4.18.2008

Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн НОМ мэндэллээ

Цахим өртөө сүлжээний журмын анд нартайгаа нийлж 2006 оноос хойш хамтран бичиж эхэлсэн ном маань дуншиж дуншиж сая мэндэлсэн билээ. Уг номын талаар Цахим Өртөө сүлжээ, News.mn, Olloo.mn тавигдсан мэдээг энд орууллаа. Номын буян арвижих болтугай!
-------------------------------------------------------------------------------------------

Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн НОМ мэндэллээ

Монгол улсад Интернет үүсч хөгжсөний 12 жилийн ойд зориулан Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн "Интернэт хэрэглэгчийн гарын авлага" номын нээлт Монголын анхны төрөлжсөн номын их дэлгүүр Интерномд 2008 оны 4 сарын 19-ны Бямба гарагт 13 цагаас болох тул нийт сонирхогчдыг, тэр дундаа тус сүлжээний Монгол дахъ гишүүдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлтийн ажиллагааны үеэр номыг хамтдаа бүтээсэн залуусын сэтгэгдлийг сонсох, гадаадад суугаа зохиогчдын ирүүлсэн мэндчилгээг үзэх, номыг ивээн тэтгэсэн байгууллагуудад өргөмжлөл гардуулах, гадаадад суугаа номын багийн гишүүдийн ар гэрийн төлөөлөлд номын дээжээс гардуулах, Төв номын сан болон хөдөө орон нутгийн бүх номын санд 100 хувь ном бэлэглэх, хүрэлцэн ирэгсдэд номын 20%-ын хямдруулсан худалдаа явагдах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

Энэ ном нь цахим ертөнцөөр танилцаж нөхөрлөсөн, цөөнгүй нь өөр хооронд хараахан нүүр тулан уулзаж амжаагүй яваа Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн анхны хэвлэмэл бүтээл болж буйгаараа, Интернетийн олгож буй боломжийг ажил хэрэгчээр ашиглаж чадсаны нэгэн нотолгоо болон мэндэлж буйгаараа онцлог юм.

Тус номыг АНУ, Бельги, Герман, Их Британи, Монгол, Япон орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй залуус маань хамтран бичиж, хянан тохиолдуулcан байна.
Зохиогчид:
Амарбат. П (Moнголоос)
Амаржаргал.
Ж (Германаас)
Бадрал. С (
Бельгиэс)
Бат-Орших. Б (
Moнголоос)
Отгонбаяр. А (Японоос)
Сайнбаяр. Д (АНУ-аас)
Саруултуяа.
Ж (Moнголоос)
Цэрэнбат. Д (Их Британиас)
Хэрэглэгчийн үүднээс хянан тохиолдуулсан:
Б.Жамц (Moнголоос)

Хянан тохиолдуулсан:
П.Амарбат (Moнголоос)
Б.Жамц (Moнголоос)
Д.Сайнбаяр (АНУ-аас)
Ж.Саруултуяа (Moнголоос)

Монгол вэбийн сан”-г эмхэтгэсэн:Д.Анулан (Монголоос)Д.Батдулам (Монголоос)
Хэвлэлийн эх:
П.Амарбат (Moнголоос)

Хавтасны дизайн:
Ч.Ганболд (АНУ-аас)

Хэвлэл мэдээлэл, маркетинг:
Г.Солонго (Moнголоос)
 


Номын агуулгын талаар уг номын багийн ахлагч Д.Сайнбаярын энэ номонд зориулан бичсэн өмнөх үгнээс уншиж танилцана уу!

