...гэсэн сонирхолтой нийтлэлийг ДМ сонинд Саруул ах бичжээ. Тэр дундаа Chicago Bears ялагдсанд урамгvй суусан намайг ч гэсэн аргадахаа мартаагvй байна, хэхэ :) Ямартаа ч football сонирхогч блогчиддоо зориулж Саруул ахын ДМ сонинд бичсэн нийтлэл, доор нь хариу бичсэн єєрийн санал сэтгэгдлээ блогтоо хуулж тавьлаа.
Индиана муж тэр аяараа хөх өнгөнд дарагдлаа
Индиана мужийн дэлгүүр хоршоо, онгоцны буудал тэр аяараа “хөхөрч” байна. Тэдний хайртай баг нь Америкийн тэргүүн спорт болох хөлбөмбөгийн Супер Цомд ялсны учир тэр. “Та бүхэн надад баяр жаргал бэлэглэлээ, хариуд нь таныг би ч бас дэмжье” хэмээн Индианаполис Колтс багийн хөх өнгийн хувцсыг олон мянган хөгжөөн дэмжигч худалдан авч байна. Индиана мужаас ийм том аварга төрөлгүй уджээ. Хамгийн сүүлд Индиана Пэйсэрз сагсан бөмбөгийн АВА гэдэг лига байхад 1973 онд түрүүлж байсан гэнэ.
Америк хөлбөмбөгтэй танилцсан минь
АНУ-д ирэхээсээ өмнө сагсан бөмбөг, хоккей хоёрт нь дуртай ч хөлбөмбөг, бейсбол хоёрыг нь ер ойлгодоггүй байв. Ирээд ч үздэггүй байсан юм. Тэгсэн тэр жил Блүүмингтон хотноо байсхийгээд л гадаа нэг ч хүнгүй болчхоод байхыг анзаарав. Америк найзаасаа асуусан Колтс тоглохоор тэгдэг юм гэж байна. Дараа нь “Нөгөө Колтс чинь яав?” гэсэн “Патриотст хожигдчихлоо. Патриотс Супер Боулд орсон, чи заавал үзээрэй” гэв. Супер Боул гээчийг нь Блүүмингтоны Монголчууд манайд сууж үзсэн юм. Анх удаа бүтэн тоглолт тэгж үзэж билээ. Нэг их сайн ойлгоогүй, харин завсарлагаар нь ёстой жигтэй юм үздэг юм байна. Жанет Жексон, Жастин Тимберлейктэй дуулж байсан чинь санамсаргүй хөх нь ил гарчихдаг байгаа. Хожим сонсохнээ Мадонна, Бритни хоёр үнсэлдэж айхтар шуугиан тариад байснаас илүү шуугиулах гэж “санамсартай” хийсэн юм байх. Хөлбөмбөг үзэж сурах оролдлого маань ийнхүү “бүтэлгүй” эхэлсэн ч дараа жилээс нь харин ёстой ойлгон үздэг болсон билээ. Учир нь Колтс улам сайжраад л байснаас гадна үнэндээ манай жижиг хот хүнгүй болчхоор өөр юу хийх сэн билээ.
Харамсалтай жил
Уржнан Колтс эхний 12 тоглолтдоо дараалан ялж, хүн бүр л аварга болох нь хэмээн шуугиж байсан сан. Гэтэл яг энэ үеэр дасгалжуулагч Тони Данжигийн ууган хүү амиа хорлож, хүнд цохилт болов. Тэгээд хамгийн их хожилтой баг байсан атлаа Питтсбургт ялагдан балиашгуудаа гомдоож байсан түүхтэй. Тэр жилийг манай мужийн спортын хэнээтнүүд “харамсалтай жил” гэдэг. Учир нь НБА-гийн аварга болно гэж таамаглаж байсан Пэйсерзийнхэн өмнөх жил нь баахан зодоон, цохион хийгээд тэр жил хамаг сайн хүн нь тоглолгүй өнжсөн юм. Тони Данжи харин эр хүн шиг байж, авьяас ухаанаа спортдоо зориулж чадсанаар энэ жил их амжилтанд хүрлээ дээ. Тэрбээр Супер цомыг хүртэж буй анхны хар арьст дасгалжуулагч, тоглогч болон дасгалжуулагчийн аль алинаар нь Супер цом хүртэж байгаа 3 дахь хүн болж байна. Хэчнээн оноо алдсан ч байнга довтолгоо сайтай байдаг Колтс энэ удаад хамгаалалт нь хүртэл чангарч, супер quarterback-тайгаа нийлээд үнэхээр супер баг болжээ.
Эх нутгийнхаа эсрэг
Шикагогийн quarterback Гроссман буюу хамгийн чухал хүн нь энэ Блүүмингтон хотод сургууль төгссөн юм. Блүүмингтон ер нь хоёрхон ахлах сургуультай хирнээ спортын одод их төрдөг хот. Одоо Никст тоглож байгаа Жаред Жеффриз гэхэд л манай Блүүмингтоны Ариунаа гэж охинтой нэг ангид сурч байв. Гозойчхоод гурван ч хүний толгой дээгүүр харж Ариунаагийн тооноос будаа иддэг байсан нөхөр гэж байгаа. Тоглолтын өмнө олон сэтгүүл Гроссманыг хуучин өөрийнхөө шүтдэг байсан багийн эсрэг хэрхэн тоглох бол хэмээн шуугиж байлаа. Харин Индианагийн хамгаалалтын багийн Хэйдэнийг Шикагод өссөн, Баавгайнуудыг шүтдэг байсан тухай хэн ч дурсаагүй юм. Гэтэл Гроссман бүтэлгүйтэж, харин мөнөөх Хэйдэн дамжуулалтыг таслан гүйж шүтдэг байсан багаа нам дардаг байгаа.
Сайнбаярыг аргадах хэдэн үг
Шикаго хот Монголчуудынхаа тоогоор Индианагаас хавьгүй олон тул Баавгай нарыг дэмжих Монголчууд илүү олон байсан байх. Тийм ч учраас манай сонины Шикаго дахь сурвалжлагч Д.Сайнбаяр хотынхоо багийг дэмжин сайхан мэдээ гаргасан билээ. Go Chicago Bears гэсэн нэртэй байсан, явж өгсөнгүй дээ, өнөөдүүл нь, хөөрхий. :((
За яахав, юм нэгээр дуусах биш, ирэх жил гэж байна., тэрний дараа жил ч гэж байна. Тэгээд болохгүй бол наашаагаа нүүгээд ирэхгүй юу дөө. Хамтдаа Пейтон Мэннингээ дэмжээд суудаг болъё :))
Ай спорт чи, баяр баясал буюу
Майамид хөлбөмбөг үзээд дөнгөж ирж буй нэг дэмжигчээс Индианагийн ТВ сурвалжлага авав.
Та хир зардал гаргаад ирэв?
Тоглолтын болон онгоцны билетэнд нийтдээ 6000 доллар зарцууллаа.
Мөнгөө зөв үрлээ гэж бодож байна уу?
Юун мөнгө, юун 6 мянган доллар, миний баг надад баяр баясгалан авчирлаа. Үүнийг та хэдэн ч доллароор үнэлж чадахгүй.
Яг одоо Индианаполис хотод баярын сүрт жагсаал болж байна. Үнэхээр сайхан баярлуулж чадсаных нь төлөө багтаа талархал илэрхийлж байна.Арга ч үгүй биз. Ямар Нью-Йорк мэтийн том хот шиг хоёр хөлбөмбөг (Jets, Giants), хоёр хоккей (Rangers, Islanders), хоёр бейсбол (Yankees, нөгөө нь юу ч билээ) дээр нь сагсны багтай (Nicks) газар биш. Тэгэх тусмаа хожил нь илүү үнэ цэнэтэй болох аж.
Ай спорт, чи баяр баясал буюу.
М. Саруул-Эрдэнэ
Миний cэтгэгдэл:
Аргадсанд баярлалаа :) Ёстой л аргадмуулаар болж суулаа :) Тоглолт болдог өдрийн өглөө Номинчимэд ахаас та нар Супербoyлoo vзэх гээд завгvй сууна уу гэхэд Саруул-Эрдэнэ л энд ухаан нь хамгийн орон гаран сууна гэж хэлсэн :) За ямартаа ч бvр Чикаго, Индиана 2 тоглож буй ховор тохиолт Супер боулын талаар мэдээ бичиж амжихгvй явсан, Bears -аа дэмжээд нэг өмнөтгөл мэдээ даруй бичье, харин тоглолтийн vр дvн, анализийг спорт сайн мэддэгээрээ Саруул ах бичиг гэж хэлсэн. ( Colts ялагдвал би бичье гэж дотроо бодож байв. :) Яг л бичсэн байна даа хэхэ. Энэхvv мэдээг бичих шалтаг Индианагийн Саруул ахад Чикагогийн маниас илvv их болж таарлаа. Ямартаа ч мартахааргvй сайхан тоглолт боллоо. Yнэхээр багийн рэйтинг, статистикаараа ч Bears Colts-oos муу л даа.
Тэр дундаа Peyton Manning vнэхээр чаддагаа vзvvлж, 15 жил тоглоод Super Bowl аваагvй эцгийнхээ өшөөг, тоглолтонд гэмтэл аваад тоглохооо больсон ахийнхаа шийрийг хатаалаа. Yнэхээр гайхамшигтай сайн тоглогч юмаа! Ажлынхны ярьж байгаагаар тэдний энэ насанд тоглолтыг нь vзсэн хамгийн сайн quarterback уудийн нэг хэмээн магтагдаж байна. Гроссман vнэхээр одгvй муу тоглолоо.
2 ч удаа interception хийлгээд, гол нь 2 удаа drop snap буюу доогуур дамжуулсан бөмбөгийг алдаж байхдаа яахав дээ. Чикагогийн Devin Hester харин тоглолтын хамгийн эхний хэдэн секyндэд сайхан touchdown хийсэн. Супербoyлын тvvхэнд урд нь 8 удаа л ийм тохиол гарч байжээ. Гэхдээ л сайхан эхлэлийг Чикагочууд төгсгөж чадсангvй. Well I say, Colts very well deserved this victory!
2 comments:
Yotsoi meddeggui yumnii neg ene syperball baigaa yum he he. UK-d hrtel sho'no dund UTV biluu Channelr 4-oor live garaad baisan. Durmiig ni medehgui, tanih demjih bag tamirchingui hund bol daanch neg oilgoh yum baisangui. Za yahav tegeed Saruul bayarlaj Sain aa jaahan gutranga baidald orood ene jiliin syper cup-iin temtseen o'ndorloj gej oilgov shuu Harin hoiton Londond leagea-iin 2 tom bag Wembley-d league-iin togloltoo hiih yum gede ter togloltyn dunduur yariad baisan shuu.
hehe. Suuliin heden jil yer ni sport uzelgui ih udaj baigaa shuu. Nodningiin World Cup iig l saihan uzsen. Odoo NBA-g jaahan 'follow' bolj baina. Bulls iin togloltiig odoo boltol uzej amjaagui yavsan, harin amidaar n' 3 sard geriinhenteigee uznee. Goyo baidag baih bodvol :)
Post a Comment