2.23.2007
Криллээр шууд бичье!
Өнөөдөр цахим өртөөний имэйлээ шалгаж суутал Харадуут А.Болд гэж анд латин үсгээр шивэхэд шууд Крилл үсэг руу хувирдаг вэб суурьт програм хийснээ өртөөний гишүүдэд явуулжээ. Урд нь Интернэт дахь Монгол фонтны асуудал хэцүү байх үед Цахим өртөөний Бадрал анд Латинаас Windows 1251, Unicode руу, Тэлмэн анд латинаас Windows 1251 руу хөрвүүлдэг Жаваскрипт программууд хийж олон хүнд буян болж байсан билээ. Харин А.Болд андын хийсэн энэ програм дэлгэцэнд товчлуур дарах үед шууд хувиргалт хийдгээрээ маш давуу талтай юм. Жаваскрипт хэрэглэж хийсэн энэ программын санаа нь гоё!!! Энэ олон жил би гэж хүн Жаваскриптийг форм валидэйшн, слайдинг меню гэх мэтэд их хэрэглэсэн дээ. Гэхдээ ийм санаа тархинд орж байгаагүй юм байна. :) Та бүгд туршиж үзээрэй. http://haraduut.googlepages.com/krill.html дээр статик хуудас нь байгаа. Аа, тийм энэ бичлэгийг уг программыг ашиглаж бичлээ. А.Болд андын цаашдын "уран бүтээлд" амжилт хүсье!
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Ямар гоё review вэ. миний хийсэн програмыг бусдад гоёор танилцуулж өгсөнд маш их баярлалаа. урам ороод сайхан бнаа:-)
Зүгээрээ, you deserve it!
yor ni chi islamiin tuhai meddeg bol nadad notlooroi za. minii mail hayag herosday@yahoo.co.uk
Sain baina uu Amaraa. Bi Islamiin tuhai uneheer yamar ch medleg baihgui. Meddeg ch gej end tend bicheegui baih. Harin ta ene talaar meddeg bol busadtaigaa uuriinhuu blogoor huvaaltsaarai. Amjilt huseye!
Ene scriptyg turshij uzlee. Sain hiijee. Saihan hurwuulj baina.
Eniig hiisen ene zaluud talarhal hurgye!
2001,2002 ony ued neg iimerhuu yum hiiye geed daraahyg hiij baigaad zaw garahgui hayachihsan yum.
http://openmn.sourceforge.net/guestbook/guestbook.htm
Sanaa ni adilhan yum daa. Zarim neg kompinatsuud ni ajillahgui bolhoor ni zasaj baigaad delgeruulye gej bodoj baigaad zaw garahgui hayachihsan yum. :-)
Badaa
Post a Comment