9.08.2009

Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын ГХЯ-ны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!

Би амьдралдаа хэзээ ч ийм уур уцаартай, хүмүүсийг гоочилсон үгтэй имэйл, захиа бичиж байсангүй. Гэхдээ өчигдөр шөнө Энэтхэг дахь Монголын Элчин сайдын яам, манай эх орны Гадаад хэргийн яаманд хандаж бичсэн имэйлээ "Ё.Отгонбаяр сайдад Баярлалаа" гэж хэлсэн шигээ блогтоо тавихаар шийдлээ. "За яахав дээ", "юун сүртэй юм", "ийм зүйлд уужуу тайван хандаж сур", "гүндүүгүй байх хэрэгтэй", "ийм юм болж л байдаг", "одоо өнгөрсөн юм, яахав яахав" гэдэг үгэнд би маш дургүй. Гүндүүгүй бөгөөд маш уужуу тайван сэтгэx гээч монголчууд бидний хүндэтгэн биширдэг чанарт би л лав үнэн голоос дургүй (зарим тохиолдлоос бусад үед). Бүр инээд хүрээд байдаг юм, ийм юм сонсохоор. "Уужуу тайван сэтгээд", сүүтэй цайгаа (за даа, голцуу хар цай биз дээ хөөрхий, бидний 40 хувь ядуу, дотоодын сүүний хэрэглээний 20% аа л өөрснөө хангадаг, бусдыг нь хятадаас импортлодог) оочлоод суугаад байвал юу болдогийг бид өдөр бүр, алхам тутамдаа мэдэрдэг биш гэж үү?

Нөгөөтэйгүүр хазара монголчуудын оюутны тэтгэлэгт мөнгө хандивласан иргэдийн мөнгөний зарим нь юунд зарцуулагдаж байгааг тэд мэдэх эрхтэй. (жилийн санхүүгийн тайланг жилийн эцэст Цахим өртөөнд тавина)

Гол буруутан нь МУ-ын Гадаад хэргийн яам, гэхдээ Энэтхэг дахь ЭСЯ энэ асуудлыг маш хурдан зөв шийдэж чадах байсан боловч тэдний сэтгэл дутлаа. Блогтоо энэ захиаг тавих гэж байна гэсэн чинь зарим найз маань "Дараа нь иймээ тиймээ юм болох вий, жишээ нь чамд эсвэл Цахим өртөөнд дараа нь ямар нэгэн саадирэх байх" ч гэх шиг. Үгүй дээ, би энэ нөхдөөс юу гуйх вэ дээ. Хоёрт миний захиа бол дугаар хорооны иргэний л захиа. Надад гадаад паспорт бий, бас азаар хэзээ ч Монголын элчингүүдээс виз авахгүй шүү дээ. Нэгэнт энэ талаар сонин хэвлэлд нийтлэл бичээд суух завгүй тул ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ буюу блогоо ашиглахаар шийдэв. Хоёрт тэд буруугаа ойлгоно гэдэгт бүрэн итгэж байна. За би гэж хүн өчигдөр яагаад уурласныг доорх имэйлээс уншаарай. (За дээрх 2 байгууллагад ажилладаг нийт хүмүүст хандаагүй шүү. Зөвхөн энэ асуудлыг хариуцсан хүмүүст хандсан тул, дээрх 2 байгууллагад ажилладаг миний танил, найз нөхөд гомдох хэрэггүй шүү, хэхэ.)


From: D.S
Date: 2009/9/7
Subject: Erhem Gadaad heriin yaam, Enetheg dahi Elchin Saidyn yaamnii diplomat ner zuugchded
To: Embassy of Mongolia in New-Delhi, баснэгсонин@yahoo.com


Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын Гадаад хэргийн яамны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!


Та бүхний бичиг үсэг тайлагдаагүй, төрийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийг үл тоомсорлож, наад захын сэтгэл гаргаж ажиллаагүйн ачаар хэдэн зууны турш Чингисийн удам гэдгээрээ дээрэлхүүлж, олон мянгаараа хядуулж ирсэн хазара зон олны төлөөлөгч, хөөрхий 3 хазара оюутан өнөөдөр онгоцондоо сууж чадахгүйд хүрлээ. Тэд Энэтхэгийн Цагдаагийн газрын зөвшөөрөлтэйгээр маш цөөн цагийн чөлөө авч тодорхой хугацаанд визээ аваад буцаж очих байсан газраа та нарын хүнд сурталын улмаар очиж амжсангүй. Үүний үр дүнд Цахим өртөө холбооны гишүүд бидний энд тэндээс гуйж цуглуулсан хандивын 2000$ салхинд хийсчихлээ.


ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичиг хатагтай тантай би хэдэн долоо хоногийн өмнө утсаар ярихад "Гадаад яамнаас бичиг авчихвал бид 5 минутын дотор виз дараад явуулж чадна" гэж байсаныг би тод санаж байна. Таны гар дээр очих зөвшөөрлийн бичигийг авахын тулд бид өнгөрсөн 7, 8 сарын турш Гадаад хэргийн яам, БСШУЯ, Гадаадын харьяатыг хариуцах алба, МУИС, Тагнуулын төв газар гэсэн 5 байгууллагын дунд бичиг цаас хөөцөлдөж өнгөрөөсөн. Бид бүх зүйлийг ном дүрмээр нь бөглөж, бүх саад бэрхшээлүүдэд тэвчээртэй хандсан (bureacracy-ийн энэ дамжлагуудыг ярьвал хэт уртдана). За энэ бүхний үр дүнд оюутнууд маань ч хичээлдээ сайхан хоцорсон.


Миний бие өнгөрсөн өвөл Афганистан улсад аялах, буцаж ирэх үедээ танай элчин сайд болон бусад ажилтнуудтай биеэр уулзаж, тэндэх нөхцөл байдлыг хэлж ярьж, Афганистанд буй олон сэхээтэн хазарачуудын нэрийн хуудсыг өгч холбоо тогтоож өгсөн. Тэднийг дэмжинэ, монгол угсаа энэ тэр гээд л байсан, одоо хаана байна вэ? Угтаа Афганистан улсыг хамаардаг гэх энэ элчин сайдын яам өнөөдөр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, МУИС, Цахим Өртөө Холбооноос урилга аваад Монголд анх удаа хөл тавих гэж буй Хазара иргэдэд наад захын тус хүргэж чадахгүй, "паспортын дугааруудыг өөр хооронд нь зөрүүлж тавьсан байна" гээд сууж байдаг! Ингэхэд өглөө над руу биш та консул руу ярих ёстой байсан юм биш үү? Би тийм факс явуулаагүй шүү дээ? Энэ факсын төлөө 2 сар дээрх байгууллагууд ажиллачихаад эцсийн бүтээгдэхүүн нь ийм л байна шүү дээ.


Гурван оюутнуудын Баасан гаригт өгсөн визийн өргөдлийг нь тэр үед нь нягталж үзээд алдааг олж энэ Гадаад яамныхаа мулгуу амьтад руу хандаж болоогүй юу? Хөөрхий Гулам бидний мөнгийг хэмнэх үүднээс "Яаралтай гаргуулах" мөнгийг нь өгөлгүй Даваа гаригийг хүлээлгэсэн юм уу? Уг нь би юмыг яаж мэдэхэв илүү мөнгийг нь өгөөд яаралтайгаар гаргуулаарай гэж хэрэг болгож хэлсэн. Гэвч тэрбээр нэг бол тэр мөнгийг та нарт өгсөн, үгүй бол ядуу зүдүү байж үзсэн хүн болохоор мөнгө хэмнэх үүднээс Даваа гаригийг хүлээхээр шийджээ. Гайхамшигт Монголчууд бид яав гэтэл?


Гадаад яам гэж газар биднээс бүгдийн нь бичиг баримтын хуулбарыг аваад л байсан, гэтэл 3 хүний паспортын нэрийг 3 ууланд нь тойруулаад зөрүүлээд биччихсэн, түүнийгээ факсдсан аятай л сууж байна. Үүнийг нь танай консулынхан ч гэсэн хамгийн энгийн мэдрэмжээрээ "за хоорондоо л зөрсөн юм байна, Гадаад яам засаад нааш нь факсдах үед нь архивтаа авчихья" гэх сэтгэл төрсөнгүй юу? (Ядаж өөр 4 дэх хүний паспортын дугаартай холилдоогүй, зөвхөн хоорондоо л зөрсөн байсан шүү дээ. Ядаж байхад бид тэгээд зөрүүлчихсэн бол яая гэхэв)


Би энэ мөчид үнэхээр их харамсаж байна. Энэ 2000$ -ын хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ? (хандиваар цугласан мөнгөнөөс дахиад тасалбар авахад хүрэхгүй байгааг зориуд тэмдэглэе) Хүний нэр, пасспортын хэдэн цифрийг зөв хуулаад бичих сэтгэлгүй, тийм чадваргүй хүмүүс Монголын хилийг манаж, гадаад хэргийн яамны албан хэрэг хөтөлж байгаад үнэхээр их харамсаж байна.


