10.23.2007

Гадаадад гарвал та Монгол улсын иргэн биш болох нь ээ

УЗ-н хуралдаан - Цахим Өртөө Холбоо2007 оны 10-р сарын 16-нд болсон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны үеэр гадаадад амьдарч байгаа сонгогчдын судалгаа, бүртгэлийг гаргах дүрэм, журмыг хэлэлцэх ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэж сонгогчдод үнэмлэх олгох, сонгуулийн аль нэг тойрогт харъяалуулах боломжгүй, саналын хуудас, сонгогчийн үнэмлэх хэвлүүлж, хүргүүлэх, сонгуулийн тойргуудад хуваах асуудал хүндрэлтэй байгаа гэх мэт үндэслэлд суурилж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналд хүрсэн аж. Улмаар уг саналаа УИХ-д уламжлахаар тогтсон тухай Үнэн сонинд мэдээлжээ.

Гадаадад суугаа 220,000 гаран Монголчуудын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг Сонгуулийн хуулиар баталгаажуулж, сонгуульд оролцох эрхийг нь хангахын төлөө тууштай тэмцэж ирсэн Цахим Өртөө холбооны ажлын хэсэг уг шийдвэртэй холбоотой санал бодол солилцох үүднээс 10 сарын 18 нд МТҮП-д хуралдлаа. Уг уулзалтад хуульч Г.Ганзориг (Вашингтон), хуульч Э.Батбаяр, сэтгүүл зүй, мэдээллийн технологийн ажлын хэсгийн Л.Лханаран, Б.Лутаа, Д.Сайнбаяр (Чикаго), Ж.Саруултуяа, Б.Жамц, Д.Анулан нарын ЦӨХ-ний УЗ-н гишүүд болон тусгай зочин, хуульч Joe Spurlock (Вашингтон) нар оролцсоноос гадна С.Чулуунбаатар (Нью-Иорк), Ц.Гантөмөр (Берлин) нарын гишүүд цахим сүлжээгээр дамжуулан санал бодлоо илэрхийлсэн юм.

СЕХ хэмээх сонгуулийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллага УИХ аас үүрэг хүлээн 2 жил орчим хугацаанд төсвийн хөрөнгөөр гадаадын улс орнуудад судалгаа хийж, төсөл хэрэгжүүлж ирсний дүнд чухам ийм дүгнэлтэд хүрч, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ уландаа гишгэснээр барахгүй "Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах" буюу "Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчих" санал тавьж aрдчилсан нийгэмд байж боломгүй үйлдлийг хийж байгаад хуралдаанд оролцогсод туйлын харамсаж байгаагаа илэрхийлцгээсэн юм.

СЕХ-ны удирдлага хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уг асуудлыг нааштай шийдвэрлэх талаар удаа дараа амлалт гаргаж байсан нь саяхан билээ. 2008 оны УИХ-ын сонгууль ойртсон өнөө үед ийм санал, дүгнэлт гаргаж байгаа нь үүрэгт ажлаа биелүүлэхээс зайлсхийж, үүрэг хариуцлагаасаа мултрах гарц хайж байгаа ядуухан үйлдэл болж байна.

Өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хүнийхээ боломж, нөөц бололцоог нэмэхийн төлөө, үр хүүхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгүй хүний газар аз мэдэн "нүүдэллэж" яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард түмний өмнө ТӨР-ийн хүлээсэн үүрэг нь билээ. Гадаадын олон арван улс оронд олон жил хэрэгжиж ирсэн туршлага, ардчилсан үзэл баримтлалын тогтсон хэвшлийг үл харгалзан, асуудлыг удаашруулж, 2 жил ажилласаныхаа дараа зорилгоосоо ухарсан шийдвэр гаргаж, гадаадад суугаа Монголчуудын тэмцлийн дүнд бий болсон сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг "хүчингүй" болгох саналыг УИХ-д оруулахаар завдаж байгаа нь эдгээр олон зуун мянган монголчуудыг Монгол улсын иргэний тооноос хасаж байгаатай адил үйл хэрэг болно.

Дэлхийд таран суугаа Цахим Өртөө сүлжээний гишүүд, Монгол улсын иргэн та бүгд хүний эрхийн түгээмэл тунхаглал, МУ-ын үндсэн хууль, ардчилалын зарчимаар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ талаар өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо цахим сүлжээгээр дамжуулж чөлөөтэй илэрхийлнэ үү.

Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, харин дуу хоолойгоо нэгтгэж, жүжигт оролцож, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг үзвэр биш, харин бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй билээ.

Д.Сайнбаяр
http://www.tsahimurtuu.mn/main/200710211304.htm

Сэдэвтэй холбоотой нийтлэлүүд (Цахим Өртөөний архиваас)

Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий
http://www.tsahimurtuu.mn/main/20041026340.htm

Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу?
http://www.tsahimurtuu.mn/main/20051125453.htm

Хуульч Г.Ганзориг: Нутгаас ирсэний дараахан нь (ярилцлага)
http://www.tsahimurtuu.mn/main/20061114541.htm

СОНГОХ ЭРХ - Хэлэлцүүлэг үргэлжилж байна…
http://www.tsahimurtuu.mn/main/20051130457.htm


Мэдээний эх сурвалж

ҮНЭН сонин - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь
http://www.unen.mn/modules.php?name=News&file=article&catid=50&sid=8470

Оллоо.мн - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=72526&catid=10


3 comments:

D.Sainbayar said...

neg iim l yum bolood baigaa yum daa...

D.Sainbayar said...

Amerikiin Mongolchuudiin Dayar Mongol soningiin websaitad CEX-nii uildel,
Gadaadad suugaa mongolchuudiin songuulid oroltsoh erhiin talaar olon humuus
yum bichjee.

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1370&Itemid=69#jc_allComments

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1347&Itemid=1


Uun deer bas huviin bodloo nemeye, tuunee bas ta bugdteigee huvaaltsaya gej
bodloo.

Yadaj l ene yarigdaad baigaa songuuliin huulid baigaa zaaltiig huchingui
bolguulahgui baih ni chuhal bilee. Ta bugd uursdiin duu hooloig hurgeh
heregtei baina.

Taxinii jolooch, surguuliin bagsh, delguuriin hudaldagch, chuhamdaa EGEL
JIRIIN Mongol irgenii amnaas Mongol sunuj baina geh ugsiig olon udaa
sonsloo.

Uvliin huitend 100 tugrugiin sonin zarj zogsoo 6 nastai Tulgaa huugees
Amidral Yamar baina? gej neg asuugaad uzeerei! Chamd, nadad, gadaadad baigaa
mongolchuudad ireedui baij bolno, harin Ene huuhded ireedui baina uu?

Mongold suugaa mongolchuudiin diilenhi huvi ni, minii bodloor bol 80% ni
yaduu amidarch baina. Songuulid ugch bui humuusiin sanaliig 20,000 tugruguur
hudaldaj avdag zurshil togtson baigaag Ardchilsan orond amidarch bui TA yu
gej uzeh ve?

UB hotiin agaar engiin hun bainga haniah hemjeend bohirdson baina. Oron
suutsnii oiroltsoo, hotiin alga daram gazar bur Bar, Zochid buudal, Saunaar
duurchee. Gudamjaar yavaa Mongolchuudiin mini nudnii tsog buuchihsan, tsarai
ni gunduu baina daa.

Gadaadad suugaa Mongolchuud AVLIGAD idegdsen tur zasagt ugee helj,
shaardlaga tavih heregtei baina. Ali ch nam yalgaa baihgui, bugd l
IDETSGEEJ, UUTSGAAJ baigaa yum baina.

Gadaadad baigaa Mongolchuudiig songuulid oroltsuulahgui baih MASH TOM
SHALTGAAN ene turiin deedchuuld bii. Ted OYUNLAG songogchiig bish, HODOOD
-ooroo songogchidiig husch baina. Ard tumen hemeeh TSAGAAN TSAASAN deer ted
yu durtai bichihiig husch baina. Gehdee bid end 2008 onii songuuliig
yariagui ee, harin ireeduin tuhai l yarij baina.

