ТАЛАРХАЛ
Mонголын хамгийн анхны вэб порталын нэг Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын иргэн, хазара угсааны Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар энэхүү тэтгэлэгт ялсан билээ. Нийт 60 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь гадаадад суугаа Цахим Өртөө Сүлжээний гишүүд, хувь хүн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хандиваас бүрдэх болно.
Тэтгэлэгийн хүрээнд Монголын хамгийн шилдэг их сургууль болох МУИС-д түүх, монгол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах гурван хазара оюутны сургалтын төлбөрийг Монгол улсын иргэний адил тооцож, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр олгуулах бидний хүсэлтийг хүлээн авч тэтгэлэг олгож, олон зуун жилийн түүхийн нугачаанд хэлмэгдэж зовсон монгол гаралтай иргэдээ дэмжиж тусалсан МУИС, БСШУЯ-ны хамт олон болоод сайд Ё.Отгонбаяр танд нийт Хазарчууд , Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье!
Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг авсан Хазара оюутнууд маань Монголын түүх, өв соёл, орчин цагийн Монголын нийгэм эдийн засаг, шинжлэх ухааны тухай гүн гүнзгий мэдлэг, боловсролыг эзэмшиж, хоёр ард түмний түүх соёл, институт хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 9 сарын 1
9.04.2009
Ё.Отгонбаяр сайдад баярлалаа
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Би бол Цахим өртөөнийхөнд баярлалаа гэе
Sainbayar sain xuuxed shuu xexe. Ix xeregtei zuil xiijee xo bayar xurgey saidad ch bas
ih sain ajil hiijee saidad bayarlalaa mon shalgarsan 3 zaluudaa amjilt husie bi neg chingis gedeg hazar naiztai gej... n&d
Отгонбаяр сайд... Өөрөө залуу хүн, бас боловсролтой, нээтийн үнэ цэнэ, залуучуудыг ойлгох ёстой эр хүн байгаа... Түүний талаар анх удаа бодлоо бичиж байна. Хажууд нь байвал сайн хүн гэдгийг нь ойлгоно байх... улс төржвөл намчирхаад хэцүү болох байх...
Сайхан үйл бүтээжээ. Цахим Өртөөнийхөнд баяр хүргэе!
Daldagnadag bainshd
Хазара ахан дүүсээ дэмжих талаар та бүхний хийж буй ажлыг цагаа олсон шинэлэг уур амьсгал авчирч буй сайн санаат үйлс гэж үзэж явдаг. Баярлала цахим өртөөний зохион байгуулагч нарт.
www.hamagmongol.net
Post a Comment