Цахим Өртөө сүлжээгээр сүүлийн хэдэн сар хүн, хүний итгэл бишрэлийн талаар нэлээд урт хэлэлцүүлэг өрнөлөө. Уг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож ирсэн Пол (Paul) Батжих хэмээх танил ахтай энэ л сэдвээр нэгэн үдэш хөөрөлдлөө. 90-ээд оны эхэн үеэс Монголд Christianity-дэлгэрэхэд оройлох үүрэг гүйцэтгэгчдийн нэг, Библийн судрыг Монгол хэлэнд хөрвүүлэлцсэн энэ энгүүн Mонгол сэхээтнийг хувь хүнийх нь хувьд их л хүндэлж явдаг билээ. Та бүгд таалан соёрхоно уу.
Үнэн гэж бий юу?
Үнэний томъёо гэж байна.
Үнэн = Үнэн ± 0
Уг нь их энгийн байгаа биз? Эхлээд Үг гэж юу болох тухайд хүн юу гэж хэлдэгийг тайлбар толиноос харъя.
Ухагдахууныг илтгэхэд хэрэглэх ярианы нэгж; үгийн гарал (аливаа үгийн үүсэл; үгийн гарал судлал); үгийн язгуур (үгийн цэвэр үндэс буюу цааш утга бүхий хэсгээр задалж үл болох хэсэг); үгийн үндэс (үгийн үндсэн утга заах хэсэг буюу үг зүйн ёсоор янз бүрийн дагавар залгаж цаашаагаа хувилгаж болох хэсэг) гэх мэт.
Үгийн талаар өөр бусад тайлбар толь бичгийн хуудас сөхье гэвэл өч төчнөөн хуудас болох... Гэтэл бидний "энгийнээр" ойлгодог Үг гэдэг маань "тун нарийн" ухагдахуун тээж явдаг байх нь. Үгийг утга санааных нь хувьд тулгуур үг, туслах үг гэж ялгаж болох. ҮНЭН үгээр л илчлэгдэнэ, илэрхийлэгдэнэ.
...Түүхийн хуудас сөхье. Хоёр мянганы тэртээд жүүд хүний амaaр ийм нэгэн үгс тунхаглагдсан байна. Тэгэхээр… Монгол, Энэдхэг, Солонгос, Орос, Хятад,... хүний амаар хэлүүлсэнгүй л дээ. Яагаад тэгэв гэдгийн шалтгааныг мэдэхгүй. Жүүд хүний… гэдгийн жүүдийг нь баллуураар баллачихвал xүн л үлдэж байгаа биз дээ? Тиймээс хүний амaaр хүнд хандаж хэлсэн үгс болж таарч байнаа даа...
Тэрхүү тунхаг нь "Эхэнд Үг байв, Үг ба Бурхан хамт байв, Үг нь Бурхан байв." хэмээжээ. Ердөө aрван үгээс бүтсэн энэ тунхаглал ёстой ертөнцийг донсолгож, бүхнийг орвонгоор нь эргүүлж, хар цагааны заагийг ялгаж салгаж өгсөн түүхэн замналтай. Энэ түүх өнөөг хүртэл үргэлжилсээр...
Цаг хугацааны талаас нь харвал хорин хэдэн үеийн өмнө л тунхаглагдсан байх юм. Харин юу хэлж байна вэ? гэдэг талаас нь харвал FUNDAMENTAL буюу ТУЛГУУР, UNIVERSAL буюу ДАЯАР, хамгийн Хувьсгалч, Амьд... хэн ч хэзээ ч буулгаж үл чадах, МӨНХ Тунхаг билээ. Үүнийг нь хүний түүх нотолсон, нотолж байна, нотлох ч болно... гэдгийг соёл иргэншил гэрчилж байна.
Бүтээгч, Гэрэл, Агапэ (unconditional love and mercy), Үнэн, Аврал... гээд тулгуур үгсийг дээр дурдсан тунхагийн Үг гэдгийн оронд орлуулаад үзэцгээе. Энэ тохиолдолд Гэрэл, Үнэн гэсэн хоёр үгийг сонгоё. Тэгвэл:
"Эхэнд Гэрэл байв, Гэрэл ба Бурхан хамт байв, Гэрэл нь Бурхан байв."