GH,
Sainbayar

Dayarmongol.com deer bichigdsen zuils:

D.Sainbayar said...

Бичсэн aahn?, October 23, 2007
Tegeed bid chin songuuli ogohguin dee irgen bish bolj baigaa hereguu???? tegsen mortloo ANU-d visa gui zorchuulahaar guih gej baigaa gedeg chin manai ulsiin hun amiig bugdiig n ANU- ruu ch umuu busad oron ruu gargachihaad Mongoliig zarchih gej baigaa um bish biz!!!!!!!
Uls toroo gej....
Бичсэн TG, October 23, 2007
Conguulid oroltsah erh neellttei heveer. Alivaa yum oron zai, tsag hugatsaaanaa shuud hamaaraltai baidgiin adilaar ene erhiig heregjiileh bolomjiig bii bolgoh asuudal chihal yum. Tegj ih hyceed baigaa hymyyyc ni conguuliin yee Mongoldoo ochij orolysohgyi yuu.
Бичсэн fff, October 23, 2007
Albaar tegej baihgui yu daa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!.Tegej baigaad UB d baigaa Hogshid Hoodooniihnii sanaliig heden togrogoor avchih dalduur bodoltoi baigaa biz.Batuul bichsen baisan shuudee sudlagaagaar 50 garui % gar tsailagsan hund sanalaa ogno gej garsan baihchin bilee.Dan hodooniih bolon hogshchuul.Hotiin zaluus bugd gadaadad baigaa yum chin.
Бичсэн zochin, October 23, 2007
hm.bid nar durtaidaa gadaadad garaa yu ta nar iin archaagvi avch yvj bgaa tor s bolj l ger bvlee avch yvah iin tuld l garch bn.Songuuliin ver ireed songuulia og gene vv.chi dahiad vis gargaad ogchih ym uu aan
Бичсэн uneniig heleh, October 23, 2007
Harin Mongoliin tolgoitoihon buyu mongoteiheniig n Bugdiig n gadaadad gargachihaad ard n Mongoliig huvaaj ideh, zarah taliin um hiihen dee gej ardiin har uhaanaar, hoshignoj, helehees dee ... Gadaadad Elchin gej suudag n bidniig hariutsaad songuuli oguulchihej boldoggui um bhdaa. Gaihmaar um, harin ter Galbadrah gedeg neg nohor l ta nar gadaadaas orvol yostoi bolohgui budiliantai bolno geed baih um bnlee. ter metiin humuus ih sandaraad boliulsan met l oilgoj baihaas daa. heterhii yumaa. mongoliig oorchlogdoj hogjihiig huleeseer baigaad hairan zaluu nasaa ongorooloo doo. Gadaadad amidarsaar l baih uu???? bid chin .... Nutag ornoo sanah um. Yag l hugatsaagui tsegiin alba gej deer uyed baisan gsen . bid chin tuund l yavsantai adil bn daa. hoorhii.. Ulsaa hogjuulehed yadaj sanalaa ch gesen ogch uzeh umsan. Deerh hunii heldegeer harij bolnoo, harihaar bas l yaduurald orchih geed baih umaa. tegeed l ardaa olon hun tejeej baigaa uureg huleeseer l baij baigaag helehuu.... Bid chin hen ch bish l bndaa. Deern Yeronhiilogchoo bas oilgohgui um hamag humuusee gadaadad gargah geed hootsolldood baigaa genee dee. hoorhii. Gadaad gedeg chin gadagshaagaa haychihaj baigaatai l adilhan hoorhiidoo Mongol ahabn duusee....
Бичсэн teneg shiidver, October 23, 2007
Gadaadad amidardag humuus turiin achaanaas uureltsej, olon huniig tejeej baina geed sonin deer dongodood baidag. Mungii ni avchihaad hunii ni yaj bainaa, altii ni avaad avdrii ni hayana geech bolj baina. Mongold baidag Irgenii Holboo met devshiltet huchintei hamtarch yamar neg baidlaar duu hooloi sanalaa uguh l heregtei.
Бичсэн gegeen, October 23, 2007
gadaadad baigaa mongol humuus mongol ahui, mongoliin tsag uyeiin baidalaas ihenh ni tasarhai, hol hondii yavdag bolohoor ter baihaa. bi l lav gadaadad garsanaasaa hoishih mgl-n uil yavdliig yas medej baigaa mongoltoigoo hovor taaraldaj baina. internet-s sonin hachin olj unshdag ni tsoohon, onoo margaashaa bodson, ajil toroldoo zutgesen uls l ihenh ni baih yum baina shuu, anduudaa. gehdee minii l bodol shuu. gadaadaas songuuli ogohod zohion baiguulalt, zardal chiregdel, itgeltseliin asuudluud ch bas bosoh l baih daa. www.gegeen.com
Бичсэн Галхаан, October 23, 2007
Ийм Төртэй, ийм Сонгуулийн хороотой байхад Гадаадад байгаа Монголчуудыгаа сонгуульд шууд оролцуулах ямар ч боломжгүй шүү Залуусаа.

Харин та бүхэн боломжтой бол сонгуулийн үеэр Эх орондоо ирээд саналаа өгчихөөд бидэнтэйгээ уулзаж дараагийн том ажлын шийдвэрүүдийг гаргаж чадвал хамтаараа зөв сонголт хийхэд тун хэрэгтэй байна.

Дээр бичсэн залуус өөрсдийгөө гадуурхагдсан мэтээр ойлгож байх шиг байна.
Алтыг нь аваад авдрыг нь хаялаа гэж бичсэн байна. Чиний олсон хэдэн доллар алт, чи өөрийгөө авдар гэж бичсэнд чинь харамсаж байна.

Зүй нь бол чи өөрөө алт, эх орон чинь авдар тул авдрандаа хурдан ирэхийг хүсье.

Эх орондоо хайртай л бол, цаашдын хувь заяанд нь хувь нэмэр оруулахыг хүсдэг л бол 4 жилд нэг удаа эх орондоо ирээд сонголтоо хийчихээд буцахад болохгүй нь юу байгаа юм бэ?

Одоогоор гадаадад байгаа иргэдээс сонгуулийн санал авах юм бол аюултай байдал үүснэ.
Тэгэх л юм бол энэ удаагийн сонгууль маш замбараагүй, жинхэнэ луйварчдад сайхан боломжийг тавьж өгнө гэдгийг ойлгох ёстой.

Та нарын санал жинхэнэ өгснөөр чинь ирэхгүй. Зүгээр л будлиан үүсгэх гол хэрэгслүүр болж хувирна.

Харин шударга төр, үнэнч Сонгуулийн хороотой болсон цагт бол та нар хаанаас ч сонгууль өгөхөд татгалзаад байх зүйлгүй.

4 жилд ганцхан удаа эх нутагтаа ирчихээд нутагтаа үлдсэн хэддээ зөв сонголт хийхэд нь туслах боломж бүгдэд чинь бий шүү.