Та бүгд иргэн миний энэ гомдлыг яаж барагдуулах вэ? Ямартаа ч энэ хазара 3 оюутан нэг их өндөр хөгжилтэй оронд ирж гийгүүлээд байгаа юм харагдахгүй л байна даа. Тосч байгаа элчин, тосч байгаа гадаад яам. Мөн таарав аа!


Дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр


PS: Гадаад яамны ...д гэж хэлэхэд: Гадаадын Жуулчин урих хуудас чинь ажиллахгүй хэдэн сар жил болж байна. 2 янзын хуудас байдаг. Нэгийг нь бөглөөд очихоор энэ нь биш нөгөөх нь гэж тэнэгтээд байдаг юм билээ. Хамгийн инээдтэй нь тэр буруу буюу хэрэглэхээр больсон маягтын нь линк нь вэб дээрээ байдаг нөгөөх нь зөвхөн хайлтын системээр олддогт. Зөв хуудсыг олдог арга нь бол бүр их сонгодог: "Гүүглээр зөвхөн ЦАХИМ УРИЛГА" гэж бичээд хайсан тохиолдолд л олддог. Энэ вэбийг анх МCS хийсэн гэсэн. Тэд нараар тэгээд maintain хийлгээд засуулвал яасийн?


2. Энэтхэг дахь элчин сайдын яам одоо вэбтэй болох болоогүй юу? наад box@airtelmail.in гэдэг чинь баргийн хүнд олдохгүй хаяг байна лээ шд. Худлаа гэвэл embassy of mongolia new delhi гээд гүүглдээд үз дээ!


Ямар имэйл хаяг, утасны дугаар гарах нь вэ? Дандаа худал мэдээллүүд. Яагаад update хийдэггүй юм бэ? Би бол та нар руу утасны карт аваад утсаар ярьж байж олсон имэйл хаяг шүү дээ. Тэгээд нэг асуулт асуугаад 1 сар хариу ирээгүй л хаяг даа! Тийм олон хүнд виз өгөөд завгүй байдаг юм байх даа! Уучлаарай. Би үнэхээр та нарыг завгүй гэхэд огтхон ч итгэхгүй байна!

Дүгнэлтийн оронд:

Бидний 40 хувь ядуу, дотоодын сүүний хэрэглээний 10% аа л өөрснөө хангадаг, бусдыг нь хятадаас импортлодог тухай би бичлэгийн эхэнд дурдсан. Тийм ээ, дээр нь манай консулынхан бичиг үсэгт тайлагдаагүй. 2 сар шалгаж, бөөн юм болчихоод эцсийн бүтээгдэхүүн буюу нөгөө виз олгох цаасан дээрээ ... ооps хэхэ. Хөгжилтэй ч юм шиг. Хүүе, хандив өгсөн найзууд аа: 2000 доллар будаа, Сорри!!!

31 comments:

Anonymous said...

Surguulid surah gej baigaa hunii uuduus hun guideggui yum. Hehe.

Galzuudleo said...

монголын хамгий өөдгүй сэтгэлгүй хүмүүс хамгийн чухал албанд байдаг нь юуныхав.. хмм

Anonymous said...

gadaad hergiin yamniihan arai denduu yumaa.. bas ter enethegt baigaaa konsuliinhan..

oogii said...

Xaramsaltai bna, Ingej mail bichseniig chin demjij bna. Mongolchuud bugd edgeer xumuusiin umnu ug xelexgui uildel bolgoniig ni unguruusuur baigaad dawarchixsan baigaan gej xelmeer bna. Gants ch gesen xun eserguutsdeg "odoogiiin" xumuus busad shigee bish gedgiig oilguulsan mail bna gej bodoj bna.

Anonymous said...

Ene odoo yagaad manai gadaad "hergiin" yam, elchin saidiin yamnii albaniihan iim "Usnii dusal shig"adilhan hariutslagagui, hereg tuvugt orootsolddog humuuseer duureed baina be?

Hamaatan sadan, tanil tal, nutag nugaaraa ajild avdagtai holbootoi baij boloh yum. Iimerhuu zuiliig zugeer orhiod baij bolohgui ee, sain tulj hariutslaga tootsoj baihgui bol ingeed bolood baidag yum, undur tsalingaa avaad yavaad baidag yum geed l baina. Er ni Mongoliin ard olnii tatvaraas tsalinjij baidag gedgiig ni yas mahand ni shingetel oilguulj, turiin uilchilgeenii ajil hiij baigaag ni sanuulah heregtei!

Anonymous said...

mongoliin ugaasaa deed albaniihan hamgiin ajildaa hainga handdag humuus baidag shd. end erteed hoyor ih surguliin hoorondiin hairltsaanii eeljit hural bolohod heden dollar manaid orj irehve? tuunii heden huviig ni zavhij chadah bol geed ulaim tsaim baidag yum bainalee. orchuulga hiij baisan bi uuriiguu mongol hun gedegtee gutarsan shuu. yagaad iim yaduu setgelgeetei amin huvia hicheesen "MALCHID" ni deeree garaad baidgiig medehgui yum...

Anonymous said...

Yer ni bid Toriin baiguullaguudaas bolood asar ih tsag, zarim tohioldold mongo togrogooroo hohirood duusdag. Tsahim Urtuu baiguullaga India dahi MGL-yin ESY, Konsulyin gazraas mongo togrogoo nehemjleh heregtei. Bid duugyi ongorch bolohgyi shyy!

Javkhlan said...

er ni haa gazriin toriin ajilchid ajildaa hainga hund surtaltai handdag shuu dee.

serdaram said...

Yer ni bid Toriin baiguullaguudaas bolood asar ih tsag, zarim tohioldold mongo togrogooroo hohirood duusdag. Tsahim Urtuu baiguullaga India dahi MGL-yin ESY, Konsulyin gazraas mongo togrogoo nehemjleh heregtei. Bid duugyi ongorch bolohgyi shyy!

XChuluun said...

Ugaasaa manai toriinxon chin ajlaa meddeg xun ix xovorshdee xexe ternees bolood Undes ugsaa negtnee ex orondoo avchraaguid chin xaramsaj bainaa nzaa

Anonymous said...

Vneheer haramsaltai yum aa. byyr heleh ch yg oldohoo baichihlaa. ted nar odoo hairan sain sanaanii ayn gej halaglahaasaa ilyy hairan tsagaan tsamts vnetei gutel mini toos bolchihloo geed l buun buun brendiin tuhai sanaa zowinoson hvmvvs l suuj baigaa baih daa. Getel haalganii tsaana...

xvv said...

Хэдэн жилийн өмнө Япон дахь элчин сайдын яам ч бас л яг иймэрхүү хариуцлагагүй элэг нэгтнийхээ төлөө гэх өчүүхэн сэтгэлгүй, алхайж, ялцайж, дарвайсан хүмүүс дүүрэн байсан. Харамсалтай.
Хаа газрынх адилхан гэж нэг хүн энд сэтгэгдэлд бичжээ. УБ дахь Японы элчингийн ажилтнууд Япончууддаа яаж үйлчилдгийг нэг өдөр ч болов тэнд сууж харчихаад, хичнээн гомдол сард гардаг болох, гомдол гарсан тохиолдолд тухайн хүн яадаг болохыг мэдчихээд ингэж бичмээр юм. Өөрийн сайн мэдэхгүй зүйлийг ярьснаас чимээгүй сууж байх нь дээр байдаг гэж зарим хүн ярих юм билээ...

Anonymous said...

Tokyod bdag Mongoliin elchin saidiin yam chini bas l mongoliin neg hund surtaltai humuusiin gazar bna le shd. Bgaa orchindoo dasan zohitsood chadahguigee ulgerleed yaponchuudaas suraad huntei bolovson zov haritsah ene ter gesen oilgolt unendee bdaggui um bna le. Elchingiinh ni ehner geed neg egch dood lobby ruu ni barag geriin huvtsastaigaa usendee us oroodog haichaa zuuchihsen buuj irj bgaa ene ter ni oi gutmaar. Manaihan alban yosnii hariltsaan deer arai l boloogui bga um bna le. Gadaadad olon jil elchingeer suuj ajillaj bgaa humuus tiimhen um anzaaraad saijruulj chadahgui archaagui gedeg ni.

Ochko said...

Даварсан гайхайнуудыг зайлуулвал таарна!!!

Soyolerdene said...

Ямар хариуцлагагүй хүмүүс вэ. Угаасаа төрийн албанд бүүр дипломат албанд иймэрхүү хүмүүс дүүрэн болждээ. Би саяхан тэр 3 хазара оюутан ирсэн болуу гэж бодож байлаа. Гэтэл иймэрхүү маягтай юм болоод байж байдаг. Хохирлийг гадаад хэргийн яам л барагдуулах хэрэгтэй юм байна ш тээ.

Залуха said...

Манайх ингээд л болж өгдөггүй шд. Яахаараа ийм хачин байдаг байна аа? Ар өврийн хаалгаар орсон баян айлын цатгалан мантуунууд л тэнд ажиллаж байгаа даа. Тэд мэдээж бичиг үсэгт маруухан байх нь тодорхой шүү дээ. Бас сэтгэл гээч нь даанч байхгүй байх.

