5.26.2008

Монгол бол Улаанбаатарын утаа биш...

Блог дээр сүүлийн 2 бичлэгт санаа оноогоо үлдээсэн N&D, RastaVirus, sanakae, NNN, Amar, Боорчи, gegeen, M-hyyhed, Bebe, Tsaagii, saika kamikaze, Сумбаа, ganga, manson, Undarmaa, Od, Амар, Нараа, болоод бусад Anonymous андуудад чин сэтгэлийн угаас гүн талархал илэрхийлье!!! Бас нэр дурдагдаагүй зарим хүмүүсийн (жишээ нь Болор, Хулан, Болд андууддаа) хувийн имэйл хаягаар "Монгол ямар байна?", "Очсон нь дээр үү?" г.м асууж тодруулсан зүйлст хариу болгооё.

Тийм ээ, бидний нөхөд харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөж амжсан бол эх нутагтаа ажиллах төгс бус ч сайхан цаг үе ирж байна гэж үзээд буй.

Монголын нийгмийн бүх салбарт ер нь маш олон эерэг өөрчлөлтүүд төрөл бүрийн (удаан, хурдан, мөлхүүр, огцом) хурдаар өрнөж, улс орон маань хөгжиж дэвших үе шатандаа яваа юм байна. "Дэлхий бол хавтгай" гэгчээр доор бичсэн уриалгадаа "заавал эх орондоо баймааж хийж бүтээнэ" гэж хэлэхийг зориогүй билээ. Хэрэв тийм бол хэт өрөөсгөл ойлголт болох нь тодорхой. Хүн ер нь хаана илүүтэй үр бүтээлтэй, хаана илүүтэйгээр нийгмийн болоод хувийн баялгийг буй болгож чадаж байна, хаана өөртөө болоод бусдад үр нөлөөтэй байж чадна тэр газраа амьдарсан нь дээр байх. Чухамдаа, бид Мерседес Бенз, Порш гэдэг ч юм уу аливаа нэг авто тэрэг байлаа гэхэд бид хаана 100 + км/цаг -ийн хурдтай давхиж чадах буюу ашигт үйлийн коэффицент өндөртэй байна, тэр газраа байх нь дээр гэж хувьдаа үздэг. Улаанбаатарт 150 км/цагийн хурдтай давхих бололцоотой сайхан Мерседес хэрнээ давхих нөхцөл бололцоогүй, зөвхөн 25-40 км/цагийн хурдтай давхиж нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа бол тэр хүн өөрийнхөө потенциал, ур чадвар, нөөц бололцоог бүрэн гаргаж, ашиглаж чадах тэр газарт очиж, илүү үр бүтээлтэй ажиллаж, сурч мэдэх, салхи сэнгэнүүлэн "давхих" нь дээр байх л даа. (энд би хотын замын хурдны дүрэм зөрчих тухай яриагүй шүү, хэхэ:)Тэгэхээр хүн Нью-Йорк, Токио, Бангкок, Сингапур, Шинэ Дели, Стокхолм, Парист ажиллаж амьдарсан хэрнээ монголдоо байгаа хүмүүсээс ч илүүтэйгээр Монголынхоо хөгжилд өндөр хувь нэмрээ оруулж байж болно шүү дээ. Тийм жишээ ч бидний эргэн тойронд мундахгүй их бий. Гадаадад байгаа Монголчууд эх орондоо эдийн засгийн болоод оюуны бусад хэмжигдэшгүй (intangible) хөрөнгө оруулалтыг асар ихээр байнга, зогсолтгүй оруулж байдгийг та бид сайн мэднэ. Ашигт үйлийн коэффицент харь оронд илүү байх магадлал маш өндөр, үүнийг бидний сүүлийн 10 жилийн түүх гэрчилж байна. Гэхдээ асуудлын гол нь нэгэнт хийх зүйлээ хийсэн бол эх орондоо ирж ажиллаж амьдрахад сайхан болж буй цаг үе ирж буй буюу "хур борооны үүлс" хуран байгааг нүдээр олж харлаа. Миний хувьд насныхаа 3/1 буюу 9 жил гаран хугацаанд харьд байсан нь одоогоор хангалттай юм, тиймээс ч Монголдоо үлдэхээр шийдсэн. Хавтгай дэлхийн ачаар хэдэн сар Чикаго дахь ажлаа VPN холболтоор хийж, цалингаа аваад явж болсон нь эргээд Монголын маань бодит хөгжлийг харуулж байна. Энэ холболт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байлаа (угаасаа байгаа) гэж үзвэл тухайн хүн Даланзадгадад байх зуураа Нью-Йорк дахь оффисийнхоо компьютерт холбогдоод, хажуу өрөөнийхөнтэйгээ чатлаад, имэйлдээд, принтерээр тайлангаа хэвлэж нарийн бичигээрээ авахуулаад, сүлжээгээ хянаад чухамдаа бүрэн бүтнээр нь ажлаа хийж дөнгөнө гэсэн үг. Анх 2007 оны 10 сард Улуснэтийн Интернэтээр 550Кbps-ын хурдтайгаар холбогдоход сарын 360$ төлдөг байсан бол энэ тоо 2008 оны 1 сард 55$ болж буурсан нь энэ салбарт гарсан хөгжлийн том үзүүлэлт юм.

