(Second Life 2006 - video сурталчилгаа)
Бие бялдар, vсний стил, хувцас хунар гээд өөрийнхөө гадаад vзэмжийг сонгов. Илvv ганган этгээд болъё гэвэл мөнгө төлж бусад дизайнeрyyдын хувцасыг авч болох юм байна. Дэлгэцэн дэх цэс, гаран дээрх товчлууруудыг дарж яaж хөдөлж, яаж өөр өөр арал руу аялж, шөнийн клубvvдээр яаж хэсэж болохыг жаал судлав. Тэгээд "Orientation" гэсэн нэг арлын зvг гудамжны тэмдэг дагасаар явж очив. 50 орчим янз бvрийн хvмvvс цуглачихсан, зарим нь бие биенээ гайхсан нvдээр хараад зарим нэг нь дэвхэрч, зарим нэг нь эвшээх гэх мэт vйлдлvvд хийж байх юм. Тэнд байгаа хvмvvсээс "Hello all, this is my first time logging on to Second life." гэтэл "Би ч адилхан" гэсэн хариу энд тэндээс "сонсогдов". 3 тэнхлэгт (3 Dimensional) график нь бол vнэхээр тасархай юмаа. Сvvлийн хэдэн жил компьютер тоглоом тоглоогvй мань мэтэд бол бvр барьц алдмаар сайн хийжээ. Гэтэл нэг Жулиa хэмээх resident-тэй танилцав. Парисаас анх орж байгаа мань хvн яаж нисэж сурах вэ гэж асууж байна. Хэдэн товчлуур шалгаж vзээд тvvнд заагаад, дараа нь хоюул агаарт нислээ. "This is cool!", "Жинхэнэ амьдрал дээр ингэж нисдэг бол мөн гоё оо?", "Харин тиймээ, fantastique!"
Second life нь бvхэл бvтэн нийгмийн харилцаа, ёс жаягтай, эдийн засагтай, бизнес vйлчилгээгээр дvvрсэн хот, арлуудаас бvтсэн нэг ёсны бодит мэт, хийсвэр ертөнц юм байна. Linden dollar хэмээх албан ёсны мөнгөн тэмдэгттэй, 250-350 Линдэн доллар нь 1 Америк доллартай тэнцэх ханшны хэлбэлзэлтэй юм байна. Бас Lindex хэмээх валютын ченж, бараа гvйлгээ хийх газартай, oдоогоор 3 сая гаран хэрэглэгч буюу "оршин суугчтай" болсон цахим тосгон юм байна. Оршин суугчид нь тодорхой vнээр илvv чамин хувцас, машин, эдлэн газар, бvр арал хvртэл худалдан авч болдог. Оршин суугчдын бvтээсэн урлагийн галлeрeй, уран барилга, хөшөө, vзэсгэлэнт байгаль, бороо, шороо гээд юм юм л энд байна. Хамгийн гол нь хvнийг өөрийнх нь төсөөллөөр л "амьдруулах" боломжийг хангах зорилготой тул Linden Lab-ийн нөхөд энэ "цахим тосгон"-оо Second Life гэж нэрлээд "Your world. Your imagination." гэсэн уриа тавьжээ. Чухамдаа энэ төсөөлөлт ертөнцэд NBA-ийн од, дэлхийн мисс, кино од, зураач, хөгжимчин, ер нь хэн ч хэнбугай болж болох юм. Тэгээд хvмvvс єєр хоорондоо танилцаж, өөрсний хийсэн бvтээснээ бусдад зарж, борлуулж болдог бvхэл бvтэн зах зээлийн эдийн засагтай "орон"-ыг бvтээжээ.
Линдэн Лаб-д бvтээсэн энэ програмийн эх нь нээлттэй бөгөөд Linden Script Language (эсвэл LSL) гэж C, Java маягийн хэлээр бичигдэж объeкт, аватарын vйлдлийг удирдах болон бусад нарийн ширийн програмчлал хийх бололцоо хөгжvvлэгчдэд нээлттэй юм байна.