"Эхэнд Үнэн байв, Үнэн ба Бурхан хамт байв, Үнэн нь Бурхан байв."болж байна аа даа.
Тэгэхээр аль л мэргэн сэцэн гээд буй философичид, шинжлэх ухаанчидын санаа оноо угтаа нэг л цэг дээр огтлолцдог. Тэд "The truth does not belong to human" буюу "Xүн Үнэний эзэн биш" гэдэг дээр л санал нийлдэг.
Бяцхан түүх өгүүлье. 1995 онд Монголд Америкаас Алфа Омега Институт гэж Scientifical Creation судлалын байгууллагад ажилладаг гэр бүлийн хоёр ирж билээ. Нөхөр нь геологич, эхнэр нь биологич мэргэжилтэй профессорууд байв. Нэг нь амьд ертөнц судалдаг, нөгөө нь амьгүй ертөнц судалдаг болж таарч байна аа даа. Энэ хоёр хүн Монголд анх удаа Scientifical creation (ертөнцийн гарвал үүслийг бүтээгдсэн гэж үздэг шинжлэх ухаан) судлалын талаар лекц хийхээр ирсэн байв. Нэгэн удаа АУИС дээр багш оюутнуудын дунд уулзалт ярилцлага хийсэн юм. Уулзалтын үед оюутан сурагчид гэхээсээ багш профессорууд нь анх ийм сэдвээр лекц сонссондоо их л цочирдож, үнэхээр гайхширч байсан. Тэгээд нэг ийм юм ярьж билээ. 80-аад оны дундуур Harvard Medical School–ийн нэгэн төгсөлтийн баярын үед болсон яриа. Төгсөгчдийн зарим нь өвгөн багшдаа хандаж "Биднийг сургуулиа төгсөх үед та нэг юм хэлнэ гэж олон жил ярьсан. Юу байсан юм бэ" гээд л шалгаажээ. Өвгөн тэгэхэд нь "Та нар үнэхээр сонсмоор байна уу?" гэж ам тангарагийг нь асуугаад, "Та нарт заасан, та бүгдийн сурсан анагаах ухааны 50% нь таамаглал, үлдсэн 50% нь ч асуултын тэмдэгтэй юм шүү..." гэсэн гэдэг.
Хүн гэж хэн бэ?
Хүн = хүн ± 0
Эхлээд эр хүн бий болж, тэгээд эм хүн бий болжээ. Харин эм хүнээс хүн төрнө. Хүнд амьдрал нэг л удаа заяах бөгөөд хүн 120 наслах боломжтой. Тэгэхээр юу юугүй 50, 60 хүрээд л "Oдоо боллоо" гээд байж болохгүй байх нь шүү.
Агуй, уул хадаар гэр орноо хийж явсан хүн, single family house-т амьдардаг хүний ялгаа гэвэл насны болоод соёлынх, харин хүний натур, зан араншин нь л "бахь л байдгаараа", өнөөх л универсал проблем маань. Эртний хүмүүс их өндөр насладаг байсан байгаа юм. Өнөөдөр 03/03/2007 байдлаар дэлхийд 6.5 тэрбум хүн байна. Бүгд л хүн. Бид бүгд EQUAL…
Гэр бүлийн тухайд гэвэл:
Эр хүн + эм хүн = Гэр бүл
За, огторгуйд нэг хавтгай авъя. Ганц хүнийг нэг цэгтэй дүйцүүлж үзье. Хоёр хүн бол хоёр цэг болохнээ дээ. Хоёр цэгээ хооронд нь холбовол шулуун үүснэ. Аав ээж хоёрын дундаас гарсан хүүхэд нь гурав дахь цэг гэвэл хавтгай дээр гурвалжин үүсгэж болохнээ. Эндээс үзвэл гэр бүлийн харилцаа маань гурамсан (гурвалжин) харилцаа байх нь… Адил хажуут гурвалжин бол хамгийн бат суурьтай эд шүү дээ. Тэгэхээр гол фокус маань Гэр бүл дээр тусч байвал л их зүгээр байгаа юм даа.