Их гүүш Ц.Дамдинсүрэн гуайн "Зугаацахаар мордсон нь"-д гардаг шиг өчигдөр Тэрэлж рүү хэсэг найз нарын хамт зугаацахаар мордов. Тийм ээ, Монгол бол Улаанбаатарын утаа биш, Монгол бол Улаанбаатарчуудын замын бөглөрөл, бухимдал, уур хилэн, бас сонгуулийн үеэр ирдэг "бэлэг" биш билээ л... Монгол бол Тэрэлжийн ой, Тэрэлжийн ус, Тэрэлжийн уулс билээ л... (Аавын минь унших дуртай Нямбуугийн Нямдорж гуайн нэг гоё шүлэг бий. Тэр гайхамшигтай шүлгийг дараа блогтоо тавина аа)

Харин Монголд байх хугацаандаа аль болох ойр ойрхон гадаадын бусад орноор аялж, дэлхийн хөгжилтэй танилцахыг хүснэ. Сонсохнээ, хүмүүс монголд удахаараа их зэвэрдэг шүү, болгоомжлоорой гэж ярилцах. Байнга "fresh" итгэл үнэмшил, урам зоригтой байхад энэхүү аялалууд их зүгээр юм шиг байгаам :) Ямартаа ч та бүгдтэй нэгэн өдөр дотносон танилцах байх аа гэж найдна.

Дэлхийн 200 аад улс орныг тус бүр нэг баг гэж үзвэл бид Монгол хэмээгч багийн гишүүд билээ!

Бид МОНГОЛ хэмээгч асар их ялгуусан түүхтэй, олон жаран, мянганы нар салхийг, бас түмэн үеийн дайн дажин, энх тайван, зовлон зүдгүүр, баяр жаргал, шударга ёсыг үзсэн сүрлэг тэр ХЭРМЭН БАРИЛГА-ыг өнөө цагт буй болгогч, сүр жавхааг нэмэгч ТООСГО билээ!

Бидний үеийнхэнд эх оронч байх шалтгаан францын, японы, эсвэл америкийн үе тэнгийн залуусаас илүү буй гэж л бодогддог доо...

Гэхдээ ирэх долоо хоногт КТМС-ын оюутнууд, энэ хаваржин Монгол нутгийнхаа өнцөг булан бүрт мод тарьж яваа Д.Сэрдарам багштай "Му Club"-ын залуустай уулзахдаа намар уулзахдаа хэлж байсан тэр л зүйлсээ хэлье гэж бодож байна. "Юм үз, нүд тайл! Болж өгвөл гадаадад магистр хий. Харин буцаж ирээрэй!"

(авах зүйлийг аваад, гээх зүйлийг гээнэ буй заа андуудаа. Энэ блогт заримдаа зөвхөн өөрөө өөртэйгээ ярих гэж л юм бичдэг билээ л...)

22 comments:

Anonymous said...

Hi mongoliin onoogiin tuhai ooriinhoo setgegdeliig bichsend bayarlalaa. bi ch gesen suuliin ued havtgai delhii iim agui baigaag bishreed l suuj bna chamd ajiliin ih amjilt husie zaluu hunii nudeer bas olon jil oor orond baij baigaad irsen hunii nudeer harah saihan bna oodrog bolj bgaa gedegt buren itgeltei bna bi ch gesen mon yalgaagui zaluu hun uchir mongoloo gesen setgel odor bur zurhend min zohildog yum mongoloos garaad 3 jil bolj bna ahiad neg jaahan hugatsaa l bolchihbol hussen zuilee hiih booon moroodol yavaj bna daa jaahan ajil hiichiheed l ....... mergejleeree ajillana daa magadgui hezee negen tsagt hamtdaa suugaad sanaa bodloo soliltsoh ch yum biluu N&D SWEDEN

Anonymous said...

TERELJ NEEREE UNEHEER SAIHAN SHUU TER SONIN SONIN HELBERTEI HADNUUD ........ N&D SWEDEN

gegeen said...

hehe, hogshin chini sariin daraa mongold ochih gej baina, odoogoor australia-d baigaa. ochvol uulzah u.

nadad bas neleen olon shine sanaanuud baina, gantsaaraa hodlohoor gantsdah uye gardag l yum, gehdee heregjeed ehelchihsen zondoo l jijig sajig yum baigaa. boon boon amjilt!

cheers

www.gegeen.com / gegeen@yahoo.com

Odkhuu.B said...

Хавтгай дэлхий хувь хүнд бидний жинхэнэ мөн чанар хэн нь хэн бэ гэдгийг дэлхийд харуулах шудрага хэмжүүр болж байгаад бахдашгүй байхын аргагүй

Anonymous said...

Delhii booronhii bish, internet hereglegchiin gariin avlaga gesen nomuudiig unshsan, mash ih taalagdsan.Urid omno anzaardaggui baisan mash ih zuilsiig medej avsan, ystoi nud neegdsen shuu.Zaluusaa zaaval olj unshaarai, shireenii chini nom bolno gedegt itgeltei bn.

Оогий said...

Sain baina uu.
Bi chamaig /magadgui taniig/ "Delxii buurunxii bish" gedeg nomoor tani medex bolsoon.
er ni bol ene nomiig unshsanii daraa minii bie blog geechiig xutluj exlesen yum.
Bi naiztaigaa xamtran neg setguul gargaj baigaagiin zeregtsee bas neg sonind ajilladag yum.
Ali alind ni odoonoos exleed Shine Yeiin Zaluus /New Generation/ gedeg bulan xutulj baigaa.
Taniig ene buland maani zochilon yariltslaga /interview/ ugnu uu gej xusej baina. Xuseltiig mini xuleen awna gedegt itgej baina.
Tanii nomiig unshsanii daraa xutlux bolson blog maani www.oogiinoo.blogspot.com yum.
Minii mail xayag buyant_oogii@yahoo.com

Undarmaa said...

Hello.
Just so you know you are not writing to your self I'm sure many people reading what you wrote.

Bebe said...

dahin dahin amjilt:) blogoos chin mash ih erch huch avav:)

daylight said...

hey manai surguuli deer hezee irne gesen be, eroosoo duulaaq ym bn. en-gee todorhoi bolgoj ogooch

Anonymous said...

Сайн байна уу? Монголд Улаанбаатараас гарангуут шууд утаагүй болж цэвэр агаар амьсгалах ямар сайхныг мэдэрдэг гэхэд хэлсдэхгүй байх. Монголын үндсэрхэг үзэлтэй залуус маань Монголдоо ихийг хийх байх гэж би хувьдаа боддог. Би тээврийн удирдлагаар сурдаг,төгсөөд Монголынхоо авто замын сүлжээг сайжруулж, замын бөглөрөө багасгана. Түүнийг дагаад машины утаа багсана гэж би найдаж явдаг. За ингээд бүгдээрээ МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЬЕ!!! Цэрэгт яваагүй ч гэсэн хэхэ.

Lighthouse said...

Монголд суралцаж байгаа оюутнуудад би нэг юм хэлмээр санагддаг юмаа. Зөвхөн багш нарын зааж байгаа юманд баригдалгүй, өөрийн англи хэлний мэдлэгийг ашиглаад гадны сургуулиудын хэрэглэдэг ном сурах бичиг, материалуудыг давхар судлавал мөн ч хэрэгтэй сэн. Интернэт дээр ч гэсэн еbook хэлбэрээр олон материал олдох боломжтой. Дэлхий дээр хэвлэгдэн гарсан шинжлэх ухааны материалуудын ихэнх хувь нь англи хэл дээр хэвлэгдсэн байдаг билээ.
Монголд интернэтийн үнэ хямдарч байгаад би их баяртай байгаа. Намайг байхад ч бас л их үнэтэй байсан шүү.

Zoloo said...

Санал нийлж байнаа та ганцаараа бишээ олон хүн үзэл бодлыг чинь дэмжиж байна, монгол залуучууд харьд одож өөрийн чинь хэлдэгээр "Юм үзэж харж нүд тайлах" нь чухал ч эргэж ирээд юу сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжлийн шатыг нэгээр нэмэхэд зориулж байгааг харахад бахархалтай. Монгол бол нээрээ л Улаанбаатарын утаа биш шүү дээ, Монгол чинь энэ дэлхийн түүхийг бичилцсэн БОСОО заяатай хийморьлог ард түмэн шүү дээ!

Anonymous said...

sain bnau?gj mongoliin olon myangan zaluus mongolooroo mendeldeg boloosoi gj husej bna.tanii ooroo oorteigee yarij bgaa blog chin bidend shineer negiig bodogduulam,odor bur shine erch huchiig ogdog gdgig ta medej medej itgel duuren tsash ajlaa urgeljluuleerei!odoo l bidnii husej bsan shine uy NEW UB aisui bhshig bnadaa.

Khulan said...

Next time when you go to Terelj again, you should definately try Ayanchin Resort ;)

Anonymous said...

Bi huvidaa boddog yum. ehleed mongoldoo sur tegeed daraa ni gadagshaa garj jaahan haritsuulj uzeh heregtei yum gej.

Unuudur gadaadad surchaad irsen humuusiin (bugdiig ni heleegui yum shuu) niitleg neg aldaa ni gadnii element deeree mongol elementiig zugeer l chimeg tudii bolgoj orhiod baidag. Bi enetei yer ni evlerdegguildee.

Gol tsum muhlug ni mongol baigaad tuuniigee ter gadnaas olj avsan tehnologiin devshil turshlaga ene tereeree ulam todotgoj uguh yum.

Globalchlaliig humuus am amaa uraldan magtan shagshin humuus ih yarih durtai bolson bna. Yum sain ch taltai muu ch taltai. Bi hen bilee gedgee hen hungui ehleed bodoosoi! Tiimees hamgiin sain saihnii tuluu hamgiin muugaar bodoj hudluh heregtei baidag.

Unuudur tanii yarihiig sonsoj baihad "bi business man bolno" gej yarij baisan. Yag yamarshuu business man bolno gedgee (zarchmiin huvid) ta heleegui!!!