Хүндэтгэсэн: Боржигин овогт Доржсүрэнгийн Галбадрах
Бичсэн yamaar ch yum be dee, October 24, 2007
ene bol nambariin enkhbayar terguutei oligarhi-diin hiij baigaa uls tur. Gadaadad baigaa Mgl-aas sanaliig n avbal dahin hezee ch songogdohguigeer barahgui daraa n hariutslaga huleej deelee tolgoi deeree numruhee medeed iim archaagui yum hiij baigaa yum. Er n ene urt shar deelt Mgl-iig maani uzel bodol, namiin hariyalalaar n huvaan herelduulj baisan. Odoo gadaad dotoodod baigaagaar n hagaralduulj ehellee. Ene bol mash ayultai alham shuu, bi huvidaa mash ih setgel tugshij baina. Ene Galbadrah gej nuhur uul n zuv hun yum daanch denduu amidaralaas tasarhai yum yariad baih shig sanagdah yum.
Бичсэн uneniig heleh, October 24, 2007
Galbadrah gedeg nohor bol zorigtoi duu hooloitoi baigaa n uneheer baharhuushtai bolovch gadaadad baigaa bid chin Elchindee itgej yavdag shuu gej helmeer bn. Elchin deeree uil ajillagaagaa yavuulai daa gej heleed baihad interneteer ogoh um bol geed l mushgiad yariad aigaad baigaa um. Jishee n Washington DC-d buh Mongolchuud hureltsen irj songuulia ogchihood duusanguut n ur dung n elcxhin deeree sonschih, bas tend olon ulsiin hargalzagch ch tavih buren bololtsoogoor Mongold baigaagaas ch iluu gedegiig Galaa ahdaa gelmeer bn.
Zov zuitei zuil yariad baigaag chin demjij, buruu bodood yariad baigaatai chin sanal negdehgui bn. Deeh hunii heldegeer gadaadad baigaa dotoodot baigaagaar n yalgaj uzeed harshuulan margalduulaad bn gedeg bol unenii sejuur bishuu galaa ahaa. Ta zov yarij baigaa zuil mash ih bgaag bas uguisgehgui buruug chin bas helj sanlaa soliltsoj bn .
Buh mongolchuudiigaa songuulidaa oroltsuulmaar bn.Tiimee Mongoldoo ochij songuulid oroltsohoor shiidej baigaa olon humuus baigaach harlasan humuusiig bol unendee denduu gaduurhaj bnaa. B i harlasan hun bish ch setgel zurheeree harlasan humuustei adil baina ene asuudal deer.
Бичсэн энхээ, October 24, 2007
Галаагийн хэлсэнийг дэмжиж байна. Гадаадад байгаа хүмүүс аль болох боломж гаргаж байгаад сонгуулийн үеэр ирж саналаа өгөх. Харласан нэг хэсэг байж болно эдгээр хүмүүс нь дээрхи хүний хэлсэнээр Элчин дээрээ ирж саналаа өгчихөөд дүнг нь дуулчихаад буцаж болох шүү дээ.Харин Монголд ажиллаж байгаа сонгуулийн төв хорооныхонд гаднаас ирсэн саналын тоог хэрхэн хуваарилах дээр нь хяналт тавих. Гаднаас явуулж байгаа саналын талаар Элчин дээрх сонгуулын хороонд улс төрийн намуудын болон нэр дэвшигчдийн талын хүмүүс ажиглагчаар болон сонгуулын хорооны гишүүдэд орж болох шүү дээ. Ингэхийн тулд гадаадад буй бүх хүмүүс өөрсдөө идэвхитэй байж өөоийн сонголтоо зөв хийх хэрэгтэй. Саналын дүн будилаангүй байлгах механизмыг олж болно байхаа. Харласан гэгдээд байгаа хүмүүс байгаа орныхоо хувьд л харласан болохоос биш өөрийн эх орныхоо хувьд бол бүрэн эрхэт иргэн нь учраас Элчингийнхэн энэ тал дээр тэгж новшрох юм бол харин ч алаад өгөх юм биш үү?
Галаа, үүн дээр тэд хэрхэн будилаантуулж болох талаар чиний санал ямар байна?
Бичсэн Timee, October 24, 2007
Uy irj songuuli ogood buts gej, eh orondoo elgen sadangaa gesen dee,hairtai daa bid tor zasgiin huleeh estoi uurgiig oosdodoo barag 100% uureed endees heden $ iluuchleed hunii gazar erh choloonii orond gesen hernee setgeliin erh choloo baihgui yavj baina.
Бичсэн huush, October 24, 2007
yahaar bid zaaval mongol ochij sanal ogoh gej, end chin elchin gej 1 um baidag u m baigaa biz dee ted uygaa hiideg um be, ted chin tor toloolj sugaa um baigaa biz dee. songuuli ogson ch ogoogui ch yalgaa baihgui yalzarsan uls torchid duursen bainaa.
Бичсэн D.Sainbayar, October 24, 2007
Galbadrakh andtai sanal niilehgui baina. 4 jild neg udaa eh orondoo ireed songuulia ugchih chadaltai, viztei mongolchuud hed gej bodoj baina? Ene 200,000 iin 10 huvi ni l baij magad. Hoyord yeruusuu turiin albaar bai, huviar bai, juulchilsan bai hamaa baihgui, NUB-d ajilldag baisan ch ter hun songoh erh ni baij baih yostoi. Ene bol olon ulsad togtson standart shuu dee.
Бичсэн fff, October 24, 2007
ELCHIN GEJ YUHIIDEG ULS YUM BEE?????hUUVIIN AJILAA AMJUULJ YAVDAGIIGN HEN BUHEN MEDENE SHUU DEE.mON 2 DAHI AJILN MONGOLOOS IRSEN DARGA TSERAGT UILCHILJ DOLIGNOJ GUIH...BUSAD ULS ORON GADAADAD BAIGAA IRGEDEESEE SANALIIG N AVJ BOLOOD BAIHAD MANAIH YAGAAD BOLDOGUI YUM BEE?MEXIK UUDIIG ELCHIN BOLON CONSUL IIN GAZARAA OCHERLOOD L SANALAA OGJ BAIHIIN NUDEEREE UZSEN.HAMGIIN GOLN ZORIUDAAR IIM MUUHAI BULHIATAI ZUIL HIIH GEJ BAIGAAD L BAINA.UCHIRN GADAADAD BAIGAA 200 000 MIANGIIN ZOVHON TAL N SANALAA OGOHODL TER LUIVARCHDIIN HENENCH SONGOGDOHGUI ......
Бичсэн Minii bodol, October 24, 2007
Songuulia online-er ogchih bolomj uul n baih iostoi doo. Gadaad ertonziig heden songuuliin toirogt huvaagaad, Baigaa ulsiinhaa elchin saidad burtguuleed. t
Бичсэн Minii bodol, October 24, 2007
Uhaan n North America, Europe, Australasia, Africa/Latin America ch gedeg yum uu. heden songuuliin toirogt huvaagaad. Neg website baihad l bolooshd, webcamdsan ch yaahav dee.
Бичсэн Галхаан, October 25, 2007
Залуусаас асуух асуулт?

Анх гадаадруу явахдаа сонгуулийн тухай бодож байсан эсэх?
Анх гадаадруу явахдаа улсаас даалгавар авч явсан эсэх?
Анх гадаадруу явахдаа төрийн үүргийг өөрийн нуруун дээрээ үүрэх гэж явсан эсэх?

Энэ үгийг бол хэн ч хэлчихэж чадах л зүйл. Би ч бас эх нутагтаа өөрийн үүргийг чадахийн хэрээр биелүүлэх гэж бодож яваа шүү. Энэ бол маш ерөнхий зүйл.

Харин гадаадад нилээдгүй олон жил амьдраад эх нутгаа, аав ээж ах дүүгээ санасан сэтгэл, эндээс ирж буй мэдээлэлд сэтгэл дундуур байдагтаа, өөр газраас эх орноо өөр өнцгөөс харахад та бүхэнд минь хийх ажил, хөгжүүлэх гарц олон янзаар харагдаж байгаа гэдгийг би ойлгож байна.

Тодорхой зүйл дээр ярилцъя.

Та нарын саналыг яг хэн гэдэг хүн дээр? эсвэл аль тойрогт хуваарилах талаар саналаа бичнэ үү? Яг аль тойрогт вэ?

Шинэ тойрог гаргах уу? Яг ямар үндэслэлээр гаргах вэ?

Гадаадад Монголын харъяат яг хэдэн хүн оршин сууж, ажиллаж байгаа талаарх баттай яв цав тоог хэлэх хүн байна уу?

Гадааддаа бол Элчин сайдын яаман дээр хяналтаа сайн тавьж болно. Харин Та нарын саналыг Монголд ирэхээр нь хуваарилах асуудал дээр будлиан үүсэхгүй гэж бодож байгаа эсэх?