Хүн бүр үүх түүхээ, өвөг дээдэс маань хэн байв гэдгийг тооллын эхлэл рүү хөөн судалж үзвэл эцсийн дүнд нэг л цэг дээр огтлолцоно шүү дээ. Ингэхэд Тора, Библи, Куран, Бхагавад Гида, Буддын сургааль зэрэг ертөнцийн гарвал үүсэл, хүний иргэншлийн тухай ном судруудтай бид танилцах цаг болжээ…
Тэгэхээр амь амьдралын тухайд юу хэлэх вэ?
Амьдрал=Сонголт
"Хүний амьдрал бол 10% нь хүнд тохиолдсон үйл явдал, 90% нь тэдгээрт хэрхэн реакц үзүүлж буйгаас бүтдэг" гэсэн үг бий.
Хэдийгээр хүнд сонгох эрх чөлөө байдаг боловч амьдрал өөрийн гэсэн "замын" дүрэм журамтай.
Анх Чикагод ирээд баруун солгойгоо мэдэхгүй явдаг байлаа. Иллинойсийн хүн ам 15 сая, Чикаго гэхэд л 3 сая хүнтэй том хот шүү дээ. Анхныхаа машиныг авав. Газрын зураггүй бол замаа мэдэхгүй төөрч будилнаа. Дээр нь туршлагагүй. Замын дүрэм жаахан л зөрчвөл шууд л торгуул авна. Гэхдээ торгуул нь бол шударга л даа. Суудлын бүслүүрээ бүслээгүй байхад ч торгоно. Ямар зөрчил хийснээсээ хамаараад торгуулийн хэмжээ өсөөд л явна. Улаан гэрлээр гарчихвал $90, машинаа тавих ёсгүй газар тавьбал, хүний машин мөргөчихвөл, хурд хэтрүүлвэл яадаг билээ гэх мэт. Эндээс харъя л даа. Хэрэв дүрэм зөрчвөл шийтгэл байгаа биз? Яг үүнтэй төстэйгээр хүний амьдралд үйлчилдэг spiritual дүрэм журам гэж бас байдаг юм байна.
Бурханд итгэдэг үү?
Хүн төгс төгөлдөр биш, хүний оюун ухаан хязгааргүй биш, хүн Хэн нэгнээс, ямар нэгэн юмнаас хамааралтай, эцсийн цэгийг хүн тавьдаггүй юм гэдэгт л итгэдэг.
Ярилцсан Д.Сайнбаяр
Чикаго, Иллинойс 03/03/2007
www.tsahimurtuu.mn
9 comments:
Erhem and mini mash chuhal sanal cetgelgee neen tavisand bayartai baina. Sanal neg baina. Gehdee ene talaar amsh sain heleltseh heregtei yum. Bayarallaa.
manai nigemlegiin blogt zochilno uu:
Мөнх Тэнгэрт Итгэмүү!
Мөнх Тэнгэрт Мөргөмүү!
Мөнх Тэнгэрийн Хүчин дор Амьдрамуу!
Бид Мөнх Тэнгэрт Итгэдэг Монгол Хүмүүн.
Мөнх Тэнгэр бол Орчлонт Ертөнцийн Үзэгдэх хийгээд Үл Үзэгдэх Гэрэл Гэгээний Орон.
Бидний Эрхэм Зорилго бол Мөнх Тэнгэрийн Хууль - Хүсэл Зоригийг өөртөө болоод гэр бүл, ажил мэргэжил, эх орон хийгээд амьдарч буй нийгэмдээ хэрэгжүүлэхүй.
Мөнх Тэнгэрийн хууль - Хүсэл Зориг нь Бүтээлч-Эвдэхүйн зарчим мөн.
Бүтээлч-Эвдэхүйн зарчим нь аливаа юмс үзэгдэл үндэсээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдэн хөгжих жам явцаар илэрдэг.
