Showing posts with label lifestyle. Show all posts
Showing posts with label lifestyle. Show all posts

12.09.2009

"Завгүй" хүмүүст

Өнөөдөр нэг ийм мессеж иржээ. Байн байн уншиж, өөртөө сануулж байя гэж бодоод блогтоо тавьлаа. Өөр шигээ "байнгын завгүй" хүмүүст зориулав :) Энэ дундаас 4 зүйлд нь би маш бага цаг зардаг юм байна.
Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга
Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
Anonymous

10.29.2009

Louis Vuitton in UB and PM S.Bayar's last speech

Наддаа л Унасан газар, Угаасан ус болох hometown YouBe city-гийн маань 370th birthday өнөөдөр болж байна :) Морин тэргэн дээр нүүж явснаа бодвол бид өнөөдөр суурин иргэншил, хотын соёлын талаар ярьдаг болоод удаж байгаа нь гайхалтай хэрэг шүү! Бас өндөр өндөр цамхагууд ар араасаа баригдаж байгаа нь нэн сайшаалтай. Яг үнэндээ MCS-ийн Оджаргал захирал хэдхэн жилийн өмнө Бээжинд болж байсан нэгэн бизнес хүлээн авалт дээр Shangri-La гийн CEO дээр шууд очоод, "Би Улаанбаатар хотын төвд Шангри-Лаг босгомоор байна" гэж хэлээд гайхалтай ice-breaking хийснээр барахгүй, хэдэн сарын дараа YES гэсэн хариу сонссон гэдэг. I mean the man has some guts! Тухайн үедээ нэлээд их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өнөөдөр энэ бүтээн байгуулалт (миний бодлоор) олон хүнд хийж бүтээх эрмэлзлийг түгээж, бас Монгол хүн өндөр цамхаг барьж болдог гэсэн ӨӨДРӨГ СЭТГЭЛГЭЭГ тарьж өгснөөрөө Олимпын алттай эн тэнцэхүйц МЕДАЛ болсон гэж бодогддог. Энэ цамхагийн нэг давхарт өнөөдөр 300 долларын зангиа, 90 саяын чемодан (замдаан) зардаг Louis Vuitton монголд 60-н хэд дахь салбараа нээж, нээлтээ хийх үед дэлхийн томоохон хэвлэлийн (esquire, elle, vogue, E!, f channel and so on) камер барьсан ихэмсэг гарууд тусдаа онгоц хөлөглөн ирж байгаа нь...., well, юу гэмээр ч юм бэ дээ, монголчууд бид капитализм руу эргэлт буцалтгүй орж, consumer society болж байгаагийн нэгэн том илрэл, бас нэг талаас том амжилт гэж бодож байна. Нөгөө алдарт New York Маgazine - дээр байгаа товч мэдээний доор нэг хүн бичсэн нь:
is this for real?!?!? what will their next location be? Antartica? or better yet, put it in Mars or something closer maybe the moon!
гэж бичжээ. Хэхэ, бараг бүх дэлхийд тэгж санагдаж байгаа тул энэ хүнийг буруутгах аргагүй. Буруутгах хэн нэгэн бий бол тэд нь БИД ӨӨРСДӨӨ шүү дээ. Харин Мандхай гэж охин подхийсэн хариу бичсэн харагдана. За тэр ч яахав. Нэг л өдөр YouBe маань downtown Hong-Kong, Manhattan болох биз дээ. Гэхдээ бид тэр үед айргаа ч ууна, боодог оо ч иднэ, бөхөө ч үзнэ, бас цэлгэр талаараа морио унаад давхина гэж бодохоор үнэн тасархай :)

Эцэг өвгөд маань гэнэт хот барьж суухаар шийдсэний 370 жилийн ойгоос (Хубилай хаан уг нь Даду/Бээжин рүү нийслэлээ нүүлгээгүй байсан бол... хоёр дахин олон жилийн ой байх байж дээ тийм ээ?) гадна энэ билэгт өдөр Сү. Батболд гэж зэгсэн сайн боловсролтой, мундаг бизнесмен, за ер нь бол аль ч талаараа харсан unchallenged record-той мундаг хүн МУ-ын 27 дахь ерөнхий сайд боллоо. Тэрээр орос 14, МГУ болон алдарт London Business School дүүргэсэн байх юм. Сайн анзаарвал Оюутолгойн гэрээн дээр голлож ажилласан Баярцогт сайд Columbia University, Сайханбилэг George Washington University төгссөн бол шинэхэн сонгогдсон УИХ-ын гишүүн, сайд Зоригт бас л Японы топ сургуулиудын нэг болох Kyushu University төгссөн. Эд бол яах аргагүй энх цагийн (монгол түмэн одоо цагийг энх цаг, ирээдүй цагийг мөнх цаг, өнгөрсөн цагийг анх цаг гэж ярьдаг ажгуу) Монголын лидерүүд. Бид энэ жил Harvard төгссөн ерөнхийлөгч (John F.Kennedy School of Government-ийг үнэхээр төгссөн юм шүү. Төгсөгчдийн нэрс дунд яах аргагүй Ц.Элбэгдорж гэж бий) -тэй боллоо. 76 гишүүн дунд өдий төдий мундаг хүмүүс бий. Мэдээж мөнгө тарааж гарч ирсэн хүмүүс ч бий. Ерөөсөө цагаандаа гарсан юм билээ. Саяны сонгуулиар хоёр тал хоюулаа мөнгө тараасан юм билээ. Алтай, Энхбат гишүүд үүнийг УИХ-ын хуралдаанаар шууд олон нийтэд хэлэхэд Нямдорж гишүүн няцааж, зөрүүлээд байж боломгүй үгээр Энхбат гишүүнийг "загнаж", нэг ёсондоо үнэн шог байв. Гэхдээ Чжлсрн шиг улаандаа гарсан хүмүүс бага багаар цэвэрлэгдэх нь ертөнцийн жам. Яагаад вэ гэвэл өнгөрсөн хэдэн зууны түүх, Тусгаар тогтнолын тунхаг хоёр John Locke, Jean Paul Rousseau нарын зөв болохыг нотолсон (хэдий хоорондоо зөрүүтэй ч ХҮН бол төрөлхөөс ЧӨЛӨӨТ, бас САЙН мөн чанартай гэдгээрээ санал нэг) хэвээр байгаа тул бидний арчаагүй дорой байдал ч удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой. Сайн сайхан үеийн үед ялж ирсэн.

За тэр Шангри-Ла, Луй-Виттон, Нямдорж нар яахав. Үнэндээ ерөнхий сайд С.Баярын суудлаасаа буух үедээ хэлсэн үгийг ньюс.мн ээс уншаад түүнээр улам их бахархах сэтгэл төрж яагаад ч юм блогтоо юм бичмээр санагдав. Миний бодлоор 7 сарын 1 нийг яаж handle хийснийг эс тооцвол мань хүн ажлаа маш сайн хийсэн гэж ойлгодог. Магадгүй бидэнд 7 сарын 1 -ны гунигт явдлыг туулж байж ухаарах ёстой зүйлс байсан байж магад. (энэ бол тусдаа асуудал) Тэрбээр маш цэгцтэй, ончтой үг сонгож, нээлттэй ярьдаг, сайн orator болохоо дахин нотолж "Ард түмнийхээ төлөө бишгүй зүтгэх учиртай алд биеэ эрүүл аваад явчих арга ухаан дутаасандаа өөрийгөө би хатуу зэмлэж байна" хэмээж итгэл хүлээлгэсэн сонгогч, хамтрагчдаасаа уучлал хүсээд, 5 төгөлдөршил хэмээн нэрлэсэн мөрийн хөтөлбөрийнхөө 3 төгөлдөршлийн суурийг тавьснаа дурдаад "Хийх ёстой ажил уул овоо шиг овоорсон байхад түүнийгээ хийж чадахгүй байдалд хүрч эмнэлгийн орон дээр хий шаналж хэвтэнэ гэдэг бол биеийн гэхээсээ сэтгэлийн аймшигтай там юм байна. Аливаа ажлыг, тэгэх тусмаа Ерөнхий сайдын ажлыг хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол ажлаа өг гэсэн зарчим үйлчлэх ёстой. Энэ зарчим шударга ёсонд бүрэн нийцнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж чадна гэж үзээд энэ ажлаа чадлынхаа хирээр гүйцээхийн төлөө өнөөг хүртэл би зүтгэлээ. Одоо чадал тэнхээ минь зохих хэмжээнд хүрэхгүй болсны учир үнэнээ хэлээд албаа шилжүүлэх нь зүйд нийцнэ гэж бодож байна." гээд цаашид эвтэй байхыг уриалж, зарим нэг ЗГ-ыг унагах гэсэн нөхдүүдэд "Хүний маргаашийг сайн муугаар төлөглөх нь хувь хүний дур зориг биз ээ. Харин улс үндэстэн, засаг төрийнхөө маргаашийг “буруутгах тусам нь хожих, бужигнах зуур нь завших” санаархлаар харах нь увайгүй болоод бүтэлгүй санаа гэдгийг мартаж болохгүй. Эргэж уулзах нүүр, дахиж учрах даваатай хорвоо шүү дээ." гэж айхтар хатуу үг хэлжээ. Яриагаа тэр ийн төгсгөжээ: "Монгол төрийн заяа өндөр, монгол хүний тавилан дэлгэр гэдэгт би огтхон ч эргэлздэггүй Монгол улсын иргэн." Мань хүний зарим үйлдлүүд нь bad boy Николас Саркозиг санагдуулах нь бий :) Гэхдээ яагаад үгүй гэж? Бас Танайд хоноё нэвтрүүлгээр номын сандаа хадгалсан poker-ын ном харуулаад, "Покер улстөр хоёр бол ижилхэн" гэж хэлсэн нь сонирхолтой, бас их үнэний хувьтай санагдсан. Ямартаа ч Сү.Батболд хэр сайн statesman болохыг угтах өдрүүд харуулах биз ээ. Монголд сайн statesman хэрэгтэй. Үеийн үед аль ч улс орныг нуруу нь үл нугарах statesman/төрийн хар хүн - үүд үүрч ирсэн. Хэдийгээр би Ардчилсан Намыг байнга дэмжиж ирсэн ч нэг үг хэлмээр байна. С.Баяр танаа монгол түмэн бид эрүүл энхийг ерөөж байна. Thank you for your service, sir!

12.10.2008

Үлэмжийн чанар

Өнөөдөр ажил тараад V богд Ноён хутагтын "Үлэмжийн чанар" цадиг түүхийн дуулалт жүжгийг Драмын театрт үзэв. Зохиолыг А.Шартолгой гуай бичиж, найруулагч Н.Болд маш чадварлаг найруулсан байна. Хутагтын дүрд Ардын жүжигчин Цэрэндагва гуай тоглосон. Цэрэндагва гуай мэргэжлийн дуучин хүн биш гэхэд үнэхээр гайхамшигтай дуулж байна лээ. Сүүлд л гэхэд Чингис хаан: Үхэж болохгүй кинон дээр Жамухын дүрийг, Софоклын Эдип хаан жүжгийн сохор мэргэний дүрийг мөн гайхалтай гаргасан байдаг. Ярихдаа хүртэл гоё хоолойтой хүн дуулахдаа чадамгай байдаг бололтой. Үнэхээр алтан үеийнхэн гэж ярьдаг, өнөө цагийн алтан үеийн гол төлөөлөгч хүн юм даа. Жүжгийн өрнөл хэсэг дахь монгол ноёдын увайгүй найр, хүүрнэл яриа, дэмбээдэлт, хутагтын аав болон бурхан болсон ээжтэйгээ ярьдаг хэсэг, таван хандмаа (Чулуунцэцэг, Сийлэгмаа гээд мундагчуул) нарын оргил хэсэгт дуулсан "Үлэмжийн чанар" дуу болон энэ үеэр 5 өнгийн гоёмсог хувцас өмссөн бүжигчин охид гайхалтай уран бүжиглэдэг хэсэг нь сэтгэлд хоногшмоор үзэгдлүүд байв. Дээр нь энгийн боловч ухаалаг тайз засал, хувцасны загвар нь гайхалтай сайн болжээ. Choreagraphy-ийг хэн хийсэн юм бол доо хэмээн шагшираад тоглолтын эцэст С.Сүхбаатар гуайн дэглэсэн болохыг мэдээд гайхаж цөхсөнгүй.

Сосорбарам гуайн тоглосон Данзанравжаа гуайн тухай киног нэг олж үзэх юмсан. Жүжгийн үеэр Цэрэндагва гуайн уншсан мөртүүдийг Интернэтээс хайгаад олсонгүй., Майкл Коны бичсэн Lama of the Gobi гэж гоё номыг дахин унших хүсэл төрөв. Үе үе блог дээрээ хутагтын бичсэн гайхамшигт мөртүүдээс тавьж байна аа. Авьяаслаг дуучин Номинжины Үлэмжийн чанарыг дуулахдаа хийсэн гоё клипийг дор оруулав.

Ингэхэд сүүлийн үед дуурь, жүжиг, баллет үзээд, эсвэл сонгодог хөгжим сонсоод урьд урьдынхаас илүү их таашаал авдаг болсон нь одоо ажлын стресс, машины бөглөрөлөөс болоод байна уу, эсвэл холливудын кино үзээд залхсаных уу? Бага байхад жишээ нь Үлэмжийн чанарыг сонсоод таашаал нэг их авдаггүй байв, утга уянгыг нь ч ойлгох сэхээ үгүй байж дээ. Гэтэл одоо болохоор нэг их уярч хайлсан амьтан. Хөгширч байгаа нь энэ юм байх даа гэж бодогдов, хэхэ. (Гэхдээ би зохиолын дуунд тийм ч дуртай биш ээ. Тэр Банзрагч гэж залуу ёстой мундаг юм билээ харин :) Бодвол сонгодог урлагийг ойлгож таашаахын тулд сонсогч, үзэгч маань тэр хэмжээнд боловсорсон, тэр хэмжээний мэдрэмжийг үнэлэх хэмжээнд хүрсэн байх ёстой байдаг биз. Сайндаа ч биш нас яваад юм юм үзээд ирэхээр үүнийг таашаах хэмжээнд дөхөж буй нь тэр биз. Яагаав ҮНЭН буй болоход 2 хүн хэрэгтэй гэж. ҮНЭН-ийг хэлдэг нэг нь байхад түүнийг сонсоод, тэр хэмжээнд ойлгоод, хүлээн зөвшөөрөх нэгэн бас хэрэгтэй гэж...

Их хутагтын өлмий дор сөгдөн мөргөмү!



Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

Зарим эх сурвалж:
Dreaming Of Danzan Ravjaa
The Heritage of the "Terrible Noble Saint of the Gobi"
Дэлхийн энергийн төв
Зохиолч А.Шартолгой: "Үлэмжийн чанар" дуулалт жүжиг маань олон түмэнд таалагдах байх

11.12.2008

Намрын шаргал өдрүүд

Улаанбаатар хотод минь намрын шаргал өдрүүд хөвөрч байна. Ойрд хүйтний эрч чангарч байна даа. Өнгөрсөн 7 хоногт Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялж дэлхий даяар тэмдэглэлээ. Ийм олон хүн баярласан ерөнхийлөгчийн сонгууль байдаг болов уу? Миний мэдэхийн лав үгүй байх. Аугаа Мартин Лютер Кингийн, олон зуун сая өнгөт арьстнуудын, ерөөс хүн төрөлхтний мөрөөдөл биеллээ оллоо. Өөр нэмж хэлээд байх ч зүйл алга, зүгээр л браво! УБ дахь АНУ-ын элчингийнхэн болоод монголд буй америкчууд стар хотхонд цуглаж ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээ хамтаар хүлээж, хамт тэмдэглэцгээж байх юм. Энэ их сайхан уламжлал бололтой.

Ойрд яагаад ч юм ажилдаа нэлээд дарагдсан хэдий ч дотроос нь өнгийх урам хайрласан үйл явдлууд их болов. Өнгөрсөн хагас сайнд дуучин Наран 5 ширхэг шинэ цомогийнхоо нээлтийг Хаан театрт хийлээ. Таван хэлээр жааз хэв загвараар дуулжээ. Үнэхээр чадалтай хоолойтой, ховор авъяастай хүн юм аа. Дараа түүний цомгоос заавал авна аа. Тэр өдөр мөн УДБЭТ-т Кармен дуурь бас дараа өдөр нь Хунт нуур балетын улирлын нээлт болов. Аль алинд нь ажил давхцаад очиж чадаагүйдээ харамсав.

Өнөөдөр буюу 11/12 -ны бэлгэт сайн өдөр яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэг эгчийн АНУ-д байх зуураа орчуулсан 6 цуврал ном буюу дэлхийн шилдэг зохиолын "Хөх дэвтрүүд" цуврал номын нээлтэнд хүрэлцэн очлоо. Олон жил, нойр хоолоо хасан байж эдгээр номуудыг орчуулсныг нь сайн мэднэ. Авъяас билэгтэй дээр үнэхээр хөдөлмөрч, шулуун шударга зантай Оюунчимэг эгч олон жил шургуу ажиллаж өнөөдөр зорилгоо биелүүлээд номын баяраа хийж байхыг харахуйяа сэтгэл хөдөлж, урам зориг авахгүй байхын аргагүй байлаа. Тийм ээ, дэлхийн сонгодгуудын охиос эх хэлнээ хөрвүүлсэн Оюунчимэг эгчийн цаашдын үйлст өндөр амжилт хүсмү. Чадал дорой миний биеийг тоож гайхамшигт Шоша романыг редакторлах үүрэг хүлээлгэсэн танд бас баярлалаа. Үнэндээ ганц нэг үсгийн алдаанаас өөр юу ч өөрчлөөгүй нь үнэн билээ. Номонд дуртай та бүгд доорх номуудыг Интерном болон бусад дэлгүүрүүдээс заавал авч уншаарай:

Нэг: Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн "ШОША" роман
Хоёр: Луйс Борхесийн "ЗҮҮДНИЙ НОМ" сонгомол эссэ, өгүүллийн түүвэр
Гурав: Нобелийн шагналт зохиолч Хулиа Хортасарын "ТОГЛООМ ДУУСЛАА" шилмэл өгүүллийн түүвэр
Дөрөв: Венедикт Ерофеевийн "МОСКВА-ПЕТУШКИ" роман
Тав: Милорад Павичийн "САЛХИНЫ ДОТООД ТАЛ" гүн ухааны роман
Зургаа: Ричард Бахын "ХУУРМАГ ҮЗЭГДЛҮҮД" роман Дэлгэрэнгүй

Үүний дараа ээжийнхээ хамт Фредерик Шопений 200 жилийн ойн арга хэмжээний нээлтийн концерт, төгөлдөр хуурын тоглолтыг УДБЭТ-д үзэв. Польшийн ЭСЯ, МУЗ зохион байгуулсан уг тоглолтод Агата Лукашевич гэж Польшийн маш алдартай залуу төгөлдөр хуурч морилж Шопений урын сангаас уран чадварлаг тоглож, эрдэнэт хүмүний нэгэн гайхамшигт ур чадварыг харууллаа. Театрын захирал хатагтай УДБЭТ энэ жил 2 ширхэг Ямаха фирмийн тус бүр 50 сая төгрөгийн хаан хууртай болсныг энэ үеэр танилцуулсан нь бас нэн сайхан санагдлаа. За ямартаа ч өнөөдөр ажлаа сайн амжуулж чадсаны дээр номын хуртай, дууны хөгтэй сайхан өдөр болж өнгөрлөө. Маргааш ч бас эрч хүчээр дүүрэн, бурхан ивээсэн сайхан өдөр болох нь үнэн буй заа. Амьдрал өөрөө алдаа оноо, жаргал зовлон, гуниг баяслаар арвин, чухамдаа л сонин сайхан явдлаар дүүрэн эд юм даа. Үүнийг уншиж буй танд энэ өдрийн халуун мэндийг хүргэе!

10.05.2008

Өврийн сайхан хангай ба Арвайхээр - 2

Түрүүчийн тэмдэглэлд санал сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Нэг зочин маань нэлээд ундууцсан сэтгэгдэл үлдээжээ. Таны санал шүүмжид маш их баярлалаа. Таны хэлсэнчлэн би энд хэн нэгнийг муулах санаа өвөрлөсөнгүй, Арвайхээрт очоод үзэж харснаа тэмдэглэсэн нь энэ байлаа. Харин энгийн ард иргэдийг зандарч, сүрдүүлдэг, шаардлагагүй үед биед нь гар хүрдэг цагдаа нарын ёс суртахууныг муулсан, бас өөрчлөгдөх ёстой нийгмийн ухамсарын түвшинг хэдэн талаас авч үзсэн билээ. Энүүхэндээ гэхэд бид өөрсдөд буй дутагдлыг олж харахгүй бол яахин засаж чадах билээ? "Би эх орондоо хайртай учраас хамгийн их шүүмжилдэг" гэж нэг ухаантан хэлсэн байдаг даа... Мэдээж бидэнд гарц хэрэгтэй. За ингээд хамтран орчуулж байсан номоо дуусгаж санаа амарсан тул блогоо үргэлжлүүлсү.

Junior Chamber International-ын Манлайллын академийн сургалтанд суусан бүх хүмүүстэй сайн найз нөхөд болж одоо ч заримтай нь холбоотой байдаг болсон. Нэг удаагийн сургалтад тус бүр 60 сонсогчтой 2 анги болж хуваагдаж тус бүр 2 өдрийн сургалтанд хамрагдсан билээ. Тэд 8 8 аараа баг болж, багтаа нэр өгч, зорилго тавьж, уриа зохиож, team building, leadership, time management, fish philosophy гээд голцуу манлайлал, менежментийн чиглэлтэй интерактив сургалтанд хамрагдав. Баг болж хуваагдсан залуус эцсийн өдөр томоохон төсөл санаачилж түүгээрээ тайлан, presentation хийж хоорондоо өрсөлдсөн юм. Сонирхолтой төслүүд олныг сэдсэн байлаа. Жишээлбэл Өвөрхангай аймагт улсын төсвөөс жилд 50 сая орчим төгрөгийг эмнэлгийн ор дэрний даавуу, хэрэгсэл, эмч сувилагчийн хувцасанд зарцуулдагийг нэг баг тогтоожээ. Харин "өртөг хямд" гэсэн шалтгаанаар Эрээнээс даавуу авч тэр даавуугаараа Эрээнд эмчийн хувцас, нөмрөгийг оюулдаг ажээ. Гэтэл Өвөрхангай аймагт ажил хайж буй 600 оёдолчин бий гэсэн тоо баримтыг ч тэд олсон байна. Өвөрхангайд тулгарч буй олон асуудлыг багууд сөхөн гаргаж түүний шийдлүүдийг олж байлаа. Сургалтын эцэст анх удаа 120-уулаа нэгдсэн энэ залуус нэгдэж чадсан энэ ололтоо үргэлжлүүлж, Өвөрхангайн Манлайлагч залуусын нийгэмлэгийг байгуулж ажиллахаар зориг шулуудсан гэнэ. Бидний зүгээс тэднийг цаашид дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн. Одоо тэдний хувьд зорьсноо хэрэгжүүлэх нь чухал билээ.

Залуусын итгэл зоригт урам орсон миний бие эдгээр залууст зориулж хэдэн ном УБ-аас замын унаанд захиж авчруулахаар шийдэв. Энэ дунд өөрийн хамтран орчуулсан "Дэлхий бөөрөнхий биш", хамтарч бичсэн "Интэрнэт хэрэглэгчийн гарын авлага"-aaс гадна ЭМОС клубын гаргасан "Амжилтад хүрэх гал эрмэлзэл", "Өөрийгөө хөгжүүлэх нь" гэх мэт 10 аад төрлийн номууд байлаа. Сургалтанд суусан нэг андын ажилтай танилцах зуур түүнтэй хамтарч ажиллах нь зүйтэй юм байна гэж ойлгосон юм. Энэ залуугийн ажилладаг компани гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа 20 орчим сумд хүргэж өгдөг юм байна. Тийм ээ, алс хол сумуудад танзуур боов хүргэх зуураа бас хэдэн ном хүргээд тэндээ зарвал аштай юу даа. Энэ залуу ч хувиа авна, соёлын үр ч тэр хэрээр тархана шүү дээ. Ингээд Номун Далай дэлгүүрийн орон нутаг дахь анхны салбарыг байгуулах санаа төрөв. Дэлгүүрийн нээлтэд Өвөрхангайн залуус, сургалтад суусан анд найз нар маань өргөнөөр ирсэнээр барахгүй хямдралтай үнээр борлуулсан номын гүйлгээний дүн 500 орчим мянган төгрөгт хүрч намайг гайхашруулав. Тийм ээ, залуус номоор цангасан байлаа. 1, 2 дугаар арван жилийн дунд сургуулийн номын санд зориулж хэд хэдэн ном хандивлав.

Сургалт хийгээд УБ буцах байсан миний бие орон нутгийн сонгуультай танилцах үүднээс Арвайхээрт үлдэхээр шийдэв. Тун удалгүй сонгуулийн компанит ажил ч ид дундаа орж, Арвайхээр хот эгэл өдрүүдээс маш өөр уур амьсгалтай, ямар нэгэн үндэсний баяр болж байгаа ч юм шиг, баярын гэмээр ностарин дүүрэн. Харин ч сонгуулийн үеэр хамтлаг дуучдыг цуглуулж, яруу найраг унших гэх мэт олныг цуглуулсан урлаг спортын арга хэмжээ зохиож болохгүй гэсэн СЕX-ноос гаргасан дүрэм, журмын дагуу урд урд жилүүдээс маш тайван байгаа нь энэ гэнэ.

Монгол улсад ажилгүйдлийн хэмжээ сонгуулийн компанит ажлын үед л их буурдаг гэлтэй. Өвөрхангайчууд, ер нь хөдөө орон нутаг, аймгийн төвийнхөн сонгуулийн үеэр хийх ажилтай болж, гэр бүлийн орлого тодорхой хувиар нэмэгдэнэ. Өдрийн 5-15,000 төгрөгийн цалин авч сонгуулийн компанит ажилд ажиллах хөгшид, багш нар, эмч нар, төрийн албан хаагчид, мөн оюутнууд их. Оюутнууд болоод хөгшидийн ярианаас сонсвол энгийн үед ажил олддоггүй, харин тухайн намыг дэмжсэн дэмжээгүй гол нь цалинг нь бодож сонгуулийн компанит ажилд оролцож буй тухайгаа хуучилна. Тийм ээ, сонгуулийн үеэр л энэ хүмүүс ганц хоёр долоо хоног ажилтай болж байгааг нь бодоход харамсал төрмүй.

Арвайхээрийн зочид буудлууд бүгд битүү захиалгатай тул зочид буудлын өрөө олоход тун бэрх ажээ. Хаа сайгүй үнэтэй үнэтэй жийпүүд давхилдана. (Америкийн дундаж сэхээтнүүд ч бэлэн мөнгөөр авч үл дийлдэг энэ хүлгүүд Монголд маш их) Ихэнхи зочид буудал нь аль нэг намтай гэрээтэй, эсвэл тухайн нэр дэвшигчийн эзэмшилд байдаг бололтой. Тухайн нэр дэвшигчийн ажилдаг/ажиллуулдаг байгууллага, компаний ажилчид сонгуулийн компанит ажилд дайчлагдана. Аймгийн гал команд ч сонгуулийн үеэр их завгүй байсан болов уу. Юу гэвэл хотын өнгөтэй өөдтэй гэсэн самбарууд дээр бүх нэр дэвшигчдийн анонс хэмээх самбарыг өлгөх ажил тэднийг хэрэндээ завгүй байлгана.

Сонгуулийн компанит ажлын үеэр нэр дэвшигчдийн эсрэг сурталчилгаа мэр сэр нэлээд гарна. Хэн хэвлэсэн нь үл мэдэгдэх сонин сэтгүүл хэвлэгдэж, шөнийн цагаар айлын хашаан дээгүүр шидэгдэх бөгөөд өглөө нь хот даяар шуугиан тарина. Мөн АН болоод МАXН-ын сонгуулийн компанид ажиллаж буй хүмүүстэй ярилцах ахуйд хэн хэнийгээ нэлээд сайн муулах нь тодорхой. Жишээ нь эсрэг талын сурталчилгаанд явж буй машины дугуйн боолтыг сулруулсан тохиолдол нэлээд гарчээ. Үүнээс болж машин онхолдох асуудал ч ганц хоёр удаа болсныг нүдээр харсан гэрч ярьж байлаа. Үнэхээр харамсалтай! Үүнээс долоон дор юмс зөндөө болсныг үгүйсгэхгүй, яагаад гэвэл тэр зэргийн мэдээлэл надад олдохгүй шүү дээ.

Мөрийн хөтөлбөрийн хувьд АН-ын мөрийн хөтөлбөр надад илүүтэй санагдаж байлаа. Ядаж л тэд ард түмний санал бодлыг хүлээн авч мөрийн хөтөлбөрөө босгох ухаалаг сонголт хийсэн, зөв зүйтэй олон зүйлсийг тусгасан байв. PR, маркетингийн хувьд маш зөв зөв шийдлүүдийг хийж, МАXН-ын дэргэд илүү их хөдөлмөрлөж, бодож сэтгэсэн нь илт байв. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт ард иргэдэд уул уурхайн баялгаас олсон ашгаас 1 сая төгрөг өгнө гэсэн тэнэгдүү гэмээр амлалтыг анх сонсоод гайхал, цөхрөл төрсөн билээ. Дараа нь мөрийн хөтөлбөрөөс хуулахдаа гарамгай МАXН илүү мөнгө амлаж бүр тэнэгтэв. ЯАГААД эд ингэнэ вэ? гэсэн өөрийнхөө асуултад энд байх хугацаандаа хангалттай хариу олсон юм...

8.03.2008

Өврийн сайхан хангай ба Арвайхээр

Өнгөрсөн 6 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод JCI Mongolia-гийн Манлайллын Академийн сургалтыг зохион байгуулах ажлаар яваад тэндээ үлдэж Ардчилсан Намын сонгуулийн ажилд тусалж, хажуугаар нь орон нутагтай танилцах, мөн будлиантай явагддаг гэх сонгуулийн үйл ажиллагаатай танилцах сайхан завшаан гарав. Тийм ээ, Өвөрхангайн залуус шинэ мэдээлэл, урам зориг, эв нэгдэл, итгэл зоригоор "цангасан" байсан нь сургалт зохион байгуулах үед анзаарагдаж байлаа. 2 удаа явагдсан сургалтын эхний сургалтад 120 гаран хүн сууж, харин 2 дахь сургалтын бүртгэл явагдах үед 200 гаран хүн хандаж, нэгэнт суудлын тоо, заах багш, байр савын бололцооноос хамаарч 120 хүн л авах болсонд маш олон хүн сэтгэл гонсгор үлдэж байгааг харахад харамсалтай байлаа. Аймгийн төвийн шинэлэг, зориг тэмүүлэл дүүрэн, голцуу эмч, багш, хуүльч, төрийн байгууллагуудад ажилладаг энэ залуучуудын зарим нь сургалтад суух гэж сум хөдөөнөөс олон км явж ирсэн байхад 120 хүний тоонд багтаагүй зарим эмэгтэй нь энэ сургалтанд суух үнэхээр их хүсэлтэй байна гээд нулимсаа арчин зогсоход өрөвдөх сэтгэл төрж байлаа.