Монголд болж буй Сонгуультай цагийн хувьд яв цав тохируулан Дэлхий даяар нэгэн зэрэг сонгууль өгч болох эсэх? Цагийн зөрүүг тооцсон тоглолт болохгүй гэх баталгаа?

Энэ бүгдэд тодорхой хариулт өгөөсэй гэж хүслээ.

Гарч болох зөрчлүүд.

Та нарт таван тивийн тойрог гаргаж өгье. Хэн, аль нам тэр тойргуудад чинь хүн нэр дэвшүүлэх вэ? Сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагдах? АНУ-ын Юта мужид Монголын УИХ-ын 77 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол иргэдийн сонгуулийн сурталчилгаа явагдана гээд боддоо.

Би одоогоор Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийн өөрийн орны сонгуульд оролцож байгаа талаарх мэдээлэл хараахан олж хараагүй байна л даа.

Монголд одоо сонгуулийн сурталчилгаа аль хэдийнээ эхэлчихсэн байна. Мөрийн хөтөлбөрүүддээ оруулах саналыг аваад эхэлчихлээ. Та нарт нэр дэвшигчдийн талаархи бүрэн мэдээлэл очно гэж итгэж байгаа юу?

Миний санал энд хэн дээр нь наалдчихаад явааг би мэдэх боломжгүй байхад та нарын саналыг бол ч нүд эрмэх зуур өөрчилчих байх гэж би айж байна.

Болохгүй юм гэж байхгүй. Та бүхэн ч сайн тэмцвэл УИХ-ын сонгуульд оролцож болно.

Миний үг та нарт хүчгүй мэт сонсогдоод байгаа бол та бүхэн өөрсдийн гайгүй сайн улс төрч гэж бодож явдаг нөхдөөс асуу.

Монголын сонгууль дээр гардаг зарим булхай луйврын талаар жишээ хэлье.

Явуулын саналын хайрцаг гэж хамгийн булхайтай эд байдаг. Сонголтын ерөнхий үр дүнд өөрчлөлт оруулдаг нэг том зэвсэг. 30 хүнээс санал авчихаад 300 санал гарч ирдэг.

Дахин тоололт гэж бас бохир зүйл байна. Тоолох болгонд хүчингүй хуудсын тоо нэмэгддэг.

Эцэст нь хэлэхэд бид 10 цагаас хойш санал авчихсан юм аа бидний алдаа. Уучлаарай? Дахин сонгууль явуулахаас арга байхгүй нь дээ гэдэг муухай луйвар.

Дээрээс нь та нарын саналыг авсан нэртэй гадаад дахь Монголчуудын саналын хувь гэсэн шинэ зүйл нэмэгдэх нь дээ.


Хэрэв миний бичсэн дээрх зүйлүүд сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа бол та бүгд саналаа өгөх гэж тэмцэх хэрэгтэй. Энэ эрхийг хэн ч хязгаарлаж чадахгүй.

Буянаараа болцгоо Залуус минь.

Та нар олонхоороо шийдвэл би татгалзах зүйлгүй гэдгээ хэлье. Та бүхний сонгох сонгогдох эрхийг бол хүндэтгэж байна.

Гэвч та нарын сайхан сэтгэлийн үрийг муу хүмүүс буруугаар ашиглах боломж их байгаа гэж би айж байна даа.

Хүндэтгэсэн: Боржигин овогт Доржсүрэнгийн Галбадрах
Бичсэн D.Sainbayar, October 25, 2007
Gadaadad baigaa mongolchuudiig neg toirog bolgono gesen sanal bol bolomjgui. Harin Gadaadad suugaa hun bur uursdiin baingiin orshin suuh hayag buyuu uursdiin Mongol dahi Irgenii unemlehed bui toirogtoo sanalaa uguh uchirtai. Odoohondoo gadaadad baigaa Mongolchuud dundaas neree devshuuleh asuudal bol yarigdaagui, harin uuriin toirogt ner devshsen hund sanalaa uguh asuudliig l yarij baina.
Бичсэн unendee..., October 25, 2007
Galaagiin asuultuud: Залуусаас асуух асуулт?

Анх гадаадруу явахдаа сонгуулийн тухай бодож байсан эсэх?
Анх гадаадруу явахдаа улсаас даалгавар авч явсан эсэх?
Анх гадаадруу явахдаа төрийн үүргийг өөрийн нуруун дээрээ үүрэх гэж явсан эсэх?
Minii hariult:
Gadaad ruu yavahdaa zovhon minii huvid helehed songuulid orltsoj bsan. Bas hargalzagch hyanagch bolj tomilogdoj uzsen.
Songuuliin talaar ooriin chin yariad baigaag tend oroltsoj baihdaa sonsoj duulj, bas hyanaj uzsen. Noirgui honoj uzsen (songuuliin horoon deeree)

Harin gadaad ruu yavahdaa ulsaas daalgavar avch irsen humuus ch baigaa, Mongoldoo zaaval inegen nutagtaa irehdee ingene tegne gesen hetiin bodlogo , tolovlogoo bugd l ovorloj irsen. tuuniigee ch hiij baigaa hatuu amidraltai hatuujiltaigaar temtsej, amidarch baigaa orondoo ch, ar nutagtaa ch tom uureg guitsetgeseer baigaa.

Gadaa ruu yavahdaa toriin uurgiig nuruundaa uureh gej bodoj yavaaguich uureltsej baigaagaa practik deer alham burt mederch yavdag.

Galaagaas asuuh asuult:
Taniig uneheer olonhiig toloolj, olonhiin sanaliig tugeej chadaj bichij urialj baigaa gej bid oilgoj bolohuu. ugui zovhon huvi hunii bodol sanaagaa ilchilj baigaa uu?
Ta olonhiig hamruulsan bag bulgem tolgoilon eh ornii chuhal asuudald gar bie oroltsoj yavaa uu? Herev tiim bol, niigemiin her zereg hesegiig, her nasniihaniig hamaruulan oroltsuulj chadaj baigaa ve? Herev tiim bol yamar negen shashin,shutlegiin asuudaltai holbootoi uhuulgiin niigemiin davhraga burdsen uu. engiin niigemiin davharga uu?
Dahin asuuhad Olonhiin toloolol bolj chadaj baigaa eseh?
taniig tsag zavaa gargan asuudald anhaaraltai handaj setgej baigaag chin demjij bn. harin ta gadaadad baigaa bidnii duu hooloi bolj chadah eseh?...or ... eserguutsen shuumjlegchiin bairnnaas dov doshnii nutgarhag uzeleer handaj bgaa eseh?(uuchlaarai gadaadad garaad yavchihasaniih n toloo)
Estesiin asuult: ta ooroo nadaas iim l asuult asuugaasai gej bodoj baisan asuultiig chin onooj asuugaagui gol alternative asuult oortoo tavij hariultaa ilgeene uu????