Anonymous said...

Elchind bolon turiin alband ajilluulah chini songuuliin daraagiin shagnal sh dee yamar medleg mergejil ene ter ni hamaagui sh dee ajlaa hiideg huniig halaad ajlaa hiij chaddaggui huniig avdag ni Mongol turiin yalzral. Neg bodliin bur ih yalzarchihval hurdan zasal avah bh. Odoo bur bichig useg tailagdaagui humuus ni elchind ajillaj bgaa gedeg chini yalzral ni ovoo erchtei yavagdaj bgaagiin shinj

Arsun said...

Дэндэж байна

Gobi said...

Hn

iim xumuusiin xen boloxiig xuviin suljeegeeree biyestee medeelj bx xeregtei.

Anonymous said...

Muna: Turiin albanii alban haagchid turd bish irgeded uilchileh yostoi gedgee martchihsan esvel meddegui gedgiin tod JISHEE ene bolloo. Ug ni turiin alband orohdoo tangarag urgudug bailtai. Daanch bugdiig ni haalgaar garahdaa martaj orhiod, turiin alband orsnoo temdeglen CLUB-ruu guilddeg...
Ter 2000$-iin huvid budilaan hutgasan hunii tsalingaar ni tuluuldeg senjuu yamar ch baisan tuluulj baragduulah heregtei. Ene handiviin mungu yaj bossoniig meddegiin huvid 20$ dutsan ch haramsaltai baih bolno

Byambatsogt said...

Ингээд зүгээр өнгөрч болохгүй ээ. Хариуцлага тооцох хэрэгтэй.

Pearle Deppsu said...

Хэхэ, шахааны хүмүүс одоо тийм л байна шд. Илүүг хүсээд хэрэг ч үгүй биз дээ

Anonymous said...

Хайран сэтгэл, хайран мөнгө

Ганзо

Anonymous said...

Teneg humuus teneg l baidag sh tee. Hiij baigaa yumand ni hyanalt tavihgui yasiin. Ali ali taldaa hariutslaggui l sanagdlaa.

xvv said...

Пирамидын хэлж байгаа үнэхээр үнэн юм аа. Яг хариуцлага алдсан хүнийг нь аль болох тодруулж байхгүй бол ерөнхийдөө адил байлаа гээд тэр дотор хичээж зүтгэж, сайн ажиллаж байгаа хүмүүсч бас муу нэртэй болчих юм байна...

Anonymous said...

Hariutslaga tootsoh geheer tootsoh erh medeltei heseg n uursduu "no"-toi uchir neg uedee iim baih bizee. Harin ene uurchlultiin processiig hurdasgahad nuluuluh zuil bol "shahaanii" gegdeh humuusiig alban tushaald tomilohod anhnaasaa eserguutsej chadah heregtei, tus tusyn salbarynhaa hemjeend. Duugui suugaad daraa n zovlon nuurleheer The Scream boldog doo.

Anonymous said...

aaya ya, ene zaluugiin blogt nemegdsen bichleguudiig unshaad ih uram avdag setgel sergedeg bailaa. harin odoo nuguu l neg niitleg dur zurag. mongold irsen hun bur (barag hun bur)-iin nuur tuldag zuils odoo chamaig bas buhimduulj bna, buh elchin saidiin yam, za er n haana erh medeltei mongol hun bna, bugd iim hund surtaltai bas bichig usegt tailagdaagui bdag. hechneen hunii nerv, mungu, tsag uund uregdsen yum buu med, hechneen hun gomdolloson yum buu med. yag l nuguu tehiin ever tengert tuldaggui gedeg shig. harin yaj tehiin evriig tengert tulgah ve, yaj uuniig uurchluh ve gedegt ug, sanaagaa nemerleech. gomdogsdiin tsuvaand buu negdeech gej guiya...

Anonymous said...

hahaha :)))))))))))))).. respect respect.. :D

hunsudlaach said...

teneg garuud

Anonymous said...

Shaa chi ooroo yostoi manguu!
1. Ugaasaa manguunuudtai haitsah baij baij chi ooroo l zohitsuulah yostoi shdee.

2. Ooroo zohitsuulj chadaagui aldchihaad busdad buruugaa chiheed ongoroh geed bdag!

3. Naadah chien mongold yu ch bish jijig asuudaldaa orno zaa. Iimhen yum zohitsuulj chadahgui bol oortoo gomd za, tsaanaa chine zondoo hetsuu asuudluud bhad.

Сувд said...

http://altangerege.wordpress.com/
Манайхаан зочлоод нэг үзээрэй