Showing posts with label Information Technology. Show all posts
Showing posts with label Information Technology. Show all posts

4.18.2008

Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн НОМ мэндэллээ

Цахим өртөө сүлжээний журмын анд нартайгаа нийлж 2006 оноос хойш хамтран бичиж эхэлсэн ном маань дуншиж дуншиж сая мэндэлсэн билээ. Уг номын талаар Цахим Өртөө сүлжээ, News.mn, Olloo.mn тавигдсан мэдээг энд орууллаа. Номын буян арвижих болтугай!
-------------------------------------------------------------------------------------------

Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн НОМ мэндэллээ

Монгол улсад Интернет үүсч хөгжсөний 12 жилийн ойд зориулан Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн "Интернэт хэрэглэгчийн гарын авлага" номын нээлт Монголын анхны төрөлжсөн номын их дэлгүүр Интерномд 2008 оны 4 сарын 19-ны Бямба гарагт 13 цагаас болох тул нийт сонирхогчдыг, тэр дундаа тус сүлжээний Монгол дахъ гишүүдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлтийн ажиллагааны үеэр номыг хамтдаа бүтээсэн залуусын сэтгэгдлийг сонсох, гадаадад суугаа зохиогчдын ирүүлсэн мэндчилгээг үзэх, номыг ивээн тэтгэсэн байгууллагуудад өргөмжлөл гардуулах, гадаадад суугаа номын багийн гишүүдийн ар гэрийн төлөөлөлд номын дээжээс гардуулах, Төв номын сан болон хөдөө орон нутгийн бүх номын санд 100 хувь ном бэлэглэх, хүрэлцэн ирэгсдэд номын 20%-ын хямдруулсан худалдаа явагдах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

Энэ ном нь цахим ертөнцөөр танилцаж нөхөрлөсөн, цөөнгүй нь өөр хооронд хараахан нүүр тулан уулзаж амжаагүй яваа Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн анхны хэвлэмэл бүтээл болж буйгаараа, Интернетийн олгож буй боломжийг ажил хэрэгчээр ашиглаж чадсаны нэгэн нотолгоо болон мэндэлж буйгаараа онцлог юм.

Тус номыг АНУ, Бельги, Герман, Их Британи, Монгол, Япон орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй залуус маань хамтран бичиж, хянан тохиолдуулcан байна.
Зохиогчид:
Амарбат. П (Moнголоос)
Амаржаргал.
Ж (Германаас)
Бадрал. С (
Бельгиэс)
Бат-Орших. Б (
Moнголоос)
Отгонбаяр. А (Японоос)
Сайнбаяр. Д (АНУ-аас)
Саруултуяа.
Ж (Moнголоос)
Цэрэнбат. Д (Их Британиас)
Хэрэглэгчийн үүднээс хянан тохиолдуулсан:
Б.Жамц (Moнголоос)

Хянан тохиолдуулсан:
П.Амарбат (Moнголоос)
Б.Жамц (Moнголоос)
Д.Сайнбаяр (АНУ-аас)
Ж.Саруултуяа (Moнголоос)

“Монгол вэбийн сан”-г эмхэтгэсэн:Д.Анулан (Монголоос)Д.Батдулам (Монголоос)
Хэвлэлийн эх:
П.Амарбат (Moнголоос)

Хавтасны дизайн:
Ч.Ганболд (АНУ-аас)

Хэвлэл мэдээлэл, маркетинг:
Г.Солонго (Moнголоос)
 


Номын агуулгын талаар уг номын багийн ахлагч Д.Сайнбаярын энэ номонд зориулан бичсэн өмнөх үгнээс уншиж танилцана уу!

ӨМНӨХ ҮГ
Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн “Интернэт хэрэглэгчийн гарын авлага” ном уншигч авхай таны гарт хүрч байна. Мэдээллийн эрин зуунд даяаршил, хавтгай дэлхийн техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ дэлхийн иргэн бүр Интернэтийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгох зайлшгүй шаардлага нэгэнт буй болжээ. Монгол оронд Интернэт хөгжсөн сүүлийн 12 жилийн хугацаанд улс орон даяар интернэтжих үйл явц эрчимтэй өрнөж, харилцаа холбооны дэд бүтэц хөгжиж, техник технологийг ашиглах бололцоо улам бүр нэмэгдэж ирсэн хэдий ч хүн амын дийлэнхи хувьд Интернэтийн тухай ойлголт, хэрэглээ, боловсрол дутмаг хэвээр байна.
Дэлхий даяар тархсан монголчуудын харилцах нэгэн гүүр болсон Цахим Өртөө имэйл сүлжээгээр танилцаж, өдий болтол нүүр тулж уулзалдаагүй бидний хэсэг нөхөд сэтгэл зориг нэгдэж, цахим ертөнцөд багагүй хугацаанд хамтран ажилласны дүнд уг номыг бүтээлээ. Монгол, АНУ, Герман, Япон, Их Британи, Бельги орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуусын хамтран бүтээсэн эл ном нь эх орныхоо цаашилбал энэ дэлхийн өнцөг булан бүрт буй Интернэттэй танилцаж амжаагүй, Интернэтийг ашиглаж эхэлж буй, Интернэтийг өдөр тутам хэрэглэдэг ч нөөц бололцоог нь бүрэн дүүрэн нээж амжаагүй яваа мянга мянган хэл нэгт хэрэглэгчдэд зориулагдсан болно.