Багадаа хэдэн удаа зуны амралтаар аав, ээжийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн хангай нутагт эрүүл агаарт хөдөө амрах гэж машинаар явж үзсэн. Ээжийн хийж өгсөн хөх даалимбан тэрлэгийг өмсөөд, аавынхаа шляпан малгайг духдуулж, том гэгчийн шар дурдан бүс зүүгээд, Эрхүүгээс авчирсан гэх шинэ бакалан гутал өмсөнө. Миний мал маллах гэж юу байхав дээ, охид голцуу үеэлүүдтэйгээ хамт өглөө сүү саалийн үеэр тугал татаж, ууланд гарч гишүү түүнэ, заримдаа өдөржин үхэр тууна, орой нь айраг бүлнэ. Айлын эрх хүүхдийг мориноос чиргүүлдүүлээд юүхэв гээд намайг морь унуулдаггүй байлаа. Хааяа гуйж гуйж нэг унадагсан. Харин 4-р анги төгссөн зун голдуу үхэр тууж өнжсөн, үеэлийнхээ хамт зунжин үхэр туухдаа англи хэл үзэж, өдөрт 10 үг, заримдаа 20 үг цээжилсээр 500 ширхэг англи үгтэй УБ буцсан нь тэр зун хамгийн том богц байжээ. Ингээд 5 дугаар анги төгссөн жилээсээ хойш 15 жилийн дараа анх хөдөө явж байгаа нь энэ.

Өвөрхангай үнэхээр сайхан байгальтай юм аа. Тийшээ очих замыг давгүй сайхан тавьсан ч энд тэндээ нүх ихтэй тул өөрийн эрхгүй болгоомжлол төрнө. Элсэн тасархай, Онгийн гол өнгөрөөд уул хад, ногоон зүлгээр чимсэн үзэсгэлэн төгс нутгийг харахуйяа сэтгэлд нэг л онцгой. Нийт 6 цаг давхиад Арвайхээр хотод ирлээ. Хүүхэд байхдаа харж байсан жижиг хот хэмжээний хувьд бараг хэвээрээ, харин зочид буудал, банкны салбарууд, дэлгүүрүүд нэмэгджээ. Ер нь хуучны социалист нийгмийн үе
ийн аймгийн төвийн өнгө төрх, үнэр хэвээрээ.

Нутгийн зөвлөлийн ордны том талбайн өмнө машинаа паркаллаа. Талбайн дунд нэгэн гэрэлт хөшөө байхуйг очиж сонжвол Монголын хамгийн анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн, мөн ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн гуайн гэгээн дурсгалд зориулж, нэрсийг нь Монгол бичгээр шивсэн чулуун хөшөө байлаа. Их хүмүүсийн чулуун дээр сийлүүлсэн төрхийг харан зогсохуйд цээжинд хүндэтгэл хайрын гал асах сацуу П.Гэндэн гуайн шударга бус хэлмэгдүүлэлт, ЗХУ-д хэрцгийгээр цаазлуулсан явдал санаанд орж зүрхний угт гуниг төрүүлнэ.

Ингээд сургалт явуулах байр сав олж, бүртгэлийг орон нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хийлгэхээр болж, нутгийн ФМ радио, телевизээр зар явуулав. 3 хоногт хийх ажил үндсэндээ эхний өдөр дуусчихав. Учир нь Арвайхээрт ажил амжуулахад их амар юм. Өдөрт 10 байгууллагаар орох ёстой байсан ч ажил амжина, яагаад гэвэл бүгдээрээ л хэд алхамын зайтай, голдуу дээр дурдсан талбайг тойрч байрлана. Харин УБ-т бол маш их цаг авах ажил болох нь тодорхой.

Нутгийн зөвлөл буюу хуучнаар Аймгийн захиргааны өмнөх талбайг тойроод сонгуульд оролцож буй хүмүүс, нам эвслийн уриа лозунг, хотынхны ярьж хэвшснээр бол анонс гэх самбарууд хаа сайгүй. Ер нь хамгийн олон, хамгийн том анонс өлгөсөн нам, эсвэл нэр дэвшигч ялчих гэж байгаа юм шиг л. Нууцгүй хэлэхэд үе үе энэ нь эргээд Мао Зэдунг, Ким Ир Сен, Цэдэнбалыг санагдуулна. (Бидний үеийнхэн азтай гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл бид коммунизмын шувтарга үед буюу 70 аад оны сүүл, эсвэл 80 аад онд төрсөн, сүүлчийн Могикан гэдэг шиг хамгийн сүүлчийн пионер болж үзсэн, бас Хонхны дууг амьдаар нь сонсож, картны бараанд оочерлож, Кока колаг одоо төрж буй хүүхдүүдээс арай өөр мэдрэмжээр ууж таньсан, приставка, холливүүд, МТV, Интернэт гэгч зүйлстэй анх танилцаж, ардчилалын үр шимээр баруунд гарч боловсрол эзэмших бололцоо олдсон цаг үед өсч торнисон гэдэг утгаараа бидний үе их азтай, бас хариуцлагатай...)

Арвайхээрт мэдээж олон ресторан, клуб байхгүй. "Isabelle's" гэдэг сонин нэртэй зоогой (бүр сүши мэнютэй шүү :), бас "Aлтан холбоо" гэж зоогой (ресторан) бий. Xоол нь бол УБ-ынхаас хамаагүй хямдхан, гэхдээ гоц сайн биш нь тодорхой. Ганцхан том шөнийн клуб бий бөгөөд үүнийгээ "New Leader" гэж нэрлэжээ. Ер нь бол их сонирхолтой нэр сонгодог хүмүүс юм гэж бодогдохоор :)

Ерөнхийдөө дунд сургуулийн удирдлагаас авахуулаад театрын дарга, цаашилбал бүх удирдах албан тушаалыг МАXН-ын гишүүд эзэлдэг гэнэ / юм байна. Хүмүүсийн байгаа байдал, харьцаанаас хуучны соц орны үнэр ханхална. Хамгийн хачирхалтай нь орой 8 цагт бүх дэлгүүр хаана. Бүх ресторан (нөгөө хөгжилтэй нэртэй 3 газар, бас бусад жижиг пабууд) 11 ээс хаана. За архи, шар айргийг 8 аас хойш заруулахгүй гэдэг хуультай дүрэмтэй бол ойлгож болж байна. Гэтэл бусад хүнсний барааг энэ хотод 8 цагаас хойш авах боломжгүй байна гэдэг бол ёстой ойлгож болмооргүй зүйл санагдлаа. Хүн 8 цагаас хойш гэртээ хүнс цуглуулж яагаад болохгүй гэж, эмэгтэй хүний сарын тэмдэг ирвэл яах вэ?

Нэг удаа Алтан холбоонд сонин уншаад, тухтай нь аргагүй өдрийн ундаа идээд сууж байлаа. Ер нь хотын соёлтой, боломжын ажил эрхэлдэг, мөнгөтэй хүмүүс энд хооллодог гэж нутгийнхан ярих. Гэтэл рестораны корридороос орилох чимээ гарахад нь гүйж очвол нэг 30 гаран насны залуу 50 гаран насны эрийг юу юугүй зодож нүдэж байхыг харлаа. Аль алинаас нь архи үнэртэнэ. Тэнд байгаа хүмүүсийн хэн нь ч тэр хүнийг салгах янз алга. Би очиж "aхмад хүнийг битгий ингэж зод", "одоо боль, бид тайван хоолоо идмээр байна" гэж гуйлаа. Зодож буй залуу намайг "чи хэн юм?" гэсэн шинжтэй эргэж нэг том харснаа зогтусч, арай зөөлрөв. Гэхдээ л түүний уур хилэн дотроо багтаж ядаж буйг, харах царайны мунхаг хүн болохыг хараад энэ хүнтэй юу яриад ч хэрэггүйг ойлголоо. Ресторанд ажилладаг охид, менежерийг харж байхад ийм зүйлд хэдий нь дасал болсон шинж нүдэнд илт. Цагдаа дуудахыг олон удаа тэдэнд сануулсан боловч хэн нь ч дуудсангүй. (УБ хотод ч мөн ялгаагүй, ийм явдал их) Ингээд хэдэн ширээ дамжиж гүйж байж арайхийж цагдаагийн газрын дугаарыг олж авч цагдаа дуудлаа. Энд тэндгүй байнга холхилдох цагдаа нар бодсоноос нэлээд удаж ирэв. Зодож ханасан залуу VIP өрөөндөө ороод хэсэг хүмүүстэй тухтай нь аргагүй хоолоо идэж суух. Ингээд би цагдаа нарт энэ хүнийг торгох, бас эрүүлжүүлэхэд хийж, зодуулсан хүний хохирлыг барагдуулах ёстой тухай ярьж гарлаа. Ер нь хүн зоддог танхай этгээд, бас цагдаа нар намайг танихгүй хэлээр ярьж байгаатай адил хачирхсан байдлаар л харах. Ингээд аргагүйн эрхэнд энэ хүнийг аваад явсан боловч хүмүүсийн ярихнээ энэ хүн тэнд нэг их удахгүй суллагдана гэнэ. Яагаад гэвэл хот маш жижиг тул хүмүүс бие биеэ сайн таньдаг, нэг таньдаг хүндээ хэлээд зүгээр суллагдаад явах нь тодорхой гэнэ. Зодсон нөхөр нь ч ийм зүйл байнга хийдэг танхай нэгэн гэнэ.

Тэгэхээр дээрх үндсэн ажлаа хийдэггүй цагдаа нар ямар ажилдаа сайн гээч? Тэд ресторан, клуб хаагдахаас өмнө наад зах нь 10 минутын өмнө 5-
ааc 10 -уулаа ирж хотын захирагчийн гаргасан үүрэг нэрээр тэнд байгаа хүмүүсийг хөөж тууж, хаалгыг нь бариулах ажилдаа үнэхээр гарамгай! Нэг удаа 22:50 ын үед ирээд бүх хүмүүсийг тонилохыг шаардав. Цаг 23 цаг бус 22:50 болж буй тухай би тэдэнтэй маргав. 23 цагаас хаалга барих ёстой болохоос та нар хоолоо идэж буй хүмүүсийг хөөх эрхгүй талаар олон удаа хэлээд ойлгох царай алга. Хүний эрх, ардчилалын үнэт зүйлийн тухай ярихад тэд дэмий л зогтусч гайхан харна. Олон зүйлд амаа хамхиулж эгдүү нь хүрсэн, надад уурласан цагдаа нар 2 хоногийн дараа уг рестораны лицензийг хурааж санаагаа амраажээ. Мэдээж энэ рестораны эзэн гайгүй танилтай нэгэн тул лицензээ өдөрт нь бас буцааж авсан байна, мөн бусад рестораныг хаасны дараа эднийхийг ирж хааж байх тухай "гэрээ" хийсэн тухай үйлчлэгч охиноос дууллаа. Хэхэ. Ер нь цагдаа нар орж ирж зандарахад эд нартай юм яриад нэмэргүй гэсэн янзтай хүмүүс гүйхээгээрээ гарч буйг, ард иргэд нь бүр номхон дөлгөөн гэж жигтэйхэн, мөн цагдаа нар тэдний биед дуртай үедээ хүрч түлхэж, зүгээр байхад нь эрүүдэж, дээрэлхэж байхыг харахад хачирхахаас илүүтэй огиудас хүрмээр!

Дээрх байдлыг харахад Арвайхээрт бяцхан хэмжээний коммунизм нүүрлэсэн нийгэм мэт санагдаж билээ. Залуусын эрх чөлөө боомилогдсон мэт санагдсан. "Арвайхээрт мөнгө үрэгддэгүй юм, нэг бодлын амар газар" гэж Арвайхээрт танилцсан нэг найз маань ярив. Би түүнд хэлэв, "Угаасаа очих, хийх зүйл байхгүй газар юундаа ч мөнгө үрэх билээ. Уг нь мөнгө үрэгдэж болдог газар байвал энэ хотын хөгжилд хэрэгтэй юм даа."

Үргэлжлэл бий...

6.03.2008

Гэрэл тасраад, ирсэн нь буюу sleepless in UB

Сүүлийн үед байнга гадуур ажилтай, орой нь партидсаар гэртээ олигтой амарсангүй. Харин өчигдөр өдрийн турш гэртээ ганцаар амарч, ном уншиж, бас жаал Интернэтээр зугаалж, цахим худалдаагаа хянаж, имэйлийн Инбоксоо цэвэрлэж өнжив. (би gmail хэрэглэдэг. ер нь үнэхээр тасархай л даа. Хэдэн ч имэйлийг форвард (даялуулах) хийж, бас филтер (шүүлтүүр) хийж, хэзээ ч устгахгүйгээр ангилж болдог, бас google talk нэмэгдсэн нь яахууг тас цохих гол шалтгааны нэг болсон. Ижил харилцагч, ижил subject -тай имэйлүүд нь conversation болж хураагддаг нь үнэхээр мундаг шийдэл шүү. Жимэйлийн монгол орчуулгад хааяа оролцдог байсан боловч одоо тэгэх цаг хомс болж дээ. Хэн бүхнийг жимэйл хэрэглэхийг уриалсу. Гүүгл яахууг олон талаараа цохиж байгаагийн илрэл нь most user-friendly interface буюу human-computer interaction-ы сонгодог шийдэл болох нүд үл эрээлжлэх, энгийн бөгөөд функц сайтай бүтэц нь.) Бас хувцасаа угааж, тоосоо соруулж, гэрийнхээ шалыг угаалаа. Хэхэ, ер нь үе үе аяга угаах хоббитой л доо. Харин шал угаалгүй хэдэн жил болсоныг бүү мэд... Тэгж байтал тог (ток?) тасарлаа... Гэрт лаа алга. Хав харанхуй гэрт хүн юу хийж бүтээх вэ? Унтах. Гэтэл миний нойр хүрэхгүй байна. 30 минут дээшээ харж хэвтэж, элдвийг бодлоо. Цаг үдшийн 9-г цохилоо. Ийм байдлаар хэдэн хором ч цааш байж сууж үл чадан сниккерсээ өмсөөд лаа авахаар дэлгүүр гарав. Тог тасарсан тухай ээж байнга ундууцан ярьдаг авч намайг байхад тог тасарсныг санахгүйг бодвол би гэртээ сүүлийн хэдэн сар өглөө гараад л шөнө ирдэг байсантай холбоотой биз. Гадаа тас харанхуй. Харин мэдсэн юм шиг монголд зарагддаг тамхины асаагуурууд бүгдээрээ ардаа гар чийдэнтэй нь гайхалтай. 2 ч мухлагаар ортол "лаа зарагдаад дууссан" хэмээн таньдаг худалдагч эгч нар эелдэгээр хэлэв. Би хоцорсон бололтой...

