comes from you. Besides,the stuff that I've written are critism, not judgement! And I am anonymous because I don't want it to get too personal.
I read some of your blogs as a bridge, I want to see prespective view of someone who lived in US and moved back to Mongolia. Time living here made me somewhat disconnected from my home country, and I am looking at possibility of moving back in a future.
And don't take stuff I write personal!
Your dear "fan"- Anonimous

D.Sainbayar said...

hey anonymous. i don't care about what u write here. i just won't let anyone point their fingers at me with no reason. u said i stole someone's work. this is some serious statement bro! i asked u what i have stolen? but u r not able to defend your statement. what i wrote on my article was to ask people not to blame or calumniate anyone without any grounds. but i guess u were not able to grasp the point. now, i hope u read some posts from my blog that will help you make your "bridge". i never asked u to scratch my back in return. as far as u r so much concerned, i don't have to steal no shit from no one :) once again, shuumjilmeer baival shuumjilj bolno, gehdee hezee ch huniig buu GUTGE. shudarga bai!

uka said...

Хөөрхөн,тэгээд бас ухаантай эсвэл хүссэнээрээ бүжиглэж болдоггүй нийгэм одоо халаагаа өгч байгаад талархаж байна. Хуучин цагт одоо ч бас тийм байж магадгүй намайг арван жилд сурдаг байхад онц сурдаг хүүхдийн хажууд муухан сурлагатай хүүхэд суулгаж хүчээр дунд гаргадаг байсантай адил үнэн зөв баримтат тулгуурласан шүүмлэлийн хажууд муулсан үгсийг зэрэгцүүлэн тавих хэрэгтэй юм байна.