Анх 4 сарын өмнө ийнхvv 2 цаг аялсны дараа би тийш дахин оролгvй их уджээ. Хааяа орж нэг жаахан нисээд, далайд сэлээд гардаг юм бил vv гэж бодогдох авч "Нэг дэх" амьдралдаа хэтэрхий завгvй, хоёрт өдрийн талыг дэлгэц ширтэн өнгөрөөдөг мань мэтэд бол илvv зан, нvдээ муутгахын гай мэт санагдсан. Гэтэл Linden Lab болон сайн дурын программистууд, өдрөөс өдөрт нэмэгдэж буй оршин суугчдын оролцоогоор энэ нийгэм тэлж, хөгжсөөр байгааг байгааг харахад vнэхээр гайхалтай. Тэгээд мэргэжлийн vvднээс энэ мэт хvний амьдралд улам бvр хvч тvрэн ирж буй virtual ертөнцийн хандлагыг сонирхож, гар бие оролцох авч хvний ертөнц ер нь хаашаа явж байна вэ хэмээн vе vе уртаар санаа алдах...
Duran Duran гэх мэт том хамтлагуудаас гадна, шинэ дeбют хийж буй залуу хамтлагууд Second Life-д "амьд тоглож" олонд өөрснийгөө таниулдаг гэнэ. Жишээ нь эндээс Frogg Marlowe гэгч оршин суугчийн “амьд концерт”-ийг vзэж болно. Мэдээж нэг удаад хэдэн мянган оршин суугч холбогдсон энэ тосгоны дэлгэцэн дээр төрөл бvрийн сурталчилгаа явагдаж, төрөл бvрийн vйлчилгээ, бараа зарагдах том бизнесийн талбар аль хэдийнэ буй болжээ. Сая болсон Sundance Film Festival-д энэ оршин суугчид виртуал ертөнцөөр оролцож байх жишээтэй. Энэ байдлаараа бол яваандаа сонгуультай болж ч мэдэх нь. Эсвэл жинхэнэ анархист нийгмийн зvг явах уу? Ардчилсан нийгмийг одоогоор хvн төрөлхтний бодож олсон, туулж хvрсэн нийгмийн шилдэг тогтолцоо гэж яриж бичдэг биз дээ? Хvмvvс өөрийн хvссэн зоргоор, төсөөллөөр амьдарахыг л уритал болгосны дvнд цоо шинэ нийгмийн хэв маяг, сэтгэл зvй аяндаа бий болж байна? Нэг их халиад байхгvйгээр "Second Life бол том бизнес юм" гэж өөртөө хэлж vзэв. Гэхдээ хэрэгцээ дагаж нийлvvлэлт бий болдог тул, хэрэглэгч бид л Second Life-iig шаардсан байж таарах нь ээ гэж бас бодов...
Ямартаа ч энэ virtual ертөнцийн хил хязгаар нь зөвхөн хvмvvний төсөөллөөр л хязгаарлагдах ажээ. Цахимчин та ч гэсэн нэг хөл тавьж vзээрэй. It is absolute fun!
"Computer Times" - 2007.01.31
4 comments:
Hi Sainaa,
Blog-g chin FeedReader-tee oruulah gesen aldaa zaagaad baih yum. Chi tiim function-g n haschihsan yum bish beez?
Gruß,
Amra
subscribe to atom ni odoo ajillaj baina.
2 dahi amidralaaraa bolgood yavj baigaa zaluus bii, ger buleeree orchihson l yavj baina gej unshij baisan. Her bolomjtoi um shig bna? Zav gargaj weekend-r uzye baiz, sonin sedev shuu, uhaalag tailbar helehed hetsuu :D
hehe, harin jiliin umnuus yarigdaad, zarim ni bur rock od bolj, zarim ni business hiij bayajaad, boon mongo hiisen l duuldaad baisiishdee, keke. the SIMPSONS geed cartoon deer hurtel neg angi ni ene tuhai baidag. sonirholtoi shuu
Post a Comment