Ядаж лаа байсансан бол уншиж байсан номоо дуусгахсан, гэвч 8 давхарын харанхуй гэртээ лаагүй орвол юу ч хийх бололцоогүй болохоо ойлгов. Энэ хооронд хэдэн арван хүүхэд хичээлээ хийж чадахгүй, хэдэн арван хүн ажлаа алдаж байгаа бол гэж бодлоо. Нэгдүгээр хорооллын оросуудын барьсан 9 давхаруудын нэг орцонд 36 айл байдгийг тооцвол зөвхөн манай байранд гэхэд 10 орц * 36 айл * 4 хүн (дундаж ам бүл) = 1440 хүн. Миний эргэн тойрон лав 10 орон сууц гэрэлгүй байхыг бодолцвол нийт 14400 хүн. Дунджаар 3 цаг тог тасарчээ гэж үзвэл манай энэ хавийн хөршүүд 43200 цагийг үр ашиггүй өнгөрөөхнээ. Бурхан минь гэж. Эрдэнэт хүмүний бүтэн 1 цаг ямар их үнэ цэнэтэй билээ. Гэхдээ яая гэхэв, нэг л өдөр Монголд тог тасарахаа болино буй заа. Ер нь хараад байхнээ хотын төвөөр тог тасарах нь арай л бага мэт, бодвол улсын нийслэл хотын төв, downtown юм чинь арга байж уу дээ... гэх мэтийг бодсоор нэг л мэдэхэд таксинд суужээ. Хэхэ, 3-р хороололд байгаа буурай аавындаа эсвэл энүүхэнд ойр байдаг нагац ахындаа очиж арай үр бүтээлтэй цагийг өнгөрөөх нь зөв гэж бодлоо. Миний хувьд тоггүйгээр хэдэн цаг болно гэдэг нь яг л ''I cannot afford it" гэдэгтэй адил, надад хэтэрхий үнэтэйднэ. Ядаж л тэнд Интернэт байгаа, эсвэл телевизээр Барак Обамагийн сонгуульд хэлж байгаа үгсийг манай УИХ-д нэр дэвшиж буй мундаг мундаг хүмүүсийнхтэй харьцуулж үзэж болно. Хэхэ. Ахындаа ирлээ. Таксинд 500 төг өглөө. Not too bad! Уг нь ойрхон л доо, гэхдээ алхвал замд ''аюултай'' хүмүүстэй таарчих вий гэж битүүхэн санаа зовсоных. Ер нь 500 төгрөгөөр авах юм Улаанбаатарт ховор болсон. Таксигаар 1.2 км явах эрх, бохь, ширхэгийн тамхи, маш муу чанарын ундаа, эсвэл нэг ширхэг бууз авч болох байх. Бас хуучны Атар талх, бодвол автобусанд 1 удаа суух эрх авч болно. Энүүхэндээ гэхэд кока колагийн бүтээгдэхүүн монголд америкаас илүү үнэтэй. Үхрийн маx ч гэсэн! 40 сая малтай байж шүү! Айл болгон импортоор ирсэн Моnmilk уухыг нь яана! Бааранд, ресторанд байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь дэлхийн статустай гэгдэх Чикагогийнхтай ойролцоо байдаг нь үнэхээр гайхалтай. За үл хөдлөх хөрөнгийн тухайд бол ярихын хэрэггүй. Монгол бол үнэхээр дэлхийн статустай хот болоход маш ойрхон, ер нь юмны үнээрээ бол бараг оччихсон байна шүү. Энэ хөгжлийн индикатор мөн үү?

Аnyways, нагац ахынхантайгаа жаал буу халж суулаа. Нөгөө өрөөнд одоогоор ажилгүй, сургуульгүй суугаа үеэл дүүгийн маань талаар ярьж байна. Сингапур, Бээжин руу 2 ч удаа суралцах гэж яваад дундаасаа хаяад ирсэн нөхөр. Хэд хэд уулзахдаа ахын зүгээс зөвлөж, хатуухан үг хэлээд авсан юмсан. Удахгүй Япон явах гэж байгааг нь сонсоод өмнөөс нь тун ч их баярлав. Тийм ээ, ядаж Токиод гүйхээгээрээ завгүй байдгаараа алдартай япончуудаас цагийн мэдрэмж, цагийн менежмент, зарчимч, зорилготой амьдрах арга ухааныг суралцаж, 1 цагийн үнэ цэнийг мэдрээд авбал... Ер нь Монголд завгүй, хийж бүтээж буй хүмүүс их ч цагийн мэдрэмжгүй, хийж бүтээх нөөц бололцоо хумигдмал хүмүүс маш олон бор хоногийг ''тоггүй мэт'' өнгөрөөж байгаа нь харамсалтай... Ямар олон зуун мянга, сая цагийг Монголчууд бидний зарим хэсэг үр бүтээлгүй өнгөрөөж байна вэ??? Үнэхээр том хяслан, үнэхээр том гашуудал шүү... Хоноод яв, хоноод яв гэх эгчийнхээ үгээс үл гаран том өрөөнд нь ор засуулаад жаал телевиз үзэж хэвтэв. С1-ээр 2006 оны ДАШТ-ний Солонгос-Францын хөл бөмбөгийн шигшээ тоглолтыг дахин үзлээ. Айхтар ''улаан чөтгөрүүд'' Зиданы эсрэг нэг гоол хийчихсэн шүү тэр жил! Xарин миний төрсөн өдрөөр давхцсан Итали - Францын аваргын төлөөх тоглолтод Зидан их том алдаа хийж билээ. Энэ жилийн Аваргуудын лигийг Тринити хэмээх нэгэн бааранд цугласан 200 гаран Монгол залуустай хамт хоолой сөөтөл орилж үзээд өөрийн дэмждэг Манчестер Юнайтедийг ялахад баярласандаа нулимс унагаж, хоорондоо тэврэлдэн үсчсэн бид үүрээр баарнаас гараад алхахдаа хэчнээн урамтай байв. Домогт Роналдо... за тэр ч яахав... Fox News Channell -aaр Барак Обама ялахад цөөхөн цаг үлдэж буй, түүнд тус мужын хүн амын 6 гаран хувь нь уугуул Индиан овогтнуудтай, хүн амын 70% нь сонгууль өгдөг идэвхитэй Монтана муж, бас Соуф Дакота мужынхан маш их итгэл хүлээлгэж буй тухай, early polls-оор тэр Хиллари Клинтоныг ялж буй тухай сайхан мэдээ сонсож, Карл Рөүвийн комментарийг сонслоо. Хилари Клинтон дэд ерөнхийлөгч болж Барак Обамаг дэмжих бололцоотой г.м мэдээг сонсов. Браво, урагшаа Обама! Ялна гэж найдаж байлаа шүү!... Ингээд Америкийн түүхэнд анх удаа хар хүн ерөнхийлөгчийн суудалд намаа төлөөлөн өрсөлдөх нь бараг л тодорхой болж байна... Хиллари ч анхны эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдэх байсан авч тэрээр хэрэв дэд ерөнхийлөгч болвол анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болох юм. Энэ 2 мөн гайхамшигтай баг болно доо! Бүгд найрамдах нам бус харин Ардчилсан Нам өөрчлөлт авчирч чадна гэдэгт би итгэж байна!... Шөнөжин зурагт үзээд нойр эс хүрэв. УБ-т наран ургаж үүр цайлаа. Хувцасаа өмсөөд гэрийн зүг алхахаар шийдлээ. Гадаа гайхамшигтай сайхан байв. Шувууд жиргээд л, анир чимээгүй, ганц 2 машин гараашаасаа гарч буй харагдана. Өсөж бойжсон 1 дүгээр хорооллынхоо дундуур би ингэж алхалгүй 9 жилийг ардаа үджээ. Сэтгэл маш их хөдөлж, өглөөний агаараар дүүрэн амьсгаа аван гэрийн зүг тайван алхав. Сурагч байхдаа ингээд л алхдагсан... Цэцэрлэгийн хашаануудыг дундуур нь хуваагаад заримд нь машины зогсоол, заримд нь байшин барихаар зэхэж буй бололтой. Нэг тааруухан тагзан дээр ''МАXН-н тэддүгээр ҮҮР'' гээд хаяг хаджээ. Жаахан алхаж байтал 19 дүгээр байрны нэг орцны дээвэр дээр ''АН-ын тэддүгээр ҮҮР'' гээд бас хаяг тавжээ. Хэхэ, сонгууль эхэлж дээ, эхэлж. Энэ зун сонин хачин юм их үзэх байх даа. Хөөрхий багадаа алхаж өссөн гудамжууд барилгын шороогоор булагдаж, ихэнхи хэсэгтээ маш их хагарчээ. Намайг 6 настай байхад буюу 87 онд ашиглалтад орж байсан энэ хороолол ямар сайхан хороолол байлаа даа. Одоо ч байшингуудын өнгө нь утаанд хөө болоод бас нэлээд ганджээ. Хаа хааяа мод үзэгдэнэ, бас орцнуудын хажууд шинэхэн тарьсан моднууд харагдах нь сайхан. Бас сайн зүйл гэвэл орцууд нь хуучнаа бодвол овоо цэвэрхэн болжээ. Бодвол хүүхдүүд орцонд цуглахын оронд Интернэт кафед суух гэх зэрэг хуучин бидний үед байдаггүй олон зүйлс шинээр нэмэгдсэнтэй холбоотой байх. Анх бэлтгэл ангид орж байсан 82 дугаар сургууль, гоц авъяастны 93 аас шилжиж ирээд суралцсан орос 83, бас сүүлд гүнзгий ангиудыг нэгтгэхэд шилжсэн 86 буюу Ирээдүй цогцолборын 1 дүгээр байр гээд бүгд замд дайралдав. Бүрэн дунд сургууль төгсөх гэж яасан ч олон сургууль дамжаа вэ дээ? Хожим Айдахо мужид суралцсантай нийлүүлвэл нийт 5
дунд сургууль дамжжээ, хэхэ. Бүгд л өөрийн гэсэн онцлогтой байсан даа. Сургуулиудаа сайн ажиюу гэвч янз бүрийн байшин их баригдаад заримдаа нүдэнд саад болно. Глобал СИО-гийн сүүлчийн дугаарын дундуур анх крилл А үсэг заасан Сайнбаяр багш маань (надтай ижил нэртэй, эмэгтэй хүн) залгахад сэтгэл хөдлөсөн гэж жигтэйхэн. Тийм ээ, би 82 дугаар сургууль дээрээ очиж, багштайгаа, бас тэнд одоо сурч буй сурагчидтай уулзах ёстой...

…Маргааш эхлэх шинэ ажил, хамт олноо төсөөлж, яагаад ч юм Монголдоо анх удаа ажиллахаар болж байгаагаа бодохоор сэтгэл догдолж, сэтгэлд нэг юм тээглэнэ… 6 дугаар ангиасаа 10 дугаар анги төгстлөө чөлөө заваараа аавынхаа барилгын компанид засварын ажил хийж, обойны цавуу найруулж, цонх будаж, ханын цаасыг бол мэргэжлийн түвшинд нааж хааяа ''халтуур'' хийдэг байсансан. Ажил хийвэл ам тосдоно гэхчээр тэрүүхэндээ л ганган хувцаслачихдаг, халаасандаа мөнгөтэй явдаг сурагч байж дээ. Хожим энэ ажлын туршлага маань харьд ажиллаж, сурч, амьдрахад, Чикагогийн тэнгэр баганадсан барилгуудын оргил өөд мацахад минь хамгийн том суурь эрдэм болсонд холч ухаант аавдаа баярладаг. Тийм ээ, өнөөдөр чамайг сайхан өглөө угтаж байна. Шинээр баригдаж, будаг ханхалсан оффистоо очоод, aжил дээрээ хэрэгжүүлмээр хэд хэдэн санаа олсондоо баярлаж тархиндаа тэмдэглэж авлаа...

Ингээд би гэрийнхээ гадаа ирлээ... Цаг өглөөний 6 AM дөхжээ. Орцны цэвэрлэгч Удвал эгчтэй урдын адил гадаа хог шүүрдэж байгаатай таарлаа. Үнэхээр ажилсаг хүн шүү! Манай орцны үүдийг сахиж хамгаалахаас гадна 9 давхар орцны давхар болгоны шалыг угааж, тоймгүй олон шат цэвэрлэж, бас гадаа хогийг байнга шүүрддэг! Тийм ээ, өнөөдөр би ч гэсэн шинэ ажлын өдрийг угтахдаа урам зориг дүүрэн байна, яг л тань шиг урдах ажлаа сайн хийхийг хичээх болно! “Сайн уу, ээж ээ, хүү нь гэрт тог байхгүй болохоор жаал дэмий тэнэж байгаад ирлээ. Обама ялчихжээ! Гэрт бас тог ирчихсэн байна гээч! :)“

Өглөөний мэнд, миний Улаанбаатар!

Sleepless in UB,
6/3/08-8:53 АМ

5.26.2008

Монгол бол Улаанбаатарын утаа биш...

Блог дээр сүүлийн 2 бичлэгт санаа оноогоо үлдээсэн N&D, RastaVirus, sanakae, NNN, Amar, Боорчи, gegeen, M-hyyhed, Bebe, Tsaagii, saika kamikaze, Сумбаа, ganga, manson, Undarmaa, Od, Амар, Нараа, болоод бусад Anonymous андуудад чин сэтгэлийн угаас гүн талархал илэрхийлье!!! Бас нэр дурдагдаагүй зарим хүмүүсийн (жишээ нь Болор, Хулан, Болд андууддаа) хувийн имэйл хаягаар "Монгол ямар байна?", "Очсон нь дээр үү?" г.м асууж тодруулсан зүйлст хариу болгооё.

Тийм ээ, бидний нөхөд харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөж амжсан бол эх нутагтаа ажиллах төгс бус ч сайхан цаг үе ирж байна гэж үзээд буй.

Монголын нийгмийн бүх салбарт ер нь маш олон эерэг өөрчлөлтүүд төрөл бүрийн (удаан, хурдан, мөлхүүр, огцом) хурдаар өрнөж, улс орон маань хөгжиж дэвших үе шатандаа яваа юм байна. "Дэлхий бол хавтгай" гэгчээр доор бичсэн уриалгадаа "заавал эх орондоо баймааж хийж бүтээнэ" гэж хэлэхийг зориогүй билээ. Хэрэв тийм бол хэт өрөөсгөл ойлголт болох нь тодорхой. Хүн ер нь хаана илүүтэй үр бүтээлтэй, хаана илүүтэйгээр нийгмийн болоод хувийн баялгийг буй болгож чадаж байна, хаана өөртөө болоод бусдад үр нөлөөтэй байж чадна тэр газраа амьдарсан нь дээр байх. Чухамдаа, бид Мерседес Бенз, Порш гэдэг ч юм уу аливаа нэг авто тэрэг байлаа гэхэд бид хаана 100 + км/цаг -ийн хурдтай давхиж чадах буюу ашигт үйлийн коэффицент өндөртэй байна, тэр газраа байх нь дээр гэж хувьдаа үздэг. Улаанбаатарт 150 км/цагийн хурдтай давхих бололцоотой сайхан Мерседес хэрнээ давхих нөхцөл бололцоогүй, зөвхөн 25-40 км/цагийн хурдтай давхиж нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа бол тэр хүн өөрийнхөө потенциал, ур чадвар, нөөц бололцоог бүрэн гаргаж, ашиглаж чадах тэр газарт очиж, илүү үр бүтээлтэй ажиллаж, сурч мэдэх, салхи сэнгэнүүлэн "давхих" нь дээр байх л даа. (энд би хотын замын хурдны дүрэм зөрчих тухай яриагүй шүү, хэхэ:)Тэгэхээр хүн Нью-Йорк, Токио, Бангкок, Сингапур, Шинэ Дели, Стокхолм, Парист ажиллаж амьдарсан хэрнээ монголдоо байгаа хүмүүсээс ч илүүтэйгээр Монголынхоо хөгжилд өндөр хувь нэмрээ оруулж байж болно шүү дээ. Тийм жишээ ч бидний эргэн тойронд мундахгүй их бий. Гадаадад байгаа Монголчууд эх орондоо эдийн засгийн болоод оюуны бусад хэмжигдэшгүй (intangible) хөрөнгө оруулалтыг асар ихээр байнга, зогсолтгүй оруулж байдгийг та бид сайн мэднэ. Ашигт үйлийн коэффицент харь оронд илүү байх магадлал маш өндөр, үүнийг бидний сүүлийн 10 жилийн түүх гэрчилж байна. Гэхдээ асуудлын гол нь нэгэнт хийх зүйлээ хийсэн бол эх орондоо ирж ажиллаж амьдрахад сайхан болж буй цаг үе ирж буй буюу "хур борооны үүлс" хуран байгааг нүдээр олж харлаа. Миний хувьд насныхаа 3/1 буюу 9 жил гаран хугацаанд харьд байсан нь одоогоор хангалттай юм, тиймээс ч Монголдоо үлдэхээр шийдсэн. Хавтгай дэлхийн ачаар хэдэн сар Чикаго дахь ажлаа VPN холболтоор хийж, цалингаа аваад явж болсон нь эргээд Монголын маань бодит хөгжлийг харуулж байна. Энэ холболт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байлаа (угаасаа байгаа) гэж үзвэл тухайн хүн Даланзадгадад байх зуураа Нью-Йорк дахь оффисийнхоо компьютерт холбогдоод, хажуу өрөөнийхөнтэйгээ чатлаад, имэйлдээд, принтерээр тайлангаа хэвлэж нарийн бичигээрээ авахуулаад, сүлжээгээ хянаад чухамдаа бүрэн бүтнээр нь ажлаа хийж дөнгөнө гэсэн үг. Анх 2007 оны 10 сард Улуснэтийн Интернэтээр 550Кbps-ын хурдтайгаар холбогдоход сарын 360$ төлдөг байсан бол энэ тоо 2008 оны 1 сард 55$ болж буурсан нь энэ салбарт гарсан хөгжлийн том үзүүлэлт юм.

Их гүүш Ц.Дамдинсүрэн гуайн "Зугаацахаар мордсон нь"-д гардаг шиг өчигдөр Тэрэлж рүү хэсэг найз нарын хамт зугаацахаар мордов. Тийм ээ, Монгол бол Улаанбаатарын утаа биш, Монгол бол Улаанбаатарчуудын замын бөглөрөл, бухимдал, уур хилэн, бас сонгуулийн үеэр ирдэг "бэлэг" биш билээ л... Монгол бол Тэрэлжийн ой, Тэрэлжийн ус, Тэрэлжийн уулс билээ л... (Аавын минь унших дуртай Нямбуугийн Нямдорж гуайн нэг гоё шүлэг бий. Тэр гайхамшигтай шүлгийг дараа блогтоо тавина аа)

Харин Монголд байх хугацаандаа аль болох ойр ойрхон гадаадын бусад орноор аялж, дэлхийн хөгжилтэй танилцахыг хүснэ. Сонсохнээ, хүмүүс монголд удахаараа их зэвэрдэг шүү, болгоомжлоорой гэж ярилцах. Байнга "fresh" итгэл үнэмшил, урам зоригтой байхад энэхүү аялалууд их зүгээр юм шиг байгаам :) Ямартаа ч та бүгдтэй нэгэн өдөр дотносон танилцах байх аа гэж найдна.

Дэлхийн 200 аад улс орныг тус бүр нэг баг гэж үзвэл бид Монгол хэмээгч багийн гишүүд билээ!

Бид МОНГОЛ хэмээгч асар их ялгуусан түүхтэй, олон жаран, мянганы нар салхийг, бас түмэн үеийн дайн дажин, энх тайван, зовлон зүдгүүр, баяр жаргал, шударга ёсыг үзсэн сүрлэг тэр ХЭРМЭН БАРИЛГА-ыг өнөө цагт буй болгогч, сүр жавхааг нэмэгч ТООСГО билээ!

Бидний үеийнхэнд эх оронч байх шалтгаан францын, японы, эсвэл америкийн үе тэнгийн залуусаас илүү буй гэж л бодогддог доо...

Гэхдээ ирэх долоо хоногт КТМС-ын оюутнууд, энэ хаваржин Монгол нутгийнхаа өнцөг булан бүрт мод тарьж яваа Д.Сэрдарам багштай "Му Club"-ын залуустай уулзахдаа намар уулзахдаа хэлж байсан тэр л зүйлсээ хэлье гэж бодож байна. "Юм үз, нүд тайл! Болж өгвөл гадаадад магистр хий. Харин буцаж ирээрэй!"

(авах зүйлийг аваад, гээх зүйлийг гээнэ буй заа андуудаа. Энэ блогт заримдаа зөвхөн өөрөө өөртэйгээ ярих гэж л юм бичдэг билээ л...)

2.04.2008

Цагаан сараар ном бэлэглэж заншицгаая!

Хэтэрхий "коммершл пост" хийж байгаа мэт санагдаж магадгүй. Хэдий тийм ч Монголчууд бид Цагаан сараар оймс, тамхи, дундад улсын "чанарлаг" бараа солилцож байхаар НОМ бэлэглэцгээдэг болвол мөн сайхнаа гэж боддог билээ л. Номун Далайгаас гаргаж буй энэ уриалгын далимд Америк дахь салбарт борлогдож буй номуудаас толилуулсу. Ашиг мөнгө гэхээсээ Монгол номын хишиг буяныг гадаадад суугаа Монголчууддаа түгээх хүсэлтэй, бас үүнээсээ таашаал авдаг хоббитой бидний хэсэг нөхдийг дэмжиж, оюунаа бас дэмжиж ном авч байгаарай.

Anyways, сар шинэдээ сайхан шинэлээрэй, дэар блоггэр! Миний хувьд гэрээ мартсан Гэсэр адил олон жил ирээгүй байсан эх нутагтаа ирээд нас өндөр буурай аав, ээжтэйгээ, бас олон арван хамаатан, хайрт үеэлүүдийнхээ хамт Хулгана жилээ угтах өлзий ерөөл бүрдээд байна. (Ингэхэд "хувьтай хүн хулгана жил үзнэ" гэдэг хэлц маань цаанаа их олон утга учиртай эд юм билээ шүү.) Чикагочууд ч бас их өргөн дэлгэр тэмдэглэцгээдэг байж дээ, энэ олон жилийн дараа Улаанбаатарчууд маань харин яаж тэмдэглэдэг болсныг, ямарваа нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг сониучирхах сацуу бууз их идэж ходоодны ачааллаа хэтрүүлэхгүй байхыг бодно оо. Гэхдээ л их идэх байх даа, хэхэ. well, here are some weird html code now:

Nomun Dalai USA Online shopping from widest selection of books, magazines, music, DVDs, videos and softwares with Mongolian content.
www.nomundalai.mnNewsletter 02.01.2008

Nomun Dalai USA

Batkhaan comic
DVD. Өглөө
DVD. Өглөө
$19.95
Гурван зуун тайчуудыг дарсан домог
300 тайчуудыг дарсан домог
$7.89
Чингис Хаан 2 (хүүхдийн комик)
Чингис Хаан (комик)
$8.85
Дэлхий бөөрөнхий биш
Дэлхий бөөрөнхий биш
$19.95
Монголчууд - Нүүдэл суудал - II боть
Монголчууд - Нүүдэл суудал II
$8.59
ШОША
ШОША
$19.97
Амжилтад хүрэх гал эрмэлзэл
Амжилтад хүрэх гал эрмэлзэл
$11.95
Бусгаар тогтносон Монгол
Бусгаар тогтносон Монгол
$8.95
Цагаан буга
Цагаан буга
$7.85
History of Mongolia (magazine)
History of Mongolia (magazine)
$3.26
CD. Ганцхан чинийх - Serchmaa
CD. Ганцхан чинийх - Serchmaa
$9.81
Америкт суралцсан тэмдэглэл
Америкт суралцсан тэмдэглэл
$12.85

Copyright © 2008 Nomun Dalai USA

1.15.2008

Үйлдлийн систем :)

Сайн байна уу?

Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна. Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программуудад шууд нөлөөлж системийн үйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнүүд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажилллуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгүй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгүй юм. Надад туслаач!!!

Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ
Эрхэм Хэрэглэгч минь ээ,

Энэ бол байнга эрчүүдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчүүд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зүгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагүй, ан-инстол хийгддэггүй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгүй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юуны өмнө зөвлөе. Wife 1.0– ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооронд зөрчилдөөн үүсэх нь бага байдаг.

Ер нь хамгийн зөв үйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг.

Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай үйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо үйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах, цэвэрлэх 3.0, Хоол хийх 1.5, Санхүү барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудыг ажиллуулахдаа маш болгоомжтой байхгүй бол болохгүй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрүүл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгүй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал үүссэн бол Wife 1.0 үйлдлийн системийг хэвийн байдал оруулахын тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгүй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгүй. Энэ апликэйшн Wife 1.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаггүй ба үйлдлийн системийг дахин засаршгүйгээр гэмтээх аюултай гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Амжилт хүсье!
Техникийн тусламжийн хэлтэс

8.10.2007

гоё дуу оруулах гээд...

Гүүглээр монгол дуу хайхад ю-тюбэд оруулсан дуунууд их олддог болжээ. Олны хүч, оломгүй далай гэж. Үнэн бат тансаг хэрэг шүү. Ямартаа ч энэ дууг сая сонсоод, клипийг нь үзээд их таалагдлаа. Дараа ойр дотныхондоо бас үзүүлье гээд энд оруулахаар завдаж байна. Мөн блогоор зочилж буй танд ч зориулъя!

... ер нь хараад байхад зөвхөн машин барихад, эсвэл хааяадаа PC дээр суухдаа л дуу сонсдог болжээ дээ, хааяа нэг концерт үзэх, паб орохыг эс тооцвол. 2 жилийн өмнө нэг семинарт очиход өгсөн i-pod (i-pod өгнө гэхээр нь очсон :) -оо бодоод байхнээ хэдхэн удаа л хэрэглэжээ. 24 цагийн ихэнхийг ажил, гэр, метронд компьютер гээд second girlfriend (хэн нь нэгдэх гиорлфриэнд вэ гэдэг талаар нэлээд serious discussion үүсдэг л дээ :), гэхдээ маргаангүй хамгийн best friend -тэйгээ өнгөрөөдөг мөртөө энэ i-pod-oo шинэчлэх, цэнэглэх завгүй л явдаг... Гэтэл лифтэнд мэдээ уншиж байхад 20,000 дуу багтдаг i-pod, i-phone гарсан байгаа юм. Үгүй мөн завтай хүн энэ олон дууг даунлөүд, аплөүд хийж сууна аа :) Дээр нь нэлээд баян юм уу (99 центээр яхүү-гээс татлаа гэхэд л 20,000 доллар болно шүү дээ. Орлогын татварт 10-25% төлөөд үлдсэн энэ мөнгөнөөсөө худалдааны татвар, за тэгээд бусад олон татвар төлөхөө бодвол 30,000 доллар хүрнэ дээ) , нэлээд сайн "хулгайч" (үнэгүй татаж буйг бодвол) хүний хийх ажил... За тэр хүмүүсийн цаг, мөнгөнд санаа зовох яахав..хэхэ. Гэхдээ л өөрийнхөө залхууг гайхаж байна... Дээр rapidshare-аас харин нэлэээд хэдэн сиди татах зуур зохиогчийн эрхээс нь санаа зовосхийн суусан. Гэхдээ л хулгайлсан даа. Олон жил энэ хулгайг хийлээ :) (ингэхэд монгол хэлээр, криллээр бичиж буй мөртөө CD гэж латин үсэг хэрэглэх ёстой юу? CиДи гэж явмаар юм уу. Хэл шинжлэлийн хүнээс асуумаар асуулт байна.)...

Өчигдөр өөрийн эрхэм андад нэг ном дурсгав. Нэрийг нь хүндэтгэх үүднээс, хүндэтгэлийн бичиг гэдэг үүднээс, мөн хамгийн их таашаал хүртдэг тул уйгаржин бичгээр бичих гэтэл сайн галиглаж мэдэхгүй байсан тул криллээр бичихээр болов. Миний бичгийн хэв угаас муу л даа. Гэтэл үнэхээр 3 дугаар ангийн хүүхэд шиг бичиж байгаагаа хараад бүр ичив. За аргагүй дээ, надад чинь криллээр бичих шаардлага гарч байсангүй гээд өөрийгөө өмөөрөв. Гэтэл бодоод байхнээ англиар буюу латинаар ч муу бичиж байна. Муухай бичиж байна. Гараар бичих дадлага маань эрс буурчээ. Ер нь ажил дээр утасны дугаар мэтийг, дэлгүүрт кредит картны гүйлгээн дээр л гарын үсгээ зурах, хаа нэгтээ нэг аппликэйшн бөглөхөөс хэтэрэхгүй байгаа юм байна. Сургууль дээр лекц тэмдэглэнэ гэж бараг үгүй. Яагаад гэвэл лекцийг би цахим хуудсаар ороод дахин дахин гүйлгэж үзэж болно, бас дээр нь лекцийн материал гар дээр хэвлээд ирчихсэн байдаг тул. Би шар өнгийн пламастер, цэнхэр өнгийн пламастер л их хэрэглэдэг. Энэ нь юм бичиж байна гэхээсээ зураг зурж байгаатай адил үйлдэл шүү дээ. Үүнээс бусад тохиолдолд дандаа компьютер дээр шивж, гар утсан дээр товшиж, палм пайлот (алганы удирдлага?) дээр зурдаг болсоноо бодохоор... Гарын үсэг, утасны дугаар буюу тоо цифрийг л гараар бичдэг болж байна бидний үеийнхэн. Ажил дээр тавьсан шинэ утасны систем маань имэйлийг маань уншиж өгдөг боллоо. Дижитал амьдралд бид амьдарч байгаа нь бүр бодитой юм байна. Итгэмээргүй ч юм шиг, гэхдээ л итгэхээс аргагүй...

Ингэхэд бүх сонингуудын хэвлэлийн тоо буурч буй, телевиз үзэгчид, бүр спорт үзэгчид цөөрсөн гэх мэт үзэгдэл улам гаарч байна. Ингэхэд хүмүүс гараар бичих явдал тодорхой хувиар буурсан гэлтэй. Үзэг үйлдвэрлэдэг компаниудад нөлөөлсөн болов уу? Сонирхолтой тоо харагдах байх даа.

За уг нь нэг ганц дуу оруулая гээд дэмий чалчиж гарчээ. Цайны цаг ч дууслаа. Түр баяртай, блоггэр та! Нөгөө хөөрхөн дуу энд байна:

6.26.2007

Introducing Bi-Bid.com

Эрхэмсэг ноён, хатагтай Таныг:
  • Улаанбаатар, Монгол улс /2007 оны 6 сарын 29 - 7 сарын 05/
  • Парис, Франц улс /2007 оны 8 сарын 10/
  • Монако /2007 оны 8 сарын 22/
  • Блүмингтон, Индиана, АНУ /2007 оны 10 сарын 23 -10 сарын 28/
тус тус тэмдэглэх Олон Улсын Урлаг Соёлын Баярт урьж байна! Зуны дэлгэр цагаар Монголд зочлох найз нөхөд, амраг садан - мөн тус улсуудад суугаа хүн зонд Монгол дуу хөгжим, урлаг, соёлоо сурталчлан таниулах зуураа эл баяр цэнгүүнийг хамтдаа таашааж болох сайхан боломж айсуй.

2007 оны зун тив дэлхийн 4 оронд болох тус арга хэмжээнүүд нь Монголын "Гоо Ертөнц" нийгэмлэгийн санаачлагаар Монгол, АНУ, Франц, Канад, Швейцари, Белги зэрэг орны төрийн болон төрийн бус, урлаг соёлын байгууллагуудын дэмжлэг, хамтын хүчээр бүтэж буй билээ.

Уг баяр наадмын үеэр 1937 оны хэлмэгдүүлэлтээр устаж үгүй болсон "Хүрээ цам 108" -ыг дахин сэргээхийн төлөө сүүлийн 10 гаран жил хамтын хүчээ өргөсөн Монгол уран бүтээлчдийн тайлан тоглолт болж, үндэсний бахархал, өвөрмөц соёлын маань нэгээхэн өндөрлөг болсон "Хүрээ цам 108" 70 жилийн дараа дахин бүжих юм. Түүнчлэн Монголын газар нутгаар 1907 онд анх дамжиж өнгөрсөн "Бээжин-Парис" машины уралдаан 100 жилийн дараа дахин айлчилж буй тохиолыг ёс төгөлдөр тэмдэглэх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.bi-bid.com/ -оос авна уу. Баяр наадмын талаарх асуулт, хүсэлт, санал бодлоо цахим сүлжээгээр бичих буюу gooertunts@bi-bid.com-хаягаар бичиж ирүүлнэ үү.






5.17.2007

Спорт -> Шинэ санаа -> Бух Булгиулах

Энэ өдрийн мэнд! Доорх бичлэгийг Цахим Өртөөнд явуулсан имэйлээсээ хуулж тавьлаа. Энэ санааг дэмжих, хамтран ажиллах хүмүүс зохиогч Р.Цогбаяр гуайн имэйлээр харьцах эсвэл энэ блогт санал сэтгэгдлээ үлдээнэ үү.
==========================
Гарчиг: Sport - shine sanaa - Buh bulgiulah! - Sanaa onoogoo huvaaltsana uu!
Бичсэн : D.Sainbayar
Огноо: Mon, 14 May 2007 22:33:28 -050

Sain baitsgaana uu,

Bagiin mini naiziin aav negen mash sonirholtoi sanaa olsnoo ta buhentei huvaaltsahiig hussen yum. Tsogbayar guain uguulsneer Mongol huvguud Aralyin Yapond undesniih ni sport boloh Sumo barildaanaar gyalalzsan amjilt uzuulj baigaagiin adil Mongolchuud bid Amerikiin, Spainii undesnii sportoor amjilt uzuulj boloh yum baina. Gehdee ene bol American Football, American baseball bish, harin bull-riding buyuu rodeo!!!

Herev Unicode-oor ilgeegdsen ene ilgeemjiin font tanigdahgui bol: http://dayarmongol.origo.mn/index.php?option=com_content&task=view&id=947&Itemid=45 oos orj unshaarai.

Ta bugd ene hunii sanaag demjij, sanaa onoo, shuumjee chuluutei soliltsoj, tsahim suljeegeer heleltsehiin hamt tsog5506@yahoo.com oor holboo barina uu.
Anhaaral tavisand bayarlalaa.
GH,
Sainbayar


Хүмүүсээ спортын шинэ төрөл хөгжүүлэх санал байна!

Жирийн биеийн тамирын багш би энд ажиллаж амьдарч байх хугацаандаа Монгол хүн "Америкийн үндэсний" гэж яригддаг спортууд дотроос ямар спортод амжилт гаргаж болох талаар нилээд хугацаанд бодож, харьцуулж, судалж үзээд ерөөсөө эндэхийн ковбойчуудын бух булгиулдаг төрөлд богино хугацаанд өндөр амжилт үзүүлж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч "Хангал булгиулсан монгол эр"-ээр дэлхий дутаж байгааг мэдэрлээ. (Бусад төрөлд нилээд цаг хугацаа зарцуулж байж амжилт үзүүлэх магадлалтай) Ингээд энэ спортыг Монголд хөгжүүлвэл ямар вэ? гэдэг талаар нутаг нэгт мэргэн ах дүүсийн санал бодлыг сонсож, харилцан санал бодлоо солилцохоор ийн хандаж байгааг минь хүлээн авна уу. Та бүгд санал бодол, мэргэн оюунаа нэмэрлэж миний санааг дэмжинэ гэдэгт найдаж байна.

Миний бодлоор энэ спортод Монгол хүн амжилт үзүүлэх 3 үндсэн хүчин зүйл байна гэж үзэж байгаа юм.

1.Ахуй нөхцлийн хувьд:

Монголчууд бид хэдэн мянган жилийн тэртээгээс таван хошуу малаа маллаж, эмнэг догшин адуу, тэмээ зэрэг бод малаа уналга эдэлгээнд сургаж ашиглаж өнөөг хүрсэн өргөн уудам тал нутагтай, олон сая малтай нүүдлийн мал аж ахуйн орон гэсэн тодотголтой билээ.

2. Уламжлалын хувьд:

Мөн л олон мянганы тэртээгээс эрчүүд нь адуу малтайгаа ноцолдож, сургаж түүгээрээ дамжин бие бялдар нь хөгжиж хүнд шаардлагатай эр-зориг, авхаалж-самбаа, хурд-хүч, уян-хатан, тэсвэр-хатүүжил, тэнцвэрийн чанаруудыг өдөр тутмынхаа амьдралаас олж авч байсан ба эдгээр чанаруудыг төгс эзэмшсэн эрчүүд нь шалгарч эрэлхэг баатар, алдар цуутай бөхчүүд болон тодордог байсан нь одоо ч Монгол хүний генид уламжлагдан үлдсэн байдаг.

3. Материал буюу Монгол хүний хувьд:

Монгол хүн ахуй, уламжлал, нутаг орны догшин ширүүн байгал, эрс тэс уур амьсгалтайгаа хамааралтайгаар бусад үндэстнээс ялгарах бие бялдарын онцлогтой ард түмэн гэж би ойлгодог. Эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөгөөр Монгол хүн аливаа зүйлд амархан дасан зохицож чаддаг, зоригтой дайчин, юмыг хурдан сэтгэдэг, биеийн тэнцвэрийн харьцаа сайтай зэрэг бусад үндэстнээс ялгарах онцлог шинж чанаруудыг хадгалж байдаг. Тиймээс ч Монголчууд спортын тулж өрсөлддөг төрлүүд болох бөх, сумо, бокс, тулааны төрлийн спортууд, бүх төрлийн зодоон, эр зориг шаардсан авто, уулын спорт, нарийн мэдрэмж шаардсан буудлага, байт харваанаас гадна оюун ухааны төрөлд шатар зэрэгт илүү амжилт үзүүлдэг.

Ингээд дээрхи 3 суурь хүчин зүйл бидэнд байгаа учраас эндэхийн зарим нэг техник элемэнтүүдийг газар дээр нь заалган сурч эзэмшиж чадаад Монгол хүн бух булгиулах спортод хүч чадлаа сорьсон тохиолдолд амжилт гаргах бүрэн үндэстэй гэж үзэж байгаа юм аа. Хэрэв бид нар тодорхой зорилготойгоор энэ спортыг хөгжүүлж зорилгоо биелүүлж амжилтанд хүрч чадвал дэлхийн нөгөө талын том гүрэн Японыг байлдан дагуулж байгаа алдарт бөхчүүдийн нэгэн адил агуу их гүрэн Америкт, цаашлаад дэлхийд өөрсдийн бас нэгэн суу билгийг таниулж, алдар суугаа мандуулж чадах билээ.

Сүрлэг хүчээрээ эр хүний ухаан, авхаалж самбааг сорьсон эмнэг догшин бухны нуруун дээр газарт хатгасан гадас шиг тогтох Монгол эрээр газар дэлхийн дэвжээ дутаж байна шүү, Монголчуудаа! Гарцаагүй энэ дутууг гүйцээх хувь заяа бид бүхэнд оногдож байх шиг байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдгийг санаж эв эе, санал бодлоо нийлүүлж энэ спортыг хөгжүүлэхэд АНУ-д байгаа Монголчууд түүний дотор намайг таньж мэддэг найз нөхөд болон энд тэнд байгаа хэдэн шавь нар минь идэвхи сэтгэлээрээ намайг дэмжинэ байх гэдэгт найдаж байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг ардынхаа сайхан үгээр хандаарай хүмүүсээ. Надтай санал бодлоо солилцох хүн байвал доорхи имэйл хаягаар харилцана уу?

Та бүгдийг хүндэтгэн ёсолсон,
Р. Цогбаяр tsog5506@yahoo.com

5.10.2007

Tuesday (s) with Norah Jones



...Өглөө, орой, шөнө, өдөр?... good night; buenos dias!, кофе, marlboro lights menthol, red line метро, you've got mail!, aжил, ажил, дэлгэц, хурууны товшилтууд, monday meeting, дахиад дэлгэц, double shot please!, дэлгэц, ринг ринг, dinner, уулзалт, мэдээжийн хэрэг!, red line, metro, хонх, дэлгэц, superb!!!, кофе юу цай юу?, дахиад дэлгэц, хуруунууд ядарчээ, нүд чилэв, тамхиa бага татаач!!!, кофе, more coding, energy drink, энэ удаа аль брэнд вэ, эрхэмээ?, metro, ... , you too, madam!; ажил, утас, Хау из дэ вээдэр ин Колорадо? харин тийм ээ, яавал чам шиг уулын орой дахь эдлэнгээсээ ажлаа хийдэг болох вэ?... мэдэхгүй ээ, магадгүй хангайд, мэдээж монголд!... дэлгэц, лифт, лифтний мэдээ-үгүй ер өө, сонин юм даа, метро, u too have a pleasant evening!...woohooo :)) 2 сар орчим ийм үгс, үзэгдэл миний өдрүүдийг зонхилж байв. яг л Ран Лола Ран кино дээрх шиг. Тэгээд хэдий бүгд биш гэхэд зарим нь дууссан тул, олон хоног хойшлуулсан эрх чөлөөгөө өөртөө бэлэглэв. энэ удаа кино биш арай өөр энтэртэйнмент хэрэгтэй байлаа. Voicemail. Blockbuster-ээс авсан 2 киног буцаалгүй 1 сар болсон тул... надад "зарчихжээ" $19.99? за дараа буцаагаад зарчихъя. юу байлаа? түрүү сард үзсэн. Blood diamond, what a movie it was!!! Лёонардо ч ёстой тасархай жүжигчин юмаа, so was she, what's her name? Jennifer Connelly, of course. What a beautiful match and performance! ... Aa тийм, Өчигдөр. 4:15 pm. baby, найз нь өнөөдөр арай эрт тарчихлаа, i ll c u soon! Харив. Дэлгэц, Чикагод болж буй бүх шоунуудын жагсаалтыг харлаа. Мягмар гариг... энифинг спэшл фор ас? Norah Jones? SOld out? obviously!!!!, КрэйгийнБүртгэл.ком? Bam! 2 билет байна. Утас нь байна!!! Ринг ринг. Санаснаас арай үнэтэй л юм. Театрын гадаа авч болох уу? Ингэхэд та өөрөө үзэхгүй яав?... 1.6 минутанд олчихлоо. Тасархай сайт шүү! Good news bebe, we gonna see Norah Jones tonight! You look amazing! Хурдны зам гайгүй байна. Гадаа ямар гоё байна аа! Chicago theatre. Коллежийн дипломыг тэр тавцанд авснаас хойш олон жил өнгөрчээ, red or white?; Here she comes, Norah Jones! Ямар сэхүүн, чадалтай, өвөрмөц хоолой вэ? гитар, төгөлдөр хуур, аль алинийг тоглоно гэж үү? фантастик! арын дуучин? Daru Oda? Japanese? from Chicago too? Cool! Ёстой гого юм аа, тархи 1000% амарчээ...Сүши юу эсвэл италиан уу? Цаг агаар сайхан байна. тайван алхалсуу. Нисүүн сангриа байна. Харин тийм ээ, найз нь тамхиа багасганаа ... Тuesdays are brilliant... Ер нь арай ойрхон ойрхон концерт үзэж байя... Амьдрал тасархай шүү, тээ?...

4.06.2007

Пер Инг Оэстмоэн: Би урьд насандаа монгол хүн байсан...

2000 он юмаа даа Интернэтэд нэгэн Монгол сэтгүүл төрсөн нь тухайн үед газар газар тархсан Монголчуудад нутгаа санасан сэтгэлийг нь дэвтээх орон зай нь болдог байж. Саяхан мэт санагдах тэр үеийн Интернэт дээр одоогийнх шиг арвин Монгол агуулга байгаагүй, бас миний энэ бичиж буй блог гээч зүйлийн бараа ч үгүй байсныг бодоход сонин. Цахим Өртөө сүлжээний гишүүдээс Цахим Улаач сэтгүүлийг эрхлэн гаргах болсон нь эргээд бодож суухад Томас Фридманы "Дэлхий бөөрөнхий биш" номонд гардаг дэлхийг хавтгайруулагч хүчин зүйлсийн жагсаалтанд 4-т бичигддэг Uploading хэмээх үзэгдлийн эхний үе шат нь энэ цахим сэтгүүлүүд байсан юм шиг. Ш. Баатар ах анх freeyellow.com - ийн үнэгүй сервэрийн орон зайд энэ сэтгүүлийг сэтгэл гарган хийж байсан нь одоо Цахим өртөөний сервэр дээр нүүсэн байна. Тус сэтгүүлийн долоо дахь дугаарт зориулж 2001 онд хийсэн нэгэн ярилцлагаа блогчиддоо толилуулая. Дээхнэ нийтэлсэн "Нээлттэй хэлэлцүүлэг" хэмээх итгэл бишрэлийн талаарх диалогийн үргэлжлэл болог.

Монголд элэгтэй энэ энгүүн норвеги эр Бөө мөргөлийг амьдралдаа хэрэгжүүлж явдаг (Манайхан тийм юм шүтдэг, ийм шашинд сүжигтэй гэж ярихаас түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж амьдардаггүй нь эмгэнэлтэй) барууны хүн, дээр нь Монголчуудын түүх, соёлыг гайхалтай сайн судалсан байсан нь тун сонин. Тухайн үед Интернэтэд хэсүүчилдэг байсан хүмүүс энэ хүний бүтээсэн Realm of Mongols вэбсайтыг сайн санаж буй болов уу. Уг ярилцлагын англи хувилбар хаа нэгтээ байх ёстой ч архиваасаа хайгаад олсонгүй. Энэ хооронд олон мэс засалд орсон, үрэгдсэн, солигдсон миний муусайн компьютерууд, он цагийн аясаар огт хэрэгцээгүй хогийн саванд шидэгдсэн 3.5 инчийн уян дискэний хаа нэгтээ үрэгдээ биз хөөрхий... Ярилцлага гээч зүйлийг хар ухаанаараа төсөөлж ямар ч туршлагагүй хийсэн тул болхи санагдаж магадгүй шүү. Болгоон соёрхоно уу.
--------------------------------------------------------------------------------------

Та Цахим Улаач online сэтгvvлийг уншиж буй бол Интернет хэрэглэгч. Тэгвэл та урьд өмнө хэзээ нэгтээ Интернетээр "Монгол" бас дараа нь "Чингис Хаан" гэж бичээд search-engine-ээр эрж үзсэн л биз. Өнөөдөр өдрөөс өдөрт баяжигдаж байгаа Монгол вэбийн санд Чингис Хаан болоод эртний монголчуудын талаар бичсэн зуу зуун материал олдох болжээ. Гэвч энэ дунд Монголын түүх соёл сонирхогч, гадна дотныхны дунд нилээд танил болсон дээр нь "Монгол", "Чингис" гэж бид бичээд хайхад нэлээд их дайралддаг Realm of Mongols (http://www.coldsiberia.org) гэж website байдаг. Монголын түүх соёлын талаар нэлээд баялаг өгөөмжтэй, өвөрмөц санаа оноотой, бас нилээд бөө мөргөлийн үзэл санаа агуулсан энэ website-ийг Монголын нэлээн гол түгээмэл вэбүүд "favorite links"-дээ санал болгосон байдаг юм билээ. Ингээд энэ вэб сайт-ийг бүтээгч, түүхч судлаач Пер Инг Оэстмоэныг Цахим Улаач сэтгvvлийн энэ удаагийн зочноор урьж ярилцсанаа та бүхэнд толилуулж байна. Өвлийн чоно гэж Монгол нэртэй энэ норвеги эр өнөөгийн нийгэм улс төр, хүмүүсийн аж амьдралын талаар их өвөрмөц сонин үзэл бодолтой явдаг нэгэн ажээ. Бөө мөргөл, эртний монголчуудын талаарх түүний яриаг энэ ярилцлагаас уншаарай. Скандивийн хойгт буй тэр миний асуултанд имэйлээр хариулсан юм.

Таны таалал оршиг.

Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

Намайг Пер Инг Оэстмоэн гэдэг. Би Норвегид төрж өссөн. Ихэнхи хүмүүс өөрсдийн амьдралд хийх зүйлсээ "phases of life" гэгч хязгаарт амжуулж хийх ёстой гэдэгт итгэдэг, тиймээс би энд насаа дурдмааргүй байна. Би хүний насыг биш харин тухайн хүний оюуны чадал, бие сэтгэлийн тэнхээг илүү чухалд үздэг.

Миний хойд эцэг архины донтой байсан тул, ээж минь намайг ганцаар өсгөсөн. Магад эцэггүй өссөнөөс ч тэр үү би их багаасаа биеэ дааж эхэлсэн. Би их жижигэвтэр биетэй, ганцаардмал хүүхэд байлаа. Бусад хүүхдүүдтэй тоглохын оронд томчуултай хамт байхыг илүүд үздэг байв. Байгальд тун хайртай, түүний сайхныг ой модоор зугаалж явахдаа үзэж харж мэдэрдэг, сэргэг агаараар амьсгалж хэдэн цагаар ч хамаагүй явдаг хүүхэд байсан. Дээр нь би ном унших их дуртай байлаа. Анх дөрвөн настайдаа уншиж сурсан. Долоон настайдаа аль ч том хүнээс дутахгүйгээр уншиж бичдэг болсон. Гэвч академик боловсрол гэхээсээ байгаль, байгалийн далд хүчинд би их автагддаг байв. Чин үнэнийг (truth) эрэлхийлж янз бүрийн ном их уншдаг авч, тэнд үнэний тухай бичих нь бүү хэл өөрөө үнэнийг агуулаагүй байдгийг ойлгосон. Тиймээс ч би аль болох байгальтай ойр байж, уул ус, ой мод, ургамал амьтан, нүдэнд үл үзэгдэх байгалийн далд хүчийг олж мэдэхийг дээрд үзэх болсон. Тэгээд ч би дунд сургуульд бараг суугаагүй, 9 жил сурахын 3 жилд нь буюу хоёроос найм хүртэлх бүх ангиа алгасч зөвхөн найм есдүгээр ангидаа суугаад төгсөв. Ахлах сургуулиа дүүргээд би Ослогийн Их Сургуульд тэнцсэн. Тэнд би Төв Ази, Орос судлалаар дагнасан.

Би дуран авай, оптик их сонирхдог. Одоогоор Аустриан Свароуски гэж дуран авай, телескопийн пүүсийн Норвегийн талын импортлогч пүүсэд вэб хуудасны зохион бүтээгч, зөвлөхийн ажил хийж байна. Мөн орон нутгийн спорт клуб, чононы нутагшилтын тухай вэб сайт ажиллуулж байна. Одоогоор би ганц бие.

Ноён Оэстмоэн, та анх Монгол соёлтой хэзээ яаж танилцсан бэ?

Анх Оросын түүх, хэл үзэж эхлэх үед Лиллиан Халлэ гэж эмэгтэй профессор хичээл заадаг байв. Нэгэнтээ бид хичээл дээр Байгаль нуурын тухай үзсэн юм. Багш анх Байгаль нуурыг дэлхийн хамгийн гүн, цэнгэг устай нуур гээд ярих тэр агшинд надад их сонин ер бусын мэдрэмж төрж, ямар нэгэн совин татсан юм. Түүнээс хойш би Төв Ази, Сибирь, Байгаль нуурын тухай бүхий л ном материалыг уншиж судалж эхэлсэн. Анх Байгаль нуур, тэр сав нутагт амьдардаг хүмүүсийн тухай уншихад миний сэтгэл их хөдөлж, хамаг биеийн үс босох шиг болж, өөрийн эрхгүй нулимс унагадаг байв. Түүнээс хойш би зүүдэндээ чоно хардаг болсон. Тэр үед чухам юу болоод байгааг үнэндээ ойлгодоггүй байв. Гэвч миний ойлгосон ганц зүйл бол Монголчуудтай би ямар нэгэн сэжмээр холбоотой болохоо ойлгосон. Энэ бүхэнд би тайлбар их эрсэн. Чингис хааны Монгол, Монголын эзэнт гүрэн бол улс төрийн хувьд түүхэнд гарсан онцгой, гоц үзэгдэл байсан нь тодорхой. Гэвч эцсийн эцэст энэ бүгд юун тухай болохыг анх Нууц Товчоог унших үед ойлгож, надад төрсөн баяр бахдал минь миний зөн совинг баталж өгсөн.

Тэгээд та Монголтой холбоотой судалгаа шинжилгээгээ хэзээ эхлэв?

Энэ бол 1995 онд болсон явдал. Дөрвөн жил их дорвитой судалгаа хийхдээ их сургуулийнхаа хичээл номоо хүртэл гаргуунд тавьсан үе байлаа. Өнөөдөр Норвегид Монгол судлалаар дагнасан хүн үгүй. Би тэр үед нэг эмэгтэйтэй танилцсан бөгөөд тэр бүсгүй намайг дундад зууны үед амьдарч байсан монгол хүн гээд, одоо ч тэр оюун санааны хувьд монгол гэж хэлсэн. Өөр тэр миний өнгөрсөн үеийн амьдралыг ч хэлж өгсөн нь энд тайлбарлахад хэцүү юм. Би өөрийн онгодоо хэрхэн дуудахаа мэддэггүй байлаа. Харин тэр үед өөрийн удаан уулзаагүй нэг найзыг бөө болснийг мэдсэн. Түүний мэдрэмж оюун намайг бөө бол гэж хэлсэн. Тэр намайг бөө болгон адисласан цагаас хойш одоог хүртэл миний багш болсон юм. Түүний эхнэр ч мөн бөө бөгөөд бидний энэ бяцхан багт багтдаг юм. Realm of Mongols бол миний сэтгэл, онгоддоо зориулсан бүтээл.

Одоогоор та Монголын талаар ямар нэгэн тодорхой төсөл хийж байна уу?

Монголын уламжлалт бие даасан амьдрах арга барил, хэв маягтай холбоотой түүхэн судалгаа хийж байна. Үүнийгээ орчин үеийн хотожсон соёл, нийгмийн эмзэг байдалтай харьцуулж байна.

Миний энэ судалгаа нь өнөөдөр дэлхийд Монгол соёлын онцлогийг гаргаж таниулах гол зорилготой юм. Би өөрийн түүхийн судалгааг гол хэрэглүүр болгон энэ төслөө хийж буй бөгөөд энэ маань үндсэндээ оюун ухааны бүтээл юм.

Өнгөрсөн олон жилүүдэд хүмүүс Чингис хааныг буцаж ирнэ, эзэнт гүрнээ дахин байгуулна гэж ярьцгааж ирсэн. Энэ бүхэн ерөөлөөрөө болог, харин би энэ бүхнийг оюун санааных нь өнцгөөс харж байгаа юм. Асуудлын гол нь Монгол үндэстний амьдрах арга барил нь өнөөдрийн дэлхийд маш хэрэгтэй элементүүдийг агуулсанд юм. Бидний мэдэхээр өнөөдөр дэлхийн хүн амын тоо хэтэрч том хотуудын хүн амын нягтшил улам ихсэж байна. Тэд бол эргэн тойрныхоо орчиноос хамаарч амьдардаг улс. Том хотод тэд ядаж л унадаг дугуйгаар явахад хурдний хязгаар тогтоосон байдаг. Тэнд амьдардаг хүмүүсийн оюун ухаан хүртэл хязгаарлагдсан байдаг. Хүний оюун ухаан бол том хотуудад хөгжөөгүй юм. Харин үүний эсрэгээр хүний оюун ухаан нь амьд байгальтай тэмцсэн урт хугацааны түүхэн эволюцийн дунд үүсэн хөгжсөн. Орон зайн алслалт, газар нутгийн нэгж, формац, цаг агаар, амьтан ургамлын мэдээ мэдээлэл, эдгээрийн хоорондын дотоод харилцаа л хүний уураг тархийг хөгжүүлснөөс биш байгалиасаа хязгаарлагдсан том хотууд, тэнд алхам бүрт дайралдах тэмцэл, тоо томшгүй стимули-ээс болсон юм биш.

Байгальд тустай зүйл бол хүнд ч тустай зүйл юм, юу гэхээр хүн өөрөө байгалийн нэг хэсэг нь юм. Гэвч энд анхаарах зүйл бол бид "байгаль руугаа арагш ухрах" биш харин "байгалийнхаа зүг урагшлах" гэдэгтээ байгаа юм.

Ондоо нэг ноцтой асуудлын нэг бол мэдээлэл юм. Чингис хаан бол сурах боловсрохыг их дэмждэгээрээ алдартай байсан. Гэтэл баруунд оюун санааны үнэт зүйлсээс хүмүүсийг хол байлгах хуулийн болон технологийн олон арга бий болсон байна. Сая америкад л гэхэд копидох боломжгүй электрон номнууд танил болсон. Тэдгээр номнууд хэрэв бүр худалдан авагч худалдаж авахгүй удах тохиолдолд хугацаа нь дуусч өөрийгөө арчдаг болсон байна. Энэ бол байж боломгүй зүйл. Жишээ нь энэ мэтийн хязгаарлал бол Чингис хааны мэдлэг, мэдээллийн чөлөөтэй тархалтыг дэмждэг байснаас бол шал эсрэг байгаа юм.

Эрт дээр үеийн монгол гүн ухаанд хувь хүн нь эд хөрөнгө эзэмшиж болдог. Гэвч энэ нь бусдын эзэмших бололцоог үгүйсгэдэггүй, яагаад гэвэл бүх эд баялаг бол их тэнгэр, газар дэлхийн өмч юм.

Гадны судлаачид, ер нь та өөрөө Монголын талаарх мэдээлэл материалаа хаанаас яаж олдог вэ?

Эхлээд бид түүхч, судлаач хоёрыг ялгаатай авч үзэх хэрэгтэй. Мэдээж орчин үеийн нийгэм судлаачид бол мэдээ материалаа албан агентлаг, статистик гэх мэт эх сурвалжаас авдаг. Гэтэл биологийн эрдэмтэн судлаачид барууны эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээс судалгааныхаа эх сурвалжийг авах нь элбэг. Би ч ялгаагүй, түүх судалдаг ч Монголоос олддог үлэг гурвэлийн тухай нийтлэл материалыг уншиж сонирхдог. Яг түүхчдийн хувьд шинэ үеийн түүх судалдаг, эртний Монголчуудын түүх судалдаг хоёр ялгаатай бүлэг бий. Орчин үеийн түүх судалдаг түүхчид түүх, нийгмийн ухаан хоёрыг уялдуулж судалдаг. Харин эртний түүх судалдаг түүхчидийн судалгааны эх сурвалжын үндэс нь түүх, архелоги хоёр дээр огтлолцох болов уу. Би өөрөө сүүлд дуридсан бүлэгт хамаардаг. Сибирь, Монголын цаг агаар, ургамал амьтны мэдлэгийн хажуугаар бөө нар, тэдний санаа сэтгэлийн ертөнцийг тайлбарладаг уран зохиолын мэдлэг маань миний судалгаа шинжилгээнд асар их тустай байдаг.

Тэгвэл Монгол түүх судлаачдад баримт материал олдох боломж, олдоц нь хэр байдаг вэ?

Түүхчидэд эх сурвалж болох Монголын талаар олон улсад алдартай нэлээд бүтээлүүд байдаг. Эд нь барууны Монголч эрдэмтдэд танил өндөр стандартын бүтээлүүд юм. Гэвч эртний монголчууд нүүдэлчин ард түмэн байсан тул бичгээр үлдсэн сурвалж харьцангүй цөөн. Монголын нууц товчоо бол Чингис Хааны үеийн Монголын түүхийн гол сурвалж бичиг мөнөөр тогтохгүй үүнийг монголчууд өөрснөө бичсэнээрээ маш чухал юм. Монголын Нууц Товчоонд цааш нь улам нарийвчлан судлах юм их бий гэж би итгэдэг, тэр болгоныг түүхчид маань эртний Сибирь, Монгол, Хятадын түүхийн судалгаан дээр тулгуурлахаас гадна, мөн тэдний байгалийн нөхцөл, оюун санааны амьдралыг ойлгож судалснаар гүйцээх юм. Ийм маягаар бидэнд хийх ажил их байна. Ер нь би баримт материалын олдоц бага гэж гомдох зүйл үгүй. Ирээдүйдээ Монголын түүхийн судалгааны амжилт нь археологийн олдвороос их хамаарна, бид үүнд их найдвар тавьж эртний Монголын түүхийн судалгааны хөгжилд гэрэл гэгээ нэмнэ гэж бодож байна.

Гадны олон сурах бичигт эртний Монголчуудыг хэрцгий байсан тухай бичдэг нь нууц биш. Гэвч энэ нь таны бодлоор барууны соёл иргэншилийн давамгайг нотлох ашиг сонирхолын үүднээс барууны эрдэмтэдэд төрсөн Чингис хаан болон Монгол түрэмгийллийн эерэг сайн нөлөөг дуридахгүй өнгөрөх, арьс өнгөөр гадуурхах ч гэмээр үзэл санаа байж болох уу?

Энэ бүхэн уг асуудлын нэгээхэн хэсэг нь байсныг үгүйсгэхгүй ч бусдыг биологийн болон үндэс угсаа, соёлын шинж чанараар нь гутаан булшлах утгаараа арьс өнгөөр гадуурхах үзэл санаа нь гол асуудал байсан гэж би бодохгүй байна. Миний харж байгаагаар, гол асуудал нь нийгмийн ноцтой ужиг өвчин ч гэж хэлж болох барууны ethnocentrism-д (өөрийн соёлын хэмжигдэхүүнээр бусдын соёлыг хэмжин дүгнэх үзэл Д.С) байна. Барууны хамгийн сайн бүтээлүүдэд ч гэсэн Христосийн шашны түрэмгий нөлөөтэй, нөлөөгүй баруунжсан дүр сонирхол эргэлзээгүй ажиглагддаг. Энэ бол маш нарийн эд. Барууны маш олон хүн, тэр тусмаа Христосийн шүтэн бишрэгчид түүхэн дахь бүх зүйлс Библид зааснаар явдаг гэдэг шулуун "telelogic" зарчмыг зөвшөөрөх тийм зүг хандлагатай байдаг. Энэ нь юу гэсэн уг вэ гэхээр, түүхэнд гарсан ихэнхи гоц үйл явдлууд хэрэв Барууны хэмжигдэхүүнд таарахгүй л бол тодорхой соёлын "хөгжилт түвшин" гэгч таамгаар ямар нэг байдлаар дарагдан бүдгэрч байдаг. Иимэрхүү чиг хандлагийг ихэнхи тохиолдолд гярхай уншигч анзаарсан байлаа гээд тухайн бичсэн зүйлийн мөн чанарыг огт үгүйсгэж байдаг юм биш гэдгийг энд би цохон тэмдэглэмээр байна. Харин уг зүйлийг бичигчид байж болох оюун санааны болон үзэл суртлын уламжлалт нөлөөг сайн анзаарч, зөв үнэн мэдээллийг өөрийн олж мэдсэн мэдлэг дээрээ суурилж тунгаан авч байх нь чухал. Барууны ихэнхи хүмүүс Барууны соёлын давуу чанарт итгэж, түүх, орчин уеийн улс төрийг ч аль алиныг түүгээрээ л хүлээж авдаг. Энэ бол арьс өнгөөр гадуурхах үзэл биш, харин бусад улсын соёл, үзэл санааны чухал ач холбогдолыг үгүйсгэдэг барууны соёлоос үүссэн үл ойшоолт юм. Хэдий тийм боловч маш олон хүн барууны үзэл сурталын уламжлалт хэлбэрээс татгалзаж, улам өргөн цар хүрээтэйгээр асуудалыг авч үздэг болж байна. Барууны маш олон судлаачид, оюутнууд Realm of Mongols-ыг талархан хүлээж аваад, тэдэнд илүү өргөн мэдээллийн эрэлт хэрэгцээ байдгаа надад илэрхийлж, гайхмаар олон хүн сонсч, шинэ өнгө дуу хоолой сонсохоороо тэд бүр анхааралтай сонсдог болохоо ч надад ярьдаг юм.

Хятадад Чингис хааны шарил олдсон гэх шуугианыг та дуулсан уу? Ер нь Чингисийн шарилыг эрж буйтай холбож та юу хэлмээр байна, ер нь олдох болов уу?

Тийм, би тэр тухай дуулсан. Миний бодлоор Чингисийн онгоны эрэл ямар ч байсан зөв газраа явагдахгүй байна. Тийм олдворын археологийн боломжтой үнэ цэнээс тэс ондоо зүйлийг би энд ярьж байна. Хүн төрөлхтөн тухайн хүний шарилыг өөрийнх нь маш учиртай хэсэг гэж үзэж ирсэн. Яагаад гэдгийг би ойлгож байна, сэтгэл зүйн нь механизмыг ч би ойлгож байна. Хэрэв тэд Чингис хааныг эрж буй бол, тэд түүний оюун санааны уг үндэс, эгнэшгүй их ухаан, ертөнцийн (супернатурал) хил хязгаарыг давсан түүний зөн совин, түүний хүч чадлыг эрэх хэрэгтэйг би энд хэлэх ёстой. Тэгээд өөрсдөөсөө асууя, эдгээр зүйлс түүний шарилд, ясанд нь олдох уу? Бодит үнэн гэвэл, жинхэнэ Чингис хааныг шарил, булшнаас нь эрэгчид алдаа хийжээ. Хэдий түүний булш, түүний ясыг олсон ч тэнд Чингис хаан үгүй. Магад түүхэнд түүнээс өөр хэнд ч байхгүй тийм гайхалтай шинж чанарыг, түүний хийж бүтээснийг хийх боломжтой болгосон түүний тэр нууцыг түүний яснаас олж авахгүй. Түүний гайхамшигт шинж чанарыг ямар ч шинжлэх ухааны хэмжигдэхүүнээр хэмжих бололцоогүй юм. Магад түүний гайхамшигтай шинж чанар энэ оршиж буй хорвоо ертөнцтэй үүрд хамт morthogenetic-ийн хэлбэрээр оршиж байж болох, магад түүний оюун санаа бидний дунд өнөөдөр хаа сайгүй оршиж байдаг ч юм бил үү? Түүний ясыг ухаж гаргана гэдгийг маш олон монголчууд айдас, зэвүүцлээр жигшин хүлээн авдгийг би мэднэ. Хэрэв тэд Чингис хааны шарилыг оллоо гэхэд, шувуу барьсан хүн тэр шувуунийхаа жигүүрлэн нисэхийг дахин хэзээ ч хардаггүйн адил үлгэр болох биз.

Realm of Mongols-д чоныг та дээдлэн өгүүлсэн байдаг. Чоно нь Чингис хаан болон Монголчуудын оюун санааны өвөг дээдэс гэдгийн хувьд та юу хэлмээр байна?

Монголын эртний домогт Чингис Хааныг хөх чононоос гарал үүсэлтэй гэж өгүүлдэг. Энэ нь эртний монголчууд болон чоно гээч амьтнаар тодорхойлон гаргаж буй шинж чанарын хоорондын ойр харьцааг харуулж буй болов уу. Нэгд чоно юуг илэрхийлж буйг энэ Монгол ухагдахуунаар гаргаж тавьсан байна. Хоёрт энэ бүхэн бидэнд үүрэг ноогдуулж байна. Энэ юу гэсэн уг вэ гэхээр чоно нь бэлэг тэмдэг бөгөөд энэ бэлэг тэмдэг нь чоныг өөрийг нь л тодорхойлж буй юм. Бэлэг тэмдэг нь гүн утга агуулах тусам бодит зүйл ямар нэгэн хийсвэрлэл (abstract) зүйлийг тодохойлж буй хэрэг бөгөөд энэ нь эргээд гол утга санаатайгаа холбогдож бодит зүйлийг л илэрхийлдэг. Чоно өөрөө юуг төлөөлөөд байна вэ? Энэ нь эрх чөлөө, зэрлэгшлийг илэрхийлдэг нь тодорхой, гэвч тэр чинь юу гэсэн үг вэ? Би үүнийг тайлбарлахын тулд чононы Canis lupis төрөл болох нохойтой харицуулаад үзье. Гэтэл чоно бол нохойг бодвол илүү зоримог, маш их эрчтэй, ядардаггүй, хүчтэй амьтан. Чононы тархи ижил хэмжээний тархитай нохойныхоос 25% оор илүү потенциалтай байдаг. Энэ бүхэн чоно нь нохойноос маш хүчтэй чадварлаг амьтан болохыг харуулж байна. Энэ нь өнөөгийн биднийг өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйтэйгээ мэдэж мэдэрч амьдраад хүмүүнлэг, байгальсаг чанартайгаа ойр байх хэрэгтэйг бас бидэнд нотолж байна.

Миний бие болоод манай залуу үеийн олон уншигчид бөө мөргөлийн талаар их бүдэг ойлголттой. Бөө мөргөлийн шашны тухай, үүний хөгжил, дэлхийд хэрхэн тархаж буй тухай товч хэлнэ үү? Энэ нь том шашин болж байна уу?

Үгүй ээ, юу гэхээр бөө мөргөл нь шашин биш юм. Энэ бол бидний дэлхий болоод ертөнц маань тоо томшгүй олон оюун санаанаас бүтдэг гэж огторгуй ертөнцийг үзэж буй үзэл юм. Бөө мөргөл бол энэхүү оюун санааны ертөнцтэй холбоотой бидний харилцаа бөгөөд, энэ нь хүн ба оюун санааны хоорондын ойр холбоог хадаглахад чиглэгдсэн. Бөө мөргөл нь байнгын ёслолын дэг жаягтай, оюун санааг тахиж, өргөл барьдаг нь бөө хүн оюун санааны ертөнцтэй байнга бат бэх холбоотой байгаагаа таниулж буй хэрэг юм. Бөө мөргөлд ямар нэгэн ягшмал сургааль, судар байдаггүй. Иймд энгийнээр бол энэ нь шашин биш юм. Гэвч эцсийн дунд хүмүүс бөө мөргөлийг нээн ойлгож, бөө мөргөлийн үүрдийн учир холбогдлыг ойлгоно гэдэгт би найдаж явдаг. Бөө мөргөл нь бас хүмүүсийг байгаль эхтэйгээ холбоотой байлгах, байгаль эхээсээ өөрсдийгөө холдуулж байхын оронд өөрснөө нэгэн хэсэг нь болж явахад тус болдог юм.

Бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийг бид хүлээн зөвшөөрснөөрөө бид дэлхий ертөнцөд буй ялгаатай, эсрэг тэсрэг байдлын оршихуйг хүндэтгэн үзэж буй хэрэг юм. Өдөр шөнө, гэрэл сүүдэр, эр эм гээд олон юм эсрэг тэсрэг ялгаатай, харин бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзэл нь хорвоо ертөнцөд буй энэ эсрэг тэсрэг байдлыг их эрүүл, үр бүтээмжтэй зүйл гэж үздэг юм. Эвтэй найртай энх сайхан амьдрахын тулд дотоод болон гадаад мөн чанараараа бид энэ үзлийг хүлээн авах нь их чухал юм.

Өнөөдөр бидэнд байгалиасаа хөндийрөх явдал газар авсны хамгийн тод жишээ бол тэр тусмаа баруунд их тархсан эр эм хүйсийг тойрч буй самуурал юм. Хэрэв орчин үеийн барууны эмэгтэй хүний гоо сайхны туйлийн хүсэл "идеал"-ыг авч үзье гэвэл эр эм шинжийг хадагласан, androgynous, хэлбэр галбиргүй биетэй алдартай загварын моделууд, тэдний нөхөн үржилт хийх ямар ч чадваргүй мэт харагдах дүр төрх юм. Эмэгтэй хүний өргөн ташаатай гунхсан цогц бие нь бүсгүй хүний шинж чанарын үндсийг (undesiig (feminine principle) хадгалж, бүсгүй бие нь сарны мөн чанарыг (Moon principle) өөртөө тусгаж буй хэрэг. Гэвч бүсгүй хүний биеийн энэ шинж нь орчин үеийн хүмүүсийг их айлгадаг амьтны байлгальсаг шинж чанарийг санагдуулдаг тул баруунд хэт бүдүүн боргил гэж тооцогддог юм. Androgyny (эр эм шинжийг агуулахуй) бол дээр дурьдсан мөн чанарын эсрэг нь бөгөөд, байгалийн хууль болоод амьтанлаг шинжийг үгүйсгэсэн sterile шинж бөгөөд энэ нь байгалиасаа улам холдохыг л тодорхойлдог юм. Дээр нь нэмж хэлэхэд эршүүд болон эмэгтэй шинж чанарыг (feminine & masculine) баруунд биологи, хүйсээр нь гэхээсээ нийгмийн статус болон зан чанараар нь тодорхойлдог соёлын хэв загвартай болсон байна. Энэ бол их буруу юм. Хүний нийгмийн үүрэг роль, зан чанар нь түүний эр эм шинж чанарт огт холбоогүй бөгөөд энэ бүхэн баруунд хэр олон хүн байгальсаг чанараасаа холдсоныг харуулж байна.

Биологийн ангилал бол бусад категорын адил оюун санааны ертөнцөд өөрийн чиг шугамтай. Бөө мөргөлийн үзлээр бол шалтгаалцлын ертөнцийг оюун санааны ертөнц л бий болгодог. Тиймээс бүхий л бодит зүйлс бол оюун санааны суурь үндсийн үргэлжлэл бөгөөд, оюун санаа бол анхдагч, харин бодит илрэл бол түүний тусгал юм. Иймээс ямар ч бодит зүйл бол тохиолдлын эд биш юм.

Эртний Монголчуудаас гадна өөр хаана бөө мөргөлийг шүтдэг байв? Тэдний хооронд ямар нэгэн холбоо хамаарал байна уу?

Бөө мөргөл бол энэ дэлхий даяр тархсан анхны итгэл бишрэл юм. Эрт цагийн аль ч улс үндэстний хүмүүс оюун санааны ертөнцийн оршилд итгэдэг байсан.

Та монгол бөө, удган нартай холбоотой байдаг уу?

Би дээхнээс нэг монгол удгантай эмайлээр харьцаж, мэдээлэл солилцож эхэлсэн.

Та монголд хэзээ зочилох гэж байна?

Монголд очих, байх хэрэгтэй цаг нь ирэхээр би Монголд очно. Гэвч энд хэлэхэд би цаг үргэлж Монголдоо байгаагаар боддог. Монголын ард түмэн миний үүрдийн ах дүү гэж боддог. Би тэдэндээ үгээр хэлж баршгүйгээр их хайртай. Би энд ингэж хэлэх зохимжгүйг ойлгож байгаа ч нэгэнт би энд өөрийн үгээр Монголчууд та нартаа би өөрөө Монголтой ямар их холбоотой болохоо хэлж илэрхийлж чадахгүй хойно. Одоогоор би та нартаа өөрийн сэтгэлийн хамгийн угаас гүн мэндчилгээ дэвшүүлж байна.

Англи, Норвегиас гадна та өөр ямар ямар хэл мэдэх вэ, монгол хэл үздэг үү?

Би монгол хэлийг эзэмшээгүй. Англи, Норвегиас гадна Герман, Орос хэл мэднэ. Би англи хэлийг хамгийн дээд төвшинд эзэмшсэн.

Та одоогоор ямар ном уншиж байна вэ?

Одоогоор би David Christian-ы " A History of Russia, Central Asia, and Mongolia", чононд хүмүүсийн тавьж ирсэн түүхэн хандлагын тухай Barry Lopezийн " Lopeziin "Of Wolves and Men" гэж номуудыг уншиж байна. Үүний дээр философи, технологийн сэдвээр хэд хэдэн ном уншиж байгаа. Би хүмүүс өөрсдийн дотоод болон гадаад ертөнцөөрөө хэрхэн амьдарч чадах тухай материал их шургуу эрэлхийлдэг бөгөөд өнөөдөр амьд ертөнц, байгаль эхээсээ холдон амьдарч буй хүмүүст туслах зорилготой.

Эцэст нь уншигч олныхоо өмнөөс монгол өв соёлыг гадна дотныхонд таниулахад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, Realm of Mongols-ийг бүтээсэнд талархаж байгааг минь хүлээн авна уу. Цаг заваа зарж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ирээдүйн ажил амьдралд тань амжилт хүсье.

Ярилцсан Д. Сайнбаяр
2001 он
University of Central Arkansas