Minii huvid bol ihenh humuust tusuulugdushgui. tsag uyeesee turuulsen ch gehiimuu (nadad bol ene hureh l yostoi zailshgui ) zorilgo bii l dee. Bi yag ingene tegne gej tuluvluduggui. Ugaasaa minii nuguu terguun zergiin zorilgondoo hureh zamd ayandaal ene buhen nuhtsulduj uusdeg. Ene business man gedeg chin zugeer l damjaad unguruh neg shat.

Tom dalaitstai setgej tuushtai hudul, ugaasaa bolomjuud garch irne. Ene praktikaar notlogdoj baigaam shuu. Nomon deer baidag uguig medehgui! hehe

Anonymous said...

Yariltslaga deer tanias neg asuult asuuh geed tsag duusaad amjaagui. End bichchiheye. "Todorhoi buteen baiguulalat deer ta hunii nuutsuu yamar undesleleer yaaj burduuldeg ve?"

(Bi bol gagtshuu huvi huniih ni chin husel ermelzel deer ni tulguurladag. ayandaa tednuus devshin saijirdag. Medleg chuhal ch teriig ni bi 2-r egneend ni tavidag.)

Anonymous said...

sain medehguimaa ymar ch baisan hytadad surah tetgelegtee tentschilee gehdee KTMC ee orhiod yvah bas sonin ch um shig 2 hon jil uldsen baihad
er ni hytadad surah ymar bh bol, ug ni german ypon 2in neg ruu ni yvah sanaatai bsan chini tetgeleg oldohod hetsuu umaa(gehdee naidvar tasraagui l bna ^^)
davuu tal ni hyatad hel deer surahiimdaa, uurd manai ornii horsh baisaar baih hoino iluudehgui, aa bas cholootei irj butsaj bolohim bna harin sul tal ni hezeenii hytad orchind durguig mini helehu, ydaj bhad tend surdag nohduud ni hyatadad ih um surna daanch ystoi omhii gazar geh um ???

Anonymous said...

yu bichchivee ystoi l oorteigoo hunii blogt yrichihaj
shine ajild tani amjilt husie!

Anonymous said...

hi zaluusaa ta nariin bichsen zuiliig unshaad uneheer stgel hudulj bna shuuuuuu uneheer gaihaltai.bi bas ehleed mongold suraad daraani gadagshaa garna gej boddog.tegeed ta naraas zuwluguu awah gesiiin.mongoldoo yaj tetgelegtei surah we ene minii huwid uneheer chuhal.mash olon talaasni haij uzsench olj chadahgui yum buuuuuuuuuuuuuuuuur setgeleer unal bjiina.ta nar meddeg buhnee my haygaar ywuulaaach.tusalna gej naidaj bna.my hayg mooko_z@yahoo.com, moko_mff@yahoo.com naidaj bnashuu zaluusaa

Anonymous said...

taniig nuutshan hairladag hehe naiz busguitei yu tegeed ch yamar emegteid durtai ve hehe

Anonymous said...

tiimee, gadagshaa yawj yum vzej nvd tailah vneheer heregtei shvv. minii huwid mgld bhdaa mgliinhoo talaar tiim ihiig boddoggvi blaa. harin endees neg sonsuushtai yumiig medej awlaa/ umnu ni sonsoj baisan ch say dahin sergeej awlaa/ yum er ni bainga neg gzraa baigaad bwl ezewerdeg gej shig hvn ch gesen bolj ugwul bnga shine zvilsiig vzej shine gazar ochijhvnii orchlongiin gaihaltai shine zvilstei taniltsaj nvdee neej baimaar yum bn shvv. end haraad baihad iim olon erch hvchtei zaluus baihad mongol ornii maani ireedvi gegeeleg haragdaj bn6 saihan baina.

Anonymous said...

Таны машин бензин их идээд байна уу? Утаа их хаяад байна уу? Бид танд туслъя. unlimited.power999@yahoo.com Утас: 9696-0206