ӨМНӨХ ҮГ
Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн “Интернэт хэрэглэгчийн гарын авлага” ном уншигч авхай таны гарт хүрч байна. Мэдээллийн эрин зуунд даяаршил, хавтгай дэлхийн техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ дэлхийн иргэн бүр Интернэтийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгох зайлшгүй шаардлага нэгэнт буй болжээ. Монгол оронд Интернэт хөгжсөн сүүлийн 12 жилийн хугацаанд улс орон даяар интернэтжих үйл явц эрчимтэй өрнөж, харилцаа холбооны дэд бүтэц хөгжиж, техник технологийг ашиглах бололцоо улам бүр нэмэгдэж ирсэн хэдий ч хүн амын дийлэнхи хувьд Интернэтийн тухай ойлголт, хэрэглээ, боловсрол дутмаг хэвээр байна.
Дэлхий даяар тархсан монголчуудын харилцах нэгэн гүүр болсон Цахим Өртөө имэйл сүлжээгээр танилцаж, өдий болтол нүүр тулж уулзалдаагүй бидний хэсэг нөхөд сэтгэл зориг нэгдэж, цахим ертөнцөд багагүй хугацаанд хамтран ажилласны дүнд уг номыг бүтээлээ. Монгол, АНУ, Герман, Япон, Их Британи, Бельги орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуусын хамтран бүтээсэн эл ном нь эх орныхоо цаашилбал энэ дэлхийн өнцөг булан бүрт буй Интернэттэй танилцаж амжаагүй, Интернэтийг ашиглаж эхэлж буй, Интернэтийг өдөр тутам хэрэглэдэг ч нөөц бололцоог нь бүрэн дүүрэн нээж амжаагүй яваа мянга мянган хэл нэгт хэрэглэгчдэд зориулагдсан болно.

Интернэт нь өөрөө агуулгын агуу багтаамжтайгаас гадна цаг мөч бүр тэр нь нэмэгдэн арвижиж байдаг асар том сэдэв учир уг номд бүрэн гүйцэд хамраагүй зүйлс нэлээд бий боловч уншигч танд Интернэтийн зах зухаас танилцуулж, Интернэтийн буй болгосон нөөц бололцоо, ач холбогдлыг таниулж, улмаар Интернэтийн ертөнцөд хөл тавих үүд хаалгыг нээхэд туслахад бидний зорилго чиглэсэн билээ.

Уг номын 1000 хувийг хот, хөдөөгийн уншигчдад үнэгүй түгээх, бусад олон зуун хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн боломжит хямд өртгөөр хүргэх бололцоог мэдээллийн технологи, харилцаа холбоо, түүнчлэн банк санхүүгийн чиглэлээр ажиллаж буй монголын тэргүүлэх компани, аж ахуйн нэгжүүд олгосон юм. Номын ерөнхий ивээн тэтгэгч Мобиком корпораци болон Датаком, МCScom, ХасБанкны хамт олонд Интернэт хэрэглэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ дашрамд номны гүйлгээнээс олсон ашгийн тодорхой хувийг “Цахим Өртөө Холбооны нэрэмжит Oюутны тэтгэлэг”-ийн санд хандивлаж буйг дурдахад таатай байна.
Эрхэм Та цахим ертөнцөд тавтай морилно уу!
Д. Сайнбаяр
Номын багийн ахлагч
2008.02.14

7 comments:

ganga said...

Баяр хүргэе. Цэрэнбатын блогоос энэ тухай анх уншсан. Цааш цаашдаа цахим өртөөний оюуны хүчээр олон сайхан ном гарах болтугай. Амжилт арвин байх болтугай.

ganga said...

Tanai ene nomiin talaar medee blogtoo oruullaa. Blogchid hamtran ajillah bolomjiin talaar sanal asuusan baigaa, zochilj sanalaa uldeene uu.

М.Огоо said...

Bayar hurgii and mini. Zaashid ulam ih amjilt!!!

Anonymous said...

hi. tand amjilt husey, bas ubs-iin nevtruulegt. uzdeg demjdeg shuu.

Anonymous said...

Та бүхэнд баярлалаа.
Энэ номыг нэт-ээр монгол хэл дээр унших боломжийг хэлж туслаач.
Хүндэтгэсэн,
zambaga@gmail.com

D.Sainbayar said...

Sain baina uu, Zambaga

Odoohondoo ug nomiig Internet deer tavih bololtsoogui baigaa. Yavaandaa zarim hesgees ni tavigdah baih aa.

Mun www.nomundalai.mn deh salbaruudaar udahgui zaragdaj eheleh baih.

Mash ih bayarlalaa.

https://businessplan-enkhmaa.blogspot.com/ said...

gjh