Tand bayarlalaa
Бичсэн ganga, October 25, 2007
Gadaadad baigaa mongolchuud Elchin saidiin yaman deeree,Irgenii unemlehed bui toirogtoo sanalaa uguh sanaliig demjij baina. u
Бичсэн fff, October 25, 2007
Galbadrah gej hun yu bicheed baigaa yum bee??? Shineer toirog gargahguin olgomjtoi shuu dee.Teriig yamarch teneg amitan oilgoj baigaa shuu dee. Gadaadad baigaa humuus chini bugd mongoldoo haa neg gazar orshiin suudag burtgeltei biz dee(Al esguu bol bas muu sain luivarchid ternees maani hurtel hasaad burtgelgui bolgochihson yum uu?).Ter tus tusiinhaa burtgeltei toirogtoo l sanalaa ogoh tuhai yariad baigaa biz dee.Ter toirogt yamar humuus orsoldoj baina ter dundaas l negend ni sanalaa ogch yaagaad bolohgui baigaa yum bee?Tertei tergui saya sayaarn zartsuulj baigaa songuulid orsoldogchid maani web huudas aa baihuulj gadaadad baigaa humuustee ooriigoo surtachilj bolno biz dee.Ene tehnologi hogjichheed baihad yagaad on line sanalaa ogj bolohgui baigaa yum bee.Songuuliaas omno irgenii unemleh bolon passportoo ashiglan burtguulj songogchiin unemlehee (dugaaraa ch yum uu) avaad,daraani mongoltoi negen zereg neg odor tsagt ter unemleheeree sanalaa online ogch bolohol baimaar yum. oor yu ch gej helehev dee,arai denduu yum muu luivarchid.Albaar l gadaadad baigaa ulsaas sanaliig n avahgui gej baihgui yu !!!!! Uchirn gadaadad baigaa uls hezeech tedend sanalaa 20 000 tugrugoor hudaldahui $ 2000 bausanch ter.Saya ter nohon songuuli yaalaa tsagaandaa garchihsan 20000 T taraagaadl teriign avah gej hogshid hodoohihon ocherloj hereldej zoldoldoodl(Nudeer uzsen nun gaihasan yarij baina)
Бичсэн Галхаан, October 25, 2007
Надад зориулан сэтгэгдэл бичсэн залуустаа баярлалаа.

Та нарыг санал өгүүлэхийг хамгийн ихээр хүсэж байгаа хүн бол би гэдгийг хэлье.
Дээр нь Монголчууд хоорондоо хэрэлдэн тэмцэлдэхийг зогсоохыг хүсэгч нэгэн билээ би.

Одоогоор би Монголын Их Сэтгэгчид, Бүтээгчдийн Холбоо Төрийн бус байгууллагыг санаачлан байгуулж, "Залуусаар сэтгүүлэн, Настнуудаар редакторлуулан, Хамтдаа хийх" гэсэн урайтайгаар ажиллаж байгаа билээ.

Үй олон Монголчууд маань дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, дээр нь баахан улс төржсөн, бие биенээ хий хардсан, нэг нэгрүүгээ муухай харсан, өөрөөсөө бусдад итгэж чадахаа болих аюултай байдал үүсээд байгаагийн хажуугаар зүгээр өнгөрөх ямар ч БОЛОМЖГҮЙ байгаа юм.

Энэ асуудал нь үнэн чанартаа цаг хугацаагаар эмчлэгдэн илааршиж болох асуудал хэдий ч Энэ цаг үеийг эзлэн төрсөн бид цагийн эргэлтэнд хэлмэгдэн, хэлмэгдэхгүйн төлөө тэмцсэн тэмцэл маань ирээдүй хойч үед маань ХОР болох аюул байгаа тул бүгд сэтгэл зүрхээрээ хамтран ИХ ХЭРГИЙГ БҮТЭЭХИЙН тулд ИХ ХӨДӨЛМӨРЛӨХ шаардлагатай гэж үзэн ТОМ ХӨДӨЛГӨӨНИЙГ өрнүүлэхээр зорьсон юм.

Бид олон жил ярьлаа, харлаа.

Одоо хийх цаг нь болчихсон байна. Энэ тухайгаа өөрийн бичдэг нийтлэлүүдэд тусгаж байгаа бөгөөд Аливаа зүйлийг тодорхой шат дараалалтайгаар хийлгүй ГЭНЭТ БӨӨНӨӨР хийвэл хүч татамдаж, эхэндээ их сүртэй эхлээд аажимдаа алга болдог зарчимтай тул цаашид бичигдэх нийтлэлүүд маань тодорхой нэг асуудлуудыг эхлээд дэвшүүлэх, дараа нь хэлэлцүүлэх, эцэст нь хэрэгжүүлэх гэсэн үе шаттайгаар явагдаж байгаа гэдгийг энд хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Миний цаашид бичих, одоогоор бичсэн байгаа нийтлэлүүдийг уншин үнэтэй саналаа өгөөсэй гэж хүсэж байна. Залуусаа.

Та бүхний гадаадад гарчихсан байгаа асуудалд бол өөр өнцгөөр харж байгаа. Тэр нь юу вэ? гэвэл та нар нэгэнт түр хугацаагаар явчихсан байгаа.

Миний хувьд та бүхнийг Монголдоо ирүүлэхийг хүсэж байгаа боловч "Эргэж ирэх нөхцлийг хамтдаа бүрдүүлэх" асуудлыг та бүхэндээ тавихыг хүсэж байгаа юм.

Тэгэхээр Монголыг Гадаад ертөнцтэй "Эдийн засаг болон Улс төр, Оюун санааны" хувьд холбох ГҮҮР болоосой гэж та нараас хүсэж байгаа юм.
Энэ талаар удахгүй тавигдах нийтлэлээс минь уншаад сэтгэгдлүүдээрээ дамжуулан хэлэлцье гэж хүсэж байна.

Эргээд сонгуулийн талаар ярилцъя.
Хэрэв та нар минь миний хэлснийг ойлгохгүй, тийм буруу зүйл болохгүй гэж бодож байгаа бол би та нарыг дэмжин, гадаадад буй Монголчуудаас санал авах асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж болно.

Гадаадад байгаа Монголчуудаас санал авах асуудлыг хэн дэмжиж байгаа талаар та бүхэндээ мэдээллийн чанартай ганц хоёр зүйл хэлье.

Энэ асуудлыг эхлээд "ҮНЭН" сонин дээр тавьсан. Энэ юу гэсэн үг вэ? гэж...
Эндээс л би буруу муу хүмүүс та нарыг ашиглах гэж байна гэж айж эхэлсэн юм.

Инээсэн бүхэн нөхөр биш, эсэргүүцсэн бүхэн дайсан биш гэдэг үг байдгийг сануулъя.

Дахин сонгууль явагдах болвол яах вэ? гэсэн асуудлыг бас л тавъя.

Хэрэв эдийн засагч хүн үүнийг уншиж байгаа бол Гадаадаас сонгуульд оролцох асуудалд гарах нийт зардлыг урьдчилсан байдлаар тооцоолон бичвэл бидэнд их хэрэгтэй байна.

Одоо асуудлуудад бүрхэг хариу өгөлцөхөө больцгооё.

Дээр нь кирилээр бичилцэж байвал уншихад маш амар байна гэдгийг сануулъя.

Та нар минь нэрээ бичихгүй байгаа болохоор сэтгэгдэл тус бүрт хариу өгөх нь их бүрхэг байгаа гэдгийг анхаараарай.

Мөн 20000 төгрөгөөр Монголчууд маань саналаа худалдаж байгаа гэж ойлгож байгаа хүмүүст сануулахад "ЭНЭ БОЛ ХУДЛАА ШҮҮ" гэж хэлье.

20000 мянган төгрөгийг нь авчихаад сонгуулиа нууц санал хураалтаар, хэний ч шахалтгүйгээр өгдөг болчихсон байгаа шүү.

Харин тэдний саналыг өөрчлөхийн тулд янз бүрийн муу арга хэрэгсэл явагдаж байгаа гэдгийг та бүхэндээ хэлж сануулах нь миний иргэний үүрэг.

Үнэн ялна гэдэгт, Монгол улс минь мөнхөд оршино гэдэгт, Монгол хүн минь сайхан амьдарна гэдэгт итгэж явдаг юм шүү.

Хүндэтгэсэн: Боржигин овогт Доржсүрэнгийн Галбадрах
Бичсэн Галхаан, October 25, 2007
Дахиад хэлье.

Та нарын маань сайхан сэтгэлийг урвуулан ашиглахын тулд сайхан сэтгэл гаргаж байгаа мэтээр жүжиглэн дэмжчихээд буруу зүйл хийчих хэмжээний сэтгэлгүй болсон хүмүүс олон бий шүү.