Орчлонт Ертөнц, Байгаль-Дэлхий, Хүний Нийгэм дэх эрс шинэчлэл, үндсэн өөрчлөлт бүхэн энэ зарчимын биелэл юм.
Мөнх Тэнгэрийн Хууль буюу Мөнх Тэнгэрийн Хүсэл-Зориг нь Бидний Амьдралын Суурь Зарчим байх болно.
Бүтээлч-Эвдэхүйн зарчимыг хэрэгжүүлэх үндэс нь Мөнх Тэнгэрийн хүчинд шүтэж амьдрахуй.
Мөнх Тэнгэрийн Хүч бол Сансарын Түгээмэл Эрчим Хүч мөн.
Мөнх Тэнгэрийн Хүчинд шүтэхүй бол Сансарын Эрчим Хүчтэй Өөрийн Бие, Сэтгэл, Оюуны хүчийг зохицуулах замаар хүч чадалд хүрэх хувь хүний Хүсэл-Зориг юм.
Хүч Чадалд Хүрэхүй бол өөрт буй сул дорой байдлыг даван туулахуй бөгөөд Бүтээлч-Эвдэхүйн зарчим хэрэгжих хамгийн гол хүчин зүйл мөн.
Хүч Чадал бол Хувь Хүний Бүтээлч Авъяас-Хүн Чанар хэрэгжих,Эрх Чөлөө, Эрч Хүч, Аз Жаргалтай, Энх Амгалан амьдралын зайлшгүй нөхцөл мөн.
http://munkhtengermn.blogspot.com/
http://www.munkhtenger.com/
http://www.munkhtenger-org.blogspot.com
Sain baina uu?
"Munh" tengeriig buteesen Buteegch-Munh-Burhan Tengert ni handah gedeg filosophy l hamgii lokig saitai yum. Tuunees tsash ene ertuntsoed oer Hen baihav dee?!
Bayarlalaa!
Мөнх тэнгэр гэдэг маань хий хоосон зүйл билээ.Хүн уулаасаа хий хоосон зүйлтэй харьцах дургүй байдаг штэ. Наад зах нь бид найз нөхдөө нэрээр нь дуудаж,харилцаж байдаг.Аливаа хүн нэр ус,зан чанар гээд бодьгал шинж чанартай байдаг.Тиймээс Бурхныг тэнгэр хэмээхь хий хоосон агаар мандлын давхаргатай яахан харьцуулж болох билээ.
Бурхан өөрийн нэртэй,бие дүртэй,бодьгал чанартай байдаг.
Үүнийг Бгавадгита сударт тодорхой бичсэн байдаг.Монгол оронд маань Бурхны дээд бодгаль Кришна бурхны талаар мэдлэг мэдээлэл тарж эхлээд нэлээд хэдэн жил болж байна.Гита судар болон бусад Ведийн ном текстүүд монгол хэл дээр орчуулагдан гарч байгаа болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Ганбат
шашнуудын дунд эв найрамдлын харилцаа тогтоох гээд байгаа юм уу? эсвэл шинэ шашин үүсгэх гээд байгаа юм уу хаашаа юм.
ene munkhtenger.org iinkhn shine shashin uusgej baigaam uu? Shashiniig zohiodog bolchihson yum aa daa. Eternal sky gedgiin talaar ene Paul gej hun yu uguuleh ni sonin baina.
Sain uu?
"Munh" tenger bol munh bish...
Hun l "munh" bolgoj harj bui hereg.
Harin tenger gazryg biteesen Buteegch - Munh boloi!
Tuunees uur Munh-Orshigch "hen" ch ugui.
Orchlon ertunts "munh" geh uzel Aristoteliin l sanaa shuu dee! U/helbel hunii sanaa l gesen ug l dee!
Anhaaral tavisand bayarlalaa!
Engiin hernee gaihaltai sonirholtoi bichsen baina. Zaluu hun chinii setgelgeeg bahdaj bainaa... Mash ih amjilt husye!!
Tun dajgui yariltslaga bainaa!
"Neelttei dialogy-1" gejee, tegehleer ...2,3 geed urgeljlel baigaa yum bolov uu?
Post a Comment