Интернэт нь өөрөө агуулгын агуу багтаамжтайгаас гадна цаг мөч бүр тэр нь нэмэгдэн арвижиж байдаг асар том сэдэв учир уг номд бүрэн гүйцэд хамраагүй зүйлс нэлээд бий боловч уншигч танд Интернэтийн зах зухаас танилцуулж, Интернэтийн буй болгосон нөөц бололцоо, ач холбогдлыг таниулж, улмаар Интернэтийн ертөнцөд хөл тавих үүд хаалгыг нээхэд туслахад бидний зорилго чиглэсэн билээ.

Уг номын 1000 хувийг хот, хөдөөгийн уншигчдад үнэгүй түгээх, бусад олон зуун хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн боломжит хямд өртгөөр хүргэх бололцоог мэдээллийн технологи, харилцаа холбоо, түүнчлэн банк санхүүгийн чиглэлээр ажиллаж буй монголын тэргүүлэх компани, аж ахуйн нэгжүүд олгосон юм. Номын ерөнхий ивээн тэтгэгч Мобиком корпораци болон Датаком, МCScom, ХасБанкны хамт олонд Интернэт хэрэглэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ дашрамд номны гүйлгээнээс олсон ашгийн тодорхой хувийг “Цахим Өртөө Холбооны нэрэмжит Oюутны тэтгэлэг”-ийн санд хандивлаж буйг дурдахад таатай байна.
Эрхэм Та цахим ертөнцөд тавтай морилно уу!
Д. Сайнбаяр
Номын багийн ахлагч
2008.02.14

2.11.2008

Search, Google, and Life: Sergey Brin - Google

Дэлхийд алдартай сургуулиудын гайхамшиг нь юунд вэ? Harvard Law School, МУИС-ын Хуулийн сургууль хоёр юугаараа ялгаатай вэ? Well, олон ялгаа бий - сургалтын төлбөр, сургуулийн бүтэц, технологи, судалгаа шинжилгээ, хөрөнгө, нөөц бололцоо, сургуулийн барилга нь хүртэл өөр гээд л жагсаалт үргэлжилнэ. Бостон Их сургуулийг төгссөн цөөхөн хар профессоруудын нэг болсноороо бахархдаг (тухайн үед л шүү дээ), их л билэг танхай яриатай багш маань Жон Локкэ, Жан Жак Руссогийн тухай, social contract-ын талаар ярьж асан лекцнийхээ дундуур нэг үг хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. "Том жижиг сургууль гэж байдаггүй юм. Харвардад ч, Харолд Вашингтон Коллежид ч үздэг хичээлүүд ижилхэн. Сэдэв ижилхэн. Үздэг ном чинь ч ижилхэн. (Харвардад үзэж буй номуудыг номын сангаас олж болно) Харин ялгаатай юм нь сэдэвийн хүрээ, сэдвийг авч үзэх түвшин, хэлэлцүүлэгийн түвшин нь өөр байдаг. Гэхдээ хүн ямар ч сургуульд сураад эрдмийг олж болно. Гагцхүү хүнээс өөрөөс нь л шалтгаална" гэж билээ. Би түүнтэй санал нэгддэг.

Бизнесийн онолыг та Харвард бизнес скүүлд суралцахгүйгээр Монголын их сургуульд сурч болно. Мэдээж мэдээллийг олж авах, боловсруулах чадвар сайтай бол шүү дээ. Хуулийг ч мөн адил. (хуулийн сонирхолтой case, түүхэн шийдвэрүүдийг хэлийг нь л мэддэг бол олоод унших бололцоо монголд сурч буй оюутанд бий.) Програмчлалын хэлийг ч мөн адил. Монголд IT-aaр суралцах, тархиа цэнэглэх бүрэн бололцоотой (мэдээж англи хэл сайн байх нь чухал л даа) Ядаж программууд үнэгүй олдож болно (хятадаас), мөн онлайн хичээлүүд, онлайн сурах бичгүүд гээд угаас мэргэжил, чадварт нь ойр нөөц бололцоо маш их байна. Нөгөөтэйгүүр суурь ШУ хаана ч адилхан. Энэ л үгсийг Монголд энд тэнд оюутнуудад яриа хийж явахдаа олон давтан хэлсэн. Өнөөдрийн Монгол оюутнуудаад асар их нөөц бололцоо бий, нүдээ нээж, хайж, эрэх юм бол бүх зүйл Монголд байна гэдгийг л ойлгуулах гэж олон давтсан минь энэ. Энэ боломжыг олгож, дэлхийг хавтгайруулж буй гайхамшиг нь Интернэт өөрөө. Бас дээр нь оюутнууд та бүгд сайн хөдөлмөрлөх ёстой. Чикагогийн хотын төвийн баар, клабтай яг ижил үнээр орж, худалдан авч буй архи, исгүүн, шарз нь дэлхийн стандарттай хотынхтой ижил үнэтэй байгаа Метрополис, эсвэл тэр Стрингс, Фэйс бил үү түм буман клаб, барууд УБ-т дүүрэн, бас тэнд оюутан залуус пиг байгааг үзвэл Монгол оюутнууд мөнгөтэй байна. Гэтэл паартидах болохоороо мөнгөтэй байж, ном худалдаж авах болохоороо мөнгөгүй болчихдогт учир их байна...

Дээрх яриаг үргэлжлүүлэхүйд, том жижиг сургуулийн лекц, түүний цараа нь арай өөр байдаг. Миний хувьд боломж олдвол сонирхолтой лекцэнд суух дуртай байдаг. Монголд байх хугацаандаа ч олон сайхан лекц сонсохыг хичээсэн. За ямартаа ч сайн мэдээ гэвэл дэлхийн шилдэг сургуулиуд You-Tube-д данстай болж, лекцүүдийн бичлэгийг тавьдаг болсон. Гүүгл компанийг үүсгэн байгуулагч Сергей Бриний Беркли дахь Калифорний ИС-д тавьсан лекцийг сая олж сонсоод та бүгдэд бас сонирхуулах гэсэн юм. Калифорний ИС-ын лекцийн танхимд тавтай морил!

SIMS 141 - Search, Google, and Life: Sergey Brin - Google



By the way, U of C at Berkley- лекцүүдийг эндээс сонсоорой: http://www.youtube.com/ucberkeley
MIT http://www.youtube.com/mit.

1.15.2008

Үйлдлийн систем :)

Сайн байна уу?

Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна. Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программуудад шууд нөлөөлж системийн үйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнүүд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажилллуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгүй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгүй юм. Надад туслаач!!!

Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ
Эрхэм Хэрэглэгч минь ээ,

Энэ бол байнга эрчүүдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчүүд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зүгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагүй, ан-инстол хийгддэггүй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгүй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юуны өмнө зөвлөе. Wife 1.0– ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооронд зөрчилдөөн үүсэх нь бага байдаг.

Ер нь хамгийн зөв үйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг.

Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай үйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо үйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах, цэвэрлэх 3.0, Хоол хийх 1.5, Санхүү барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудыг ажиллуулахдаа маш болгоомжтой байхгүй бол болохгүй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрүүл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгүй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал үүссэн бол Wife 1.0 үйлдлийн системийг хэвийн байдал оруулахын тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгүй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгүй. Энэ апликэйшн Wife 1.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаггүй ба үйлдлийн системийг дахин засаршгүйгээр гэмтээх аюултай гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Амжилт хүсье!
Техникийн тусламжийн хэлтэс

2.23.2007

Криллээр шууд бичье!

Өнөөдөр цахим өртөөний имэйлээ шалгаж суутал Харадуут А.Болд гэж анд латин үсгээр шивэхэд шууд Крилл үсэг руу хувирдаг вэб суурьт програм хийснээ өртөөний гишүүдэд явуулжээ. Урд нь Интернэт дахь Монгол фонтны асуудал хэцүү байх үед Цахим өртөөний Бадрал анд Латинаас Windows 1251, Unicode руу, Тэлмэн анд латинаас Windows 1251 руу хөрвүүлдэг Жаваскрипт программууд хийж олон хүнд буян болж байсан билээ. Харин А.Болд андын хийсэн энэ програм дэлгэцэнд товчлуур дарах үед шууд хувиргалт хийдгээрээ маш давуу талтай юм. Жаваскрипт хэрэглэж хийсэн энэ программын санаа нь гоё!!! Энэ олон жил би гэж хүн Жаваскриптийг форм валидэйшн, слайдинг меню гэх мэтэд их хэрэглэсэн дээ. Гэхдээ ийм санаа тархинд орж байгаагүй юм байна. :) Та бүгд туршиж үзээрэй. http://haraduut.googlepages.com/krill.html дээр статик хуудас нь байгаа. Аа, тийм энэ бичлэгийг уг программыг ашиглаж бичлээ. А.Болд андын цаашдын "уран бүтээлд" амжилт хүсье!

1.31.2007

Second Life буюу амьдралын шинэ хэв маяг

Өнгөрсөн намар Data communications ангийн багш маань лeкцийн дунд vед Second Life -ийн талаар ярихад ангид суусан бидний ихэнхи нь сайн мэдсэнгvй, харин зарим нэг нь аль хэдийнээ "Хоёр дахь амьдрал"-д хөл тавьж vзсэн байв. Багшийн ярианаас тvvний дотны анд нь саяхан хэн ч татгалзахааргvй жилийн 100 гаран мянган долларын цалинтай Боулдэр дахь Колорадогийн их сургуулийн профeссoрийнхаа ажлаас гараад, өөрийнхөө ажил амьдралыг Second Life хэмээх цахим тосгонтой холбосон гэдгийг дуулаад бvр мэл гайхаж билээ. Тэгээд тэр оройдоо л гэртээ хариад өөрийн цагийг харамлан байж Second Life-д vнэгvй данс нээлээ. Шинэ овог нэр, төрсөн өдөртэй болов. 30MB ийн клиeнт програм суулгаад, Second Life-ийн Viewer програмаар "хоёр дахь амьдрал"-д хөл тавьж, эндхийн "resident" буюу "оршин суугч"-ийн нэг болов.
(Second Life 2006 - video сурталчилгаа)


Бие бялдар, vсний стил, хувцас хунар гээд өөрийнхөө гадаад vзэмжийг сонгов. Илvv ганган этгээд болъё гэвэл мөнгө төлж бусад дизайнeрyyдын хувцасыг авч болох юм байна. Дэлгэцэн дэх цэс, гаран дээрх товчлууруудыг дарж яaж хөдөлж, яаж өөр өөр арал руу аялж, шөнийн клубvvдээр яаж хэсэж болохыг жаал судлав. Тэгээд "Orientation" гэсэн нэг арлын зvг гудамжны тэмдэг дагасаар явж очив. 50 орчим янз бvрийн хvмvvс цуглачихсан, зарим нь бие биенээ гайхсан нvдээр хараад зарим нэг нь дэвхэрч, зарим нэг нь эвшээх гэх мэт vйлдлvvд хийж байх юм. Тэнд байгаа хvмvvсээс "Hello all, this is my first time logging on to Second life." гэтэл "Би ч адилхан" гэсэн хариу энд тэндээс "сонсогдов". 3 тэнхлэгт (3 Dimensional) график нь бол vнэхээр тасархай юмаа. Сvvлийн хэдэн жил компьютер тоглоом тоглоогvй мань мэтэд бол бvр барьц алдмаар сайн хийжээ. Гэтэл нэг Жулиa хэмээх resident-тэй танилцав. Парисаас анх орж байгаа мань хvн яаж нисэж сурах вэ гэж асууж байна. Хэдэн товчлуур шалгаж vзээд тvvнд заагаад, дараа нь хоюул агаарт нислээ. "This is cool!", "Жинхэнэ амьдрал дээр ингэж нисдэг бол мөн гоё оо?", "Харин тиймээ, fantastique!"

Second life нь бvхэл бvтэн нийгмийн харилцаа, ёс жаягтай, эдийн засагтай, бизнес vйлчилгээгээр дvvрсэн хот, арлуудаас бvтсэн нэг ёсны бодит мэт, хийсвэр ертөнц юм байна. Linden dollar хэмээх албан ёсны мөнгөн тэмдэгттэй, 250-350 Линдэн доллар нь 1 Америк доллартай тэнцэх ханшны хэлбэлзэлтэй юм байна. Бас Lindex хэмээх валютын ченж, бараа гvйлгээ хийх газартай, oдоогоор 3 сая гаран хэрэглэгч буюу "оршин суугчтай" болсон цахим тосгон юм байна. Оршин суугчид нь тодорхой vнээр илvv чамин хувцас, машин, эдлэн газар, бvр арал хvртэл худалдан авч болдог. Оршин суугчдын бvтээсэн урлагийн галлeрeй, уран барилга, хөшөө, vзэсгэлэнт байгаль, бороо, шороо гээд юм юм л энд байна. Хамгийн гол нь хvнийг өөрийнх нь төсөөллөөр л "амьдруулах" боломжийг хангах зорилготой тул Linden Lab-ийн нөхөд энэ "цахим тосгон"-оо Second Life гэж нэрлээд "Your world. Your imagination." гэсэн уриа тавьжээ. Чухамдаа энэ төсөөлөлт ертөнцэд NBA-ийн од, дэлхийн мисс, кино од, зураач, хөгжимчин, ер нь хэн ч хэнбугай болж болох юм. Тэгээд хvмvvс єєр хоорондоо танилцаж, өөрсний хийсэн бvтээснээ бусдад зарж, борлуулж болдог бvхэл бvтэн зах зээлийн эдийн засагтай "орон"-ыг бvтээжээ.

Линдэн Лаб-д бvтээсэн энэ програмийн эх нь нээлттэй бөгөөд Linden Script Language (эсвэл LSL) гэж C, Java маягийн хэлээр бичигдэж объeкт, аватарын vйлдлийг удирдах болон бусад нарийн ширийн програмчлал хийх бололцоо хөгжvvлэгчдэд нээлттэй юм байна.




Анх 4 сарын өмнө ийнхvv 2 цаг аялсны дараа би тийш дахин оролгvй их уджээ. Хааяа орж нэг жаахан нисээд, далайд сэлээд гардаг юм бил vv гэж бодогдох авч "Нэг дэх" амьдралдаа хэтэрхий завгvй, хоёрт өдрийн талыг дэлгэц ширтэн өнгөрөөдөг мань мэтэд бол илvv зан, нvдээ муутгахын гай мэт санагдсан. Гэтэл Linden Lab болон сайн дурын программистууд, өдрөөс өдөрт нэмэгдэж буй оршин суугчдын оролцоогоор энэ нийгэм тэлж, хөгжсөөр байгааг байгааг харахад vнэхээр гайхалтай. Тэгээд мэргэжлийн vvднээс энэ мэт хvний амьдралд улам бvр хvч тvрэн ирж буй virtual ертөнцийн хандлагыг сонирхож, гар бие оролцох авч хvний ертөнц ер нь хаашаа явж байна вэ хэмээн vе vе уртаар санаа алдах...

Duran Duran гэх мэт том хамтлагуудаас гадна, шинэ дeбют хийж буй залуу хамтлагууд Second Life-д "амьд тоглож" олонд өөрснийгөө таниулдаг гэнэ. Жишээ нь эндээс Frogg Marlowe гэгч оршин суугчийн “амьд концерт”-ийг vзэж болно. Мэдээж нэг удаад хэдэн мянган оршин суугч холбогдсон энэ тосгоны дэлгэцэн дээр төрөл бvрийн сурталчилгаа явагдаж, төрөл бvрийн vйлчилгээ, бараа зарагдах том бизнесийн талбар аль хэдийнэ буй болжээ. Сая болсон Sundance Film Festival-д энэ оршин суугчид виртуал ертөнцөөр оролцож байх жишээтэй. Энэ байдлаараа бол яваандаа сонгуультай болж ч мэдэх нь. Эсвэл жинхэнэ анархист нийгмийн зvг явах уу? Ардчилсан нийгмийг одоогоор хvн төрөлхтний бодож олсон, туулж хvрсэн нийгмийн шилдэг тогтолцоо гэж яриж бичдэг биз дээ? Хvмvvс өөрийн хvссэн зоргоор, төсөөллөөр амьдарахыг л уритал болгосны дvнд цоо шинэ нийгмийн хэв маяг, сэтгэл зvй аяндаа бий болж байна? Нэг их халиад байхгvйгээр "Second Life бол том бизнес юм" гэж өөртөө хэлж vзэв. Гэхдээ хэрэгцээ дагаж нийлvvлэлт бий болдог тул, хэрэглэгч бид л Second Life-iig шаардсан байж таарах нь ээ гэж бас бодов...

Ямартаа ч энэ virtual ертөнцийн хил хязгаар нь зөвхөн хvмvvний төсөөллөөр л хязгаарлагдах ажээ. Цахимчин та ч гэсэн нэг хөл тавьж vзээрэй. It is absolute fun!


"Computer Times" - 2007.01.31