Урвагч хүн эх орныхоо төлөө хамгийн агуу тэмцэгч мэт жүжиглэдэг.
Тагнуул хүн танигдахгүйн тулд жинхэнэ мэт болсон байдаг.
Чихэр хэдий амттай ч давс хүнд илүү хэрэгтэй байдаг.
Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг дахин сануулцгаая.

Бидний бүгдийнх нь хүсэл Монголын төрийг хүнийхээ төлөө сайн юм хийж чадах сайн хүмүүсээр дүүргэх билээ.

Энэ хүслийг маань муугаар буруугаар ашиглаад байгаа муу хүмүүсийн боломжийг нь тас цохьсны дараа бол Ангараг гаригаас саналаа өгсөн ч яах вэ дээ.

Интернетээр санал өгч болохгүй шүү. Виза картны дугаар хулгайлдаг хакер залуус зөндөө л байдаг. Монголд одоохондоо хамгийн сайн хамгаалалттай сервер байгаа гэдэгт би итгэхгүй байна. Одоохондоо хакерүүд Монголыг тоохгүй байгаа боловч их мөнгө санал болговол ТООНО гэж би айж байгаа шүү. Нүдний шилтэй нэг хакер залуугаар Монголын сонгуулийг тоглуулчихвал бид яах вэ?

Хүндэтгэсэн: Боржигин овогт Доржсүрэнгийн Галбадрах
Бичсэн wsmn, October 25, 2007
Галхаанд хандаж хэлэхэд хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг чинь уншаад талархаж байна. Гэвч өөрөө нэг асуудлыг сайн ойлгоогүй юм уу даа гэж бодогдож байна. Учир нь ямарч тохиолдолд ямар нэг асуудлыг бүрэн бүтэн төгс байдлаар шийднэ гэдэг бол боломжгүй асуудал. Өөрөөр хэлбэл "Гадаадад буй Монгол улсын иргэдийг сонгуульд оролцуулах" гэдэг асуудлыг нэгмөсөн шууд шийдэх боломж байхгүй гэдгийг үүнийг уншиж буй хүн бүр ойлгож байгаа. Энд цуглаад байгаа хүмүүсийг бухимдуулж байгаа зүйл нь 15-н жилийн дараа арайхийж олдох гэж байсан "Монгол Улсын Үндсэн Хууль"-д заагдсан (сонгогдох нь байг гэхэд) сонгох эрхийг нь нэг жижигхэн дарга этгээд "Үүнийг явуулахад хүндрэлтэй юм байна. Тэгсэний оронд энэ эрхийг нь байхгүй болгочихоё" гээд байгаад л эдгээр хүмүүс илэрхий дургүйцээд байна. Энэ жижигхэн даргын тухайд "Би энэ ажлыг хийж чадахгүй юм байна. Гэхдээ намайг энэ албан тушаалд хэвээр нь байлгаад гагцхүү хийх ажилгүй болгоод өгөөч" гэж хүсээд байгаа хүн юм уу даа гэж ойлгогдож байна.
Тэр тойрог энэ тэр гэсэн асуудал дээр бол сэтгэгдэл бичсэн хүмүүс санал бодлоо хангалттай дурьдсан байна. "Монгол улсад бүртгэгдсэн байгаа хаягаараа сонгуулийн тойрогтоо харъяалагдах бөгөөд саналаа оршин сууж байгаа улсдаа байгаа элчин сайдын яамаараа дамжуулна." гэх зэргээр...
Эхний удаагийн оролдлогоор булхай хийгдсэн хийгдээгүй, ямарч тохиолдолд үүнийг эхлэх л хэрэгтэй. Дараа дараагийнхаар илүү сайжрах нь гарцаагүй.
Арайхийж хийгдсэн дэвшлийг "хүндрэл бэрхшээл" гэдгээр халхавчлан эргүүлээд булшлах гээд байгаад л асуудлын гол байна.
Бичсэн wsmn, October 25, 2007
Нэг зүйл нэмж хэлэхэд, Узбек гэх мэт орны иргэд лав өөрсдийн элчингээрээ дамжуулж сонгуульд оролцдогыг өөрийн нүдээр харсан болохоо батлая. Харин уг сонгуулийн явц хэрхэн явагддаг. Өөрөөр хэлбэл хэрхэн тойрог энэ тэрд хуваагддаг гэх зэрэг нарийн ширийн зүйлийг мэдэх боломжгүйг байсан тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүйдээ хүлцэл өчье.
Бичсэн Галхаан, October 26, 2007
Узбек Монгол хоёрыг харьцуулж яасан ч болохгүй. Узбект бол манайх шиг Хятад ах гэсэн дайсан байхгүй. Тэдэнд цэвэр цус гэж байхгүй. Тэд чинь Хятадуудтай маш найрсаг харилцааг тогтоох гэж улайрч байгаа. Дөнгөж саяхан Зөвлөлт их гүрнээс салсан орон. Өөр засаглалтай гэдгийг энд хэлье. Лалын шашинтай. Гаднаас хүн нэмж оруулж ирэх гэж хүсдэг.

Аливаа хууль нь хэрэгжихийн тулд гардаг гэдгийг чамд сануулъя.
Хэзээ хэрэгжүүлнэ гэж тэр заалтыг байлгах юм бэ?
Энэ хууль чинь хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь харагдаад байхад

Заавал алдаа хийчихээд ухаарах ёстой юм бол ДУРААРАА БОЛЦГОО.

Миний мэдэж байгаагаар хэрэв Гадаадаас сонгуульд оролцоод эхэлвэл ийм төртэй, ийм сонгуулийн хороотой байхад бол ямарч байсан сайн үр дүн ГАРАХГҮЙ ШҮҮ.
Лай ланчигийг нь та нар биш Монголд байгаа бид үүрнэ.

Сайн төртэй болсны дараа буцаагаад оруулж болохгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ?
Хуулиас нэг заалтыг нь авч хаячихаад цаг нь болохоор дахиад хийчих боломж байхгүй гэж бодож байгаа бол эндүүрэл.

Юу сайхан дур сайхан. Саналаа өгөхийн төлөө тэмцэцгээ залуусаа!!!

Гадаадаас санал өгөхөд зориулан төсөвлөсөн мөнгийн хэн нэгэн авилгач битгий дундаас нь цохичихоосой доо.

Элчин сайдууд маань худалдагдахгүй байгаасай.

Саналын дүн чинь цагтаа ирээсэй.

Цагийн зөрүүгээ сайн зохицуулаасай.

Булхай луйвар бүү гараасай.

Таны санал тэр чигээрээ бидэнд ирээсэй.

Дахин сонгууль битгий болоосой. Тэгэх юм бол 5 тивээс урьд нь санал өгсөн хүмүүс нь бэлэн байж байгаарай даа. Цуглуулах гэж бөөн юм болно шүү.

Сайн төрийг байгуулах гэсэн та бүхний хүслийг муу хүмүүс бүү ашиглаасай.

Амжилт хүссэн: Боржигин овогт Доржсүрэнгийн Галбадрах
Бичсэн Галхаан, October 26, 2007
wsmn-д

Бөөлжсөн бөөлжсөө дахин идэхгүйн тулд буюу алдсан алдаагаа дахин давтахгүй төлөө түүх гэж зүйл байдаг юм.

Алдсан алдаануудыг жишээтэйгээр хэлээд байхад алдсан ч яахав гээд байгаа хүнийг нэрлэдэг үгийг би хэлж чадахгүй нь.

15 жилийн өмнө гарчихаад хэрэгжилгүй өдий хүрчихсэн байгаа асуудлыг бол хуулийн цоорхой гэдэг юм. Өмнө нь та нар Үүнийг ашиглан сонгууль өгье гэж тэмцэхгүй байснаа хасах болчихоор нь гэнэт санаснаа ХАЙР зарлаж байгааг чинь юу гэж хэлэх вэ?

Байхад нь тоохгүй байснаа байхгүй болохоор нь эргэн дурсдаг зан Монголынх юм байлгүй дээ.
Бичсэн Galbadrakhad, October 26, 2007
Aldaa gargah n gej aigaad baival urdahaasaa dor songuuliin ur dun harah bolno. Tiimees sanaachlan Mongoliinhoo buh irgediig delhiin ali ch buland baisan yadaj 70% n ch gesen oroltsvol Songuuliin ur dund yutai ch oorchlolt garch devshilt garah n damjiggui. harin minii bodohod, Bidnii eh nutagt bui hayag neriig nutagtaa baigaa meteer songuuli oguuleheer ted nar ali hediinee programdchilsan baigaa gej bas bodoj boloh taltai. Tiimees uneheer deerh hunii heldgeer Mongold baigaa haygaaraa tus orond baigaa elchingeeree damjuulan songoh songogdoh erhee hangah heregtei bnaaaaaa. Galhaan bol Marketer hiij bn geh um. Getel yagaad busdiin toloolol yadaj bolj chadaj baigaa esehee helchihej bolohgui baigaa n ??????!!!!!.... Gehdee oilgoj bn Toriin bus baiguullaga baiguulsan hamtrahaar zaluuchuuddaa urialj ajil hiih gej baigaa bol. gadaadad baigaa humuusiin sanaliig oguulehgui tal deer bair suuria ilerhiileed baina gehleer bas gaihal toruulj l bn. Eh orniihoo toloo setgel gargaj zovj suugaad chin baharhaj baigaa ch, Deerh ooriin chin heldgeer tagnuul hun, tanigdahguigeer jujiglej chaddag gedegiig ta ooroo ezemshsen um bish biz???? ta heljee eserguutssen bolgon daisan bish gej. tanaas huviin chanartai asuult asuuhad hurgesen gadaadad baigaa bidnii songoh songogdoh erh ashgiig hondson asuudaliig boloh talaas neg ch avch uzehgui baigaad chin deerh asuultiig Galaagaas asuuj bn. Ta ooroo toriin bus baiguullaguudiin evsel,holboo bish bol gants toriin bus baiguullaga olonhiig toloolj chadahguig oilgoj bn. tend yerdoo 5 han hun l TBB n chin udirdah zovlol boldog uchir ta bas busad TBB -uudiin evseld negdej uil ajillagaandaa olonhiig hamruulval deer baihaa. Ternees Galaa ta Busad orond baigaa Mongolchuudtaigaa margaj, heletsuulegiin esereg handah gej Baiguullagaa baiguulaagui gej oilgoj bn....

Oilgoj bn gants hunii zutgel za 5 huniih ch bai ehlej uil ajillagaa yavuulahad aldaa bailgui l yahav ter aldaag Uls toroor oroldoh , Hunii nutagt zutgej bui busdiinhaa songoh erhiig hasahad oroltsvol chin bid ch bas tantai neg taatai chatlaad baij chadahgui, ta zugeer l baiguulagaa hogjuuleheer zutgej baival deer baihaa.... Nemj helehed tanii olon setgedeliig unshij baihad olon zuil deer setgel hondson asuudal devshuulj baigaa met bolovch, Ul;s toriin songuuliin asuudal deer ta lav gadaadad bui mongolchuudtaigaa mash huiten handaj baigaa shuu gedegiig hatuuhan helchihye. tegeed ta neg ANU giin Mongolchuudiin web site deer uls toriig hiih gevel yu l bol.....
Бичсэн galbadrahad, October 26, 2007
Galbadrahaa Ta eldev holboo baiguulj shuugij baigaad Ganbaatar Batzandan ruugaa adili ih hurald uzeh sanaatai baina uu?Ted ch bas saihan yum yariadl uls tord orohgui geed baisan yaasan odoo?
Бичсэн Галхаан, October 26, 2007
Өглөө бүр гэрээсээ гарахад тааралддаг хог түүн амьдарч буй залуусыг та нар хардаггүй.
Автобусанд суухад телевизийн мэдээ зарж буй хүүхдүүдийг та нар хардаггүй.
Цаанаа л гунигтай алхаж буй залуусаа та нар хардаггүй.

Хэдийгээр та нар төрийн үүргийг нуруун дээрээ үүрдэг гэж ярьдаг боловч та нар үүрэх гэж яваа ч үгүй. Эхлээд өөрийгөө, дараа нь ар гэрийнхнийгээ л бодсон. Боломжтой болчихоороо арай өөрийг бодож байгаа гэдгээ хүлээцгээ.

Төрийн төлөө, Монгол түмний төлөө зүтгэж байна гэж хэн ч чалчиж чадна.
Бидний татварын мөнгөөр та нар амьдарч байна гэж хэн ч чалчиж чадна.

Гэрийнхэндээ явуулсан мөнгө чинь эх орныг чинь хөгжүүлээд хоолтой байлгаад байгаа юм бол та нар хог түүн амьдарч буй хөгшчүүлийг тэжээж байна гэж бүү донгосцгоо.

Би хувиа хичээгээгүй тул эх орондоо байгаа юм.

Тааралдсан хүүхдээсээ бүгдээс нь мэдээ худалдан авч явдаг хүн.
Хогны үйлдвэр барих гэж улайран зүтгэж байна.
Хот барих гэж төслийг нь хийж байна.
Та нарын буцаж ирэхэд чинь зориулан өндөр цалинг эх орондоо бий болгох гэж махаа зулгааж байна.

Доромжилдгоороо доромжилцгоо.

Намайг хэн гэдгийг та бүхэн харна. Заавал.

Нэртэй хүмүүс байж ID харагдахгүй сайт дээр нэрээ ч биччих соёлгүй хуцагчдийн төлөө бол юу ч хийх зав алга.

Та нараас илүү ТУСЛАМЖ хэрэгтэй хүмүүс олон байна.
Хүний нутгаас эх орноо харахад хэцүү байна гэж бүү гонгиноцгоо та нар.

Би уг нь та нарыг ухаантай гэж бодож байсан юм. Гэвч та нар ихээхэн хэмжээгээр хувиа хичээгчид болсон байна. Би арай ч ийм байна гэж бодоогүй.

Дураараа болцгоо та нар.

Сонгуульд оролцъё ч гэх шиг.
15 жил хүлээсэн ч гэх шиг.
Урьд нь тэмцэх чинь яасан юм.

Ухаантай юм бол та нар Монголд ирээд надтай ухаанаараа уралдаарай.

Аав ээжийгээ бэтгэрүүлэн, эх орноо орхин, гэнэт баяжихийг хүсэн зовлонгоос зугтаачихаад эрх зөрчигдлөө гэж бүү хуцацгаа.

Аав ээж, ах дүү, эхнэр нөхөр, хүүхэд рүүгээ явуулсан хэдэн доллар чинь юу юм бэ?

Хүүгээ санан өглөө бүр сүүгээ өргөн, өдрөөс өдөрт жижгэрч буй ээжийн ганцхан удаагийн санаа алдахыг ч нөхөж чадахгүй.
Нөхрөө санасан эхнэрийн ганцхан шөнийн дэрэн дээр дуссан нулимсыг нөхөж чадахгүй.
Аав ээжийн эзгүйд нөхөдтэйгээ дарвиж яваа том толгойтын буруу үйлдлийн нэг өдрийн үйлдлийг ч таслан зогсоож чадахгүй.

Та нарын Монголруу явуулсан мөнгө эргээд нэг хүнийг Монголоос гадаадруу явуулдаг ш дээ үнэндээ.

Та нарын хазгай муруй гадаадаар ярьцгаан Манай Чикаго, Манай Париж, Манай Лондон гэж чамирхан гайхуулцгаадгийг чинь мэднээ. Зөндөө харсан.

Боломж нь олдвол ногоон карт горьдон өдөр бүр анкет бөглөж байгааг чинь мэдэхгүй гэж санаа юу?
Монголдоо ганц ирэхээрээ та нар хэдэн доллараар ойр дотныхноо хуурчихаад найз нөхөддөө баахан худлаа гайхуулж байгаад л монгол онцгүй байна буцахаас гээд л эргээд зугтаадгаа юу гэж хэлэх гээв?
Тэгээд зүгээр буцчихгүй дүүгээ дагуулаад явчихдаг биз дээ.
Бичсэн Галхаан, October 26, 2007
Монголын нийгэм л биднийг гадаадад гаргахад хүргэсэн гэж худлаа хуцацгаадаг.

Та нар Монголыг хөгжүүлэхийн төлөө юу хийсэн юм бэ? Хэлээдэх.

Хэдэн доллар явуулахаар чинь Монгол улс хөгжчихдөг юм уу?

Хүүхдүүдээ гадаадын иргэн болгочихоод битгий хуцацгаа. Та нар гадаад улсуудыг хөгжүүлж байж битгий Монголыг хөгжүүлнэ гэж хуцацгаа.

Харин би бол хүүхдүүдээ зодоод ч хамаагүй Монголдоо үлдээнэ. Гадаад хэл сурах шаардлага байдаг юм бол Монголдоо л сургана.

Та нартай та наргүй Монгол улс үүрд мөнх орших болно. Цусаа өргөөд ч хамаагүй эх орноо хамгаалах болно.

Толгой дотор чинь ус биш тархи байгаа бол, тархи байгаад гадарга нь гөлийчихөөгүй бол та нар эх орныхоо төлөө гадаадад байгаа гэж бурцгаахаа боль.

Эх орноо эх орондоо байж хөгжүүлдэг болохоос гадаадаас хөгжүүлдэггүй юм.

Та нараас сонгууль авахын төлөө гаргах илүүдээ гарсан мөнгө Монгол улсад байхгүй шүү.
Тэгсэн дор бол хэдэн буурай хүүхдүүддээ тараагаад өгчихсөн нь хамаагүй дээр.

Та нар Монгол дахь авилгатай тэмцэх юм уу? Горьд.
Үсрээд л та нар элчин сайдын яаманд өргөдөл л бичнэ биз.

Та наргүй болохоор л нутагтаа амьдарч байгаа хүмүүс тэнэг сонголт хийгээд байгаа юм уу? Битгий горьд. Та нартай та наргүй бид зөв сонголтоо хийчихэж чадна. Бид буруу сонгосон ч та нарт хүртээлгүй. Зовлонг нь бид л үүрнэ.

Биднийг тэнэг гэж, өөрсдийгөө ухаантай гэж бүү донгос.

Тийм их санаа зовцгоодог юм бол хүрж ирээд сонгууль өгөхгүй яасан юм бэ?

Та нарыг сонгууль өгөх гээд элчин дээрээ ирж сүржигнэж байхад чинь гадаадынхан зүгээр л хараад баяр хүргээд байж байна гэж бодож байна уу? Хараар байгаа гаруудыг нь чихдэх гээд л инээгээд зогсож байна ш дээ. Тэгчихээд сонгуулийнхаа ганц өдрөөр цагдаад бичиг баримтаа шалгуулцгаан, зарим нь зугатаацгаан Монгол эх орныг минь гадныханд доромжлуулцгаана шүү дээ. Худлаа хөөрцгөөгөөд архидаад л айн.

Монголд байдаг хаяг ч гэх шиг. Байраа зарж гадаад явчаад юун хаяг гээд байгаа юм.
Зарим нь бүр овгоо сольж регистрээ өөрчилж гадаад руу зугтчихаад бас хаяг гэнэ үү.

Та нар бол ер нь Монгол орны хэцүү байгааг тэсээд тэмцээд зүгээр болгочих сэтгэлийн тэнхээгүйдээ гадаадруу гарчихаад Монголын өнөөгийн хэцүү байдлыг нуруун дээрээ үүрэн зүтгэж байгаа жинхэнэ Монгол хүмүүсийг битгий доромжлоод бай.

Бид бол өдөрт нэг ширхэг талхийг нь худалдан авч идэж байгаа, өдөрт автобусанд нь 600 төгрөгөө өгч байгаа, гудамжинд тамхи зарж буй эмээгийн тамхийг нь авч татан хөрөнгө оруулж байгаа "Нэмүү өртгийг" нуруун дээрээ үүрч буй жинхэнэ эх орончид ЗА ЮУ?

Монголын:

Төр нь бидний төлөө цалин авч байна.
Цагдаа нь бидний төлөө цалин авч байна.
Багш нар нь бидний хүүхдүүдэд хичээл заан цалин авч байна.
Эмч нар нь биднийг эмчлэн цалин авч байна.

Монголдоо хог түүгээд явж буй өвгөн хүртэл Монголоо хөгжүүлж байна.
Монголдоо архи уугаад явж буй архичин хүртэл эх орноо хөгжүүлж байна.
Монголдоо биеэ үнэлж буй янхан хүртэл Монголоо хөгжүүлж байна.

Гэтэл та нар бол хүүхдээ ч Монгол байлгахыг хүсэхгүй байгаа зугтаагчид шүү дээ.

Үнэн гэвэл ийм л байна.

Таалагдахгүй байгаа бол хүссэнээрээ доромжлоорой.

Нэрээ ч биччих чадваргүй та нарыг ухаарах байх гэж цагаа хугасласан гэж бодохоор би тэнэг юм байна.

Зүгээр л Монголдоо байгаа Монголын ирээдүйг харах гэж зовж буй хүмүүстээ тусалсан бол заримыг нь ядаж сэтгэлээр нь зоригжуулчихаж амжих байсан юм.

Гэхдээ оройтоогүй. Би харин том олз оллоо. Цаашид та нарыг харах шаардлага алга юм байна гэдгийг ойлгосон маань том олз.

Ганбаатар Батзандан нарыг муулах та нар хэн юм бэ?

Та нар бол тэдний хажууд хэн ч, юу ч биш. Та нарын муу хэлээд байгаа Ганбаатар, Батзандан нар чинь үхэхээс ч айхгүй эх орныхоо төлөө явж байгаа залуус.
Гадаадаас авах юм аа авчихаад эх орныхоо төлөө зүтгэж яваа жинхэнэ Монголчууд.

Та нар яаж ч гонгиноод Монголын сонгуульд оролцоно гэж битгий горьдоорой.

Авилгачид л та нарыг сонгуульд оруулах гэж улайрч байгаа гэдгийг ухаарах ч ухаангүй хүмүүс байна даа та нар.

Хоёр сая зургаан зуун Монгол хүн эх орноо цээжээрээ хамгаалаад зогсож байна.
Бид эх орондоо л байх болноо.

Зөвхөн Монголдоо л байх болно.

Өвгөдийнхөө цусаа урсган байж үлдээсэн эх орноо өвлөж үлдсэн, цаашид ч хамгаалан цусаа урсгахад ч бэлэн байгаа залуусийг төрүүлж өсгөж байгаа жинхэнэ Монгол хүмүүс бол бид.

Бид бол Хэвтүүлүүд.

Хүндэтгэж чадах байсан: Боржигин овогт Доржсүрэнгийн Галбадрах
Бичсэн GT, October 26, 2007
Delhii ertontsoor humuusin nuudel suudal erchimjej baigaa ued tuhain uls orondoo l orshin suusnaar nemer nuluu uzuulj chadna gedeg bol denduu oroosgol oilgolt. Gadaadad amidarch baigaa mongolchuud bugd adilgui. Gadaadyn irgen boloh neg ni bolood mongolyn irgenees hasagdaad songuulid ogoh ch erhgui. Erdem medleg, bolovsrol soyol, ajlyn turshlaga tsugluulj Mongol orondoo ur shimiig ni haruulna gej temuulj zutgej yavaa olon zaluus bas baina. Ted zaaval Batzandan metiin humuusiin arga barilaar "Mongolyn tuluu" zutgeh albagui. Ted Mongolyn tuluu zutgeh oor iluu zuv bogood onovchtoi arga zam erelhiilj baigaa.

OK, Galbadrahaa?