Бид Сонгох Эрхтэй

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрх, санал өгөх оролцоог дэмжих, хэрэгжилтэд анхаарч Цахим Өртөөний анд найз нөхдийн хамт тэмцэж байна. Энд 2004 оноос хойш өөрийн бичсэн нийтлэл, гаргасан уриалга, өгсөн болон авсан ярилцлагуудыг архивлав (incomplete list):
2012.06.13 Гадаад дахь монголчуудын EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа (News.mn Мэдээ, ярилцлага - Бид Сонгох Эрхтэй клуб )

2012.05.24 Бид Сонгох Эрхтэй - Гадаадад суугаа Монголчуудад мэдээлэл түгээх төв - electionMN (Social media уриалга - Бид Сонгох Эрхтэй клуб)

2011.12.08 Д.Сайнбаяр: Монгол бол "ДОГОЛОН" aрдчилалтай орон (Өдрийн Сонинд өгсөн ярилцлага)

2011.11.08 УИХ-ын эрхэм гишүүдэд хүргэх ил захидал (уриалга )

2011.05.13 Д.САЙНБАЯР: НАМУУД УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ ГАРГАЖ, ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН СОНГОХ ЭРХИЙГ ЭДЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ (Өдрийн Сонинд өгсөн ярилцлага)

2009.05.24 Цэцгээ сайн услахуй буюу сонгууль өгч үзэв (нийтлэл)

2009.05.22 VIDEO: Гадаадад суугаа Монголчууд уриалж байна! - Presidential Election 2009, Mongolia (video уриалга)

2009.05.18 Гадаадад суугаа Монголчууд бид эх орон нэгтнүүддээ уриалах нь (уриалга)

2008.12.01 "СОНГО"+"УЙЛ" ба солгой хоолойтон (Өдрийн Cонин, нийтлэл)

2005.12.17 Н.Багабанди: Гадаадад буй Монголчуудын сонгуульд оролцох асуудлыг хуульчлах хэрэгтэй (Даяар Монгол сонин, авсан ярилцлага)

2005.11.30 СОНГОХ ЭРХ - Хэлэлцүүлэг үргэлжилж байна… (Olloo.mn, нийтлэл)

2004.10.26 Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий (Зориг сангийн шагналт нийтлэл)

Цахим Өртөө Холбоо ТББ-ын анд найз нарын хамт маш олон уриалга, өргөх бичгийг 2 удаагийн УИХ, УИХ-ын бүх гишүүдэд удаа дараа албан бичгээр, парламентад суудалтай бүх улстөрийн намын дарга нар, Ерөнхий сайдуудад хүргэж, өөрийн биеэр 2 намтай (Ардчилсан Намтай 2009 онд, ИЗНН-тай 2011 онд) Санамж Бичиг үзэглэснийг энд дурдах нь зүй.

Гадаадад суугаа Монголчуудын СОНГОХ ЭРХ-ийг үндсэн хуулийн дагуу, хуулийн хүрээнд, зөв зүйтэйгээр, илүү боловсронгуй (шуудан, интернэтээр) зохион байгуулах ажил өдгөө ч бидний өмнө тулгамдсан асуудал хэвээр байна. 

Цахим Өртөө Холбоо ТББ-аас гадаадад суугаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийн талаар хийж гүйцэтгэж ирсэн ажлын хураангуй товчоон-ыг эндээс үзээрэй.
Цахим Өртөөний тухай товч:

Гадаадад суугаа монголчуудын Цахим өртөө холбоо нь 1999 онд үндэс сууриа тавьсан Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачлагаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 4000 гаруй Монгол болон Монголч түмэн Цахим Өртөө Сүлжээнд хамрагддаг.
Сүлжээний дэргэдэх Цахим Өртөө холбоо ТББ нь өдгөө дэлхийн 16 оронд 110 гишүүнтэй. Гишүүдийн 95% нь өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд 36% нь докторын зэрэг, 53% нь магистрын зэрэгтэй.


No comments: